МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-нарийн бичгийн дарга Д.Сүхням
-улсын яллагчаар томилолтоор А.Азжаргал
-шүүгдэгч Б.Да нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 2034000480109 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Да нь Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 284 дүгээр зөрлөгт өөрийн гэртээ 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дагавар хүүхэд болох 03 настай Б.Бат-Одыг “тоо тоолж чадахгүй, тоо сурахгүй байна гэх” шалтгаанаар өмдний тэлээгээр хөл болон нуруу хэсэгт нь олон удаа ороолгож, олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “дух, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, ар нуруунд хоёр дал, далны хооронд, цээжний ар тал, хоёр бугалга, шуу, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Да хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Б.Да нь Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 284 дүгээр зөрлөгт өөрийн гэртээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд дагавар хүүхэд болох 03 настай Б.Бат-Одыг “тоо тоолж чадахгүй, тоо сурахгүй байна гэх” шалтгаанаар өмдний тэлээгээр хөл болон нуруу хэсэгт нь олон удаа ороолгож, олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “дух, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, ар нуруунд хоёр дал, далны хооронд, цээжний ар тал, хоёр бугалга, шуу, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 сарын 09-ний өдрийн №1331 дугаартай “...Б.Бат-Одын биед дух, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, ар нуруунд хоёр дал, далны хооронд, цээжний ар тал, хоёр бугалга, шуу, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна. Хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 33 тал/
- Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 44 тал/
- Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 48 тал/
- Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол /хх-ийн 125 тал/
- Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 127, 188 тал/
- Шүүгдэгч Б.Дагийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 186 тал/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 187 тал/
- Насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Одын “...Аав бүсээр нуруу руу цохиж зодсон, нүд рүү цохьсон, хамарнаас цус гарсан, мөн ээж гар луу цохисон” гэх мэдүүлэг, /хх-ийн 4 тал/
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвдашийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 01 сарын 08-ны орой 19 цагийн үед 284-р зөрлөг дээр буугаад зээ хүү Бат-Одыг авах гээд гэрт нь ортол хойд эцэг болох Б.Да байсан. Тэгээд зээ хүүгээ асуутал “ээж нь хот аваад явсан” гэж хэлсэн юм. Тэгтэл бага охин Мичидмаа над руу залгаад “би эгч Одончимэгтэй хэрэлдээд гэртээ ирчихсэн байна. Дүү Бат-Одыг хойд аав Б.Да, эгч Одончимэг нар нь зодсон” гэхээр нь Түнхэл рүү буцаж очоод охин Мичидмаатай уулзсан чинь 01 сарын 06-ны орой хойд аав болох Долгормаа, ээж Одончимэг нар нь тоо сурсангүй гэж өмдний тэлээгээр ороолгож ээлжилж зодоод тэгээд хот руу аваад явсан гэж хэлсэн. Тэгээд охин хүүхдийн 108-руу залгаж мэдээллэсэн. Тэгээд орой нь би Батсүмбэрийн цагдааг авч хотоор явж зээ хүү Бат-Одыг олж авч эмнэлэгт үзүүлээд Түнхэлд авчирсан. Бат-Одын нүүр нүд нь хөхөрсөн, нуруу гуя суран тэлээний ором гарч хөхөрч няцарсан байсан. Б.Да тоо сурсангүй гэж суран бүсээр ороолгосон гэсэн. Энэ үед манай бага охин Мичидмаа хажууд нь байсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 7, 9-10 тал/
- Насанд хүрээгүй гэрч Б.Мичидмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 01 сарын 06-ны орой хүргэн Долгормаа согтуу гэртээ ирээд Бат-Од дүүг “найзаа зөв хэлж чадахгүй байна, тоо зөв тоолж чадахгүй байна” гэж тэлээ аваад газар цохиж айлган сүрдүүлсэн. Дүү Бат-Од айгаад уйлахаар нь суран тэлээгээр нуруу руу болон хөлөнд нь цохиж зодсон. Би дүүгээ өмөөрөөд хэрэлдэж “би дүүгээ аваад явлаа” гэсэн чинь би чамд хүүхдээ өгөхгүй, чамд авах эрх байхгүй, явах мөрөөрөө яв” гээд Бат-Од дүүгийн хувцсыг авчихаад өгөхгүй байсан. Би суудлын галт тэргээр ирээд Түнхэл тосгонд гэртээ ирээд ээждээ болсон явдлыг хэлсэн…Би 2020 оны 01 сарын 01-ний өдөр эгч Одончимэгийнд хүүхдийг харах гээд очсон. Тухайн үед Долгормаа ах Бат-Одод гар хүрч зодоогүй. Харин 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн орчим Б.Да Бат-Одыг тоо тоолж чадахгүй гэж уурлаад суран бүсээр хөл рүү нь ороолгоод байхаар нь би эгч Б.Одончимэгт дүү Бат-Одыг Түнхэл тосгон руу гэр лүүгээ авч явна гэж муудалцаад надад өгөхгүй болохоор нь би уурандаа шөнийн галт тэргээр Түнхэл тосгонд гэртээ ирсэн. Б.Да ах Бат-Одыг 2 удаа хөл хэсэг рүү нь ороолгосон. Өөр биед нь халдаж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-иын 11, 19, 114 тал/
- Гэрч Б.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Зүүнхараа сумын Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулдаг манай цэцэрлэгт 2019 оны 09 сараас хойш 1-5 дахь өдрийн хоногийн цэцэрлэгт Б.Бат-Од гэх хүүхэд хүмүүждэг юм. Тухайн хүүхдийг эмээ нь голдуу цэцэрлэгт хүргэж ирдэг. Манай цэцэрлэг 2019 оны 12 сарын эхээр амраад 2020 оны 01 сарын 12-ны өдөр орход Б.Бат-Одын дух хэсэгт хөхөрч хавдсан ирсэн. Би Б.Бат-Одоос яасан талаар асуухад хариулахгүй дуугүй байсан. Урьд өмнө цэцэрлэгт ирэхэд ямар нэгэн гэмтэл учирсан ирж байгаагүй. Би Б.Бат-Одын ээжийг танина. Хааяа Түнхэл тосгонд дэлгүүрт таарч байдаг. Надтай дуугардаггүй юм. Аав гэж ямар хүн байдаг талаар би мэдэхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 115-р тал/
- Гэрч Б.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай бэр Одончимэг 2020 оны 01 сарын 08- -ы орой 19 цагийн үед вива сити хороололд манай гэрт ирсэн байсан. Би ажлаас ирээд “та ямар ажлаар ирсэн юм” гээд Одончимэгээс асуутал эмнэлэгт үзүүлэх гэж байгаа юм гэсэн. Танай хүүхэд чинь нүүр яасан юм гээд асуутал “духаараа юм мөргөөд унасан” гэж хэлсэн юм...Миний нүдээр бол нүүрэн тус газар нь хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 14 тал/
- Гэрч Б.Анхбуянгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг Төв аймгийн Батсүмбэр сумын хэсгийн цагдаагаар ирж ажилласнаас хойш төмөр замын 284-р тоочик дээр байдаг Б.Да, эхнэр Б.Одончимэг нар 2020 оны 01 сарын 01-ний өдөр хүүхэд Б.Бат-Одыг зодож биед гэмтэл учруулсан талаар гэр бүлийн хүчирхийлэлийн дуудлага анх удаа ирж байсан. Өөр дуудлага өгч байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 20 тал/
- Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Б.Бат-Одын биед учирсан гэмтлийн дух хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн тогтоох журманд зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 тал/
- Шүүгдэгч Б.Дагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай дагавар хүүхэд Б.Бат-Од манайд ирээд тэгээд би тоо тоол гэхэд тоолж чадахгүй байсан. Тэгээд би зааж өгөөд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажилдаа яваад ажлаас тараад найз нартайгаа нэг шил архи уугаад гэртээ ирээд хувцасаа тайлаад орон дээр хэвтэж байгаад Бат-Одыг нааш ир гээд дуудаад за тоогоо тоолж сурсан уу гэсэн чинь нэг гээд тав гэсэн. Тэгэхээр нь би миний хүү цаашаа яваад ахиад тоогоо сайн хараад эргэж ирээд тоол гэсэн чинь мөн тоолж чадахгүй байсан. Тэгэхээр нь чамайг тоо тоолж чадахгүй бол тэлээгээр ороолгоно шүү гээд өмдний тэлээг аваад Бат-Одыг тоо тоолж чадахгүй байхаар нь тэлээгээр нуруу, гуя хэсэг ороолгож зодсон...өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал\ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Да нь 2020 оны 2 сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 42, 132 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 5 сарын 07-ны өдөр 47 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-195, 190 тал/ 2020 оны 5 сарын 07-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.Да нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.
Б.Дад холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Да нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Даг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 120 см урттай, төмөр аралтай, улаан шаргал өнгийн суран бүс 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Да нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Б.Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Шүүгдэгч Б.Дад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Даг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 120 см урттай, төмөр аралтай, улаан шаргал өнгийн суран бүс 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
- Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Да нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
- Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА