| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0269/И |
| Дугаар | 324 |
| Огноо | 2017-10-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* дугаар хороо, ******* дугаар гудамж ******* тоот хаягт бүртгэлтэй, ************** дугаар хороо, ******* амралтын газрын ажилчдын байранд оршин суух, ******* овгийн*******ийн ******* /*******/
Хариуцагч: Налайх дүүргийн******* дугаар хороо, Усан сангийн 2 дугаар гудамж ******* тоотод оршин суух, овгийн ын //-д холбогдуулан
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны******* дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Р., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2003 онд жуулчны баазад ажиллаж байхдаа танилцаж, 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. дүгээр сарын 23-ны өдөр охин Н.ыг төрүүлсэн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор өөрийн нэрээр овоглосон. 2007 онд нөхөр Р.ийн толгой дээр мод унаж гэмтсэний улмаас харавсан. Р. түүнээс хойш архи ихээр ууж, агсам тавьж, гар хүрэх болсон. Би энэ бүгдийг тэвчиж чадахгүй болсон учир 20******* оны******* дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна.
Харин Р. архинаас гарч, охиноо асран хүмүүжүүлж байгаа ч надад түүнийг гэх хайр сэтгэл байхгүй болсон. Мөн бидний бэлгийн харьцаа тохирохгүй болсон тул өнөөдрийг хүртэл эр, эмийн харьцаанд ороогүй. Иймд бид цаашид эвлэрэн амьдрах боломжгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.
Харин охин Н. одоо аавтайгаа хамт амьдарч байгаа. Надад дээр амралтын өдрүүдэд ирдэг. Эцэг Р. охиноо сайн харж ханддаг, муу үлгэр дурайлал үзүүлж, айлган сүрдүүлсэн зүйл байдаггүй ч охинтой минь уулзуулахгүй гээд байсан. Иймд ганц охиноо өөрийн асрамжид авах шаардлага гаргасан.
Би одоо ид ын газарт ажиллаж, ажилчдын байранд амьдардаг. Охин Н.ыг өөрийн асрамжид авбал хотод эцэг, эхийн хамт амьдрах тул тэд надад тус дэм болно. Мөн би хотод ажилд орно. Охин Н.ыг дүгээр сургуульд оруулахаар Р.ийн эгчтэй ярьсан байгаа. Иймээс охин Н.ыг миний асрамжид байлгаж өгнө үү гэв.
Хариуцагч Р. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2003 онд Ц.*******тай танилцаж, 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж, 1 хүүхдийн эцэг, эх болсон. Бидний харилцаа 2007 оноос эхлэн муудаж таарч тохирохоо больсон шалтгаан нь би ажил хийж яваад модонд дарагдаж гэмтэл авч улмаар харвалт өгсөн. Түүнээс болж архи их ууж, янз бүрийн зан авир гаргаж байсан. Мөн эхнэр Ц.******* өөр хүнтэй уулзаж байгааг мэдсэнээс болсон. Энэ бүхэнд миний буруу байгаа ч би эмчилгээ хийлгэж архинаас гарсан. Мөн өөрийн зан аашийг засаж гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрахыг хүсч Ц.*******гаас уучлалт гуйсан ч тэр гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Иймд надад татгалзах зүйл байхгүй.
Харин охин бид хоёрыг орхиж явчихаад одоо өөрийн асрамжид авна гээд байгааг зөвшөөрөхгүй.
Би охиндоо маш сайн анхаарал тавьж, багштай нь байнга уулзаж, хичээлийг нь давтуулж, эхээс нь гуйхгүйгээр өсгөж байна. Тухайн үед охин маань бидний асуудлаас болоод сурлага нь муудаж байсан ч одоо сайжирсан. Мөн охин Н. аавтайгаа хамт байх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Учир нь Ц.******* охиндоо анхаарал тавьдаггүй, өнөөдрийг хүртлэх хугацаанд нэг л удаа охиныхоо багштай уулзсан.
Мөн Ц.******* өөрийн гэсэн орон гэргүй, амралтын газарт ажиллаж амьдардаг. Иймд хамт тоглох хүүхэдгүй, буруу үлгэр дуурайлал болох газарт охин Н.ыг байлгамааргүй байна. Иймээс охин Н.ыг төрж өссөн газарт нь өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Р.ээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч Р. гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн ч хүүхдийн асрамжийн талаар маргасан.
Шүүх нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
Харин гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Ц.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Р. нар 2003 онд танилцаж, 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас дүгээр сарын 23-ны өдөр охин Н. төрж, одоо эцэг Р.ийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн 02315Г-133 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, “” сургуулийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “...Н. нь 45 ангид суралцдаг нь үнэн” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/
Нэхэмжлэгч Ц.******* гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...Р. байнга архи ууж, агсам тавьж, гар хүрч байснаас болж түүнийг гэх хайр, сэтгэлгүй болж 20******* оны******* дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарсан. Мөн нөхөр Р.ийн тархинд харвалт өгснөөс хойш бидний бэлгийн харьцаа тохирохгүй болсон. ... тусдаа байх хугацаанд охин Н.тай уулзуулахгүй байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарласан, хариуцагч Р. “...одоо би архинаас гарч, өөрийн зан аашийг зассан ч эхнэр Ц.******* хамт амьдрах хүсэлгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар зэргээс үзвэл гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.
Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах нөхцөл байдал гэж үзэхгүй ч тусдаа амьдрах хугацаанд нэхэмжлэгч Ц.******* нөхөр Р.ийг гэх хайр сэтгэлгүй болсон, эвлэрүүлэх ажиллагааны хугацаанд хэн хэн нь гэр бүлийн харилцаагаа үргэжлүүлэх идэвхи санаачлага гаргаагүй, шүүх хуралдааны шатанд гэрлэлтээ цуцлуулахыг зохигчид зөвшөөрсөн болно.
Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Р. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа тул шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс дараах нөхцөл байдлыг харьцуулан үзэхэд эцэг Р. группээс гадна ажил хөдөлмөр эрхлэн нэмэлт цалин орлоготой, үр хүүхэддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эх Ц.*******гаас илүү байгаа нь охин Н.ын “...аав надад илүү анхаарал халамж тавьдаг” гэсэн санал, нэхэмжлэгч Ц.*******гийн “...Р. охиндоо анхаарал халамж сайн тавьдаг, группээс гадуур цалин орлоготой, ...би ид анд ажиллаж, ажилчдын байранд амьдардаг, сарын 540.000 төгрөгийн цалин авдаг” гэх тайлбар, Нийгмийн даатгалын дэвтэр, Тэтгэврийн дэвтэр зэргээр нотлогдож байх тул дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Н.ыг эцэг Р.ийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.******* бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхааруулж байна.
Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймээс зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй ч охин Н. болон асран хамгаалагч нь тэжээн тэтгүүлэхээр шаардах эрх нээлттэй.
Харин зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй тул маргаангүй гэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Р.ээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 1*******., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 14.3.-т заасныг баримтлан 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* овгийн*******ийн ******* хариуцагч овгийн ын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасныг баримтлан дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Н.ыг эцэг Р.ийн асрамжид байлгасугай.
3. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Р.ээс 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС