| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1555/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1621 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Р.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.БЭ.Бт холбогдох эрүүгийн 1806 0608 41754 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 1978 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эхнэр, 4-19 насны 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарбаатарын гудамжны 2 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны 1-19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Б
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Р.Э.Б нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өлгийн 5-10 тоотод иргэн
Э.Батсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Э.Б мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дүү Батсүрэнгийнд очиж агсам тавьж муудалцаад нэг хоёр цохисон гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Батсүрэнгийн: ...2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр гэртээ байж байтал миний төрсөн ах Э.Б манайд согтуу ирсэн тэгээд мэнд олигтой мэдсэнгүй гэж агсан тавиад эхэлсэн. Тэгэхээр би битгий айлд орилж хашгираад бай гар гээд цээж рүү нь түлхэхэд чи намайг
хөөдөг хэн бэ гээд гараа атгаж байгаад миний баруун нүд рүү цохьсон. Тэгээд би дахиад гар гээд түлхтэл баруун гарын булчин болон баруун бөөр хэсэгт цохьсон. Тэгээд манай нөхөр байж байсан болохоор хойд өрөөнөөс гарч ирээд мөн ахтай хамт явж байсан Цогтоо гэх хүмүүс бид нарыг салгасан. Тэгтэл миний баруун нүд хөхрөөд хавдаад байхаар нь би цагдаагийн байгууллагад хандах болсон гэх мэдүүлэг /хх-н 17 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Р.Э.Бийн: ... Би хийсэн үйлдээ гэмшиж Батсүрэнтэй сайн дураараа эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 8226 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Р.Э.Б нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өлгийн 5-10 тоотод иргэн Э.Батсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Р.Э.Б нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өлгийн 5-10 тоотод иргэн Э.Батсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн
мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Р.Э.Бийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Р.Э.Б нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өлгийн 5-10 тоотод иргэн Э.Батсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Прокуророос Р.Э.Бийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Р.Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Р.Э.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 25 дугаар тал/
Хохирогч Э.Батсүрэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэргийн материалтай танилцахдаа илэрхийлсэн байх бөгөөд хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 36 дугаар тал/
Шүүгдэгч Р.Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
хөрөнгөгүй, Р.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