| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1558/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1623 |
| Огноо | 2018-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1623
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Бу.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Н.Э.Б, түүний өмгөөлөгч Д.Батсүх ҮД:02-50 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.БЭ.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0591 71977 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ховд аймгийн Мөст суманд 1983 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, захчин, боловсролгүй, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эхнэр, 08 сараас 4 насны 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар баг, тахилтын 14 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Сармисны Хонхорын 4-р гудамжны 4-47 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 13.303.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Б /./
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Н.Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн харилцаа хамаарал бүхий
Л.Дуламсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э.Б мэдүүлэхдээ: Дахин ийм зүйл гаргахгүй. Гэм буруугаа ойлгож байгаа тул хэргийн талаар ярихгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн
хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Дуламсүрэнгийн: ...2018 оны
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын
03-ны өдрийн 8301 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Н.Э.Бын: ...Би 2018 оны 07дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед би ажлаа тараад гэртээ очих замдаа 200 граммын архи ганцаараа уугаад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сармисны хонхорын 4-77 тоот гэртээ очсон. Би огурцы давслаад идсэн ба хүүхдүүдээ бас давсалж идсэн чинь эхнэр Дуламсүрэн уурлаад хүүхдүүдэд давс өглөө, бие өвдөж байхад архи уулаа гэж уурлаад над руу талх шидэхээр нь би уурлаад Дуламсүрэнгийн шанаа руу нь 2 удаа алгадсан чинь намайг зөрүүлээд алгадахаар нь би толгойн ар дагз руу нь гараа зангидаж байгаад 1 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-н 31-32 дугаар тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил
тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сармисны хонхорын 4-р гудамжны 47 тоотод гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Л.Дуламсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул
Н.Э.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Н.Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Сармисны хонхорын 4-р гудамжны 47 тоотод гэртээ гэр бүлийн хүчийрхийлэл үйлдэж эхнэр Л.Дуламсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Л.Дуламсүрэн нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 8-9 дүгээр тал/
Шүүгдэгч Н.Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