Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 11

 

О.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

/Хэргийн индекс: 166/2018/0356/Э/

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      А.Оргилбаяр

Шүүгдэгч                                       О.Г-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ө.Өлзиймаа

Нарийн бичгийн дарга                 Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 401  дугаар шийтгэх тогтоолтой, О-ын Г-д холбогдох, 1818004650302 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Г-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

- Монгол Улсын иргэн, урьд нь :  

- 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 8 сарын хугацаагаар хойшлогдож байсан,

- 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1., 181.2.5.т зааснаар 3 жил 06 сар хорих ялаар шийтгүүлж оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас заримыг буюу 4 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Х- овогт О-ын Г-.

Шүүгдэгч О.Г- нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 7-108 тоотод оршин суух айлын хаалга онгорхой байхад нь  унтаж байсан иргэн О.Ө-ын өмчлөлийн “Самсунг S-5” загварын гар утсыг хулгайлан авч 240,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан.,

- 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дархан сумын нутаг дэвсгэр,15 дугаар худгийн орчимд  Д.Д-ын  “Самсунг нөт 1” загварын гар утсыг  ...хүнтэй яриад өгье... гэж хуурч мэхлэн авч 60.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан.,

- 2018 оны 06 дугаар сарын 03-ны 22 цагийн үед Дархан сумын 6 дугаар баг гар утсыг ...хүнтэй яриад өгье...гэж хуурч мэхлэн авч 290.000 төгрөгийн хохирол учруулсан.,

- 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр  Дархан сумын 10 дугаар баг, 5-7 дугаар байрны  гадаа  Э.Н-ын  “Vеnus Е2”  загварын  гар утсыг  ... хүнтэй яриад өгье... гэж хуурч мэхлэн авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан., гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 401 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Х- овогт О-ын Г-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээний хохирол учруулсан,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан “залилах”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Х- овогт О-ын Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар 2 /хоёр/ жил  хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.д зааснаар О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 /гурав/ жил хорих ял оногдуулж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар Х- овогт О-ын Г-д оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2.д зааснаар О.Г-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Г-ас гаргуулах төлбөргүй болохыг дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Г- давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүх надад 3 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд миний бие өмгөөлөгчгүй оролцож өөрийгөө өмгөөлж чадаагүй. Надад оногдуулсан хуулийн зүйл, анги хүндэдсэн тул ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Г- тайлбартаа:

...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа., хохирлоо төлсөн.,  ялаас хасч өгнө үү...  гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

...Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7  дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан ялаас хасч өгнө үү... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:

...Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна... гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн Прокуророос О.Г-ыг :

         -  2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 7-108 тоотод оршин суух айлын хаалга онгорхой байхад нь гэрт  унтаж байсан иргэн О.Ө-ын өмчлөлийн “Самсунг S-5”  гар утсыг хулгайлан авч 240,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан.,

- 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дархан сумын нутаг дэвсгэр,15 дугаар худгийн орчимд  Д.Д-ын  “Самсунг нөт 1”  гар утсыг  ...хүнтэй яриад өгье... гэж хуурч мэхлэн авч 60.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан.,

- 2018 оны 06 дугаар сарын 03-ны 22 цагийн үед Дархан сумын 6 дугаар баг  Цэргийн  30 айлын орон сууцны  орчимд  насанд хүрээгүй  З.Цахиуртөмөрийн  “Самсунг Е5” гар утсыг  ...хүнтэй яриад өгье... гэж хуурч мэхлэн авч 290.000 төгрөгийн хохирол учруулсан.,

- 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр  Дархан сумын 10 дугаар баг, 5-7 дугаар байрны  гадаа  Э.Н-ын  “Vеnus Е2”   гар утсыг  ... хүнтэй яриад өгье... гэж хуурч мэхлэн авч 280.000 төгрөгийн хохирол  тус тус учруулсан  гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1., мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.  

Шүүгдэгч О.Г-ын үйлдэл нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч өөрөө  хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүгийн үед өгсөн мэдүүлэг, хохирогч нарын болон гэрч  Ч.Ганболд, О.Сувданчимэг, мөн иргэний нэхэмжлэгч Л.Заяасүрэн,  Б.Түвшинтөгс нарын мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ тогтоосон “Капитал зууч” ХХК-ийн  дүгнэлтүүд /х.х-ийн 18., 60-61., 138-139., 173-174., дугаар хуудас/,  болон  хэргийн  газарт хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хохирогчид буцаан өгсөн тухай тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдсон бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны  шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүгдэгч нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн учраас түүнд  хуульд заасан ял оногдуулж,  Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэмж нэгтгэсэн байна.

Гэвч  шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан төлөх төлбөргүй  байдлыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар 2 жил хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн  тухайн зүйл, хэсэгт заасан  хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жил хорих ял оногдуулах боломжтой байх тул дээрх үндэслэлээр гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч ,шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

О.Г-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, эд зүйлд үнэ тогтоосон дүгнэлтийг эрх бүхий субъект гаргасан, хэргийн оролцогчдоос  хуулийн дагуу мэдүүлэг авч тогтоол гарахад ач холбогдолтой байх  бүх  байдлыг шалгаж тогтоосон,  анхан шатны шүүхийн хэрэг  хэлэлцэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 401 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3., 4.,  дүгээр заалтыг:

- Х- овогт О-ын Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар 1 /нэг/ жил  хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар  тус тус шийтгэсүгэй... гэж., 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.д зааснаар О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ жил хорих ял оногдуулсугай гэж.,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар  О-ын Г-д оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...  гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч О.Г-ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                       ШҮҮГЧИД                                  Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                          Ц.ТУЯА