| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0340/И |
| Дугаар | 330 |
| Огноо | 2017-11-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 330
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс би
Нэхэмжлэгч: *******, *******, *******, өөрийн байранд байрлах “*******” ХХК /РД:*******/
Хариуцагч: ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух ******* овогт ын /РД:/-д холбогдуулан
Iphone 5S маркийн гар утас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 1.332.083 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Хариуцагч Э. нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган тоот гэрээ байгуулж, дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг сонгож, iPhone 5S маркийн гар утсыг зээлээр худалдаж авсан.
Тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлээр худалдан авсан гар утасны төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүргэсэн.
Иймд Э.ас зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 1.332.083 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.
Шүүхийн шатанд хариуцагч Э. 1.332.083 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “*******” ХХК-иас iPhone 5S маркийн гар утасыг 24 сарын хугацаатай зээлээр худалдаж авсан нь үнэн.
Иймд гар утасны төлбөр 1.332.083 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Э.д холбогдуулан Iphone 5S маркийн гар утас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 1.332.083 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Э.ас Iphone 5S маркийн гар утасны үнэ 1.332.083 төгрөгийг гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу шаардах эрх үүссэн байна.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Э. 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд хийсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг өгсөн. /хх-4-9/
Хариуцагч Э. Iphone 5S маркийн гар утас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 1.332.083 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгчийн захирамж нь шууд хуулийн хүчин төгөлдөр болох тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдав.
Хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжаас тал хувиар хөнгөлж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 36.2******* төгрөгийн тал хувь болох 18.131 төгрөгийг хариуцагч Э.ас, 18.131 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* овогт ын худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.332.083 /нэг сая гурван зуун гучин хоёр мянга наян гурав/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.2******* /гучин зургаан мянга хоёр зуун жаран гурав/ төгрөгийн тал хувь болох 18.131 /арван найман мянга нэг зуун гучин нэг/ төгрөгийг хариуцагч Э.ас, 18.131 /арван найман мянга нэг зуун гучин нэг/ төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС