Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/96

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч С.Энхтуул,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Б.Л,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж0931/

иргэдийн төлөөлөгч С.С

нарийн бичгийн дарга Г.Гантогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Цагаангэр овогт Б.Л-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 00000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Булгийн 00 дугаар гудамж 000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 161 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай

 

Холбогдсон хэргийн талаар: Б.Л нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Л нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 00 дугаар гудамж, 000 тоотод орших гэртээ өөрийн найз Б.Бтой архидан согтуурах явцдаа хувийн таарамжгүй харицааны улмаас маргалдан улмаар түүний хэвлий тус газар нь хутгалж, бие махбодид нь хэвлий хөндийг нэвтэрч хэвлийн гялтан, нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн шарх, хэвлий хөндийн цус алдалт, зүүн тохой, шуунд шарх гэмтэл бүхий амь биед аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Яллагдагч Б.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн:

хохирогч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...би Налайх дүүргийн бичил нүүрсний уурхайд гар аргаар нүүрс малтдаг ажил хийдэг юм. Тэгээд багийн найз болох Л-гийн хамт 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажил дээрээ байж байгаад би нэг хүнтэй уулзахаар Улаанбаатар хотруу орж ирсэн юм. Тэгтэл араас Б.Л замын унаанд дайгдаад ирсэн байсан. Би Б.Лтэй утсаар яриад Баянбүрд дээр уулзаад 2 шил 0.33 литрийн Хараа нэртэй архи уусан, халуураад 39 дүгээр сургуулийн өөдөөс харсан нэг нийтийн караоке орж 0.75 литрийн Хар чингис архи авч уусан. Тэгээд би нийтийн караокенээс гараад салхинд цохиулсан байсан. Юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт сэрсэн байсан, би хагалгаанд орсон байснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32х/

гэрч Д.Оюунхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “...

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16276 тоот дүгнэлт /хх-ийн 45х/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7х/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 29х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бол 5-12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар “бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” бол 5-7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн Б.Лгийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Лг хувийн таарамжгүй харицааны улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэн түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Б.Лг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Лд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас 93х/, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Мөн Б.Лгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар нээлттэй хорих байгуулллад эдлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Л Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан буюу хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Лд 3 /гурав/ 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Лгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Б.Лгийн цагдан хоригдсон нийт 202 /хоёр зуун хоёр/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Л нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ажлын хэсэг нь 11 см урт, бариул хэсэг нь 11 см урттай бор өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Лд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ

 

                    ШҮҮГЧИД                                   Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                                      Г.БУЯННЭМЭХ