Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч А.Дүүрэнбилэг   

                                 Хохирогч Э.Нарангийв

                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр

                                 Нарийн бичгийн дарга У.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000221 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Иххэт суманд 1968 оны 12 дугаар сарын 02-нд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, хүүхдүүд, зээ нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг 11 дүгээр хэсэг Мааньзавын 8-9 тоотод оршин суух, урьд 1988 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3-т зааснаар 8 сар хорих ял, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 97 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, Боржигин овогт Буяннэмэхийн Одончимэг /РД: ЕЭ68120264/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Одончимэг нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ажнай худалдааны төвийн гадаа хохирогч Э.Нарангийвтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Одончимэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Нарангийв намайг огт цохиогүй гэж байна надад гоожсон цус байхгүй л болохоос намайг цохисон харилцан зодолдсон. Тухайн үед нь би цагдаа дээр ирээд Ажнай худалдааны төвийн замын камерыг шалгаад үз, яг зам дээр болсон юм чинь замын камер ч гэсэн байгаа байлгүй дээ гэж хэлсэн. Манай охин бол энэ хүнд ерөөсөө гар хүрээгүй 4 сартай хүүхдээ үүрээд явж байсан, жоохон эрэгтэй хүүхэд өшиглөсөн гэсэн манай эрэгтэй хүүхэд огт оролцоогүй. Хохирогчтой муудсан шалтгаан бол үзэсгэлэн худалдаан дээрээс Нарангийвээс цагаан футволк, эртүүз 2 зээлж аваад хүүхдийн мөнгө орохгүй байсаар мөнгийг нь өгч чадаагүй байсан. Тэгээд 8000 төгрөгнөөс болж хүнийг хаа байсан Замын-Үүдэд яриад байхдаа яадаг юм гэдгээс л болж муудсан. Хохирогчийн толгойг би хагалсан. Хохирогчоос уучлалт гуйж байна гэв.    

 

Хохирогч Э.Нарангийв шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Одноо бид 2 бол зодоон үүсгээд ийм ширүүн маргаан хийх шалтгаан ерөөсөө байгаагүй. Чи мөнгө төгрөгөө өг барь гэж огцом дуугарч хэлээгүй. Би Замын-Үүдэд тийм зүйл ярьж яваагүй Одноогийн найз Бат-Эрдэнэ л ярьсан байх, найз нь тэгж яриагүй гэж хэлс‎‎эн. Нэгэнт л юм авсан юм чинь мөнгөө өг л гэж хэлсэн. Гэтэл дэлгүүрт юу болсон юм бүү мэд, ямар өвчин нь хөдөлсөн юм, би энэ хүнийг ойлгоогүй над руу дайраад чи муу ар шандын банзал, дэвсгэр гээд хэл амаар доромжлоод намайг дэлгүүр дотор зодох гээд дайраад байсан. Тэгээд Нарангуагаас 8000 төгрөг авч өгсөн. Би хүн юм чинь элдвээр хэлүүлчихээд гарахдаа ингэж хэлсэн, чи яг ийм солиотой иймдээ ингэж амьдарч яваа гэж хэлсэн. Би гараад буудал дээр очоод зогсож байсан чинь энэ араас гарч ирээд байж бай гээд аягүй хурдан хүрээд ирсэн. Яасан юм бол доо гэж бодсон чинь газраас чулуу аваад үгийн зөрөөгүй 4 удаа толгой руу цохисон. Духан дээр хагалахаас гадна дагзан дээр хагалах байсан гараараа хаасан учраас дагз маш том хавантай болсон. Би утсаа гаргаад цагдаа дуудах ямар ч боломж өгөөгүй. Одончимэгт гомдолтой 2 сар болоход надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй, харин ч алаад өгье гэдэг. Энэ хүний амьдралыг мэдэх юм чинь нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд гомдолтой байна, хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна гэв.

 

Шүүгдэгч Б.Одончимэг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд Ажнай хүнсний дэлгүүрт Нарангуагийн лангуунаас идэж уух юм зээлэхээр ороод байж байтал гаднаас Нарангийв орж ирээд нөгөө мөнгөө өг гэж 8000 төгрөг нэхэхээр нь өгөх гэж очиход чи яваад өгсөн байсан гэж хэлтэл чи чаддаг юм бол одоо өг гэхээр нь би одоо өгнө гээд Нарангуагаас зээлж өгсөн. Тэгээд чи 8000 төгрөгөөс болоод намайг Замын-Үүдэд мөнгө төгрөг зээлчихээд өгөхгүй байна гэж хүнд ярьлаа гэсэн чинь Нарангийв уурлаад архичин, янхан банзал, танай хүүхдүүд шоронгийн хадаас гэж хэлэхээр нь би ... өнөөдөр миний хүүхдүүд алдаж байгаа ч, маргааш чиний хүүхдүүд алдана шүү дээ гэж хэлэх үед Нарангийв чиний найз Дуяа, Батцэцэг бүгд архичин банзал гэж хэлсэн. Тэгээд гарахдаа чиний амьдрал дахиад ч үргэлжилнэ зовлон чинь дуусахгүй гэж хэлэхээр нь би араас нь гарч очоод замын наад хэсэгт барьж аваад хоёулаа зууралдсан. Нарангийв эхлээд миний чих рүү алгадаад, цээж рүү цохисон. Би Нарангийвийн авах гээд байсан чулууг нь түрүүлж аваад толгой руу нь цохичихсон гэсэн мэдүүлэг /хх 31/,

 

Хохирогч Э.Нарангийв хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 сарын 02-нд 20 цагийн орчимд Ажнай дэлгүүр орсон. ... би Одончимэгтэй таараад өө сайн уу гэсэн чинь яагаад намайг доошоо хийгээд байгаа юм бэ, мөнгө өгөөгүй гэж яриад байгаа юм бэ, чи намайг доошоо хийлээ гэж хэлэхээр нь би чи өгөөгүй л юм чинь өгөөгүй гэж хэлсэн чинь Одончимэг намайг галзуу солиотой юм шиг миний өөдөөс хашгичаад чи ар шандын янхан байсан, чи эрчүүдийн дэвсгэр байсан, чамайг би мэднэ чи нөхөр олдохгүй болохоор Бат-Эрдэнийн доор хэвтсэн. Намайг доод ал нь суначихсан авгай гэж бахирч байсан.  Би чи одоо хэлж ярьж байгаа зүйлээ бод энэ бүгд чинь чамд л гай болно гэж хэлсэн чинь шууд миний өөдөөс салаавч өгөөд гараа далайгаад зодох гээд дайраад байсан. ... дэлгүүрээс гарсан би баруун тийшээ засмал зам дээр очоод такси хүлээгээд зогсож байтал араас Одончимэг гүйж ирээд чи байж бай гээд газраас том чулуу аваад чи намайг юу гээд байгаа юм бэ гээд чулуугаараа нуруу луу 3-4 удаа цохиод байхаар нь чулууг нь авахаар нь өөдөөс нь би дайрсан чинь гартаа байсан чулуугаа нөгөө гар луугаа шилжүүлээд миний толгой руу цохисон. Энэ үед миний толгойноос цус гарсан. Тэр үед Одончимэг намайг чам шиг янханыг алсан ч яадаг юм бэ гээд надтай зууралдаад байсан. ... Одончимэг миний нүүр лүү 2 удаа алгадаад байсан би чи яадаг ичдэггүй амьтан бэ, толгой хагалаад цусанд хольчихоод дахиад алгадаад байхаар нь өөдөөс нь би дайрсан чинь хүүхэдтэй явсан хүүхэн нь үсдэж дараад толгой руу цохисон . Энэ үед тэр хүү нь миний хөл рүү өшиглөсөн . Тэгээд тал талаас зодсон гэсэн мэдүүлэг /хх 12-15/,

 

Гэрч О.Мөнгөнцэцэг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 сарын 02-ны 20 цагийн орчимд Ажнай худалдааны хүнсний дэлгүүрт ээж Одончимэг би хэд хүнсний юм авах гээд байж байтал гаднаас Нарангийв гэх эмэгтэй орж ирээд Одончимэгийг чи мөнгө, төгрөгөө өгөөч ээ гэсэн чинь ээж өгнө гэж хэлсэн чинь чи намайг хүнд муу ярих шаардлага байсан юм уу, 8000 төгрөг өгчихнө гэсэн чинь Нарангийв эгч чи хурдан өгчихгүй удаалаа гэж уурласан элдэв бусаар хэлээд танай хоёр хүү чинь шоронгийнх танай гэр бүл ийм болохоороо л ийм л амьдралтай явж байгаа юм гэсэн. Ээж тэр хоёр удалгүй гарцгаасан араас нь гарсан чинь тэр хоёр хоорондоо муудалцаад барилцаад зогсож байсан. Ээж газраас чулуу аваад Нарангийвийн толгой руу цохичихсон. Цус гараад би дэлгүүрийн үүдэнд зогсоод тэр хоёрыг салгаад ээжийн барьсан чулууг нь авсан. Ээж Одончимэг, Нарангийв хоёр хоорондоо үсдэлцээд барилцаад зогсож байхад тэр хоёрыг цагдаа авч явсан гэсэн мэдүүлэг /хх 16-17/,

 

Гэрч Б.Нарангуа хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 сарын 02-ны орой 20 цагийн орчимд байх Нарангийв манай дэлгүүрт надтай мэндэлсэн гэтэл Одноо гэж дууддаг Одончимэг надаас идэж уух юм зээлэхээр ирсэн байсан. Нарангийв Одноог хараад чи нөгөө мөнгөө өг гэж хэлсэн чинь Одноо Нарангийв хоёр хоорондоо муудалцаад байх шиг байсан. Намайг 8000 төгрөг өгөөч би маргааш нөгөөдрөөс олоод өгье гэж хэлэхээр нь би Нарангийвт 8000 төгрөг өгсөн. Нарангийв гараад чи ийм болохоор амьдрал чинь ийм болоод байгаа юм гэж хэлээд гараад явсан. Удалгүй Одноо дэлгүүрээс гараад явсан. Удаагүй гадаа Нарангуа гээд Нарангийв бахираад байсан. ... гарч очоод харахад Нарангийвийн толгойгоос цус гарчихсан байдалтай намайг ийм болгочихлоо чи цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 18/,

 

Гэрч Ч.Ууганбаяр хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 сарын 02-ны 20 цаг 20 минутын орчим ... Одончимэг Ажнай худалдааны төвийн үүдэнд нэг хүүхэнтэй муудалдцаад тэр хүүхнээ цохих гээд байгаа бололтой муудалцаад байж байсан. Одончимэгтэй муудалцаж байсан хүүхэн чи миний толгойг хагалдаг яаж байгаа юм бэ гэж хэлээд байсан. Тэр үед Одончимэг чиний толгойг хагалахад яадгийм гэж хэлж байсан. Нарангийв гэдэг хүнээс би юу болсон талаар асуухад Одончимэг миний толгойг чулуугаар хагалчихлаа гэж байсан. Нүүр гар нь цус болчихсон харагдсан гэсэн мэдүүлэг /хх 19-20/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.07.05-ны өдрийн 162 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Э.Нарангийвийн биед духны шарх, тархи доргилт, зүүн дал, нуруу, бүсэлтхий, баруун гуяны цус хуралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 23/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Одончимэг нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ажнай худалдааны төвийн гадаа хохирогч Э.Нарангийвтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Одончимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ … хохирогчийн толгойг би хагалсан. Хохирогчоос уучлалт гуйж байна гэв, хохирогч Э.Нарангийв шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ … Би гараад буудал дээр очоод зогсож байсан чинь энэ араас гарч ирээд байж бай гээд аягүй хурдан хүрээд ирсэн. Яасан юм бол доо гэж бодсон чинь газраас чулуу аваад үгийн зөрөөгүй 4 удаа толгой руу цохисон. Духан дээр хагалахаас гадна дагзан дээр хагалах байсан, гараараа хаасан учраас дагз маш том хавантай болсон … гэв, шүүгдэгч Б.Одончимэг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ ... Нарангийв ... чиний амьдрал дахиад ч үргэлжилнэ зовлон чинь дуусахгүй гэж хэлэхээр нь би араас нь гарч очоод замын наад хэсэгт барьж аваад хоёулаа зууралдсан. Нарангийв эхлээд миний чих рүү алгадаад, цээж рүү цохисон. Би Нарангийвийн авах гээд байсан чулууг нь түрүүлж аваад толгой руу нь цохичихсон гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Нарангийв хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ ... би баруун тийшээ засмал зам дээр очоод такси хүлээгээд зогсож байтал араас Одончимэг гүйж ирээд чи байж бай гээд газраас том чулуу аваад чи намайг юу гээд байгаа юм бэ гээд чулуугаараа нуруу луу 3-4 удаа цохиод байхаар нь чулууг нь авахаар нь өөдөөс нь би дайрсан чинь гартаа байсан чулуугаа нөгөө гар луугаа шилжүүлээд миний толгой руу цохисон. Энэ үед миний толгойноос цус гарсан. Тэр үед ... Одончимэг миний нүүр лүү 2 удаа алгадаад байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч О.Мөнгөнцэцэг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ ... Ээж тэр хоёр удалгүй гарцгаасан араас нь гарсан чинь тэр хоёр хоорондоо муудалцаад барилцаад зогсож байсан. Ээж газраас чулуу аваад Нарангийвийн толгой руу цохичихсон. Цус гараад би дэлгүүрийн үүдэнд зогсоод тэр хоёрыг салгаад ээжийн барьсан чулууг нь авсан. ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Нарангуа хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ ... Нарангийв гараад чи ийм болохоор амьдрал чинь ийм болоод байгаа юм гэж хэлээд гараад явсан. Удалгүй Одноо дэлгүүрээс гараад явсан. Удаагүй гадаа Нарангуа гээд Нарангийв бахираад байсан. ... гарч очоод харахад Нарангийвийн толгойгоос цус гарчихсан байдалтай намайг ийм болгочихлоо чи цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Ууганбаяр хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ ... Одончимэг Ажнай худалдааны төвийн үүдэнд нэг хүүхэнтэй муудалдцаад ... Одончимэгтэй муудалцаж байсан хүүхэн чи миний толгойг хагалдаг яаж байгаа юм бэ гэж хэлээд байсан. Тэр үед Одончимэг чиний толгойг хагалахад яадаг юм гэж хэлж байсан. ... Нүүр гар нь цус болчихсон харагдсан гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.07.05-ны өдрийн 162 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд ... Э.Нарангийвийн биед духны шарх, тархи доргилт, зүүн дал, нуруу, бүсэлтхий, баруун гуяны цус хуралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Одончимэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Одончимэг нь урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010.12.10-ны өдрийн 97 дугаарт шийтгэх тогтоолоор 540 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн боловч ялтайд тооцох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

          1.Шүүгдэгч Боржигин овогт Буяннэмэхийн Одончимэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэр‎‎эг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одончимэгт 1 / нэг / сарын  баривчлах ял шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одончимэгт оногдуулсан 1 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.Одончимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Одончимэгт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

            6.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                  

   ДАРГАЛАГЧ                                    Х.ГАНБОЛД