Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 92

 

2016.08.18 Дугаар-92

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс:156/2016/0042/Э

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн  “А”  танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нарийн бичгийн дарга:            А.Цэрэндулам 
Улсын яллагч:                                         Я.Сансар
Иргэдийн төлөөлөгч                               Л.Үл-Олдох                               
Шүүгдэгчийн өмгөөлөгч:             Д.Оюунцэцэг,
Хохирогчийн өмгөөлөгч                         Д.Ганхуяг 
Шүүгдэгч                                                 С.Баттөмөр нарыг оролцуулан 
 
     Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12,  122 дугаар зүйлийн 122.1, 223 дугаар зүйлийн 223.1, 114 дүгээр зүйлийн 114.1, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Баттөмөрт холбогдох 201623000004 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч  хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1994 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн  хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Шарайд овогт Соёлхүүгийн Баттөмөр /РД:СШ94012111/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С.Баттөмөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн нутаг Онон голын салаанд иргэн П.Аюушмааг өс хонзонгийн сэдэлтээр гарыг нь ард нь хүлж тарчилган зовоож үдээс болон ороолтоор боомилж онц харгис хэрцгий аргаар санаатайгаар алсан, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр  иргэн П.Аюушмаагийн үтрээнд 19 см урт, 1.2 см өргөн модыг хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн нутаг Буурлын хороонд оршин суух иргэн Г.Болортуяагийн хашаанаас 77-63 УНТ улсын дугаартай TOYOTA KLUGER маркийн автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн нутаг Буурлын хороонд оршин суух иргэн Г.Болортуяагийн хашаанаас 77-63 УНТ улсын дугаартай TOYOTA KLUGER маркийн автомашиныг авч зугтаах гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй Н.Төгсмандахыг татан оруулсан, 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр хохирогч Д.Анударийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн гэмт хэргүүдэд холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7хуу/ 
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13хуу/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17хуу/              
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл   /хх-ийн 36хуу/

Хохирогч Т.Уртнасангийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хөдөө хүний мал ажиллаж өгчихөөд явж байтал Цэрэндорж ах утасдаад эгч чинь алга болчихоод байна хаана байна гэхээр нь хөдөөнөөс төв рүү орж явна гэсэн. Тэгээд Цэрэндорж ахын хамт цагдаа дээр ирээд эгчийгээ нас барсан талаар мэдсэн ...талийгаачийг сумын зүүн талд Онон голын эрэг дээр нас барсан байхыг цагдаа нар олсон юм байна лээ. Манай эгчийн амь насыг хохироосон хүнд гомдож байна ...оршуулгын зардлаа нэхэмжилнэ. Зардлаа тооцож байгаад нэхэмжлэнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 59-60хуу/

