| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1026/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/1045 |
| Огноо | 2019-10-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/1045
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн, улсын яллагч Б.Энхбат, шүүгдэгч Ж.Б, Д.Н, тэдний өмгөөлөгч Ц.Энхмандах (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2186) нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Т.Ж.Б,Б Д.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0580 40165 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Т.Ж.Б: Монгол Улсын иргэн, ........-ний өдөр ........ төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: 1. 1992 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын шүүхийн 195 дугаар тасшийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 3, 288 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 7 сар 29 хоног хорих ял шийтгүүлсэн; 2.1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Найрамдал дүүргийн ардын шүүхийн 10 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар 29 хоногийн хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар захирамжаар 4 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 3. 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 455 дугтаслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ял шийтгүүлж, 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 4. 1999 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 504 дугтаслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 350 дугаар захирамжаар 2002 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн ял дүйцүүлж, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял болгон өөрчилж, 1 жилийн хорих ялыг хассан, 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 5. 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 195 дугшийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж, 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 6. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн аншатны шүүхийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон (РД:..................).
Б.Ж.Б: Монгол Улсын иргэн, ..........ны өдөр ........... төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 35 дугаар гудамжны 21 тоотод оршин суух бүртгэлтэй, тус дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн задгайд оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: 1.1990 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ардын армийн шүүхийн 42 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 3, 278 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж,1991 оны 01 дүгээр сарын 24- ний өдөр хугацаа дуусч суллагдсан, 2. 1995 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 284 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 241 дүгээр зүйлд тус тус зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг тэнсэж, гурван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, 3. 1996 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 56 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Гэндэнгийн Б.Ж.Б овог, нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 1998 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 14 дугаар захирамжаар 11 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 4. 1999 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 117 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 221 дугаар магадлалаар Гэндэнийн Б.Ж.Б овог, нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 11 сарын хорих ял шийтгүүлсэн, 5. 2001 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Гэндэнгийн Б.Ж.Б овог,нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 211 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, 2004 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 111 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 6. 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 746 дугаар шийтгэх тогтоолоор Дуламсүрэнгийн Б.Ж.Б овог, нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон (РД:............).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ж.Б, Д.Н нар нь бүлэглэн: 2018 оны 12 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 20 тоот хашаанд байрлах иргэн С.Ядамсүрэнгийн эзэмшлийн чингэлэгийн цоожийг эвдлэн нэвтэрч: 32 инчийн ЛСД зурагт, аккумлятор цэнэглэдэг нарны толь, 100 ампертай аккумлятор, 380 вольтын 150 метр урттай цахилгааны утас, худгийн торос, цахилгаан тасдагч, хөрөө, эмээл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч С.Ядамсүрэнд 1.995.000 төгрөгийн, хохирогч Д.Эрдэнэбаярт 400.000 төгрөгийн, бусдад нийт 2.935.000 төгрөгийн хохирол учруулсан; -2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын амын задгайд оршин суух иргэн А.Уранзаяагийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч: -цахилгаан үүсгүүр 1 ширхэг, 3 ширхэг нарны толь, нарны зай 2 ширхэг, 48 инчийн Сони загварын зурагт, олон үйлдэлтэй хутга, гар чийдэн, Некст загварын том будаа агшаагч, жижиг будаа агшаагч 1 ширхэг, халуун сав 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, ариун цэврийн цаас, Дивиди тоглуулагч 1 ширхэг, эрэгтэй өвлийн урт түрийтэй гутал 1 хос, Эко загварын спортын эмэгтэй гутал 2 хос, эрэгтэй өмд, 25 килограммын хэмжээтэй цагаан будаа зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч А.Уранзаяад 7.341.900 төгрөгийн хохирол учруулсан; -2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 04 цагаас 05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун Турууны 13-01 тоот иргэн Д.Эрдэнэчимэгийн байшингийн вакум цонхоор нэвтэрч: -49 инчийн панасоник загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, Д.Эрдэнэчимэгт 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн; -мөн шүүгдэгч Ж.Ж.Б нь Ц.Эрдэнэсүхтэй бүлэглэн: 2018 оны 12 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 20 тоот хашаанд байрлах иргэн С.Ядамсүрэнгийн эзэмшлийн чингэлэгт нэвтэрч 100 килограммын хэмжээтэй “Хунчир” нэртэй эмийн ургамлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, С.Ядамсүрэнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б, Д.Н нараас: Мөрдөн байцаалтад хэргийн талаар мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв. Хоёр. Эрүүгийн 1808 0580 40165 дугаартай хэргээс талуудын судалсан баримтууд: Үүнд: Нэг. Иргэн С.Ядамсүрэн, Д.Эрдэнэбаяр нарын эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
1.1 Хохирогч С.Ядамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд манай Төв аймгийн Жаргалант суманд байдаг миний өөрийн эзэмшлийн газрыг манадаг Эрдэнэбаярын ахын хашаанд би өөрийн эзэмшлийн 40 тоннын контейнорыг байрлуулсан байсан. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэнээс “таны контейнерт хулгай орсон байна” гэж утсаар мэдэгдсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, шууд 3-61 гарамд байх өөрийн контейнер дээр очиход хаалга нь хагас онгорхой, цоожийг нь таслагчаар эвдсэн байсан. Дотор нь ороод үзэхэд 32 инчийн ЛСД зурагт, 2018 оны 5 дугаар сард Нарантуул худалдааны төвийн урд байрлах Малчин дэлгүүрээс 480.000 төгрөгөөр худалдаж авсан 70смх1м 20см орчим хэмжээтэй аккумлятор цэнэглэдэг нарны толь, контейнерын шалан дээр хураалттай байсан 380 вольтын 150 м урттай “Кореа кабель” ХХК-наас 2018 оны 7 дугаар сард 750.000 төгрөгөөр худалдаж авсан цахилгааны утас, 2018 оны 7 дугаар сард 100 айлаас 120.000 төгрөгөөр худалдан авсан худгийн торос, 20 ширхэг ногоон өнгийн уутанд савласан 2016 онд хувь хүнээс 100 килограммыг 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан “Хунчир” эмийн ургамал алга болсон байсан. Тухайн эмийн ургамлын 1 килограммыг 15.000 төгрөгөөр худалдаалдаг юм. 2018 оны 7 дугаар сард 100 айлаас 145.000 төгрөгөөр худалдан авсан цахилгаан тасдагч, хөрөө хоёр алга болсон. Авдар дотроос манаачийн эмээл алга болсон. Алдагдсан эд зүйлсээ худалдан аваад ашиглаагүй байсан. Үнээр нь эд зүйлийг үнэлнэ. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дугаар тал), -2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогчоор дахин өгсөн: “...Алдагдсан эд зүйлсээс цагаан өнгийн цахилгаан утастай, улаан өнгийн тасдагчийг авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар тал),
