Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 325

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүгээр хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /*******/-ийн

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр******* саальчнаар ажиллаж байсан талаарх баримтыг архиваас шүүлгэхэд гараагүй, одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүй байна.

Иймд 1990 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр******* саальчнаар ажилласан жилээ хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоолгоно гэв. 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:           

Нэхэмжлэгч Р.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч Р.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Налайхын нүүрсний уурхайн харьяа хөдөө аж ахуйн хангамжийн хэлтэст саальчнаар ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлага бий болсон байна. 

Нэхэмжлэгчид 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Р.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн, Үндэсний төв архивын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1279 дүгээр тодорхойлолтууд зэрэг баримтуудыг ирүүлсэн ба хамт ажиллаж байсан гэрч Д.*******, Ш., Х. нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, гэрчүүдээс мэдүүлэг авсан нь нотлох баримтын хуулийн шаардлага хангасан.

Нэхэмжлэгч Р.******* нь 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуустал хугацаанд Налайхын нүүрсний уурхайн харьяа хөдөө аж ахуйн хангамжийн хэлтэст саальчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн төв дэх Хөдөө аж ахуйн, техник мэргэжлийн сургуулиас 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Р.*******гийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Налайхын нүүрсний уурхайн харьяа Хөдөө аж ахуйн хангамжийн хэлтсийн тамгатай, Хангамжийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 19 тоот тушаалаар Р.*******г саальчнаар томилон ажиллуулж, 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдөр тус хэлтсийн даргын 1993 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот тушаалаар өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн, мөн хамт ажиллаж байсан гэрч Д.*******ийн ... 1990 онд намайг Налайхын их уурхайн хөдөө аж ахуйн хэлтэст саальчнаар ажилд ороход Р.******* нь саальчнаар ажилласан, гэрч Ш.гийн ....би 1987 онд Налайхын их уурхайн хөдөө аж ахуйн хэлтэст сүүний няравын ажиллах хугацаанд Р.******* 1990 оны хавар саальчнаар ажиллахаар орж, 1993 онд ажлаасаа халагдсан. Бид 3 жил орчим хамт ажилласан, гэрч Х.гийн ....1990 онд Налайхын их уурхайн хөдөө аж ахуйн Алаг үнээний аж ахуйд саальчнаар ажиллаж байхад Р.******* ажиллахаар ирсэн, хамт саальчнаар 3 жил гаруй хугацаанд ажилласан. Р.******* нь 1990 оноос 1993 оны 6 дугаар сар хүртэл Налайхын их уурхайн хөдөө аж ахуйн Алаг үнээний аж ахуйд саальчнаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Р.*******гийн хүсэлтийг хангаж, 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Налайхын нүүрсний уурхайн харьяа хөдөө аж ахуйн хангамжийн хэлтэст саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Р.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар нэхэмжлэгч Р.*******гийн 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Налайхын нүүрсний уурхайн харьяа Хөдөө аж ахуйн хангамжийн хэлтэст саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар Р.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                               Л.НАРАНГЭРЭЛ