Хохирогч Г.Болортуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 01 дүгээр сарын 09-ний орой 19 цаг өнгөрч байхад манай хүү гэрээсээ гарсан чинь манай хашаанд нэг жоохон хүүхэд зогсож байсан гэсэн. Тэгээд манай хүү зугтаачихлаа гэж байсан. Манай хүү хэн гэдгийг нь таниагүй байсан. ... Баярсүрэнгийн гэрт ороод 20 гаруй минут болоод байхад цагдаагаас над руу утсаар яриад машин чинь байна уу гээд нэг цагдаа утсаар ярьсан. Тэгэхээр нь Баярсүрэнгийн гэрээс гараад хашаандаа ороод машинаа харсан чинь миний машин байхгүй байсан. Тэгээд машинаа хулгайд алдсанаа мэдсэн. Миний машиныг хулгайлсан хүн Биндэр сумын МТ шатахуун түгээх салбар дээр очоод машины банк дүүргээд 33000 төгрөгний тооцоо гаргаад мөнгөө өгөхгүй зугтаагаад явсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62хуу/
Хохирогч Б.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Биндэр сумын харъяат П.Аюушмаатай 1999 онд танилцаад 2000 онд гэр бүл болж... гэрлэлтээ батлуулж байсан.... бид 2 дундаасаа 2 хүүхэдтэй ... хэрэг болох үед би хөдөө гэртээ малаа харж байсан. Харин манай эхнэр сумын төв дээр гэртээ ирээд байсан. Би хэрэг болсон талаар сайн мэдэхгүй, надруу талийгаачийн хүргэн ах Цэрэндорж нь ярьж хэлэх үед нь мэдсэн... би гомдолтой байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /2хх-ийн 201хуу/
Насанд хүрээгүй хохирогч Н.Төгсмандахын мөрдөн байцаалтад өгсөн: “... Сургууль амарчихсан Баттөмөр ах бид хоёр хамт Биндэр сумын 2 дугаар багт байдаг хөдөө гэр лүүгээ явах гэж байсан ... 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг өнгөрөөгөөд 15 цаг өнгөрч байхад Баттөмөр ах намайг цуг явъя гээд гэрээсээ дагуулаад шууд зүүн тийшээ хонхор луу явсан. Хонхорт ирээд Баттөмөр ах нэг танихгүй айл руу орсон ...Баттөмөр ах өвөөгийн утас руу залгаад надтай утсаар яриад намайг цэцэрлэгийн хойно хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гарч яваад цэцэрлэгийн хойно ирсэн чинь Баттөмөр ах ирээгүй байсан. Би буцаад гэр лүүгээ явах санаатай явж байтал С.Баттөмөр ах цэцэрлэгийн баруун хойно зурагчны урд цэцэрлэг рүү чигтээ явж байсан. Тэгэхээр нь Баттөмөр ахтай уулзаад та хаагуур яваад ирэв гэсэн чинь ах нь мөсний баяр болж байгаа газар очоод ирлээ гэж хэлсэн. Тэгснээ Баттөмөр ах надад ах нь нэг хүн боогоод алчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ Баттөмөр ах бид 2 чигээрээ яваад Болортуяа эгчийнх рүү явсан. Болортуяа эгчийн машиныг авах зорилготой машин байгаа гэдгийг Баттөмөр ах мэдэж байсан. Тэгээд Болортуяа эгчийн гадаа ирээд байшингийнх нь цонхны өмнүүр Баттөмөр ах ганцаараа явж байгаад байшингийн хажуугаар хойшоо гарсан ... Болортуяа эгч гэрээсээ гарч ирэхээр нь би хашааны хаалгыг онгойлгоод зугтаад гүйсэн. Тэгэхэд миний араас Баттөмөр ах гүйгээд ирсэн. Тэгээд Баттөмөр ахаас яагаад Болортуяа эгч гараад ирэв гэсэн чинь ах нь нохойны төмпөн дээр гишгэчлээ тэгээд чимээ гарсан чинь гараад ирлээ гэж хэлсэн. Сумын төвөөр нилээн явж байгаад буцаад Болортуяа эгчийн гэрт очсон. Баттөмөр ах Болортуяа эгчийн хашаа руу орохдоо надад нэг гар утас өгсөн. Баттөмөр ах над руу утсаар залгаад хурдан хашааны хаалга онгойлго гэж хэлсэн. Хаалганы цоожийг тайлаад онгойлгосон чинь Баттөмөр ах машиныг нь асаагаад унаад гараад ирсэн. ...ирж зогсоод намайг суу гэж хэлсэн. Тэгээд Баттөмөр ах бид хоёр машинаа бариад Петровис ШТС руу очсон чинь гадаа нь нэг машин байхаар нь тэндээс бензин хийлгэхээ болиод зүүн тийшээ яваад МТ ШТС руу очсон. МТ ШТС дээр ирээд банк дүүргэчих гэсэн. Тэгээд түгээгч машинд шатахуун дүүргээд машины банк тагласны дараа Баттөмөр ах мөнгөө өгөхгүйгээр шууд хөдлөөд явсан. Биндэр сумын төвөөс баруун урагшаа самбартай хөтлөөр даваад шөнөдөө Хурх ороод Хурхын төвөөр нилээн явж байгаад хойшоо Батширээт сум руу явъя гээд явсан. …Батширээт сумын төвд очоод колонкоос бензин хийгээд дараа нь хүнсний дэлгүүрээс хүнсний зүйл аваад Батширээт сумын хойд талд байх зайсан дээр гараад авсан зүйлээ идэж байтал цагдаа нар ирсэн. тэгэхээр нь зугтаагаад урагшаа чигтээ явсан. Батширээт сумын урдуур уулан дундуур зугтаж байгаад мод мөргөж зогсоод Баттөмөр ах бид 2 машинаа цоожилж орхиод цаашаагаа модон дундуур явган зугтаасан. Модон дундуур нилээн явж байгаад намайг үлдээгээд Баттөмөр ах цаашаа ганцаараа явсан. Нэг их удалгүй баригдсан. Надад гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 64-65хуу/ 

