Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 01118

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2017/01118

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 10 дугаар хороолол, 6-р хороо, Баялаг хотхон 63-33 тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвдоогийн Сергейгийн /Регистрийн дугаар: ЧЗ73032975/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-14-35 тоотод оршин суух, Торго овогт Жамъянмядагийн Гэрэлт-Одод /Регистрийн дугаар:ФА76122570/ холбогдох

10,000,000 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзий, хариуцагч Ж.Гэрэлт-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Сергей шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ сард өөрийн танил Мөнхсайхантай уулзахад Эрдэнэтэд миний нэг хуурай дүү алтны уурхай ажиллуулдаг юм. Түүнд яаралтай мөнгөний хэрэг гараад байна. Чи 10 сая төгрөг зээлээч алтаа гарангуут л буцаагаад өгчихнө, найдвартай хүн байгаа гээд байхаар нь Ж.Гэрэлт-Одод 10 сая төгрөгийг 2 хувааж 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5 сая төгрөг,  7дугаар сард 5 сая төгрөг нийт 10 сая төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Ингээд мөнгийг минь өгөлгүй удаад байхаар нь мөнгөө нэхэхэд өгнөө, удахгүй өгнөө гэж аргацаасаар 2 жилийн хугацаа өнгөрөхөд ямар ч мөнгө өгөөгүй ба сүүлдээ бүр утсаа ч авахгүй бултаж зугатсаар өнөөдрийг хүрлээ. Мөнхсайхантай ярьж чи тэр хүнээсээ мөнгийг минь олж өг гэхэд би ч өөрөө түүнийг олохгүй байна гэдэг. Иймд Гэрэлт-Одоос 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Сергей нь хариуцагч Ж.Гэрэлт-Одод холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгнөөсөө татгалзаж, 5,000,000 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ж.Гэрэлт-Одтой зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 10 сая төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч П.Сергейтэй аман гэрээгээр хамтран ажиллах гэрээ байгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримт хөөцөлдөх, боловсруулах, ажил бүтээх, бэлэн мөнгө гаргуулж авах зэрэг ажлыг бүтээж ажлын хөлсөнд 10 сая төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцож, миний эхнэрийн дансаар 10 сая төгрөгийг шилжүүлсэн. Би ажлын хөлсөндөө 5 сая төгрөгийг авсан, харин үлдэгдэл 5 сая төгрөгийг зээлсэнд тооцож буцааж нэхэмжлэгчид төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч П.Сергей нь хариуцагчид 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2,500,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргахгүй байгаа боловч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нь энэ үүргийнхээ дагуу 5,000,000 төгрөг төлөх үүрэгтэй болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Сергейгийн 5 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 5 сая төгрөгнөөс татгалзсныг баталсугай.

3.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 175,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 47,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Сергейд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                     Б.БЯМБАСҮРЭН