1.2 Хохирогч Д.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл би Ядамсүрэн гэдэг хүний манаачаар ажилласан. Ядамсүрэн нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 20 тоотод байрлах манай хашаанд нэг том контейнер авчирч эд зүйлээ хураасан. 2018 оны 12 дугаар сард намайг эмнэлэгт хэвтэж байх хооронд контейнерт хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Миний эд зүйлээс эмээл алга болсон. Төмөр дөрөөтэй, цагаан 4 ширхэг төмөр даруулгатай, муудсан ширэн гөлөмтэй, дан суран ганзагатай, модон рамтай, ясан хяртай, дунд зэргийн бүүрэгтэй, эсгий тохиштой, хөх өнгийн даавуун бүрээстэй эмээл байсан. 400.000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 92-94 дүгээр тал),
1.3 Иргэн С.Ядамсүрэнгээс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар тал), 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 20 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 18-20 дугаар тал),
1.4 “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 675, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 114 дугаартай “... Иргэн С.Ядамсүрэнгийн эд хөрөнгийн үнийг нийт 3.105.000 төгрөг, 380.000 төгрөгөөр, мөн Д.Эрдэнэбаярын эмээлийг 400.000 төгрөгөөр тус тус тогтоосон үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 118-120, 126-127 дугаар тал),
1.5 Хохирогч С.Ядамсүрэнд “... Улаан өнгийн Кен гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн таслагч 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн” тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр тал),
1.6 Гэрч С.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 30өдөр өгсөн: “... 2018 онд наадмаас хойш ...Ж.Ж.Б 89930190 дугаар руу өөрийнхөө 99133950 дугаарын утаснаас залгаад нарны зайн толь байна, авах хүн сураглаад өгөөч гэсэн. ...БатЭрдэнэ “сонота-6” маркийн машинтай ирээд 80х1,80 хэмжээтэй нарны толь өгсөн. Мөн цахилгаан Аку маркийн дрилл байна гэхээр нь дриллийг 70,000 төгрөгөөр худалдан авсан. Мөн 2018 оны 8 дугаар сард Ж.Б яриад нарны зайн толь авах уу гэж асуусан. Тухайн 80х1.50 хэмжээтэй нарны толийг Ж.Б саарал өнгийн приус 20 машинтай, 40 орчим насны эрэгтэй хүнтэй ирж өгсөн. Дараа нь Ж.Б аккумлятор байна гэсэн. ...Би БатЭрдэнээс өөрийнхөө картаас 100.000 төгрөг гаргаад тухайн аккумляторыг авч гэртээ тавиулсан. Хэд хоногийн дараа Батсайханы эхнэр Отгоо ирж авсан. -2018 оны 9 дүгээр сард Ж.Б манайд ирээд надад хөрөө байна, чи сонирхох уу гэхээр нь хартал шар жижиг дунд зэргийн түрдэг цахилгаан хөрөө байсан. Тухайн хөрөөг 30.000 төгрөгөөр худалдан авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дугаар тал),
1.7 С.Энхбаатараас “Circular Saw min” нэртэй хар өнгийн цахилгаан утастай түрдэг хөрөө нэг ширхэг, улаан өнгийн, цагаан өнгийн цахилгаан утастай кен маркийн жижиг тасдагч 1 ширхэг, улаан өнгийн хар цахилгааны утастай, кен маркийн жижиг дрилл 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар тал), уг ажиллагааг хүчинтэйд тооцсон Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 26 дугаар тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар тал),
1.8 Гэрч Г.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 31- ний өдөр өгсөн: “...Ж.Ж.Б ...над руу залгаж “чи байшин барих гэж байгаа юм чинь надаас нарны тольтой цахилгаан гаргадаг зүйл авах уу, 1.500.000 орчим төгрөг” гээд яриад байсан. Би хариуд нь очиж үзье гэхэд айлд байгаа гэж байсан. 2018 оны 02 дугаар сард автомашины дээр ачаа ачих зориулалттай хар өнгийн 4 талдаа боолттой сараалжин төмрийг 50.000 төгрөгөөр худалдан авсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дугаар тал),
1.9 Шүүгдэгч Ж.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 61 гарамын ойролцоо эзэнгүй хашаанд улаан өнгийн төмөр контейнер байсныг зүүдэг цоожийг өөрийн авч явсан машины дугуйны түлхүүрээр цохиж, хөшиж нээсэн. Дотор нь байсан 20 шуудай өвс, жижиг нарны толь 1 ширхэг, 32 инчийн зурагт 1 ширхэг, гэрлийн утас авсан. Тухайн үед би хар өнгийн Б.Ж.Бийн Соната 6 маркийн машинтай явсан. Тэгээд би Санзай гэж дууддаг Эрдэнсүхийг утсаар дуудаад ирэхэд нь 20 шуудай өвсийг ачиж явуулсан. Тэндээс авсан эд зүйлсийг танихгүй хүмүүст зараад дуусгасан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр тал),
1.10 Ц.Эрдэнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын дундуур намайг гэртээ унтаж байхад Ж.Б ах Толгойтын хуучин эцсийн автобусны буудал дээр гараад ир гэсэн. Би өөрийн 6670 УБҮ улсын дугаартай саарал өнгийн “сонота-6” маркийн машинтай ганцаараа очсон. Ж.Б ганцаараа өөрийн 3570 дугаартай сонота 6 маркийн саарал өнгийн машинтай байсан. Хамт юманд яваад ирье гэсэн. Бат-Эрдэнийн машинтай тахилтын уулаар даваад 61-ын гарамын тэр хавьд очсон. Нэг айлын гадаа хашааны үүдэнд очсон. Ж.Б өөрөө хашаа давж орсон. Дотроос нь шуудайтай эд зүйл шидээд, ...машиндаа ач гэсэн. Нийт 20 гаран шуудайтай зүйл ачсан. Баруун туруунд очоод Ж.Б намайг ав гээд өөрөө гэр рүүгээ явсан. Танихгүй хоёр Өвөрмонгол надаас 600,000 төгрөгөөр худалдан авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дугаар тал),
Хоёр. Иргэн А.Уранзаяагийн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
2.1 Хохирогч А.Уранзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 20- ны өдөр өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам гэх газар байдаг өвлбайшинд хулгай орсон байсан. Тухайн үед манай найз Сэлэнгэ цагдаад дуудлага өгсөн байсан. Манай байшингийн хойд талын гал тогооны цонхыг түлхэж ороод гэрээс эд зүйл аваад, хаалга эвдээд гарсан байсан. Манай гэрээс цахилгаан үүсгүүр 1 ширхэг, гурван ширхэг нарны толь, нарны зай 2 ширхэг 3.500.000 төгрөг, 48 инчийн Сони брэндийн зурагт 1.439.900 төгрөг, Викториноксын брэндийн олон үйлдэлтэй хутга 1 ширхэг 363.000 төгрөг, тогонд цэнэглэдэг 15 см урттай хар өнгийн бөөрөнхий гар чийдэн 1 ширхэг 135.000 төгрөг, Некст брэндийн том будаа агшаагч 1 ширхэг 120.000 төгрөг, жижиг будаа агшаагч 1 ширхэг 80.000 төгрөг, шинэ 2 литрийн халуун сав 1 ширхэг 22.000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг 155.000 төгрөг, ариун цэврийн цаас, Дивиди тоглуулагч 1 ширхэг 40.000 төгрөг, эрэгтэй үстэй дотортой өвлийн урт түрийтэй 42 размерын гутал хосоороо нэг ширхэг 250.000 төгрөг, Эко брендийн 37 размертай улбар шар өнгийн цагаан бор оруулгатай спортын эмэгтэй гутал хосоороо 280.000 төгрөг, Эко брэндийн 37 размертай саарал өнгийн спортын эмэгтэй гутал хосоороо 300.000 төгрөг, Гарнет брэндийн 32 размертай ягаан өнгийн спортын эмэгтэй гутал хосоороо 80.000 төгрөг, Адидас брэндийн цагаан ултай, хар эрээн даавуун 41 размерын спорт гутал хосоороо 245.000 төгрөг, Адидас брэндийн цагаан ултай хар эрээн савхин материалтай 41 размерын спорт гутал хосоороо 200.000 төгрөг, эрэгтэй орос цэргийн ногоон эрээн өмд 60.000 төгрөг, цагаан будаа 25 килограмтай 48.000 төгрөгийн эд хөрөнгө алдагдсан. Бүргэд хаалга араам, ажлын хөлстэйгээ 570.000 төгрөг, хашааны хугарсан төмрүүдийг гагнуулахад 55.000 төгрөгөөр гарсныг хамт нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 49-50 дугаар тал), -2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор дахин өгсөн: “... Би алдагдсан эд зүйлээс цахилгааны эх үүсвэрийг 3 ширхэг нарны тольтой буцавсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр тал),
2.2 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газар буюу Сонгинохайрхан дүүргийн Баянголын амын задгайд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 12-19 дүгээр тал),
2.3 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хоХустайн задгай тоот, яллагдагч Д.Б.Ж.Бийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэгээр шар өнгийн тасдагч, улаан өнгийн цагаан утастай тасдагч, улаан өнгийн тасдагч, хар өнгийн үстэй дотортой түрийтэй гутал 1 хос, хар өнгийн эвхэгддэг хутга, хар өнгийн гар чийдэн, хар өнгийн оосортой гар чийдэн, дунд гарын цайвар өнгийн метал аяга 3 ширхэг, улаан өнгийн компакт диск тоглуулагч зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон Сонгинохайрхан дүүргийн прокурорын 20 тоот тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 37-46 дугаар тал),
2.4 “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 676 дугаартай “...А.Уранзаяагийн эд хөрөнгийг 7.966.900 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 70-74 дүгээр тал),
2.5 Хохирогч А.Уранзаяад “... Саарал өнгийн “Sako” гэсэн бичиглэлтэй 59*47*64 см хэмжээтэй цахилгаан үүсгэвэр 1 ширхэг, 69x161 см хэмжээтэй 3 ширхэг нарны зайн хураагуур, хар өнгийн үстэй дотортой эрэгтэй хүний өвлийн гутал 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн” тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 52, 248 дугаар тал), мөн Б.Болормаа буюу хохирогч А.Уранзаяагийн ар гэрт хураагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг (3 дугаар хавтаст хэргийн 26-33 дугаар тал),
2.6 Гэрч Б.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 12 цаг 51 минутын үед хажуугийн эмэгтэй над руу 95419422 дугаараас залгаад танай хаалга онгорхой, нарны самбар алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. 48 инчийн Сони маркийн зурагт, нарны зайн хураагуур, нарны толь 3 ширхэг, 25 хилийн шуудайтай будаа, халуун сав 2 ширхэг, будаа агшаагч, гоо сайхны ком 1 ширхэг, 2 том шилтэй виски, эрэгтэй дотортой гутал 40 размерын, шар торгон бүтээлэг алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),
2.7 Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оныдугаар сарын 28-ны өдөр өгсөн: “... Сонгинохайрхан дүүргийн Найрамдал зуслангийн ойролцоо засмал замын барталд уулан дээр жижиг торон хашаатай хүрэн өнгийн 1 давхар байшин байсан. Тэр байшинд хүн байхгүй болохоор нь хойд зүгт харсан вакум цонхыг гараараа түлхэж онгойлгосон, дотогш орж том өрөөнд байсан хар өнгийн 42 инчийн Сони маркийн зурагт, эрэгтэй хар өнгийн үстэй түрийтэй гутал 1 хос, байшингийн гал тогооны өрөөнд байсан 3 ширхэг хутга, үүдний таамбарт байсан саарал өнгийн тог хураагч 1 ширхэг, 2 ширхэг шар өнгийн аккумлятор байсныг авсан, байшин дотор байсан төмөр лоомоор байшингийн төмөр хаалгыг эвдэж эд зүйлийг гаргасан. Мөн хашаан дотор байсан 3 ширхэг нарны толь байсныг авсан. Б.Ж.Бийн хар өнгийн Соната 6 маркийн машиныг авч өөрөө жолоодож явсан. Хулгайлсан эд зүйлсийг машинтай хамт Б.Ж.Бийн гэрт аваачсан. 3 ширхэг хутгыг замдаа хаясан. Зурагтыг цонхоор нь гаргах гэж байгаад хананд цохиод хагалсан байсныг авч яваад очоод үзэхэд эвдэрсэн байсан. ...Надад Соната 6 маркийн саарал өнгийн 35-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. Б.Ж.Бийн тээврийн хэрэгслийг гуйж аваад явсан. ...Би хулгай хийхдээ гартаа бээлий өмссөн. Тэгээд өөрийгөө баригдахаа мэдээд гутал болон бээлийг шатаасан. Би хулгай хийсэн эд зүйлсийг гадуур явж байгаад таарсан танихгүй хүнд хямд зарсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дугаар тал),
2.8 Шүүгдэгч Д.Б.Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 ондугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Ж.Б, Эрдэнэсүх нартай хамт явж хулгай хийсэн зүйл байхгүй. Бат-Эрдманай гэрт нарны толь болон хүлээн авагчийг 2018 оны 12 дугаар сарын дундуур авчраад хүний юм байгаа юм, 2-3 хоноод ирээд авъя гэсэн. ...Би 2018 оны 12 дугаар сард 98120737 гэсэн дугаартай байсан. ...1982 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол манай дүүгийн эзэмшлийнх, ...одоо “Хас банк”-ны барьцаанд байгаа. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 101-102 дугаар тал),
Гурав. Иргэн Д.Эрдэнэчимэгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд.
3.1 Хохирогч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим гэртээ ирэхэд байшингбаруун талын цонх онгойсон, байшин дотор чулуу, төмөр оруулж ирээд тавьсан байсан. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цагдаа дуудсан. Гэр доторх эд зүйлсийг бүгдийг онгойлгож, эмх замбараагүй болгосон байсан. ...Эд зүйлсээ бүртгэж үзэхэд 1.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан панансоник нэртэй хар өнгийн 49 инчийн ЛСД зурагт алдагдсан. ...хар өнгийн панасоник маркийн 49 инчийн зурагтыг хүлээж авсан, одоо гомдолгүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 140-141 дүгээр тал),
3.2 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газар буюу Сонгинохайрхан дүүрг21 дүгээр хороо, баруун турууны 13-2 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 111-116 дугаар тал),
3.3 “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “... Хохирогч Д.Эрдэнэчимэгийн 49 инчийн ЛСД зурагтыг 1.260.000 төгрөгөөр үнийг тогтоосон...” үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 152-154 дүгээр тал),
3.4 М.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 14-өдөр гэрчээр өгсөн “... Жамбаагийн Ж.Б нь манай ээж Мягмарсүрэнгийн төрсөн дүү Нямсүрэнгийн нөхөр нь байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр миний 99100948 гэсэн дугаар руу 99633110 гэсэн дугаараас Ж.Бат-Эрдэнийн эхнэр Нямсүрэн залгаад ...манай хуучин зурагтыг авах уу гэсэн. ...10 өнгөрч байхад Нямсүрэн эгч 2 хүүхэд, нөхөр Ж.Бат-Эрдэнийн хамт ирсэн. Манайд ирэхдээ 42 инчийн Панасоник маркийн, удирдлага байхгүй зурагттай ирсэн. Тэгээд би тухайн зурагтыг аваад 7 хоногийн дараа 200.000 төгрөгийг нь өгнө гэсэн. Нямсүрэн эгчийн данс руу 7 хоногийн дараа 200.000 төгрөг шилжүүлсэн. ...Миний худалдаж авсан зурагтны арын сериал нь MW1410532 TH-L42E3S гэсэн дугаартай байсан, цайвар хүрээтэй ЛСД зурагт байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 128 дугаар тал), -Түүний иргэний нэхэмжлэгчээр 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 09 цаг өнгөрч байхад миний 99100948 дугруу 99693110 дугаараас Нямсүрэн эгч залгаад манай гэрт хэрэглэдэггүй зурагт байна, худалдаж авах уу гэсэн. ...Ж.Ж.Б, Н.Нямсүрэн нар хүүхдийн хамт манай гэрт зурагтаа аваад ирсэн. Тухайн зурагт “панасоник” нэртэй, хар өнгийн, хүрээ нь доод хэсгээрээ саарал өнгөтэй байсан, ард талдаа 2 ширхэг ногоон тогтоогч хуванцартай, хананд өлгөдөг төмөр нь гэрт үлдсэн, суурь байхгүй гэж хэлсэн. Нямсүрэн эгч хэлэхдээ манай өөрийн гэрт байсан зурагт байгаа юм, манай өвөө Нанзаддоржийн гэрт амьдарч байгаа болохоор 2 зурагттай болчихоод илүүдээд, эзэнгүй гэрт байгаа болохоор дэмий байж байхаар авах уу гэхээр нь 400.000 төгрөгөөр бодоод худалдаж авсан юм. ...200.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нямсүрэн эгчийн 5601039213 дугаартай Хаан банкны данс руу өөрийн 5100016385 дугаарын Хаан банкны данснаас Амараа ТВ гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн. Энэ талаар миний Хаан банкны интернэт банкнаас харж байгаад авсан зураг нь байгаа. Нямсүрэнгээс нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 135-136 дугаар тал),
3.5 Иргэн М.Амаржаргалаас MW14100532 TH-L42E3S сериал дугаар бүхий, удирдлага байхгүй, хар өнгийн 49 инчийн LCD зурагтыг хураан авч, хохирогч Д.Эрдэнэчимэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 131-132 дугаар тал), иргэний нэхэмжлэгч М.Амаржаргалд Ж.Б, Д.Н нараас тус бүр 200.000 төгрөг төлсөн баримт (4 дүгээр хавтаст хэрийн 31 дүгээр тал),
3.6 Гэрч Н.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “панасоник” маркийн, бараан өнгийн, өөр содон шинж тэмдгийг мэдэхгүй зурагтыг Амаржаргалд зарсан. ...Амаржаргалаас зурагт авах уу гэж асуугаад Амаржаргалын гэрт нөхөр Ж.Ж.Б болон хүүхдүүдийн хамт 35-70 УНҮ улсын дугаартай, саарал өнгийн, Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ зурагтаа аваад очсон. Амажаргалд үзүүлээд нийт 400.000 төгрөгөөр зарахаар болж 200.000 төгрөгийн өртэй байснаа хасаад 200.000 төгрөгийг тэр өдөр нь өөрийн Хаан банкны 5601039013 дугаарын данс руу шилжүүлж авсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 148-149 дүгээр тал),
3.7 Гэрч С.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...Ж.Б 2018 оны 12 дугаар сард над руу утсаар залгаад аккумлятор, зурагт байна, авах уу эсвэл авах хүн байна уу гэхээр нь би хамт ажилладаг Амартайван гэдэг хүүхдэд хэлээд Ж.Бтэй уулзуулж байсан. Ж.Б надад хэлэхдээ манай найзын аавын ээжийнх нь юм байгаа юм гээд тэр залууд зурагт, аккумляторыг 150.000 төгрөгөөр зарсан гэсэн. Өөр бас гэрэл, аккумляторыг манай найзад зарж байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 3 дугаар тал),
3.8 Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...эхнэрийн эгчийн хүүхэд Амаржаргалд зарсан. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээНадад өөр хэрэг байхгүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 163 дугаар тал),
3.9 Шүүгдэгч Д.Б.Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 ондугаар сарын 17-ны өдөр өгсөн: “... Манай гэрээс хураагдсан эд зүйл бол бүгдээрээ миний эд зүйл байгаа юм. Эдгээрзүйлсийг би өөрөө олж авсан. Аккумлятор бол түүхий эд авч байхад орж ирсэн. Нарны толийг Ж.Б манай гэрт авчирсан. Гар чийдэнг хог дээрээс олоод засаж авсан. Эвхдэг хутга бол хүний хутга юм. Цайвар өнгийн 2 ширхэг аягыг би өөрөө зах дээрээс 25.000 төгрөгөөр худалдан авсан. Олон үйлдэлтэй эвхдэг хутгыг би өөрөө дэлгүүрээс худалдаж авсан. Гар станцын батерей, гарыг хог тушаадаг хүнээс авсан. Шар өнгийн тасдагч манай дүүгийнх, би нохойны үүр барих гээд гэртээ авчирсан. Улаан өнгийн тасдагч бол миний өөрийнх. Хар өнгийн түрийтэй гутлыг Ж.Б машин авч яваад эд зүйл авчрахдаа хамт авчирч байсан. Хар өнгийн кабел утас бол гадаа гэрэл залгахаар худалдан авсан. Улаан өнгийн Сиди тоглуулагч манай хүүхдүүд кино үзэхээр авсан. Улаан өнгийн кабелын утсыг мэдэхгүй. Түрдэг хөрөө бол манайх. Хар өнгийн кабел бас гэрэл тавихаар авсан байсан цахилгааны утас, улаан тасдагч ажилладаггүй юм. Улаан өнгийн өрөм бол минийх бөгөөд хүнээс авсан юм. Гаанс, чулуун 2 ширхэг хөөрөг манай ааваас үлдсэн. 2 нүдний дуран эвдэрсэн болохоор ...ашиглах гээд байлгаж байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 221-222 дугаар тал),
4. Иргэний нэхэмжлэгч Б.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “... 19-82 УББ улсын дугаартай хар өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Доржбатын Мөнгөнтогос гэдэг хүний 10.000.000 төгрөгийн зээлэнд нэмэлтээр барьцаалагдсан юм. Уг машин нь барьцаанд тавигдахаас өмнө Дуламсүрэн овогтой Б.Ж.Б гэдэг хүний нэр дээр байсан бөгөөд манай банкинд барьцаалагдсан учир фидуцийн гэрээгээр манай банкны нэр дээр байдаг, барьцаалагдсан, тээврийн хэрэгсэл нь эзэмшигч дээрээ байсан. Тухайн авсан зээл нь хуваарийн дагуу хэвийн төлөгдөж байгаа. Тийм учраас энэ машин бол манай банкны өмч гэж явдаг, хариуцлагыг хариуцагч нь өөрөө хариуцдаг. Хэрэв зээл төлөгдөхгүй тохиолдолд шууд хураагддаг. Тээврийн хэрэгслийг нэхэмжлэх учир банкыг төлөөлж би оролцож байна. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
5. Иргэний нэхэмжлэгч Д.Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “... Би “Тэнцвэр Эстимэйт” ХХК-д үнэлгээчнээр 2015 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Манай компани шинжээч томилох тогтоолын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №675, №676 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт гаргасан. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд Үнэлгээний тухай хууль, компанийн дотоод журмын дагуу ажлын хөлсийг нэхэмжилж байна. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 675 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хөлс 96.000 төгрөг, 676 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийн ажлын хөлс 240.000 төгрөг болсон. Нийт 336.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 24- 25 дугаар тал),
6. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: -Туршилтаар 120*60 см хэмжээтэй нарны толийг “Соната-6” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлд хийж үзэв. -Тээврийн хэрэгслийн арын суудалд хэвтээгээр бүтэн орж хаалга хаагдаж байв. -Тээврийн хэрэгслийн арын суудалд нарны толь босоогоор бүтэн орж хаалга хаагбайв. -Тээврийн хэрэгслийн арын шалан дээр хэвтээгээр бүтэн орж хаалга хаагдаж байв. -Тээврийн хэрэгслийн жолоочийн урд суудал дээр босоо байдалтай бүтэн орж хаахаагдаж байв. -Тээврийн хэрэгслийн арын багажинд хийхэд багтахгүй, хаагдахгүй байсныг тустэмдэглэв ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (3 дугаар хавтаст хэргийн 10-14 дүгээр тал),
7. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүхавтаст хэргийн 38- 42, 48-57 дугаар тал),
8.Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2019 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын харьяа санхүү, хангалтын хэлтсийн хашаанд 35-70 УНҮ улсын дугаартай, сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 42-45 дугаар тал), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 316 дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд импортлогдсон “Сонота-6 загварын тээврийн хэрэгслийн үнийг 6.000.000 төгрөгөөр тогтооосон үнэлгээ (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар тал), 3570 УНҮ улсын дугаартай Х.Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл нь Ж.Бат-Эрдэнийн эзэмшилд бүртгэлтэй тухай (3 дугаар хавтаст хэргийн 38 дугаар тал),
9. Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2019 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх буюу 19-82 УББ улсын дугаартай, сонота-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 58-62 дугаар тал), Тэнцвэр эстимэйт ХХК-ний 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 288 дугаартай 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд импортлогдсон “Сонота-6 загварын тээврийн хэрэгслийг үнийг 5.000.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ (1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дугаар тал), 19-82 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Хас банкны өмчлөлд бүртгэлтэй тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 71, 3 дугаар хавтаст хэргийн 37 дугаар тал),
10. Ж.Ж.Б нь 99133950 дугаарын гар утас эзэмшигч тухай “Мобиком” ХХК-ний 18/2086 дугаартай албан бичиг, уг дугаарын 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хугацааны хоорондох ярианы болон мессежний жагсаалт (1 дүгээр хавтаст хэргийн 163-203 дугаар тал),
11. Ц.Эрдэнэсүх нь 88247575 дугаарын эзэмшигч тухай “UNITEL” ХХК-ний 1825 дугаартай албан бичиг, уг дугаарын орсон, гарсан дуудлага, мессежны лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 205-246 дугаар тал),
12. Д.Б.Ж.Б нь 98120737, 98110737 дугаарын эзэмшигч тухай “Жи Мобайл” ХХКний 02/1779 дугаартай албан бичиг, уг дугаарын ярианы дуудлагын лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 248-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-3 дугаар тал), Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд.
13. Шүүгдэгч Д.Б.Ж.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 49 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (3 дугаар хавтаст хэргийн 55, 4 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбарууд (3 дугаар хавтаст хэргийн 57-74, 4 дүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 47 дугаар тал), төрсний бүртгэлийн гэрчилгээ (3 дугаар хавтаст хэргийн 48 дугаар тал), -Д.Б.Ж.Бийг шүүхийн зөвшөөрөлгүй 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөртус тус баривчлагдсан тогтоолууд (3 дугаар хавтаст хэргийн 113, 123 дугаар тал), - түүнийг яллагдагчаар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1 сарын хугацаагаар, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 10 хоногийн хугацаагаар, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1 сарын хугацаагаар, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 15 хоногийн хугацаагаар, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 15 хоногийн хугацаагаар, 2019 оны 6 дугаар сарын 22- ны өдрөөс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаагаар, 2019 оны 6 дугаар сарын 24- ний өдрөөс хэргийг прокурорт очих хүртэл хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрүүд (3 дугаар хавтаст хэргийн 130-131, 142, 147-148, 4 дүгээр хавтаст хэргийн 22-23, 63-64, 92-94, 110-117 дугаар дугаар тал), 14. Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 80 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (86 дугаар тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 88-99, 4 дүгээр хавтаст хэргийн 5-10, 71-76 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 77 дугаар тал), төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 78 дугаар тал), -Ж.Бат-Эрдэнийг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тогтоол (3 дугаар хавтаст хэргийн 155 дугаар тал, -түүнийг яллагдагчаар 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 1 сарын хугацаагаар, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 1 сарын хугацаагаар, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 1 сарын хугацаагаар, 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1 сарын хугацаагаар, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 15 хоногийн хугацаагаар, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаагаар, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хэргийг прокурорт очих хүртэл хугацаагаар тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрүүд (3 дугаар хавтаст хэргийн 170-172,178-179, 188-189, 193-194, 4 дүгээр хавтаст хэргийн 26-27, 95-97, 110-117 дугаар тал), 15. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай Ж.Б, Д.Н нарт холбогдох хэргээс Ц.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг тусгаарласан тухай тогтоол (4 дүгээр хавтаст хэргийн 1-3 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч, иргэний нэхэмжлэгч нарыг байцаахдаа тэдний хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Харин хэрэгт хавсарган ирүүлсэн яллагдагч Д.Б.Ж.Б, Ж.Бат-Эрдэнийн нархарилцаа холбооны хэрэгсэлд нэвтэрч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нууц ажиллагааны үр дүн болох Ц-08, Ц-09 дугаартай магадлагааг судалж, ярианы бичлэгийг буулгасан тэмдэглэл дэх үг, хэллэг, утга агуулга зэргээс үзвэл хэргийн үйл баримтыг нотолсон гэх, хэрэгт шууд хамааралтай гэж үзэх үндэслэл бүхий байдал үр дүн тогтоогдоогүй, мөн хохирогч нарын алдагдсан эд зүйлийг шинж тэмдэгээр илэрхийлсэн гэж үзэх боломжгүй, таамаг төдий, ямар утга агуулгаар ярьсан нь тодорхойгүй, аль хэсэг нь тэдний өөрсдийн хувийн яриа, аль хэсэг нь холбогдсон гэмт хэрэгт хамаарч буй эсэх зэрэг нь тодорхой бус энэхүү магадлагааны үр дүнг нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй байх шүүх нотлох баримтаас хасч тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ж.Б, Д.Н нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар. Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ж.Б, Д.Н нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 20 тоот хашаанд байрлах иргэн С.Ядамсүрэнгийн эзэмшлийн чингэлэгийн цоожийг эвдлэн нэвтэрч, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас хохирогч С.Ядамсүрэнд 1.995.000 төгрөгийн, хохирогч Д.Эрдэнэбаярт 400.000 төгрөгийн хохирол, нийт 2.935.000 төгрөгийн хохирол учруулсан; -2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын амны задгайд оршин суух иргэн А.Уранзаяагийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор нэвтэрч, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас хохирогч А.Уранзаяад 7.341.900 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 04 цагаас 05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун Турууны 13-01 тоот иргэн Д.Эрдэнэчимэгийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Д.Эрдэнэчимэгт 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэргүүдийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, тусгайлан хамгаалсан агуулахад, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, Мөн шүүгдэгч Ж.Ж.Б нь Ц.Эрдэнэсүхтэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 12- наас 13-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 20 тоот хашаанд байрлах иргэн С.Ядамсүрэнгийн эзэмшлийн чингэлэгт нэвтэрч, Хунчир эмийн ургамлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч С.Ядамсүрэнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, үнэлгээ болон бусад нотлох баримтаар нотлогдсон тул шүүгдэгч Ж.Б, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах гэсэн дүнэлтийг гаргасан; шүүгдэгч Д.Б.Ж.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугийн талаар маргаж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, мөн тэдний өмгөөлөгч Ц.Энхмандах хэргийн үйл баримт, зүйлчлэлээр маргаагүй болно. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Б, Д.Н нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: Шүүгдэгч Ж.Б, Д.Н нар нь бүлэглэн: 2018 оны 12 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 20 тоот хашаанд байрлах иргэн С.Ядамсүрэнгийн эзэмшлийн чингэлэгийн цоожийг эвдлэн нэвтэрч, 32 инчийн ЛСД зурагт, аккумлятор цэнэглэдэг нарны толь, 100 ампертай аккумлятор, 380 вольтын 150 метр урттай цахилгааны утас, худгийн торос, цахилгаан тасдагч, хөрөө, эмээл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлж, хохирогч С.Ядамсүрэнд 1.995.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Эрдэнэбаярт 400.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 2.935.000 төгрөгийн хохирол учруулсан; -Мөн шүүгдэгч Ж.Ж.Б нь Ц.Эрдэнэсүхтэй бүлэглэн: 2018 оны 12 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 20 тоот хашаанд байрлах иргэн С.Ядамсүрэнгийн эзэмшлийн чингэлэгт нэвтэрч, Хунчир эмийн ургамал 100 килограммыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлж, хохирогч С.Ядамсүрэнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь: -Хохирогч С.Ядамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 26- ны өдөр өгсөн: “...32 инчийн ЛСД зурагт, ...70смх1м 20см орчим хэмжээтэй аккумлятор цэнэглэдэг нарны толь, контейнерын шалан дээр хураалттай байсан 380 вольтын 150 м урттай ...цахилгааны утас, ...худгийн торос, 20 ширхэг ногоон өнгийн уутанд савалсан 2016 онд хувь хүнээс 100 кг-г нь 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан Хунчир эмийн ургамал, ....цахилгаан тасдагч, хөрөө, ...манаачийн эмээл алга болсон. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дугаар тал), 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогчоор дахин өгсөн “...алдагдсан эд зүйлсээс цагаан өнгийн цахилгаан утастай, улаан өнгийн тасдагчийг авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар тал), -хохирогч Д.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Ядамсүрэн гэх хүний манаачаар 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл ажилласан. ...2018 оны 12 дугаар сард намайг эмнэлэгт хэвтэж байх хооронд контейнорт хулгай орж эд зүйл алдагдсан. ...миний эмээл алга болсон. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 92-94 дүгээр тал), -2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 18-20 дугаар тал), -“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний иргэн С.Ядамсүрэн, Д.Эрдэнэбаярын нарын эд хөрөнгийг үнэлсэн тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 118-120, 126-127 дугаар тал), хохирогч С.Ядамсүрэнд “... Улаан өнгийн Кен гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн залгасан утастай таслагч хүлээлгэн өгсөн” тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр тал), -гэрч С.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 онд наадмаас х...Ж.Ж.Б залгаад нарны зайн толь байна, авах хүн сураглаад өгөөч гэсэн. ... Ж.Б сонота-6 маркийн машинтай ирээд 80х1,80 хэмжээтэй нарны толь өгсөн. Мөн цахилгаан Аку маркийн дрилл байна гэхээр нь 70,000 төгрөгөөр худалдан авсан. ...дараа нь Ж.Б аккумлятор байна гэсэн. ...Би Ж.Бэс өөрийнхөө картаас 100.000 төгрөг гаргаад тухайн аккумляторыг авч гэртээ тавиулсан. ...Ж.Б манайд ирээд надад ийм хөрөө байна, чи сонирхох юм уу гэхээр нь би хөрөөг нь хартал шар жижиг дунд зэргийн түрдэг цахилгаан хөрөө байсан. Тухайн хөрөөг 30.000 төгрөгөөр худалдан авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дугаар тал), -С.Энхбаатараас “Circular Saw min” нэртэй хар өнгийн цахилгаан утастай түрдэг хөрөө нэг ширхэг, улаан өнгийн, цагаан өнгийн цахилгаан утастай кен маркийн жижиг тасдагч 1 ширхэг, улаан өнгийн хар цахилгааны утастай, кен маркийн жижиг дрилл 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар тал), уг ажиллагааг хүчинтэйд тооцсон Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 26 дугаар тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар тал), - Гэрч Г.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Ж.Б ...над руу залгаж “чи байшин барих гэж байгаа юм чинь надаас нарны тольтой цахилгаан гаргадаг зүйл авах уу, 1.500.000 орчим төгрөг” гээд яриад байсан. ...хар өнгийн 4 талдаа боолттой сараалжин төмрийг 50.000 төгрөгөөр худалдан авсан. ....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 114-115 дугаар тал), -Шүүгдэгч Ж.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 61 гарамын ойролцоо эзэнгүй хашаанд улаан өнгийн төмөр контейнер байсныг зүүдэг цоожийг өөрийн авч явсан машины дугуйны түлхүүрээр цохиж, хөшиж нээгээд дотор нь байсан 20 шуудай өвс, жижиг нарны толь 1 ширхэг, 32 инчийн зурагт 1 ширхэг, гэрлийн утас авсан. Тухайн үед би хар өнгийн Б.Ж.Бийн Соната 6 маркийн машинтай явсан. ...Эрдэнсүхийг утсаар дуудаад ирэхэд нь 20 шуудай өвсийг ачиж явуулсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр тал), - Ц.Эрдэнсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... 2018 оны 12 дугаар сарын дундуур нэг шөнө намайг гэртээ унтаж байхад Ж.Б ах ...гараад ир гэсэн. ...Хамт юманд яваад ирье гэсэн. Бат-Эрдэнийн машинтай тахилтыг уулаар даваад 61-ын гарамын тэр хавьд очсон. Нэг айлын гадаа очсон. Ж.Б хашаа давж орсон. Дотроос нь шуудайтай эд зүйл шидээд...машиндаа ач гэсэн. Нийт 20 гаран шуудайтай зүйл ачсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дугаар тал) мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар; Ж.Б, Д.Н нар нь бүлэглэн: -2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын амны задгайд оршин суух иргэн А.Уранзаяагийн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор нэвтэрч, цахилгаан үүсгүүр 1 ширхэг, 3 ширхэг нарны толь, нарны зай 2 ширхэг, 48 инчийн Сони загварын зурагт, олон үйлдэлтэй хутга, гар чийдэн, Некст загварын том будаа агшаагч, жижиг будаа агшаагч 1 ширхэг, халуун сав 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, ариун цэврийн цаас 1 ширхэг, Дивиди тоглуулагч 1 ширхэг, эрэгтэй өвлийн урт түрийтэй гутал 1 хос, Эко загварын спортын эмэгтэй гутал 2 хос, эрэгтэй өмд, 25 кг-тай цагаан будаа зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, хулгайлж хохирогч А.Уранзаяад 7.966.900 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан болох нь: -хохирогч А.Уранзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам гэх газар өвлийн байшхулгай орж, манай найз Сэлэнгэ цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Манай гэрээс Сако брэндийн цахилгаан үүсгүүр, 3 ширхэг нарны толь, нарны зай 2 ширхэг, 48 инчийн Сони брэндийн зурагт, олон үйлдэлтэй хутга , хар өнгийн бөөрөнхий гар чийдэн, том будаа агшаагч, жижиг будаа агшаагч, халуун сав, мөнгөн аяга, Селпакийн 32 ширхэгтэй бүтэн ариун цэврийн цаас, Дивиди тоглуулагч, эрэгтэй үстэй дотортой өвлийн урт түрийтэй 42 размерын гутал, Эко брендийн 37 размертай улбар шар өнгийн цагаан бор оруулгатай спортын эмэгтэй гутал, Эко брэндийн 37 размертай саарал өнгийн спортын эмэгтэй гутал, спортын эмэгтэй гутал, Адидас брэндийн цагаан ултай, хар эрээн даавуун 41 размерын спорт гутал, Адидас брэндийн цагаан ултай хар эрээн савхин материалтай 41 размерын спорт гутал, эрэгтэй орос цэргийн ногоон эрээн өмд, цагаан будаа 25 кг зэрэг эд зүйл алдагдсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 49-50 дугаар тал), -Гэрч Б.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...48 инчийн Сони маркийн зурагт, нарны зайн хураагуур, нарны толь 3 ширхэг, 25 хилийн шуудайтай будаа, халуун сав 2 ширхэг, будаа агшаагч, гоо сайхны ком 1 ширхэг, 2 том шилтэй виски, эрэгтэй дотортой гутал 40 размерын, шар торгон бүтээлэг алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 53-54 дүгээр тал), -Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн Найрамдал зуслангийн ойролцоо засмал замын барталд уулан дээр жижиг торон хашаатай хүрэн өнгийн 1 давхар байшин байсан. Тэр байшинд хүн байхгүй болохоор нь хойд зүгт харсан вакум цонхыг гараараа түлхэж онгойлгоод дотогш орж том өрөөнд байсан хар өнгийн 42 инчийн Сони маркийн зурагт, эрэгтэй хар өнгийн үстэй түрийтэй гутал 1 хос, байшингийн гал тогооны өрөөнд байсан 3 ширхэг хутга, үүдний таамбарт байсан саарал өнгийн тог хураагч, 2 ширхэг шар өнгийн аккумлятор байсныг авсан. ...төмөр лоомоор байшингийн төмөр хаалгыг эвдэж эд зүйлийг гаргасан. Мөн хашаан дотор байсан 3 ширхэг нарны толийг авсан. ...Б.Ж.Бийн хар өнгийн Соната 6 маркийн машиныг авч өөрөө жолоодон явсан. Хулгайлсан эд зүйлсийг машинтай хамт Б.Ж.Бийн гэрт аваачсан. ...Би хулгай хийхдээ гартаа бээлий өмссөн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дугаар тал), -2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 12-19 дүгээр тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 70-74 дүгээр тал), 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагч Д.Б.Ж.Бийн гэрт нэгжлэг хийтухай тэмдэглэл, нэгжлэгээр шар өнгийн тасдагч, улаан өнгийн цагаан утастай тасдагч, улаан өнгийн тасдагч, хар өнгийн үстэй дотортой түрийтэй гутал 1 хос, хар өнгийн эвхэгддэг хутга, хар өнгийн гар чийдэн, хар өнгийн оосортой гар чийдэн, дунд гарын цайвар өнгийн метал аяга 3 ширхэг, улаан өнгийн компакт диск тоглуулагч зэргийг тус тус хураан авсан тухай,тэмдэглэл, гэрэл зураг, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 20 дугаар тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 37-46 дугаар тал), -хохирогч А.Уранзаяа, түүний ар гэрт зарим эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 52, 248, 3 дугаар хавтаст хэргийн 26-33 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар, Шүүгдэгч Ж.Б, Д.Н нар нь бүлэглэн: -2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 04 цагаас 05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун Турууны 13-01 тоот иргэн Д.Эрдэнэчимэгийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 49 инчийн панасоник загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас хохирогч Д.Эрдэнэчимэгт 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: -хохирогч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим гэртээ ирэхэд байшингбаруун талын цонх онгойсон, байшин дотор чулуу, төмөр оруулж ирээд тавьсан байсан. ... эд зүйлсээ бүртгэж үзтэл...панасоник нэртэй хар өнгийн 49 инчийн ЛСД зурагт алдагдсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 140-141 дүгээр тал), -М.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Нямсүрэн эгч ...нөхөр Ж.Бат-Эрдэнийн хамт ирсэн. Манайд ирэхдээ 42 инчПанасоник маркийн, удирдлага байхгүй зурагттай ирсэн. ...7 хоногийн дараа 200.000 төгрөг шилжүүлсэн. ...Миний худалдаж авсан зурагтны арын сериал нь MW1410532 TH-L42E3S гэсэн дугаартай, ЛСД зурагт байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 128 дугаар тал), -түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн“...Ж.Ж.Б, Н.Нямсүрэн нар ...манай зурагтаа аваад ирсэн. ...“панасоник” нэртэй, хар өнгийн, хүрээ нь доод хэсгээрээ саарал өнгөтэй байсан. ...200.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нямсүрэн эгчийн 5601039213 дугаартай Хаан банкны данс руу өөрийн данснаас ...шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 135-136 дугаар тал), -иргэн М.Амаржаргалаас MW14100532 TH-L42E3S сериал дугаар бүхий, удирдлага байхгүй, хар өнгийн 49 инчийн ЛСД зурагтыг хураан авч, хохирогч Д.Эрдэнэчимэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 131-132 дугаар тал), -гэрч Н.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2018 оны 12 дугаар са12-ны өдөр “панасоник” маркийн, бараан өнгийн, өөр содон шинж тэмдгийг нь сайн мэдэхгүй зурагтыг Амаржаргалд зарсан....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 148-149 дүгээр тал), -гэрч С.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 3 дугаар тал), -2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 111-116 дугаар тал), - “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 152-154 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно. Түүнчлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин гэх зэргийг, агуулахад эд зүйлс хураах, хадгалах зориулалттай байр, контейнер зэргийг тус тус хамааруулна. Мөн машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно. Тус хэргийн шүүгдэгч Ж.Б, Д.Н нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч нарын орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлсан, гэмт хэрэгтээ учрах саадыг арилгах зорилгоор Ж.Бат-Эрдэнийн эзэмшлийн 35-70 УНҮ улсын дугаартай саарал өнгийн Соната 6 загварын, “Хас банк”-ны эзэмшлийн 19-82 УНҮ улсын дугаартай хар өнгийн Соната 6 тээврийн хэрэгслүүдийг тус тус ашиглаж үйлдсэн байна. Шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бүлэглэж, шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр тус гэмт хэргийг үйлджээ. Шүүгдэгч Д.Б.Ж.Б нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ түүний гэрээс нэгжлэг хийх явцад хураагдсан эд зүйлийг өөрийн хөрөнгө мэтээр мэдүүлэг гаргасан хэдий ч тухайн эд хөрөнгө нь хохирогч А.Уранзаяагийн хөрөнгө болох нь тогтоогдсон. Нөгөө талаас шүүгдэгч Д.Б.Ж.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, оролцоогүй гэж мэдүүлж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлсэн зэргийг дурдав. Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудад үндэслэн, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Б.Ж.Бийг Ж.Ж.Бтэй бүлэглэн гурван удаагийн үйлдлээр, шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийг Д.Б.Ж.Бтэй бүлэглэн гурван удаагийн, Ц.Эрдэнсүхтэй бүлэглэн нэг удаагийн, нийт дөрвөн удаагийн үйлдлээр нарыг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов. 2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай. Тус гэмт хэргийн улмаас: Хохирогч С.Ядамсүрэнд 3.485.000 төгрөгийн хохирол учирсан байх ба, мөрдөн шалгах ажиллагааны явцад хөрөө, тасдагч зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн, -хохирогч А.Уранзаяад нийт 7.966.900 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шар өнгийн тасдагч 1, улаан өнгийн тасдагч 1, хар өнгийн эвхдэг хутга 1, хар өнгийн гар чийдэн 1, хар өнгийн оосортой гар чийдэн 1, жижиг хар өнгийн чийдэн 1, дунд гарын цайвар металл аяга 3, улаан өнгийн си ди тоглуулагч 1, хар өнгийн ороосон метр цахилгааны утас 1, хар өнгийн гэртэй олон үйлдэлтэй хутга 1, станцын батерей, гав, саарал өнгийн “Sako” гэсэн бичиглэлтэй 59*47*64 см хэмжээтэй цахилгаан үүсгэвэр 1 ширхэг, 69x161 см хэмжээтэй 3 ширхэг нарны зайн хураагуур, хар өнгийн үстэй дотортой эрэгтэй хүний өвлийн гутал 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн (2 дугаар хавтаст хэргийн 52, 248 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 26-33 дугаар тал), - Хохирогч Д.Эрдэнэчимэгт 1.260.000 төгрөгийн хохирол учирсан байх ба, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч М.Амаржаргалаас 49 инчийн ЛСД зурагтыг хураан авч, хохирогч Д.Эрдэнэчимэгт хүлээлгэн өгсөн байна. Иймд шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, дээрх нэр бүхий хохирогч нарын үнэлгээгээр тогтоогдсон, төлөгдөөгүй байгаа үлдэх хохиролд шүүгдэгч Ж.Ж.Бэс 3.968.950 төгрөгийг гаргуулж: -хохирогч С.Ядамсүрэнд 1.680.000 төгрөг, -хохирогч А.Уранзаяад 1.920.950 төгрөгийг, -хохирогч Д.Эрдэнэбаярт 400.000 төгрөгийг хувь тэнцүүлэн 200.000 төгрөг, -иргэний нэхэмжлэгч Тэнцвэр эстимэйт ХХК /үнэлгээчин Д.Амгалан/-нд үнэлгээний ажлын хөлс 336.000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж 168.000 төгрөгийг тус тус олгохоор, -шүүгдэгч Д.Б.Ж.Бээс 3.223.950 төгрөгийг гаргуулж: -хохирогч С.Ядамсүрэнд 935.000 төгрөг -хохирогч А.Уранзаяад 1.920.950 төгрөг, -хохирогч Д.Эрдэнэбаярт 400.000 төгрөгийг хувь тэнцүүлэн 200.000 төгрөг, -иргэний нэхэмжлэгч Тэнцвэр эстимэйт ХХК /Амгалан/-нд үнэлгээний ажлын хөлс 336.000 төгрөгийг хувь тэнцүүлэн 168.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь хохирол нөхөн төлөх үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан ба, өмгөөлөгчийг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 3 хоногт завсруулсан бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч Ж.Б, Д.Н нар нь: -хохирогч А.Уранзаяад 3.478.900 төгрөгийг бэлнээр төлсөн, мөн 363.000 төгрөгийн үнэ бүхий олон үйлдэлтэй хутгыг биетээр хүлээлгэн өгсөн байх ба, А.Уранзаяа нь гомдол саналгүй тухай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр огноолсон нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн, - шүүгдэгч Ж.Ж.Б хохирогч С.Ядамсүрэнд 1.680.000 төгрөг, шүүгдэгч Д.Б.Ж.Б нь хохирогч С.Ядамсүрэнд 935.000 төгрөг, хохирогч Д.Эрдэнэбаярт 400.000 төгрөгийн үнэ бүхий эмээлийг биетээр нь хүлээлгэн өгсөн байх ба, хохирогч С.