| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0331/И |
| Дугаар | 323 |
| Огноо | 2017-10-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 323
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс би
Нэхэмжлэгч: ******* дүгээр хороо, *******ын өргөн чөлөөнд байрлах “*******” ******* /*******/
Хариуцагч: ******* дугаар хороо, *******ын гудамжинд байрлах Налайх дүүргийн “*******” *******т холбогдуулан
түрээсийн гэрээний үүргийн биелэлт 5.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* хүсэлтдээ: Манай байгууллагатай Налайх дүүргийн “*******” ******* 2011 онд тоот , улсын дугаартай Хог тээврийн зориулалттай автомашин түрээслүүлэх гэрээ байгуулж, нэг бүрийн түрээсийн төлбөрт сард 200.000 төгрөгөөр тооцож тохиролцсон.
Гэтэл Налайх дүүргийн “*******” ******* 2017 онд манай байгууллагатай тооцоо нийлж 5.600.000 төгрөгийн өглөг, авлага гарсныг хүлээн зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна.
Иймд Налайх дүүргийн “*******” ОНӨААТҮГазраас 5.600.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн шатанд хариуцагчийн төлөөлөгч Д.тай ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4.400.000 төгрөг болгож, 1.200.000 төгрөгийн шаардлагаас татгалзсан.
Хариуцагч Налайх дүүргийн “*******” ******* 4.400.000 төгрөгөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.100.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1.100.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.100.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1.100.000 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул бид эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Налайх дүүргийн “*******” *******, хариуцагчийн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Манай байгууллагаас түрээсийн гэрээний үүргийн биелэлт 5.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Бид шүүхийн шатанд ярилцаад нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нэхэмжлэлийн шаардлагаа 4.400.000 төгрөг болгож багасгасан.
Иймд манай байгууллага 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.100.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1.100.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.100.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1.100.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч эвлэрсэн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ******* хариуцагч Налайх дүүргийн “*******” ОНӨААТҮГазраас түрээсийн гэрээний үүргийн биелэлт 5.600.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа 4.400.000 төгрөг болгон багасгаж, 1.200.000 төгрөгийн шаардлагаас татгалзсан.
Нэхэмжлэгч “*******” ******* нь хариуцагч Налайх дүүргийн “*******” ОНӨААТҮГазраас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар нотлох баримтын хүрээнд 4.400.000 төгрөгийг шаардах эрх үүссэн байна.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч “*******” ******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2011 оны дугаар Хог тээврийн зориулалттай машин түрээслүүлэх гэрээний хуулбар, Тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар зэрэг баримтыг өгсөн. /хх-3-8/
Шүүхийн шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Налайх дүүргийн “*******” ******* нэхэмжлэлийн шаардлага 4.400.000 төгрөгөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.100.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1.100.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.100.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1.100.000 төгрөгийг нэхэмжлэгч “*******” *******т төлж барагдуулахаар эвлэрэн тохиролцов гэжээ.
Зохигчдын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Налайх дүүргийн “*******” ******* нэхэмжлэгч “*******” *******тай сайн дураар эвлэрсэн тул шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдав.
Хариуцагч Налайх дүүргийн “*******” ******* нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжаас тал хувиар хөнгөлж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 104.550 төгрөгийн тал хувь болох 52.275 төгрөгийг хариуцагч Налайх дүүргийн “*******” ОНӨААТҮГазраас, 52.275 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “*******” *******т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Налайх дүүргийн “*******” ******* түрээсийн гэрээний үүргийн биелэлт 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” *******т төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГазрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.550 /нэг зуун дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 52.275 /тавин хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Налайх дүүргийн “*******” ОНӨААТҮГазраас, 52.275 /тавин хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “*******” *******т олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС