| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2017/0375/И |
| Дугаар | 344 |
| Огноо | 2017-11-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 344
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс би
Нэхэмжлэгч: *******,******* дүгээр хороо, *******,******* тоотод байрлах “Жи мобайл” ХХК *******/
Хариуцагч: Багахангай дүүргийн******* дүгээр хороо, ******* тоотод оршин суух,******* овогт ын /РД:/-т холбогдуулан
NР10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны*******1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны*******1 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: М. нь 2014 оны*******1 дүгээр сарын 20-ны өдөр манай компанитай*******169699 дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 240.000 төгрөгийн үнэтэй, төхөөрөмжийг худалдаж авахдаа урьдчилгаанд 20.000 төгрөг төлсөн.
Гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрөө*******2 сарын хугацаанд төлөхдөө сар бүрийн*******7-ны өдөр 20.000 төгрөг төлөх ёстой байсан.
Гэтэл М. үлдэгдэл төлбөр 220.000 төгрөгийг төлөлгүй 876 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувийн алданги тооцоход*******10.000 төгрөг болж байна. Иймд М.аас нийт 330.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Шүүхийн шатанд хариуцагч М.тай ярилцаад алданги*******10.000 төгрөгөөс татгалзаж, 220.000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч М. 220.000 төгрөгийг бүрэн төлөхөөр зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би 2014 оны*******1 дүгээр сарын 20-ны өдөр “Жи мобайл” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 240 000 төгрөгийн үнэтэй, төхөөрөмжийг худалдан авсан.
Гэвч уг төхөөрөмж нь сүлжээ ордоггүй. Мөн авсан өдрөөсөө хойш ашиглах боломжгүй байсан. Би “Жи мобайл” ХХК-д хэлэхэд инженерээ явуулсан ба тэрээр ирж үзээд Багахангай дүүрэгт ашиглах боломжгүй байна гэж тогтоосон. Одоо миний зүгээс төхөөрөмжөө хэвийн ажилагаанд оруулж өгөхийг хүссэн. Мөн 220.000 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 220.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК хариуцагч М.т холбогдуулан төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн шатанд алданги*******10.000 төгрөгөөс татгалзаж, 220.000 төгрөг нэхэмжилсэн.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч М.аас төхөөрөмжийн үнэ 220.000 төгрөгийг гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж “Жи мобайл” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2014 оны*******1 дүгээр сарын 20-ны өдрийн төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт, 2014 оны*******1 дүгээр сарын 20-ны өдрийн*******169699 дугаар төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний хуулбар, М.ын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд баримтаар өгсөн. /хх-7-8/
Хариуцагч М. төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 220.000 төгрөгийг нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгчийн захирамж нь шууд хуулийн хүчин төгөлдөр болох тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдав.
Хариуцагч М. нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжаас тал хувиар хөнгөлж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******0.550 төгрөгөөс 7.250 төгрөгийн тал хувь болох 3.625 төгрөгийг хариуцагч М.аас, 3.625 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75.,*******23 дугаар зүйлийн*******23.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч******* овогт ын төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******0.550 /арван мянга таван зуун тавь/ төгрөгөөс 7.250 /долоон мянга хоёр зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 3.625 /гурван мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч М.аас, 3.625 /гурван мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС