Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/379

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Д.Ууганцэцэг,

            хохирогч Д.Э,

            гэрч Ж.Ж, С.Энхцэцэг,

            шүүгдэгч З.Э, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дарга овогт Зоригтбаатарын Энхбаатарт холбогдох 1708027440161 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч З.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Назугийн 53 дугаар байрны орцонд иргэн Д.Этай маргалдан, түүний зүүн гарыг хойш нь дарж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн үед би өөрийн гэрээсээ гартал манай 7 давхарт нэг 4 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 5 хүн архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би тэр залууст хандаж “энд битгий архи уу, орилж хашгирахгүй чимээгүй бай” гэж хэлтэл бусдаасаа биеэр намхан эрэгтэй нь шатан дээр суусан байдалтай “бид нар архи уугаагүй байна, чамд ямар хамаатай юм” гэхээр нь би “энэ байрны оршин суугч байна, уух гээд байгаа бол уух газар нь очиж уу” гэсэн чинь чамд хамаагүй гээд нөгөө залуу ганцаараа өөдөөс хэрэлдээд байхаар нь би “чи тэгвэл холд, би хажуугаар чинь гаръя” гэж хэлэхэд тэр залуу өөрийн хоёр хөлийн завсраа 0,75 литрийн Хараа нэртэй архи хавчуулсан сууж байхаар нь “чи архи ууж л байна ш дээ” гэж хэлээд архийг нь татаад авах гэтэл босож ирээд намайг заамдаад авахаар нь би зүүн гараараа зөрүүлээд заамдаад автал тухайн залуу миний долоовор хурууг үений эсрэг тал руу хойш нь гараараа дарчихсан. Миний гар өвдөөд тухайн залууг заамдахаа болиод “чи гар хугалчихлаа” гэж хэлэхэд “зүгээр л байна ш дээ” гэхээр нь өөрт нь гараа үзүүлсэн. Миний гар тухайн үед хавдаад хөдлөхгүй болсон байсан. ...Тухайн үед би 120.000 төгрөгөөр гарынхаа зургийг авахуулж байсан. ...Эмчилгээний зардалд нийтдээ 500.000 орчим төгрөг гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 15х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны орой гэртээ амарч байтал орцонд шуугилдаад орилолдоод байсан. Тэгээд би дэлгүүр гарах гэж гэрэсээ гарах үедээ тэдгээр хүмүүст шаардлага тавьсан. Тухайн үед манай давхарын шатан дээр 4 эрэгтэй 1 эмэгтэй хүмүүс нийлээд архи уусан, шүлс цэрээ хаясан байдалтай сууж байсан. Тэдгээр хүмүүсээс одоо энэ зогсож байгаа залуу нь надад хандаж чамд ямар хамаатай юм, танай гэрт орж уучихаа юу, танай эзэмшлийн газар юмуу гээд маргалдсан. Тэгэхээр нь би ууж байсан архийг авах гэтэл намайг заамдаад авсан, би зөрүүлээд заамдсан чинь миний зүүн гарыг хойш дарах үед хурааны яс хугарсан байгаа. Надад энэ залууг чирсэн асуудал байхгүй. Манай орц камертай, энэ бүгд бичигдсэн байх. Тухайн үед би мөрдөн байцаагчид хэлж байсан ч аваагүй. Энэ шүүгдэгчтэй хамт явсан хүмүүсээс  1 нь миний хойноос өвдөглөсөн, нөгөө нь араас боох маягаар татсан. Би шүүгдэгчийг мангасдаагүй. Миний хуруу одоо хөдөлгөөн хязгаарлагдмал муу болсон, эмчилгээнд 500.000 төгрөг зарцуулсан. Зарим нэг баримтаа мөрдөгчид өгсөн, ер нь баримт бүрдүүлж өгөх талаар ойлголтгүй байсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Гомдолтой. Энэ хүнтэй өс хонзон хувийн ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй, гүтгэх шаардлага байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Ц.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Жанчив бид хоёр ...Энхбаатарыг дагуулж гараад 0,5 литрийн архи хувааж ...орц руу орж уухаар болсон. Жанчив Энхбаатарын гэр лүү явж эхнэрийг нь дагуулж ирсэн. Тэгээд орцны 7 давхрын шатан дээр суугаад архиа ууж дуусгаад Жанчив дэлгүүр лүү тамхинд яваад ирсэн. Тэр үед нэг ах гэрээсээ маш их ууртай гарч ирээд “та нар орцонд архи уулаа” гээд Энхбаатарын нүүр лүү гараараа нэг удаа мангасдаж хоолойг нь боогоод доошоо 6 давхар луу чирсэн. Тэгээд болиулах болихгүй байсан. Тэр үед Энхбаатар гарыг нь тавиулах гээд 2 тийш нь татсан. Тэгтэл тэр ах гар эвгүй болчихлоо цагдаа дуудна гэж байгаад болиод би өөрөө цагдаа байна гээд Энхбаатарын гэрийн хаяг утасны дугаар нэрийг нь мэдэж аваад салсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/

 

Гэрч Ж.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Энхбаатар бид хоёр чааталж байгаад Банзрагч, Жижгээ /Бямбадорж/ бид гурав Энхбаатарын гэрт нь очоод Энхбаатарыг гэрээс нь дагуулж гараад байрны гадаа сааданд 0,5 литрийн архи хувааж уух гэтэл даараад байсан тул орц руу орох үед Энхбаатар намайг гэрээс эхнэрээ дуудаад ир гэхээр нь би гэр лүү нь явж эхнэр Энхцэцэгийг дагуулаад орц руу ороод 7 давхарт гарсан. Тэгээд бид нар архи хувааж ууж дуусгаад би дэлгүүр лүү тамхи авахаар яваад эргэж ирэх үед нэг ах гарч ирж таарсан. Тэр ах гарч ирэнгүүтээ бид нар луу уурлаж “та нар даварчихсан юм бэ, орцонд архи уулаа” гэж хэлээд Энхбаатарын нүүр лүү нэг удаа гараараа мангасдсан. Тэр үед бид нар “ахаа уучлаарай, бид нар одоо гарлаа” гэж хэлсэн боловч тэр ах Энхбаатарыг шууд боогоод доод давхар луу чирсэн. Тэр үед Энхбаатар гарыг нь тавиулах гээд гарыг нь хоёр тийш нь хүчтэй татсан. Тэр үед тэр ах “гар эвгүй болчихлоо” гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энхбаатар, Банзрагч бид нар орцонд ороод 7 давхарт гарч архиа ууж байтал 1 залуу гарч ирээд архи булааж аваад Энхбаатарыг мангасдаад доош 6 давхарын шат хүртэл чирсэн. Тэгээд Энхбаатарыг боосон чинь Энхбаатар хохирогчийн гарыг нь тавиулах гээд гарыг хойш дарсан. Хохирогч нь Энхбатарыг 2 гараараа энгэр хэсгээс нь заамдсан байсан. Бид хохирогчийг Энхбаатараас салгах зорилгоор араас нь татсан. Тэгээд дийлээгүй. Энхбаатар тухайн үед куртиктай байсан. Энэ үйл явдал 10-15 минут орчим болсон. Энэ үйл явдал нь шөнийн 23 цагийн үед болсон байх, гэхдээ яг цаг хэд болж байсаныг нарийн сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

                 Гэрч С.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...Жанчив гэрт ирээд чамайг танай нөхөр ягаан байрны орцонд дуудаж байна гэхээр нь би гэрээсээ гараад Жанчивтай хамт ягаан байрны орц руу ороод 7 давхарт гараад очтол тэр гурав дундаа нэг шил 0,5 литрийн архи барьчихсан шатан дээр сууж байхаар нь би очоод ...тэр үед үл таних эрэгтэй хүн их ууртай гарч ирээд “та нар орцонд архи уулаа” гэхээр нь ...манай нөхөр Энхбаатар урдаас нь та “юун сүртэй юм бэ” гээд хэлчихсэн чинь тэр ах “чи намайг сүртэй гэж хэллээ” гээд шууд хоолойг нь боож доод давхрын шат руу чирсэн. ...Хоолой боосон гарыг нь тавиулах гээд гартай нь ноцолдож байгаад тавиулсан. Тэгтэл тэр ах гар тулчихлаа, хөдлөхгүй байна гээд архины шилэнд үлдсэн архины шавхрууг гар дээрээ асгуулаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдрийн орой 22 цагийн үед нөхөр Энхбаатар нь гэрээс гарч явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай нөхрийн найз Жанчив нь ирж нөхөр чинь чамайг хүрээд ир гэнэ гээд хамтдаа ягаан байрны 7 давхарт очсон. 0.5 гр архи дундаа тавиад уугаад сууж байсан. Тэгтэл удалгүй энэ хохирогч гэх ах гэрээсээ ууртай гарч ирсэн. Бид нарыг гар гэсэн. Манай нөхөр яасан сүртэй юм удахгүй гарлаа гэж хэлсэн. Тэгтэл хохирогч ах уурлаад манай нөхрийг заамдаад 1 давхар хүртэл чирсэн. Манай нөхөр заамдуулаад хэцүү байсан. Бидний зүгээс салгах үйлдэл хийгээгүй. Уг асуудал 15-20 орчим болсон. Энэ хоёр харилцан бие биеэ хэл амаар доромжлоогүй юм. 

...Архийг манай нөхөр барьж байсан. Хохирогч нь манай нөхрийг 1 шат уруу чирсэн. Тухайн үед манай нөхөр шатан дээр сууж байсан. Хохирогч нь манай нөхрийг пизда минь хурдан гар гэсэн. Манай нөхрийг боосон байхад нөхөр Энхбаатар нь хохирогчийн баруун гарыг тавиулах гээд хойш нь татсан. ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн нэмэлт №54 дүгнэлтэд: “...Энхтайваны биед зүүн гарын 2 дугаар хурууны алганы шивнүүр ясны хугарал, зүүн гарын 2 дугаар хурууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 25-26х/

 

Д.Эы гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-6х/

 

Шүүгдэгч З.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэртэй байж байхад ...Жанчив, Банзрагч, Жижгээ нар нар хамт ирэхдээ нэг шил 0,5 литрийн Цагаан нэртэй архи авчирсан. ...53 дугаар байрны 7 давхарт гарсан. ...Удалгүй манай эхнэр ирээд бидд тавуулаа 0,5 литрийн архиа уугаад шатан дээр байхад 7 давхрын аль хаалганаас гарч ирснийг мэдэхгүй 30 гаран насны ах гарч ирээд “та нар архи уугаад байгаа юм уу” гэхээр нь “ах аа уучлаарай, бид нар одоо гарлаа” гэж хэлсэн. Тэгтэл тэр ах миний нүүр лүү гараараа түлхэж миний барьж байсан архины шилийг булаагаад авахаар нь “гарахын хооронд юун сүртэй юм бэ” гэж хэлтэл ...миний хоолойг боогоод авсан. Тэр үед хамт байсан найзууд гарыг нь тавиулах гээд дийлэхгүй байсан. Тэгээд намайг боосон чигээрээ татаад доошилж 7 давхар 6 давхар хоёрын хооронд очоод намайг хана руу шахаж боогоод тавихгүй байсан бөгөөд миний толгой эргээд гарыг нь тавиулах гэж 2 гарыг нь хоёр тийш нь татсан. Тэгтэл тэр ах “чи миний хурууг эвгүй болгочихлоо” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 хуудас баримт,

 

З.Эын хувийн байдлын талаар:

Гэрч З.Энхмаа, Г.Мягмарсүрэн нарын мэдүүлэг /хх-ийн 26-27х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39х/

З.Эт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 709 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-48х/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлтийн тухайд:

 Шүүгдэгч З.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Назугийн 53 дугаар байрны орцонд иргэн Д.Этай маргалдан, түүний зүүн гарыг хойш нь дарж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн үед би өөрийн гэрээсээ гартал манай 7 давхарт нэг 4 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 5 хүн архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би тэр залууст хандаж “энд битгий архи уу, орилж хашгирахгүй чимээгүй бай” гэж хэлтэл бусдаасаа биеэр намхан эрэгтэй нь шатан дээр суусан байдалтай “бид нар архи уугаагүй байна, чамд ямар хамаатай юм” гэхээр нь би “энэ байрны оршин суугч байна, уух гээд байгаа бол уух газар нь очиж уу” гэсэн чинь чамд хамаагүй гээд нөгөө залуу ганцаараа өөдөөс хэрэлдээд байхаар нь би “чи тэгвэл холд, би хажуугаар чинь гаръя” гэж хэлэхэд тэр залуу өөрийн хоёр хөлийн завсраа 0,75 литрийн Хараа нэртэй архи хавчуулсан сууж байхаар нь “чи архи ууж л байна ш дээ” гэж хэлээд архийг нь татаад авах гэтэл босож ирээд намайг заамдаад авахаар нь би зүүн гараараа зөрүүлээд заамдаад автал тухайн залуу миний долоовор хурууг үений эсрэг тал руу хойш нь гараараа дарчихсан. Миний гар өвдөөд тухайн залууг заамдахаа болиод “чи гар хугалчихлаа” гэж хэлэхэд “зүгээр л байна ш дээ” гэхээр нь өөрт нь гараа үзүүлсэн. Миний гар тухайн үед хавдаад хөдлөхгүй болсон байсан. ...Тухайн үед би 120.000 төгрөгөөр гарынхаа зургийг авахуулж байсан. ...Эмчилгээний зардалд нийтдээ 500.000 орчим төгрөг гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 15х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны орой гэртээ амарч байтал орцонд шуугилдаад орилолдоод байсан. Тэгээд би дэлгүүр гарах гэж гэрэсээ гарах үедээ тэдгээр хүмүүст шаардлага тавьсан. Тухайн үед манай давхарын шатан дээр 4 эрэгтэй 1 эмэгтэй хүмүүс нийлээд архи уусан, шүлс цэрээ хаясан байдалтай сууж байсан. Тэдгээр хүмүүсээс одоо энэ зогсож байгаа залуу нь надад хандаж чамд ямар хамаатай юм, танай гэрт орж уучихаа юу, танай эзэмшлийн газар юмуу гээд маргалдсан. Тэгэхээр нь би ууж байсан архийг авах гэтэл намайг заамдаад авсан, би зөрүүлээд заамдсан чинь миний зүүн гарыг хойш дарах үед хурааны яс хугарсан байгаа. Надад энэ залууг чирсэн асуудал байхгүй. Манай орц камертай, энэ бүгд бичигдсэн байх. Тухайн үед би мөрдөн байцаагчид хэлж байсан ч аваагүй. Энэ шүүгдэгчтэй хамт явсан хүмүүсээс  1 нь миний хойноос өвдөглөсөн, нөгөө нь араас боох маягаар татсан. Би шүүгдэгчийг мангасдаагүй. Миний хуруу одоо хөдөлгөөн хязгаарлагдмал муу болсон, эмчилгээнд 500.000 төгрөг зарцуулсан. Зарим нэг баримтаа мөрдөгчид өгсөн, ер нь баримт бүрдүүлж өгөх талаар ойлголтгүй байсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Гомдолтой. Энэ хүнтэй өс хонзон хувийн ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй, гүтгэх шаардлага байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №54 дүгнэлтэд: “...Энхтайваны биед зүүн гарын 2 дугаар хурууны алганы шивнүүр ясны хугарал, зүүн гарын 2 дугаар хурууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 25-26х/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Хуульзүйн дүгнэлт:

Иргэн Д.Эы хохирогчоор удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд ноцтой зөрүүгүйгээр авагдсан, ямар нэгэн эргэлзээ бүхий байдал тогтоогдоогүй тул түүнийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадсан гэж үзэхээс гадна түүний эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байх тул шүүгдэгч З.Эыг хохирогч руу чиглэн хийсэн санаатай үйлдлийн улмаас уг гэмтэл учирсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Э нь шүүгдэгч, түүний найз нарт “энд битгий архи уу, битгий орилолдоод бай” гэж шаардлага тавьсан нь шүүгдэгчийн дургүйцлийг хүргэж хүч хэрэглэхэд хүргэсэн, уг  үйлдэл нь хохирогчид гэмтэл учруулсан байна гэж дүгнэлээ.

 

Харин шүүгдэгчийн мэдүүлэг болон түүний найзууд, шүүгдэгчийн хамтран амьдрагч нарын гэрчээр өгсөн тухайлбал, С.Энхцэцэг, Ж.Ж, Ц.Банзрагч нарын мэдүүлгүүдэд шүүгдэгч нь хохирогчид мангасдуулсан, боолгосон, улмаар доод давхар луу чирүүлсэн гэх үйл явдал болсон гэж дурдагдсан байх боловч тэдгээрийн мэдүүлэг нь бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй, уг үйл явдлаас болж З.Эын эрүүл мэнд, хувцас хунарт гэмтэл, боолтын ором, урагдал гэх мэт зүйл үүсгэгдсэн эсэх нь тогтоогдоогүй, энэ талаар ямар нэгэн баримтгүй, түүнчлэн гэрч С.Энхцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас асуусан асуултанд зарим асуудлыг өөр өөр байдлаар хариулсан, ярьсан зэргээр эргэлзээтэй байдал үүсгэж байх шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар шүүх үнэлээгүй болно.

 

Иймд шүүгдэгч З.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

З.Эын хувийн байдлын талаар:

Гэрч З.Энхмаа, Г.Мягмарсүрэн нарын мэдүүлэг /хх-ийн 26-27х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39х/

Тэрээр урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-48х/ зэргээр тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардал гэж шүүгдэгч З.Эаас 500.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч холбогдох баримтаа гаргаж өгөөгүй тул холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянн шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч З.Эт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

            Ял шийтгэлийн тухайд:  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Эы мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч З.Э нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул З.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Өмгөөлөгчийн санал, хүсэлтэд дурдсан асуудлын тухайд:

 1.З.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар аргагүй хамгаалалт хийсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд -Аргагүй хамгаалалт гэж “...өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндин эсрэг хууль бус ба тулгарсан довтлогооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийх”-ээр зохицуулагдсан байх бөгөөд шүүгдэгч З.Э нь өөрөө бусадтай нийлж нийтийн эзэмшлийн орон сууцны талбайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, оршин суугч иргэн Д.Эаас тавьсан шаардлагыг эсэргүүцэх үйлдэл хийсэн зэрэг нь аргагагүй хамгаалалтын шинжгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Эы зүгээс хууль бус үйлдэл хийсэн, хийхээр довтолсон шинж тус хэргийн нөхцөл байдлаар тогтоогдоогүй, хохирогчийн үйлдлээс болж шүүгдэгчийн амь нас, эрүүл мэндэд  хохирол, хор уршиг учирсан, учрахаар аюултай довтлогоо эхэлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч З.Эын зүгээс хохирогчийн эсрэг хийсэн үйлдлийг “Аргагүй хамгаалалт” гэж үзэх үндэслэлгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах боломжгүй болно.

2. З.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх нь үндэслэлгүй гэх санал гаргасан.

З.Э өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан /хх-ийн 41,43-48х/ байх бөгөөд З.Э нь энэ хугацаанд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхээр байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

            Иймд З.Эт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, улмаар энэ тогтоолоор оногдуулсан  240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялтай дүйцүүлэн тооцож, 30 хоногийн хорих ял дээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг биеэр эдлээгүй байх тул уг ялыг бүхэлд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.  

 

            Шүүгдэгч З.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Дарга овогт Зоригтбаатарын Энхбаатарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч З.Эт энэ тогтоолоор оногдуулсан  240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялтай дүйцүүлэн тооцож, 30 хоногийн хорих ял дээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

                       

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх шүүгдэгч З.Эт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй З.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч  Д.Э нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан гарсан зардал, цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох  бөгөөд З.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.АЛТАНЦЭЦЭГ