Ядамсүрэн нь хохирлоо барагдуулж авсан гэх 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр огноолсон нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг, мөн хохирогч Д.Эрдэнэбаяр нь эмээлээ авсан тул гомдолгүй гэх 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр огноолсон нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг тус тус шүүхэд ирүүлсэн байна. Иймд дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүгдэгч нар төлөх төлбөргүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч М.Амаржаргалд хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 3. Эрүүгийн хариуцлагын талаар. Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Б.Ж.Бийг дээрх зүйл хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэх, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3570 УНҮ улсын дугаартай Сонота 6 загварын машиныг улсын төсөвт шилжүүлэх, харин “Хас” банкны эзэмшилд бүртгэлтэй 1982 УНҮ улсын дугаартай “Сонота-6” машиныг битүүмжлэлээс чөлөөлж, үнэ болох 5.000.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх тухай санал гаргаж байна, тус зүйл хэсгийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч шүүгдэгч нар урьд 6 удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал байгааг шүүх харгалзан үзнэ үү гэсэн дүгнэлтийг; -шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Энхмандах нь шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзнэ үү.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл гэдэгт шүүгдэгч нарын эрүүл мэнд, ар гэрийн байдал хамаарна гэж үзэж байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцох боломжтой.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан тул хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээр хорих ялыг оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв. Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Ж.Б, Д.Н нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар тус бүр 6 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна. Мөн шүүгдэгч Д.Б.Ж.Б нь өөрийн эцэг Гэндэнгээр овоглож, Гэндэнгийн Б.Ж.Б овог, нэрээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар мэдүүлэх бөгөөд уг овог, нэрээр ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолууд нь өөрт нь хамаарал бүхий тогтоолууд болох талаар шүүхэд мэдүүлсэн болохыг дурдав.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгч нарын эрүүл мэнд, ар гэрийн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзах онцгой нөхцөл байдалд хамаарахгүй тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй юм. Шүүхээс шүүгдэгч Ж.Б, Д.Н нар нь хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийг 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Б.Ж.Бийг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Энхмандахын гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай зохицуулалт ба, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан дээрх хуулийн заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Шүүгдэгч Ж.Б, Д.Н нар нь хэдийгээр тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан, гэм буруугийн талаар маргаагүй боловч тэдний хувийн байдал буюу урьд удаа дараа бусдын эд хөрөнгийг хулгайлах болон Эрүүгийн хуульд заасан бусад төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан байдлыг харгалзан тэдэнд хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
4. Бусад асуудлаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, - 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 35-70 УНҮ улсын дугаартай Х.Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл нь Ж.Бат-Эрдэнийн эзэмшилд бүртгэлтэй (3 дугаар хавтаст хэргийн 38 дугаар тал) болох нь тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газрын харьяа санхүү, хангалтын хэлтсийн хашаанд битүүмжлэгдсэн дээрх тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Ж.Ж.Б нь шүүгдэгч Д.Б.Ж.Бээс өөрийн тээврийн хэрэгслийн үнийн түүнд ногдох хэсгийн мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав. Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 19-82 УББ улсын дугаартай, сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл нь Хас банкны өмчлөлд бүртгэлтэй тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 71, 3 дугаар хавтаст хэргийн 37 дугаар тал) хэрэгт авагдсан тул бусдын эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй нь тогтоогдсон дээрх автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож (1 дүгээр хавтаст хэргийн 58-62 дугаар тал) шийдвэрлэв. “Тэнцвэр эстимэйт” ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 288 дугаартай үнэлгээний тайлангаар 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд импортлогдсон “Сонота-6 загварын тээврийн хэрэгслийн үнийг 5.000.000 төгрөгөөр тогтоосон байх тул (1 дүгээр хавтаст хэргийн 51- 52 дугаар тал) шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 19-82 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Ж.Ж.Бэс 2.500.000 төгрөг, шүүгдэгч Д.Б.Ж.Бээс 2.500.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 246 хоногийг, шүүгдэгч Д.Б.Ж.Бийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цаг, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 24 цаг, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 206 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тариачин овогт Жамбаагийн Бат-Эрдэнийг Д.Б.Ж.Бтэй бүлэглэн, мөн Ц.Эрдэнэсүхтэй бүлэглэн хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад хохирол учруулсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд;
Шүүгдэгч Б.Ж.Бийг Ж.Ж.Бтэй бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад хохирол учруулсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Б.Ж.Бийг 3 (гурав) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Д.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 246 (хоёр зуун дөчин зургаа) хоногийг, шүүгдэгч Д.Б.Ж.Бийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цаг, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 24 цаг, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 206 (хоёр зуун зургаа) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.Ядамсүрэн, Д.Эрдэнэбаяр, А.Уранзаяа, Д.Эрдэнэчимэг, иргэний нэхэмжлэгч М.Амаржаргал, Тэнцвэр Эстимэйт ХХК /үнэлгээчин Д.Амгалан/ нарт тус тус төлөх төлбөргүй зэргийг дурдсугай.
6. 35-70 УНҮ улсын дугаартай “Сонота-6” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2019 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, Цагдаагийн ерөнхий газрын харьяа санхүү, хангалтын хэлтсийн хашаанд битүүмжлэгдсэн, дотоодын цэргийн 805 дугаар ангийн салаан захирагч Ж.Ариунболдолд хариуцуулсан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ж.БатЭрдэнийн эзэмшилд бүртгэлтэй 35-70 УНҮ улсын дугаартай сонота-6 загварын тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар “Хас” банкны эзэмшилд бүртгэлтэй 19-82 УББ улсын дугаартай “Сонота-6” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2019 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, дээрх автомашиныг хууль ёсны эзэмшигч “Хас” банкинд буцаан олгож; шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 19-82 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Ж.Ж.Бэс 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг, шүүгдэгч Д.Б.Ж.Бээс 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Б, Д.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг оролцогч, улсын яллагч дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Б, Д.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА