Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2014/0161

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, гуравдагч этгээд Ц.Д, Ш.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, түүний өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 567 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц” ХХК нь 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн өмч хувьчлах комиссын шийдвэрээр, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн “Б” корпусын барилгын өмчлөгчийн эрхийг уг барилгын өмчлөгчийн эрхийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан юм. Мөн үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар захирамжийг үндэслэн 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн газрын албатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Эрүүл мэндийн нэгдлийн “Б” корпусын барилгын газар болох 143052/0047 дугаар бүхий нийт 980 м.кв /үүнээс барилга доорх 512 м.кв, барилгын үүдний хэсгийн 468 м.кв/ газрыг эзэмшиж байгаа билээ.

Гэтэл 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн өмч харилцааны газраас манай эзэмшлийн 143052/0047 дугаар бүхий газар нь иргэн Ц.Д-гийн эзэмшлийн 40 м.кв газартай давхцаж байна гэсэн утга бүхий албан бичиг ирсэн бөгөөд давхцах болсон шалтгаан нь 2004 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 355 дугаар шүүхийн шийдвэр гэж тайлбарласан юм. Уг шүүхийн шийдвэртэй танилцахад иргэн Ц.Д нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 144 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг, Цагдаагийн гудамжинд автомашины замын зүүн талд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн баруун талбайд 40 м.кв газрыг түр эзэмшиж байсан ба түүний газар эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 106, 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаар захирамжуудаар хүчингүй болгосон I байдаг. Иргэн Ц.Д нь шүүхэд эдгээр захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх түүний нэхэмжлэлийг авч хэлэлцээд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 106, 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаар захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Үүнээс үзэхэд иргэн Ц.Д-гийн газар эзэмших эрх шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 355 дугаар шийдвэрээр сэргэж, газар давхцах шалтгаан болсон гэж ойлгож байна. Ингээд манай компанийн зүгээс Нийслэлийн газрын албанд хандаж иргэн Ц.Д-гийн эзэмшлийн 40 м.кв газрын эрхийн зөвшөөрөлтэй маргах зүйл байхгүй. Тиймээс “Ц” ХХК-ийн эзэмшлийн 980 м.кв газраас 40 м.кв газрыг хасаж тооцон, газрын давхцалын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн утгатай албан бичгийг явуулсан юм. Үүнээс хойш 2 сар шахам хугацаа өнгөрч Нийслэлийн газрын албанаас ямар ч хариу өгөөгүй тул өөрийн биеэр очиж дээрх асуудлын талаар лавлахад Нийслэлийн газрын албанаас Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр А/593 дугаар захирамж гарч манай компанийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон гэж мэдэгдсэн.

Уг захирамжид “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй / болгох үндэслэлээ тус компанид газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 248, 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр захирамжийг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 355 дугаар шийдвэрээр хууль бус болохыг нотолсон гэх үндэслэл гаргасан байна. Дээр дурдсанаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 355 дугаар шийдвэр нь зөвхөн иргэн Ц.Д-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон түүнд 40 м.кв газар олгосон захирамжийг хүчингүй болгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 106, 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаар захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр юм.

Түүнээс биш энэ шийдвэр нь манай компанид газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 248 тоот, 2009 оны 3 дугаар сарын 04- ний өдрийн 94 дугаар захирамжийг хууль бус гэдгийг нотолж байгаа хэрэг огтхон ч биш юм. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 248, 2009 оны 94 дүгээр захирамжууд нь хууль бус байх ямар ч үндэслэл байхгүй байна. Учир нь манай компани 2003 онд дээрх объект бүхий газрыг худалдаж авах үед иргэн Ц.Д-гийн газар эзэмших эрх хүчингүй болсон байсан учир тухайн үед гарсан Нийслэлийн Засаг даргын газар '( эзэмших эрх олгосон захирамж нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг хуульчилж өгсөн боловч Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/593 дугаар захирамжаа гаргахдаа хуульд заагаагүй үндэслэлээр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож хууль бус шийдвэр гаргажээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/593 дугаар захирамжаар “Ц” ХХК-ийн эзэмшлийн 980 м.кв газраас ямар ч үндэслэлгүйгээр 80 м.кв газрыг иргэн ' Ц.Д-д эзэмшүүлэх шийдвэр нь илт хууль бус гэж үзэж байна. Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 355 дугаар шийдвэрийг нарийн судалж үзвэл шүүх иргэн Ц.Д-гийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн хугацаа өнгөрсөн байхад маргаан үүсгэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Мөн иргэн Ц.Д нь 2002 оноос хойш газрын албатай гэрээ байгуулж газар эзэмших эрхээ сунгуулсан эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь, манай компани 2003 оноос өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг 980 м.кв талбайгаараа бодож төлж ирсэн. Энэ бүгдээс дүгнэхэд манай компанийн эзэмшлийн 980 м.кв газар нь эрхийн ямар ч зөрчилгүй байна.

Иймд, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/593 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/593 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт Нийслэлийн Засаг даргын 2003 оны 248, 2009 оны 94 дүгээр захирамжийн “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, захирамжийн 2 дахь хэсэгт “Ц” ХХК ба иргэн Ц.Д нарт тэдний өмчийн барилгын сууриар газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх захирамжуудын “Ц” ХХК-д холбогдох заалтыг хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж, Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө захирамжийг ... өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгон шийдвэрлэсэн болно. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 355 дугаар шийдвэрээр иргэн Ц.Д-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгосноор “Ц” ХХК болон иргэн Ц.Д нарын эзэмшил газар давхацсан тул “Ц” ХХК-д газар эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн гэж үзэж дээрх захирамжуудын “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно. Маргаан бүхий захирамжийн 2 дахь хэсэгт “Ц” ХХК, иргэн Ц.Д нарт тэдгээрийн өмчийн барилгын сууриар ' ,азар эзэмшүүлж шийдвэрлэснээрээ эзэмшил газруудын давхардлыг арилгаж шийдвэрлэсэн.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/593 дугаар захирамж нь хуулийн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Д миний “Анчин” барилгын материалын дэлгүүр нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1999 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 144 дүгээр захирамжаар анх тус оны 8 дугаар сарын 25-ны өдөр барилгаа барьж эхлэх өдрөөсөө л дээрх “Ц” ХХК-ийн захирал  Батсамбуу нь дарамтлан барилгын ажилчид, намайг зодож танхайран, чи наад жорлонгоо барьж болохгүй зогсоо, энэ газрыг чинь би авах гэж байгаа, мөнгөтэй танилтай хүн газар авдаг юм. Би Нарантуулын босс С-ийн төрсөн дүү байна. Чи ах бид хоёрыг таних уу гэж омогдон танхайрч байсан, тэр үед нь 102 руу утасдаад цагдаа нар ирж миний захирамж зөвшөөрлийг шалган, асуудлыг зохицуулан өгч би дэлгүүрээ барьж дуусгасан. Ийнхүү 14 жилийн хугацаанд энэ компани цаг үргэлж биднийг дарамтлан 3 удаа хүмүүс авчирч дэлгүүрийг маань хураана гэж дээврийг нь хуулж хаян, бульдозер авчирч түрээслэгч нарыг маань дарамтлан

 

бараагаа 1 цагийн дотор авахгүй бол түрж хураана хэмээн бужигнуулж байлаа. Тэр цаг мөч бүхэнд нь би сонины сэтгүүлч, телевиз, хэвлэл мэдээллийн газруудыг дуудан бичлэг, зураг авхуулан хэвлэлийн бага хурал 2 удаа хийлгэн дэлгүүрээ хамгаалж байсан. Ингээд энэ компани нь 2003 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Энхбаяраар 82, 103, 106 дугаар гурван өөр утга илэрхийлсэн захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгуулсан тул би тухайн үед нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга Энхбаяраас ямар учраас энэ баячуудын төлөө хууль зөрчсөн захирамжуудыг удаа дараа гаргаж байгаад тайлбар хүсэхэд Нийслэлийн Засаг дарга М.Энхболд үүрэг өгсөн та өөрөө очиж уулз гэсэн тайлбар өгсөн.

Би Нийслэлийн Засаг дарга М.Энхболдыг бүтэн 2 сар хүлээж байж уулзаад тайлбар хүсэхэд надад өгсөн хариулт нь “би мэдэхгүй С-тай уулз” гэсэн, би тэр С чинь Нарантуул захаа л хариуцах ёстой биз дээ гэж хэлэхэд чи дуугүй газраа чөлөөл, өөр ярих зүйл байхгүй гээд өрөөнөөсөө хөөж гаргасан. Би шүүхээр бүх асуудлыг шийдвэрлүүлнэ гэж хэлээд гарсан. Ингээд Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад 2004 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 355 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 103, 106 дугаар захирамж нь буруу байна гэж маш шударга шийдвэр гаргаж өгсөн ба миний газар эзэмших эрхийг сэргээсэн. Нийслэлийн Засаг дарга М.Энхболд шүүхийн шийдвэр гараагүй байхад 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар захирамжийг “Ц” ХХК-д гаргаж өгсөн. Энэ үйлдэл нь хэнд ч ойлгомжтой байна.

“Ц” ХХК нь танайд гаргасан нэхэмжпэлдээ Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 18-ны 355 дугаар шийдвэр нь зөвхөн Ц.Д-ийн газар эзэмших эрх сэргээгдсэн болохоос биш манайд олгосон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар захирамжийг хүчингүй болгох шийдвэр биш гэж бичжээ. Мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 355 дугаар шийдвэр газар давхцах шалтгаан болсон, манай "Ц” ХХК нь 2003 онд дээрх объектыг хувьчилж авахад Ц.Д-ийн захирамж хүчингүй болсон байсан гэж дурджээ. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 355 дугаар шийдвэр нь “Ц” ХХК-ийн нөлөө, хүсэлтээр гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 103, 106, 82 дугаар захирамжийг хууль зөрчсөн тул хүчингүй болгосон, 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар Нийслэлийн Засаг дарга М.Энхболдын энэ захирамж нь буруу гэдгийг нотолж буй нь илт харагдаж байна. Энэхүү 248 дугаар захирамж нь 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гарахдаа дуудлага худалдаагаар өмчлөгдөж буй объект зөвхөн доорх газар нь хамт эзэмшигддэг хуулийг мөрдлөг болгох ёстой байсан. Гэтэл энэ 248 дугаар захирамж нь объектын доорх 456 м.кв газрын гадна талд нь өөр хүний 4 жилийн өмнө 1999 онд захирамж гараад эзэмшлийн гэрээтэй хүмүүсийн газрыг хамтад нь олгосон хууль зөрчсөн нь илчлэгдэж, нотлогдож байгаа юм. Мөн Газрын тухай хуульд улс тодорхой нөхцөлд эзэмшлийн газрыг улсын мэдэлд эргүүлэн авах заалт байдаг. Тэгвэл М.Энхболд гэдэг Засаг дарга маань нэг иргэнд эзэмшүүлсэн газрыг ямар учраас ямар хуулийн заалтаар буцаан авч өөр нэгэн буюу “Ц” ХХК-д эзэмшүүлэх болов. Шүүх хяналтын байгууллага нь буруу байна гээд шийдвэрлээд өгсөн байхад энэ “Ц” ХХК нь яагаад өнөөдрийг хүртэл ийм танхай үйлдэл гаргасаар байгааг би ойлгохгүй байна.

Иймд, “Ц” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн доорх 456 м.кв газрыг “Ц” ХХК-д олгож, Ц.Д миний эзэмшлийн 80 м.кв газрыг олгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/593 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Цагдаагийн гудамж, Эрүүл мэндийн төвийн баруун талд байрлах 126 м.кв газраа 2000 оноос эхлэн хуулийн дагуу захирамж болон бусад бичиг баримтыг гаргуулан авч одоог хүртэл шударгаар эзэмшиж байгаа. Уг газар дээр миний 2203010224 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө байдаг болно. Гэтэл надад эзэмшүүлж байгаа хүчин төгөлдөр захирамж байсаар атал түүнийг хүчингүй болголгүй, давхцуулан 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Ц” ХХК-д миний газрыг оролцуулан 980 м.кв болгон олгосон байдаг. Газар эзэмшигчид мэдэгдэлгүй хэн нэгний эрх ашгийг хангаж газрын хэмжээг томруулчхаад түүнийг баталгаажуулах гэж 2004 онд Сүхбаатар дүүргийн газрын хэмжээг албанаас газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байсан.

Манайх 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар бүхий захирамжаар газар эзэмших эрхээ сунгуулсан атал 2 сар хүрэхгүй хугацаанд газрыг давхардуулан “Ц” ХХК-д хууль бусаар олгосон байдаг. 2000 оноос хойш бид энэ газраа сэтгэл амар эзэмшиж чадахгүй, байнгын дарамтад сэтгэл санаа, эд материалаараа хохирсоор өнөөдрийг хүрсэн. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 355 ду1аар шийдвэрээр манай эзэмшлийн газрыг хууль бусаар хүчингүй болгосныг тогтоож буцаан сэргээсэн юм. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Ц” ХХК- ийг илүү газар эзэмшиж байгаа зөрчлийг 2006 онд илрүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/593 дугаар бүхий захирамж гаргасан нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй бөгөөд өмнөх зөрчлийг арилгаж шийдвэрлэсэн байдаг. 2003 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн газрын албаны Техникийн зөвлөгөөний хурлаар батлагдсан гэх зургуудын хилийн цэгүүдийг тэмдэглэсэн тоонуудыг засварлаж бидний эзэмшлийн газрыг давхардуулан дур мэдэж оруулсан байдаг. Үүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнээс харахад анхнаасаа “Ц” ХХК нь хууль бусаар газраа томруулсан нь нотлогдож байна гэж үзэж байна. Нийслэлийн газрын албаны мэдээллийн санд өөрчлөлтийг хэн оруулсан талаар мэдээлэл огт байдаггүй юм. Хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 '( оны 10 дугаар захирамжаар 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрх сунгагдсан байгаа бөгөөд өөрийн эзэмшлийн газраа бүрэн хэмжээгээр нь эзэмшиж чадаагүй п байна. Манай зүгээс газрын төлбөрөө бүрэн төлж ирсэн.

Иймд, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/593 дугаар бүхий захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Ц бие даасан шаардлагадаа: Миний бие Ш.Ц нь Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу холбогдох бүхий л бичиг баримтыг бүрдүүлэн 2000 оны 217 тоот захирамжаар 126 1 м.кв талбай бүхий Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Цагдаагийн гудамж, Эрүүл мэндийн нэгдлийн баруун талд байрлах газрыг эзэмшиж эхэлсэн. Уг газар дээр миний үл хөдлөх эд хөрөнгө байдаг болно. Хууль дүрмийн дагуу 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 62 дугаар захирамжаар эзэмших эрхээ сунгуулсан юм. Гэтэл надад эзэмшүүлж байгаа хүчин төгөлдөр захирамж байсаар атал түүнийг хүчингүй болголгүй давхцуулан 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Ц” ХХК-д миний газрыг давхцуулан 980 м.кв болгон олгосон байдаг. Улмаар 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаар захирамжаар миний газрыг хүчингүй болгосныг эс зөвшөөрч Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж 2004 оны 355 дугаар шийдвэр гарч хүчингүй болгосон захирамжийг сэргээж шийдвэрлэсэн.

Мөн 2009 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Ш.Ц миний газрыг 5 жилээр эзэмших эрхийг сунгаж 10 дугаар захирамж гаргасан. Иргэнийхээ үүргийн дагуу эзэмшиж буй 126 м.кв газрын төлбөрийг Сүхбаатар дүүргийн төрийн сангийн дансанд бүрэн төлсөн болно. 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар захирамжийн зарим хэсэг болох 524 м.кв талбай бүхий газрыг “Ц” ХХК эзэмших эрхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/593 дугаар бүхий захирамж гаргасан. Энэ хүчингүй болсон 524 м.кв талбай бүхий газарт миний эзэмшлийн 126 м.кв газар багтаж байгаа болно. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Ц” ХХК-ийг 240 м.кв илүү газар эзэмшиж байгаа зөрчлийг 2006 онд илрүүлсэн дүгнэлт гаргасан.

“Ц” ХХК-ийн газартай миний эзэмшлийн газар давхцаж байгаа тул зөрчлийг арилгуулахаар Нийслэлийн Засаг даргад "... үл хөдлөх хөрөнгө болох дэлгүүрээ өнгө үзэмжийг нь дээшлүүлж, ажлын байрныхаа нөхцөл, зай талбайг сайжруулахаар захирамжид заагдсан хэмжээндээ үл хөдлөх хөрөнгөө өргөтгөн барих тухай” хүсэлт гаргасан. Гэтэл 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын эрх бүхий албан тушаалтнаас цахим шуудангаар “... энэ асуудлаар дээрх компани Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дээр хянагдаж байгаа ...” гэсэн хариу өгсөн учраас тус шүүхэд хянагдаж байгаа хэрэгт бие даасан шаардлага гаргаж байгаа болно.

Иймд, “Ш.Ц-ы эзэмшиж байсан 126 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ш.Ц нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 217 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамжинд дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн баруун талд 126 м.кв газрыг павильоны зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар эзэмших зөвшөөрөл авч, 2001 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрчилгээ авсан байна. Улмаар 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамж, 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжуудын дагуу тус тус газар эзэмших эрхийг сунгуулсан байна. Уг газар дээр иргэн Ш.Ц үл хөдлөх хөрөнгө байрладаг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 2203010221 дугаар бүхий гэрчилгээтэй юм. “Ц” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 248 дугаар захирамжаар иргэн Ш.Ц-ы эзэмшил газар дээр газар давхцуулан олгосон. Гэтэл 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 113 дугаар захирамжаар иргэн Ш.Ц-ы газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд энэхүү хүчингүй болгосон захирамжаа 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар захирамжаараа газар эзэмших эрхийн хугацааг сунгасан нь 2003 оны 113 дугаар захирамжаа үгүйсгэж байна.

“Ц” ХХК-д Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар давхцуулан олгосон нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэхүү хууль зөрчсөн шийдвэрийг 2013 оны А/593 дугаар захирамжаар эзэмшил газрын давхардлыг арилгасан. Иргэн Ш.Ц-ы тухайд газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй хүчин төгөлдөр байна. Иймд иргэн Ш.Ц-ыг Сүхбаатар дүүргийн 11-р хороо Цагдаагийн гудамжинд байрлах 126 м.кв газрыг эзэмших эрхтэй гэдгийг шүүхээс тогтоосон тохиолдолд техникийн зөвлөлийн хурлаар асуудлыг оруулж шийдвэрлэх боломжтой гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 567 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч "Ц" ХХК-ийн гаргасан $ 'Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/593 дугаар захирамжийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд Ш.Цы "Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж, Эрүүл мэндийн нэгдлийн баруун талд байрлах Ш.Ц-ы эзэмшиж байсан 126 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах" бие даасан шаардлагаар Нийслэлийн Засаг даргыг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргахыг даалгаж, ийнхүү Нийслэлийн Засаг даргаас шинээр акт гаргах хүртэл маргаан бүхий акт /эс үйлдэхүй/-ыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ц” ХХК давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “Ц” ХХК давж заалдах гомдолдоо: Манай компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 567 тоот шийдвэрт холбогдуулан дор дурдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. “Ц” ХХК нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 149 дүгээр тогтоолын дагуу хувьчилж авсан, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Б корпус буюу хуучнаар усан эмчилгээний төвийн барилгаа өргөтгөхөөр Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны албанд хандаж хамгийн анх 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр албан бичгээр хандсан байдаг. Ийнхүү барилга өргөтгөх хүсэлтэй холбогдуулан 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдөр эргэн тойрны бусдын эзэмшил, ашиглалтад байхгүй, чөлөөтэй газрыг хамруулан Нийслэлийн Засаг даргын "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" 248 дугаар захирамж гарч, нийт 980 м.кв газрыг хуулийн дагуу эзэмших эрхтэй болсон билээ. Манай компанийг тухайн үед холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших хүсэлт гаргаж байх үед тухайн газар нь хэн нэгний эзэмшил ашиглалтад байгаагүй болно.

Үүний дараа тухайн газарт өмнө нь газар эзэмших эрхтэй байсан боловч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 106 тоот захирамжаар газар эзэмших эрх нь дуусгавар болсон иргэн Ц.Д Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргаж, 2004 оны 5 дугаар сарын 18- ны өдрийн 355 дугаар шийдвэрээр газар эзэмших эрх нь сэргэсэн байдаг.

Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 567 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт "гуравдагч этгээд Ц.Д-д 1999 онд үүссэн газрын эзэмших эрхийг ... дуусгавар болгосон үр дагавар бий болгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 106 дугаар захирамжийг хүчинтэй үйлчилж байх үед, ... харин Ц.Д, Ш.Ц нарын газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд хүчинтэй байхад ... Нийслэлийн Засаг дарга нь 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар захирамжаар "Ц" ХХК-д Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт 980 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ" гэсэн байна. Шүүхээс манай компанийг анх газар эзэмших үед Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 106 дугаар захирамжийг хүчин төгөлдөр үйлчилж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч энэ захирамж гарснаас 1 жил гаран хугацааны дараа манай компанийг газар эзэмших хүсэлт өгөх үед эдгээр газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчинтэй байсан хэмээн үзсэн нь огт ойлгомжгүй, үндэслэлгүй шийдвэр болжээ. Иргэн Ц.Д-гийн газар эзэмших эрх нь гагцхүү 2004 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 355 дугаар шүүхийн шийдвэрээр сэргэсэн болохыг анхаарч үзээгүй байна.

2. Манай компани газрын холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаж бусад этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцал байхгүй гэсэн эрх бүхий байгууллагын тухайн үеийн албан ёсны мэдээлэл, лавлагааг үндэслэн гэрээ байгуулж, нийт 980 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан бөгөөд газар эзэмшигчийн үүргээ бүрэн биелүүлж, газрын төлбөрийг улирал бүр тогтмол төлж ирсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөлүүдийг тодорхой зааж өгсөн байдаг. “Ц” ХХК нь хуульд заасан эдгээр зөрчлүүдийн алийг ч гаргаагүй, хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/593 захирамж гарч, манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгож, гэрээг цуцлахаар заасан нь бидний хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Уг захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг үндэслэл болгосон байдаг. Энэ нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагын тухай зохицуулалт бөгөөд 3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн заалт юм. Манай компани тухайн газрыг эзэмших хүсэлтээ 2003 оны 6 дугаар сард гаргаж, бусдын эзэмшил газартай давхцал байхгүй гэсэн үндэслэлээр 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаагаар гэрээ байгуулан хуулийн дагуу газар эзэмшиж байсан бөгөөд давхцал нь гагцхүү иргэн Ц.Д-гийн газар эзэмших эрх сэргэсэн 2004 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн үүссэн юм.

3. Төрийн байгууллага өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас ийнхүү давхцал бий болгосон бол давхцалыг арилгахын тулд гагцхүү тухайн давхцалтай хэсэг газрыг эргүүлэн авч, зөрчлийг арилгах боломжтой билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас манай компанид хандаж ирүүлсэн 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 7/2543 тоот албан бичигт “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хамтарсан техникийн зөвлөлийн 2013 оны 1 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн иргэн Ц.Д болон “Ц” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн суурийн хэмжээгээр тус тус газар эзэмших эрх олгож бусад хэсгийг нь нийтийн эзэмшлийн талбай байлгахаар шийдвэрлэсэн болно" гэсэн байдаг. Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т "Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно" гэж заасан байдаг. Манай компанийн хууль ёсны эзэмшилд байсан нийт 980 м.кв газрын 40 м.кв газарт бусдын эзэмшил газартай давхцал үүссэн гэх үндэслэлээр манай эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон, мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар хамтарсан техникийн зөвлөлөөс манай компанийн эзэмшилд байсан газрыг шууд нийтийн эзэмшлийн талбай болгож, үл хөдлөх эд хөрөнгийн суурийн хэмжээгээр газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсэн нь өөрт олгогдоогүй эрх хэмжээнд шийдвэр гаргасан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ хэмээн үзэж байна.

  1. Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий актын 1 дэх хэсэгт "Ц ХХК-д Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамжинд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн байрны баруун талын талбайд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1999 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 144 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газарт давхардуулж олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж нь хууль бус болохыг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 355 дугаар шийдвэрээр нотлогдсон байх тул Нийслэлийн Засаг даргын 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 248, 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр захирамжийн "Ц" ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүйд тооцсугай" гэж захирамжилсан байдаг.
  2. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 355 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 248, 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр захирамжуудыг хууль бус болохыг огт нотлоогүй бөгөөд гагцхүү иргэн Ц.Д-гийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 106 тоот, 2003 оны 113 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэснээр иргэн Ц.Д-гийн 40 метр квадрат газар эзэмших эрх нь сэргэсэн юм.
  3. Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий актын 2 дахь хэсэгт "түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан үл хөдлөх хөрөнгийн доорх 456 м.кв талбайг "Ц" ХХК-д, иргэн Ц.Д-д үл хөдлөх хөрөнгийн доорх 86 м.кв талбайг тус тус олгосугай" гэж заасан. Дээр дурдсанчлан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 355 дугаар шийдвэрээр иргэн Ц.Д-гийн 40 м.кв газар эзэмших эрх сэргэсэн атал танай компанийн эзэмшилд байсан газраас 86 м.кв газрыг иргэн Ц.Д-д олгож байгаа нь огт хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 567 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1999 оны 8 дугаар сарын 16- ний өдрийн 144 дүгээр шийдвэрээр гуравдагч этгээд Ц.Д-д ... 40 м.кв газрыг түр эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. ... Ц.Д уг газар дээр 75 м.кв талбай бүхий барилга барьж өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0034031 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна" гэжээ. Энэ нь иргэн Ц.Д нь 40 м.кв газар эзэмших эрхтэй байсан атлаа нийт 75 л.кв талбай бүхий барилга барьсан буюу өөрт олгогдсон газрын хэмжээнээс хэтрүүлэн барилга барьж, Газрын тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудыг тус тус зөрчиж, хууль бусаар өмчлөх эрхээ бүртгүүлсэн болохыг илтгэж байна. Гэтэл Нийслэлийн Засаг дарга, газрын алба нь дээрх нөхцөл байдлуудыг үл харгалзан, манай компанид хууль ёсны дагуу газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2003 оны 248, 2009 оны 94 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүйд тооцож, газрын хэмжээг үлэмж багасган, манай эзэмшиж байсан газраас нийт 86 м.кв талбайг бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус юм.

  1. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна" гэж заасан байдаг. Гэтэл Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий А/593 тоот захирамжийн дагуу манай компанид үл хөдлөх эд хөрөнгийн суурийн хэмжээгээр газар олгож байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж байгаагаас гадна цаашид манай компани өөрийн өмчлөлийн барилгадаа өргөтгөл шинэчлэл, орчин үеийн хэв загвар, орчны тохижилтыг хийх огт боломжгүй болгож байгаа юм. Хэрэв хуучны барилгыг нурааж шинэчлэх тохиолдолд одоо байгаа барилгаас даруй 30 хувь багасгаж барихаас өөр гарцгүй байдалд хүргэж байгаа юм.

Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 567 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/593 дугаар захирамж дараах үндэслэлээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцжээ. Тодруулбал,

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1999 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 144 дүгээр захирамжаар Ц.Д-д тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн баруун талын талбайд “барилгын материал худалдах, ТҮЦ, павильон ажиллуулах” зориулалтаар 40 м.кв газрыг эзэмшүүлсэн байх ба газар эзэмшигч Ц.Д нь уг газар дээр 75 м.кв талбай бүхий барилга барьж, уг барилгын өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0034031 дүгээр гэрчилгээ авчээ.

Мөн, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 217 дугаар захирамжаар Ш.Цд тус дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт, Ц.Д-д эзэмшүүлсэн газрын зэргэлдээ “павильоны” зориулалтаар 72 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

Гэвч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 106 дугаар захирамжаар Ц.Д, Ш.Ц нарт газар эзэмших эрх олгосон дээрх, 1999 оны 144, 2000 оны 217 дугаар захирамжийг хүчингүй болгосны гадна Засаг даргын 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 113 дугаар захирамжаар тэдэнд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Үүний зэрэгцээ, Нийслэлийн Засаг дарга нь 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар захирамжаар, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчин, иргэн Ц.Д, Ш.Ц нарын эзэмшил газартай давхцуулан нэхэмжлэгч “Ц” ХХК-д 980 м.кв газрыг олгон хууль зөрчсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, Ц.Д, Ш.Ц нарын эзэмшил газрын кадастрын зураг, “Ц” ХХК-ийн эзэмшил газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Үүний улмаас Ц.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 355 дугаар шийдвэрээр дүүргийн Засаг даргын 2002 оны 106 дугаар захирамж болон 2003 оны 113 дугаар захирамжийн Ц.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон байх ба ингэснээр Ц.Д-д газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын шийдвэр, түүнийг үндэслэж олгосон гэрчилгээ зэргийн үйлчлэл сэргэсэн байна.

Иймд Нийслэлийн Засаг дарга 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/593 дугаар захирамжаар “Ц” ХХК болон Ц.Д нарын газрын давхцалыг арилгаж, “Ц” ХХК-д 456 м.кв газрыг буюу тус компанийн барилгын суурийн хэмжээгээр, Ц.Д-д 86 м.кв газрыг буюу түүний барилгын суурийн хэмжээгээр тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчээс, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 355 дугаар шийдвэрээр Ц.Д-гийн эзэмших эрхтэй 40 м.кв газрын эрхийг сэргээсэн байтал манай компанийн эзэмшлийн 980 м.кв газраас үндэслэлгүй газар нэмж 86 м.кв газрыг эзэмшүүлсэн, мөн тус компани эзэмшил газраасаа 40 м.кв газрыг Ц.Д-д өгч, үлдсэн газрыг эзэмших эрхтэй гэж маргаж, гомдож буй нь үндэслэлгүй. Учир нь,

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор “Ц” ХХК-д, түүний түрээсээр эзэмшиж байсан нийслэлийн өмчийн хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн “Б” корпусын 326 м.кв талбай бүхий барилгыг давуу эрхээр

худалдсан байх боловч одоо тус компанийн эзэмшиж буй газар нь барилгын суурийн хэмжээгээр 456 м.кв байна.

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 248 дугаар захирамжаар “Ц” ХХК-д эзэмшүүлсэн 980 м.кв газраас нэхэмжлэгч 456 м.кв, гуравдагч этгээд Ц.Д 86 м.кв, Ш.Ц 72 м.кв газрыг тус тус эзэмшиж, бусад газар нь нийтийн эзэмшлийн, инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2003 онд “Ц” ХХК-д газрыг эзэмшүүлэхдээ, /2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн дагуу/ мөн хуулийн 31 дүгээр зүйлийн \ 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг зөрчиж, бусдын эзэмшил газартай давхцуулан газар олгож хууль зөрчин, улмаар 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр захирамжаар тус компанийн газар эзэмших эрхийг сунгаж баталгаажуулжээ, өөрөөр хэлбэл, “Ц” ХХК-д газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй гэж үзэхээр байна.

Иймээс “Ц” ХХК-д газар эзэмшүүлсэн дээрх, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 248 дугаар захирамж, 2009 оны 94 дүгээр захирамжуудыг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/593 дугаар захирамжийн улмаас “Ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Ш.Цы асуудлыг Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа албад өөрийн эрх хэмжээний хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.