| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/0107/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/107 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Ганзаяа
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 2011010900109 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын *******-ны өдөр Булган аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Кардеш” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн *******-р *******, ******* ******* А-*******тоотод оршин суух хаягтай, урьд нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №542 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хянан харгалзсан,
2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн №68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харнууд овогт ******* Номинчулуун /РД:РЮ8405*******36/,
Холбогдсон хэргийн талаар прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч ******* нь 2019 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг “Бяр цагаан” гэх газар Монгол улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д заасан ховор амьтан болох хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол , мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 8 хуудас/
Иргэний нэхэмжлэгч ******* “Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт хууль бусаар хүрэн баавгай агнасан буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирол буюу байгаль орчны улсын байцаагчийн гаргасан актын дагуу 13 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,
Гэрч “...тэгээд 2019 оны 11 сард ******* нь миний гар утас руу баавгай агнасан зургаа явуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
Гэрч “******* гэх хүн өнгөрсөн жил буюу 2019 оны 10 сард байх би сайн санахгүй байна орой болсон хойно манай гэрт ирж машинаа орхичхоод урагшаа ын машинтай явж идэшний үхэр авчрах гэж явсан юм. Тухайн үед Номинчулуун ганцаараа явж байсан юм. Тэгээд ын гэрт очиж хоночхоод өглөө манайд ирж машинаа аваад явсан....Манай хүү , Номинчулуун нар маргааш нь манай гэрт ирэхдээ ын өвөлжөөн дээр хамт айл саахалт байдаг 2 гэх эмгэний гэрт баавгай дайрч орох гээд тухайн баавгайг уулын гүн рүү машинаараа хөөсөн чинь явахгүй буцаж ирээд байхаар нь айлгах гээд буудсан чинь оночихсон гэж надад ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуудас/
Гэрч Л.ийн “....Тэгсэн манай хажуу талын айлын хотоос ирсэн найзтайгаа машинаа асаагаад манай гэрт очихоор явсан. Тэгээд удалгүй буцаж ирээд нөгөө баавгайг хөөгөөд явуулчихлаа гэж надад хэлсэн...Айлд байх үед манай гэрийн зүгт буун дуу гарсан. Би тухайн үед нөгөө баавгайг үргээж байгаа юм байх гэж бодсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/
Гэрч Ч.ын “....Тэгэхээр нь би машинаа асаагаад Номинчулууныг суулгаад эгчийн гадаа очсон чинь гэрийнх нь баруун талын овоолсон малын баасан дээр нэг баавгай хэвтэж байсан. Тухайн баавгай их эцэж сульдсан, нохойнууд дайраад хамар амнаас нь цус гарчихсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь машинтайгаа давхиж очоод орилсон чинь нөгөө баавгай босож ирээд гэрийн хойшоо явахаар нь араас нь хөөгөөд Номинчулуун буугаараа толгой дээгүүр нь хий буудаж хөөж байсан чинь нөгөө баавгай буцаж айл руу явах гээд байхаар нь Номинчулуун дахин хий буудах гэж байгаад баавгайны хүзүү хэсэг рүү буудчихсан. Тэгээд Номинчулуун бид хоёр машиндаа хэсэг сууж байгаад буугаад харсан чинь баавгай үхчихсэн байхаар нь машинаар чирээд хойд уулын модонд аваачиж хаясан юм.....******* тухайн баавгайг алсан. Би түүнийг буутай машинд суусан гэдгийг нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37, 111 хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-45 хуудас/
Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 сарын 12-ны өдрийн дүгнэлт “1. Шинжилгээнд ирүүлсэн амьтны гэрэл зураг нь Хүрэн баавгай /ursus arctos/-н гэрэл зураг болно. 2. Хүрэн баавгай нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д заасан ховор зүйл. 3. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургаас амьтны хүйсийг тодорхойлох боломжгүй. Харин гэрэл зураг дээрх амьтны хэмжээнээс үзэхэд бие гүйцсэн бодгаль байна. Толгой орчимд буудаж агнасан байх боломжтой. 4. Засгийн газрын 2011 оны 23-р тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-д зааснаар хүрэн баавгайн эр бодгаль 6,500,000 төгрөг, эм бодгаль 7,500,000 төгрөг байна. 5. Хүрэн баавгай нь зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын 2 дугаар хавсралтад бүртгэгдсэн байдаг” /хх-ийн 50 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч Б.Түвшинбаатарын 2020 оны 6 сарын 15-ны өдрийн “1. Шинжилгээнд гол төмрийн суваг 7,62 мм калибртай, сангийн ангийн дугаарыг арилгасан, замгийн дугаарыг арилгасан 1989 онд Бүгд найрамдах Чех улсад ан агнуурын зориулалтаар үйлдвэрлэсэн ZKK-600 загварын карабин буу ирүүлсэн байна. Уг буу нь галт зэвсэг мөн. 2. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь амьд биетийг хөнөөх чадвартай. 3. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь гох дарахгүйгээр доргилт, цохилтын нөлөөгөөр буудлага үйлдэх боломжгүй. 4. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн дугааруудыг арилгасан байх тул галт зэвсгийн хонгио, хошууны нэгдсэн системд бүртгэлтэй эсэхийг тогтоох боломжгүй байна. 5. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээс загвар болгон авсан хонгио, хошууны гадаргууд үүссэн мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ харилцан тохирохгүй байна. 6. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийг цаашид ашиглах боломжтой” гэх №2867 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-78 хуудас/
Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Волоожийн 2020 оны 8 сарын 25-ны өдрийн №18-04-329/08 дугаартай улсын ахлах байцаагчийн акт /нийт 13,000,000 төгрөг/, /хх-ийн 55 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг “Бяр цагаан” гэх газар Монгол улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д заасан ховор амьтан болох хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол , мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 8 хуудас/, иргэний нэхэмжлэгч ******* “Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт хууль бусаар хүрэн баавгай агнасан буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирол буюу байгаль орчны улсын байцаагчийн гаргасан актын дагуу 13 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/, гэрч “...тэгээд 2019 оны 11 сард ******* нь миний гар утас руу баавгай агнасан зургаа явуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/, гэрч “******* гэх хүн өнгөрсөн жил буюу 2019 оны 10 сард байх би сайн санахгүй байна орой болсон хойно манай гэрт ирж машинаа орхичхоод урагшаа ын машинтай явж идэшний үхэр авчрах гэж явсан юм. Тухайн үед Номинчулуун ганцаараа явж байсан юм. Тэгээд Tүвшинбаярын гэрт очиж хоночхоод өглөө манайд ирж машинаа аваад явсан....Манай хүү , Номинчулуун нар маргааш нь манай гэрт ирэхдээ ын өвөлжөөн дээр хамт айл саахалт байдаг гэх эмгэний гэрт баавгай дайрч орох гээд тухайн баавгайг уулын гүн рүү машинаараа хөөсөн чинь явахгүй буцаж ирээд байхаар нь айлгах гээд буудсан чинь оночихсон гэж надад ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуудас/, гэрч Л.Самбууудоржийн “....Тэгсэн манай хажуу талын айлын хотоос ирсэн найзтайгаа машинаа асаагаад манай гэрт очихоор явсан. Тэгээд удалгүй буцаж ирээд нөгөө баавгайг хөөгөөд явуулчихлаа гэж надад хэлсэн...Айлд байх үед манай гэрийн зүгт буун дуу гарсан. Би тухайн үед нөгөө баавгайг үргээж байгаа юм байх гэж бодсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/, гэрч Ч.ын “....Тэгэхээр нь би машинаа асаагаад Номинчулууныг суулгаад эгчийн гадаа очсон чинь гэрийнх нь баруун талын овоолсон малын баасан дээр нэг баавгай хэвтэж байсан. Тухайн баавгай их эцэж сульдсан, нохойнууд дайраад хамар амнаас нь цус гарчихсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь машинтайгаа давхиж очоод орилсон чинь нөгөө баавгай босож ирээд гэрийн хойшоо явахаар нь араас нь хөөгөөд Номинчулуун буугаараа толгой дээгүүр нь хий буудаж хөөж байсан чинь нөгөө баавгай буцаж айл руу явах гээд байхаар нь Номинчулуун дахин хий буудах гэж байгаад баавгайны хүзүү хэсэг рүү буудчихсан. Тэгээд Номинчулуун бид хоёр машиндаа хэсэг сууж байгаад буугаад харсан чинь баавгай үхчихсэн байхаар нь машинаар чирээд хойд уулын модонд аваачиж хаясан юм.....******* тухайн баавгайг алсан. Би түүнийг буутай машинд суусан гэдгийг нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37, 111 хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-45 хуудас/, Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 сарын 12-ны өдрийн дүгнэлт “1. Шинжилгээнд ирүүлсэн амьтны гэрэл зураг нь Хүрэн баавгай /ursus arctos/-н гэрэл зураг болно. 2. Хүрэн баавгай нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д заасан ховор зүйл. 3. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургаас амьтны хүйсийг тодорхойлох боломжгүй. Харин гэрэл зураг дээрх амьтны хэмжээнээс үзэхэд бие гүйцсэн бодгаль байна. Толгой орчимд буудаж агнасан байх боломжтой. 4. Засгийн газрын 2011 оны 23-р тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-д зааснаар хүрэн баавгайн эр бодгаль 6,500,000 төгрөг, эм бодгаль 7,500,000 төгрөг байна. 5. Хүрэн баавгай нь зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын 2 дугаар хавсралтад бүртгэгдсэн байдаг” /хх-ийн 50 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч Б.Түвшинбаатарын 2020 оны 6 сарын 15-ны өдрийн “1. Шинжилгээнд гол төмрийн суваг 7,62 мм калибртай, сангийн ангийн дугаарыг арилгасан, замгийн дугаарыг арилгасан 1989 онд Бүгд найрамдах Чех улсад ан агнуурын зориулалтаар үйлдвэрлэсэн ZKK-600 загварын карабин буу ирүүлсэн байна. Уг буу нь галт зэвсэг мөн. 2. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь амьд биетийг хөнөөх чадвартай. 3. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь гох дарахгүйгээр доргилт, цохилтын нөлөөгөөр буудлага үйлдэх боломжгүй. 4. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн дугааруудыг арилгасан байх тул галт зэвсгийн хонгио, хошууны нэгдсэн системд бүртгэлтэй эсэхийг тогтоох боломжгүй байна. 5. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээс загвар болгон авсан хонгио, хошууны гадаргууд үүссэн мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ харилцан тохирохгүй байна. 6. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийг цаашид ашиглах боломжтой” гэх №2867 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-78 хуудас/, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Волоожийн 2020 оны 8 сарын 25-ны өдрийн №18-04-329/08 дугаартай улсын ахлах байцаагчийн акт /нийт 13,000,000 төгрөг/, /хх-ийн 55 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч ******* нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д заасан ховор амьтан болох хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******д 2019 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар багийн нутаг “Бяр цагаан” гэх газар Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д заасан ховор амьтан болох хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт “8474” УБЛ улсын дугаартай “Ниссан террано” загварын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаартай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгон тээврийн хэрэгслийн эзэмшигч Чойжоохүүгийн т буцаан олгож, *******аас тээврийн хэрэгслийн үнэ 1663000 /нэг сая зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулан Улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CAL 30-06 гол төмрийн дугаартай ZKK-600 маркийн галт зэвсэг буюу “карабин” бууг устгуулахаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт хураагдан ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Харнууд овогт ******* Номинчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******ы торгох ялыг 10 /арав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт хураагдан ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт “8479” УНЛ улсын дугаартай “Ниссан террано” загварын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаартай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгон тээврийн хэрэгслийн эзэмшигч Ч.т буцаан олгож, *******аас тээврийн хэрэгслийн үнэ 1663000 /нэг сая зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулан Улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “CAL 30-06” гол төмрийн дугаартай ZKK-600 маркийн галт зэвсэг буюу “карабин” бууг устгуулахаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.