Баттөмөр ах бид 2 хамт гэрээсээ гараад зүүн тийшээ хонхор луу явж байх замд би халаасандаа байсан хар өнгийн үдээсийг гаргаж ирээд бариад явж байхад Баттөмөр ах надаас авсан. Баттөмөр ах надаас хар өнгийн үдээс аваад 2 талын үзүүрийг нь тооно тушаад гогцоо гаргаж байсан. Хар өнгийн үдээсийг авсныхаа дараа хонхорт байх айл руу орсон. Сарнайгийн ээжийн гэр лүү орсон гэсэн үг юм. Миний хар өнгийн биеийн тамирын өмдний үдээс байгаа юм. /хх-ийн 66хуу/

Хохирогч Д.Анударийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс С.Баттөмөр гэх залуутай үерхэх болсон. Би Баттөмөрийн гэрээр нь орж гардаг байсан. Баттөмөртэй үерхэж байхдаа Баттөмөрийн 98906690 гэсэн дугаарыг барьдаг байсан. Уг дугаарыг аавынх нь 93047211 гэсэн дугаартай утсан дээр “бага хүү” гэж хадгалсан байдаг. Би Баттөмөрийн хөдөө гэр лүү 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр очоод байхдаа Баттөмөртэй хамгийн анх бэлгийн харьцаанд орж байсан. Баттөмөртэй хамгийн анх бэлгийн харьцаанд ороход 16 насанд хүрээгүй, миний 16 насны төрсөн өдөр болоогүй байсан. Тэрнээс хойш 2-3 удаа бэлгийн харьцаанд орсон. Ихэвчлэн өдрийн цагаар манай эгчийг ажилдаа явсан хойгуур манай гэрт Баттөмөртэй бэлгийн харьцаанд ордог байсан. Хамгийн сүүлд Баттөмөрийг хэрэг хийхээс 2-3 хоногийн өмнө сумын төвд миний амьдардаг байсан эгчийн гэрт бэлгийн харьцаанд орсон. Тэгэхдээ би Баттөмөрт 8 ширхэг бэлгэвч өгсөн. Нэг ширхэг бэлгэвчийг үлээгээд хагалж тоглосон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 69хуу/  

Иргэний нэхэмжлэгч Э.Энэрэлтийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 01 дүгээр сарын 09-ний орой 19 цаг 57 минутанд цагаан өнгийн тоёота клюгер маркийн машин манай шатахуун түгээдэг түгээгүүр дээр ирэхээр нь гараад очиход машины банкны тагийг онгойлгоод дүүргэчих гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн өдөр Биндэр суманд цас мөсний баярт ирээд буцаж байгаа хүн гэж ойлгоод эхэлж мөнгийг нь авахгүйгээр 47.16 литр бензин хийсэн. Уг бензиний тооцоо 83.000 төгрөг болсон. Би шатахуунаа хийж дуусаад машиных нь банкыг таглаад бензин шахдаг түгээгүүр хошуугаа хураах хооронд цагаан өнгийн машин маш хурдан хөдлөөд зугтаад явчихсан. Тэгэхээр нь араас нь харахад 77-63 УНТ улсын дугаартай машин байсан. Биндэр сумын баруун урд байдаг самбартай хөтөл даваад Хурхын голын гүүр чиглээд яваад өгсөн. Автомашиныг хар өнгийн куртиктай, цайвар шардуу царайтай залуу жолоодож явсан. Хажууд нь хүн байхгүй гэж харсан. 83.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 72хуу/

Насанд хүрээгүй гэрч Б.Сарнайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Биндэр сумын 5 дугаар багийн төвд ээж дүүгийн хамт байсан. Бид нар 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 10 цаг болж байх үеэр боссон. . .би цас мөсний баяр үзээд явж байгаад гэртээ 16 цагийн орчим ирсэн. Гэртээ ирэхэд ээж байхгүй байхаар нь ээж яасан юм гэж асуусан чинь таны өмнөхөн гэрээсээ гараад зүүн чигтээ явсан гэж хэлсэн. 
Тэгэхээр нь тухайн үед санаанд ороогүй юм. Би гэртээ байж байгаад нар буугаад бүрэнхий болж. . .намайг гадаа түлээгээ гар дээрээ авч байхад хашааны зүүг талаас нэг жоохон эрэгтэй хүүхэд ирээд надаас ах маань байна уу гэж асуусан тэгэхээр нь би юун ах манайд ах чинь байхгүй гэж хэлсэн. Ах маань яалт ч үгүй энэ хашаа руу орсон юм даа гэж хэлж байсан. Тэгээд би гэр лүүгээ орсон. Гэртээ ороод байж байхад 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цаг 29 минутанд манай ээжийн дугаараас хаана байна миний охин гэсэн утгатай мессеж ирэхээр нь би хариулаад гэртээ байна гэж мессеж бичсэн. . .тэрнээс хойш 18 цаг 36 минутанд ээж нь байж байгаад очлоо гэсэн утгатай мессеж ирэхэд хариу бичээгүй. Тэрнээс хойш таг болж байгаад 20 цаг 21 минутанд миний 2 хүү юу хийж байна гэсэн утгатай мессеж ирэхээр нь хариу бичих гэсэн нэгжгүй болсон байсан. …” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 77хуу/
Гэрч Б.Ганганмөрөний мөрдөн байцаалтад өгсөн: “... Орой 18 цагийн үед байх яг цагийг нь мэдэхгүй байна. Баттөмөр аав руугаа утасдаад Төгсмандахыг дуудчих би цэцэрлэгийн хойд талд явах машинтай хүлээж байна гэж ярихаар нь Төгсмандахыг цэцэрлэгийн хойно яваад оч ах чинь хүлээж байгаа гээд явуулсан. Тэгээд тэр шөнө 02 цагийн орчимд Биндэр сумын цагдаа нар ирээд Баттөмөрийг хүний машин хулгайлсан байна гэсэн. Тэгээд би Биндэрийн цагдаа нартай хамт явж Баттөмөр, Төгсмандах хоёрыг Номгоны баруун хажуу гэдэг уулнаас барьж авсан. Цагаан өнгийн клуггер маркийн Болормаа гэдэг хүний машиныг хулгайлсан гэж байсан. Хар хөх өнгийн куртик, хар хөх өнгийн жинсэн өмд, цагаан ноосон малгай, пүүзэн гуталтай явсан. . .манай гэрт цагаан өнгийн бариултай хутга байсан тэр өдөр тэр хутгаа хайгаад олоогүй тэгтэл хутгыг маань хүү Баттөмөр гэрээсээ гарахдаа аваад явсан юм билээ. Нөхрийн утас руу “ээжээ намайг уучил тэнэг хүүгээ уучил би хүн алчихлаа гэсэн утгатай мессеж бичсэн байсан гэсэн, мөн эгч рүүгээ “би хүн алчихлаа ээжийг маань харж хандаж яваарай” гэсэн мессеж явуулсан байсан. Тэгэхээр нь би машин хулгайлж яваад хамт явсан дүүгээ дайраад алчихсан юм байх гэж бодсон гэтэл эмэгтэй хүнийг ингэж тарчилгаж алсан гэж бодоогүй юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78хуу/
Гэрч Б.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө намайг хөдөө гэртээ байж байхад Цэрэндорж ах утсаар яаралтай хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд хөдөө гэрээс хүрч ирэхэд Цэрэндорж ах намайг хүлээж байгаад хэргийн газар очиход цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд талийгаачийн шарилыг сумын эмнэлэгт авчирсан юм. Сумаас зүүн тийш Онон голын салаанд талийгаач нас барсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80хуу/
Насанд хүрээгүй гэрч Э.Энэрэлтийн мөрдөн байцаалтад өгсөн: “... би 2016 оны 01 дүгээр сарын 09-ний 19 цаг өнгөрч байхад гэртээ байж байгаад эгчийнх рүү юманд явах гээд гэрээсээ гараад хашааны хойд хаалгаар гарах гэсэн чинь хойд талын хаалгын хажууд байдаг нэг эвдэрхий машины хажууд 1 хүн зогсож байсан. Тэгэхээр нь буцаж гэртээ ороод гэрийнхэндээ хэлсэн. Тэгээд буцаж гарч тэр хүнийг хөөхөд баруун тийшээ гүйгээд явсан. Тэр хүн гартаа мод барьсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88хуу/
Гэрч Р.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Батширээт сумын Норовлин багийн төвд байдаг Петровис ШТС-д түгээгч хийдэг юм. Би байнга ажил дээрээ байдаг. 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагт колонкоо онгойлгоод байхад цагаан өнгийн машин ирээд ирэхээр нь гадаа очиход жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан жоохон хүүхэд цонхоо онгойлгоод 15.000 төгрөгөнд бензин авъя гэж хэлсэн. Тэгээд бензинийг нь хийж байхдаа дугаарыг нь харсан чинь 2016 оны 01 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн үед манай сумын цагдаагийн хэлж байсан машины дугаар мөн байсан. Тэгэхээр нь … цагдаад хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93хуу/
Гэрч Ш.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2015 оны 12 дугаар сард манай төрсөн ахын охин Анударийг Биндэр сумын 3 дугаар багийн нутагт айлд ирээд байхад нь гэр лүү дуудаж ирээд уулзсан. Тэгээд Анударийг бэлгийн харилцаанд орсон талаар мэдэх учраас эмчийн хувиар болон авга эгчийн хувиар Анударийг жирэмсэн болох бэлгийн замын халдварт өвчин авах зэргээс хамаарч түүнд бэлгэвч өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 110хуу/
Гэрч Ш.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Анударийг танина. Миний төрсөн ахын хүүхэд байгаа юм. Би С.Баттөмөрийг танихгүй. Гэхдээ Анударьтай үерхэж байгаа гэдгийг нь мэддэг байсан ... би Баттөмөртэй үерхэж байх үед нь Баттөмөрөөс болиулах гэж хориглодог байсан. Аав ээж нь салчихсан харж хандах хүнгүй учраас би өөр дээрээс авч өсгөж байсан ... Анударь сүүлийн 3 жилд их замбараагүй болж байгаа хүнтэй их үерхэж байгаа. Үерхэж байгаа хүмүүстэйгээ бэлгийн харьцаанд орж байгаа. …” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 116хуу/
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 07 тоот актын Дүгнэлтэд:
1.Талийгаач П.Аюушмаагийн биед механик амьсгал бүтэлт буюу хүзүүний дунд хэсгийн дарагдлын ором, дух зовхи, нүдний алим, толгойн хуйхан дахь цус хуралт, хамар, гуяны зөөлөн эдийн гэмтэл няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх хүзүүний дунд хэсэгт үүссэн дарагдлын ором бүхий гэмтэл нь зөөлөн материалын 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба харин дух, зовхи, нүдний алим, толгойн хуйхан дахь цус хуралт, хамар, гуяны зөөлөн эдийн няцрал нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 
2.Дээрх механик бүтэлт буюу хүзүүний дунд хэсгийн дарагдлын ором нь шууд үхэлд нөлөөлнө. 
3.Талийгаач П.Аюушмаад шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 
4.Талийгаач П.Аюушмаагийн гэх цус АВО системээр О/1/ бүлгийн харъяалалтай байна. 
5.Шинжилгээнд ирүүлсэн П.Аюушмаагийн гэх цусанд 1.2 промилли, ходоодны шингэнд 3.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтын хэмжээ болно. Элэгний эдэд гликоген илэрч байна. 
6.Талийгаач П.Аюушмаа нь хүзүүний дунд хэсгийн дарагдлын ором буюу амьсгал бүтэлтийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. /хх-ийн 130хуу/
Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн ... тоот дүгнэлт: задлан шинжилгээний акт: 
“...Талийгаач П.Аюушмаагийн гарыг хүлсэнтэй холбоотой болон үтрээнд мод хийгдсэнтэй холбоотойгоор ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. П.Аюушмаагийн үтрээнд мөчир шургуулж хийсэн байх ба уг модны үтрээнд орсон хэсэг нь цустай байсан. Уг мод цустай байгаа нь үтрээний ханын салст гэмтсэнтэй холбоотой байх боломжтой. Хохирогчийг амьд үед нь үүссэн байх боломжтой...” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн  ......хуу/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Баттөмөр нь согтуугаар иргэн П.Аюушмааг өс хонзонгийн сэдэлтээр санаатай алсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, иргэн Г.Болортуяагийн автомашиныг авч зугтаасан, гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй Н.Төгсмандахыг татан оруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Харин Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Баттөмөрийг хохирогч Д.Анударийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн гэж ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч нь хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг лавтай сайн мэдсэн талаар улсын яллагч шүүхэд нотолж чадаагүй, энэ байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн шүүгдэгч нь хохирогчийг онц харгис хэрцгий аргаар алсан гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн бөгөөд хохирогчийг амьд үед нь олон тооны шарх, гэмтэл учруулан тарчлаан зовоосон, тамласан байдал тогтоогдоогүй, хохирогчийн биед үүссэн гэмтэл нь түүнийг чирч булахад үүссэн гэмтлүүд байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул бусдыг онц харгис хэрцгий аргаар алсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  
Хохирогч Г.Болормаагийн машиныг авч зугтаасан, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхдээ татан оролцуулсан гэх хөнгөн гэмт хэргүүдийн эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан хохиролтой холбоотой зарим нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, он сар өдөр зөрүүтэй, гарын үсэг, тамга тэмдэг байхгүй, холбогдолгүй хүний нэр бичсэн зэрэг баримтууд байх тул шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримтад дурьдсан төлбөрийг гаргуулан хохирогчид олгож, хохирогч нар нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа түүний согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэлийг халдаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2488 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      


ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас С.Баттөмөрийг 16 насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар, бусдыг онц харгис хэрцгий аргаар алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Шарайд овогт Соёлхүүгийн Баттөмөрийг бусдыг өс хонзонгийн сэдэлтээр санаатайгаар алсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, авто тээврийн хэрэгслийг авч зугтаасан, насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэгт татан оруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баттөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баттөмөрийг 20 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баттөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хорих ялын зарим болох 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 22 жилийн хугацаагаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баттөмөрт оногдуулсан 22 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баттөмөрийн цагдан хоригдсон 217 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг бэлгэвч, цагаан өнгийн хутга, 19 см урттай, 1.2 см өргөнтэй мод нэг ширхэг, 2 ширхэг бээлий, порта дарсны шил, хар өнгийн нарийн уяа 2 ширхэг, саарал өнгийн түдүүл 2 ширхэг, 1 ширхэг бэлгэвчний уут, талийгаач Аюушмаагийн өмсөж явсан саарал өнгийн өвлийн куртка, хар өнгийн улаан эмжээртэй турсик, шаргал өнгийн хөхний даруулга, хар өнгийн цагаан цоохор футволк, хүрэн өнгийн үстэй малгай, шаргал өнгийн ноосон цамц, хар цоохор өнгийн ноосон өмд, хар өнгийн хөвөнтэй өмд, цагаан шаргал өнгийн ноосон өмд, шаргал өмд, хайрга зэргийг устгаж, С.Баттөмөрийн өмсөж явсан хөх өнгийн женсэн өмд, хар өнгийн хөвөнтэй өмд, саарал өнгийн ноосон өмд, хар өнгийн даавуун оймс 1 хос, шаргал өнгийн ноосон оймс 1 хос, саарал өнгийн майк, улаан өнгийн хамцуйтай цамц, хар өнгийн куртка, цагаан өнгийн эмжээртэй хөх турсик, пүүз 1 ширхэг, хар эрээн өнгийн ороолт зэргийг шүүгдэгч С.Баттөмөрт буцаан олгож, 93047211 дугаарын симтэй Жимобайл маркийн гар утсыг шүүгдэгч С.Баттөмөрийн ээж Ганганмөрөнд, 98217555 дугаарын симтэй Жимобайлын маркийн гар утас болон 1000 төгрөг 2ш, 5000 төгрөг 1ш зэргийг хохирогч Т.Уртнасанд тус тус олгосугай. 
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баттөмөрөөс оршуулгын зардалд 1.719.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Уртнасанд, 1.980.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Болортуяад тус тус олгож, хохирогч нар нь бусад хохирлоо нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 
10.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
 11. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
12.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Баттөмөрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ            Ц.МӨНХТУЛГА

                                     ШҮҮГЧИД                       Д.ГАНЗОРИГ 
                                              
                                          С.НАСАНБУЯН