Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/880

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга:Б.Номинзул

Улсын яллагч: Г.Билгүүжин

Шүүгдэгч: Д.П, түүний өмгөөлөгч  н.Алтанцэцэг  

Өсвөр насны шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч н.Батханд, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Хатанцэцэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.П, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А нарт  холбогдох эрүүгийн 1905 0085 70205 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993 оны 1 дүгээр сарын 25-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, эхнэр, дүү, хүүхдийн хамт Сонгионхайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын .......тоотод оршин суух хаягтай, урьд:

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн Д.П

Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилга технологийн коллежийн 3а ангид барилгын цахилгаанчин мэргэжилээр суралцдаг, ам бүл 3, өвөө, дүүгийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ....... тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Г.А

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.П, өсвөр насны яллагдагч Г.А нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн .....дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  ....... орчим иргэн Т.Э биет 200.000 төгрөг, гар утасны зөөврийн цэнэглэгч, Хаан банкны виза картнаас 1.900.000 төгрөг зэрэг эд зүйлийг, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завьяа дэлгүүрийн орчим иргэн Н.Ү I Phone X загварын гар утас, Голомт банкны виза картнаас 150.000 төгрөг зэрэг эд зүйлийг, 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Компьютер ланд төвийн орчим иргэн П.Э Samsung J7 загварын гар утас, Голомт банкны виза картнаас 90.000 төгрөг зэрэг эд зүйлийг илээр, хууль бусаар авч дээрэмдэм гэмт хэрэг үйлдсэн, яллагдагч Д.П нь дээрх бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд 16 настай Г.Аыг түүний хөрөнгө чинээ, амьдрал ахуйн хүнд байдлыг далимдуулж татан оролцуулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би эдгээр хэргүүдийг огт хийгээгүй. Хэрэг гарах үед би Зүүн Хараа хотод байсан. Г.Аыг айлган сүрдүйлсэн зүйл байхгүй. Сүхбаатар дүүргийн хулгайн хэрэгт холбогдолтой гэх И, Б нартай хамт хашаагаа янзлуулахаар Г.Аыг гуйж байсан. Г.А манай гэрээр орж гардаг байсан. Би ойр зуурын зүйлд туслуулахаар Г.Аыг гуйдаг байсан. Айлган сүрдүйлсэн дарамталсан зүйл байхгүй. Сүхбаатар дүүрэгт хулгайн хэрэгт шалгагдаж байхад 1 дүгээр сард Баасанжав байцаагч над дээр ирээд М Эгээд хэрэгт холбогдолтой гол хүмүүс гадаад руу гараад баригдахгүй байгаа. Нэгэнт машинууд нь гараад ирчихсэн учраас  чи хэргээ хүлээ, гэж хэлж байсан. Баасанжав байцаагч бид хоёр таарамжгүй харилцаатай. Ир, Б нар нь Г.Аын хийдэгтэй адил дээрмийн хэрэг үйлддэг. Сүхбаатар дүүрэгт машины хэрэг илрэхэд ажлын хэсэг шалгаж байгаад намайг барьж байсан. Би тухайн үедээ үнэнээ хэлээд машинуудыг нь гаргаж өгсөн. И зугтааж байгаад баригдаад нэг сар хоригдсон. Би 2 хүүхэдтэй болохоор өмгөөлөгч авч цагдан хоригдоогүй. 01 дүгээр сарын 23-ны өдөр манай охины бие нь өвдөөд эмнэлэгт үзүүлэхэд цахилгаан менингет туссан байна гээд яаралтай эмнэлэгт хэвт гэсэн. Тэгж байгаад баасан гараг болох үед манай өмгөөлөгчийн гар утас холбогдохгүй байсан. Би ирэх 7 хоногийн 1 дэх өдөр очино гэж бодоод байж байхад амралтын өдөр Баасанжав байцаагч эмнэлгийн эргэлтийн хаалгаар Д.Пийг цагдан хорих гэж байхад зугтаачихлаа гэж хэлсэн байсан. Энэ талаар манай эхнэр надад хэлсэн учраас би өмгөөлөгчөө ирэхээр байцаагчтай уулзья гэж бодоод очоогүй. Эрэн сурвалжлах зарласан байсан. Би хуурай ахынхаа машиныг зарах гээд авч үлдсэн байсан. Уг машинаа эхнэрээ зах гаргаад зарчих гээд гэртээ үлдээчихсэн байхад  Г.А миний зарах гэж байсан машиныг 2-3 хүнтэй хамт унаад гарсан байсан. Манай балкон дээр байсан задаргаанаас үлдсэн Приүс 20 маркийн машины 16-ын хэмжээтэй дугуйны обудыг хүн авна гэхээр нь Г.Ат хаана байгааг нь зааж өгсөн. Намайг хайж байсан хүмүүс Г.Аыг манай гэрээс обуд аваад гарч байхад нь барьж аваад насанд хүрээгүй, жолооны үнэмлэхгүй, машин дотор олуулаа байсан болохоор Баасанжав байцаагч дүүрэг дээр нэг хоног саатуулж, айлгасан байсан. Би өмгөөлөгчөө ирэхээр очно гээд Зүүн хараа хот явсан. Баасанжав байцаагч ингэж Г.Аыг таньдаг болсон. Баасанжав байцаагчтай таармжгүй харьцаатай байсан. Намайг хэргээ хүлээ гэхээр нь би хийгээгүй хэргээ хүлээхгүй гэдгээ хэлсэн. Намайг Г.Атай хамт дээрэм хийдэг гэж мөрдөн байцаагч бодсон байсан. Г.А дээрэм хийсэн гээд хэргээ хүлээгээд хэрэг шалгагдаж байх үед Баасанжав байцаагч Г.Аыг харж таниад, манай эхнэр болон түүний дүүг дуудаж байцааж намайг асуусан байсан. Баасанжав байцаагч миний эсрэг мэдүүлэг өг гэж Г.Ат хэлсэн байх. Баасанжав байцаагч надад нэр хугарахаар яс хугар гэж чиний хийсэн дээрмийн хэргийн араас чинь машины хэргийг чинь шалгаад явуулж, ял нэмүүлнэ гэж хэлсэн. Г.Аыг 48 цаг саатуулах хугацаандаа юу ярьсан талаар би мэдэхгүй. Магадгүй Д.Птой гэмт хэрэг хийсэн гэх мэдүүлгээсээ буцах юм бол буцаагаад хорино гэж Г.Аыг айлгасан байх” гэв.

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр би ажил дээрээ сарын эцэс болоод ажил дээрээ тайлан тооцоо гаргаж байгаад орой 19 цаг өнгөрөөд ажлаасаа гараад Ганданд байх гэр лүүгээ харих гээд такси барихаар зам дээр нэлээн зогссон боловч такси ирээгүй тул зам дагаж гар өргөж явсаар байгаад хуучнаар шар дэлгүүр буюу Бөмбөгөр худалдааны төвийн урд талын зам дээр ирэхэд цагаан өнгийн Тоёота Приус маркын машин ирж зогсохоор нь тухайн машины арын суудалд буюу жолоочийн ар хэсэгт суугаад Гандан орно гэж хэлээд өөр юм ярилгүй ээжтэйгээ утсаар ярьж байгаад дуусаан Гандан луу өгсөхөөр нь чигээрээ явж байгаад Шар дэлгүүр гэж байгаа түүний гадаа зогсож бай би дэлгүүр ороод ундаа авчихаад гараад ирье тэгээд буцаад хүргүүлчихье гэж хэлсэн чинь дэлгүүрийн урдуур гараад чигээрээ зосголгүй гудамж руу орохоор нь эгч нь дэлгүүр орно гэж хэлсэн ш дээ чи сонсоогүй юм уу гэж хэлэхэд зогсолгүй чигээрээ явсан чинь гэнэт машины арын суудлын арын багажнаас нэг хүн миний араас гараараа хоолой боогоод нэг гараараа нүд дарсан чинь таксины жолооч нь урдаас миний нүдийг ороолтоор боогоод амь насандаа хайртай бол орилож болохгүй шүү бид нарын хий гэснийг хийгээрэй танийг орилоод байх юм бол эзэнгүй газар аваачаад цохиж унагаад хаячихна шүү гэж хэлэхээр нь би айгаад хөдөлж чадаагүй. Тэгсэн чинь жолооч нь арын багажинд байсан залуу даа гарыг нь ард нь хүл гэж хэлээд миний гарыг ард нэг зүйлээр хүлсэн тэгээд гар цүнх, утсаа өг гэж жолооч нь хэлээд цүнх авсныхаа дараа утасныхаа пин кодыг хэл гэж хэлэхээр нь би өөрийнхөө утасны пин кодыг хэлсэн чинь жолооч залуу нь утасны пин кодыг шалгаж үзээд цүнхэнд чинь 3-4 карт байна картныхаа пин кодыг хэл мөнгө байгаа юу гэж асуухаар нь наад картанд чинь мөнгө байхгүй гэж хэлэхэд утас шалгаж үзээд нэг картанд чинь мөнгө байна энэ картандаа шилжүүл гэж хэлэхээр нь би наад картыг чинь ашигладаггүй болохоор дансны дугаарыг нь мэдэхгүй байна гэж хэлсэн чинь миний утсаар Хаан банкны лавлах утас руу залгаад энэ дансны дугаараа асуу гэж хэлэхээр нь би лавлахаас эгч нь дансны дугаараа мартчихсан байна гэж асууж өгсөн чинь бичиж аваад миний 502......... дугаарын дансанд байсан мөнгийг нөгөө карт руу шилжүүлж аваад нөгөө ард байсан залуугаа буугаад бэлэн мөнгөний машинаас мөнгө аваад ир гээд буулгасан. Тэр үедээ намайг мөнгө аваад ирэх хүртэл машинд байлгаж байхад удалгүй нөгөө залуу нь ирээд болчихлоо авчихлаа гэж  хэлсэн чинь наад юмнуудыг нь аваад цүнхэнд нь хий гээд нөгөө залуудаа үүрэг өгөөд байсан. Тэр үед би нөгөө залуучуудаас эгчийгээ амьд үлдээчих наад мөнгө төгрөгөө ав гээд уйлаад битгий эзэнгүй хээр газар аваачиж хаяарай эгчийгээ зам дагуу буулгачихаарай гээд гуйгаад байсан чинь за за машинаас буулгаад өгчихнө та битгий орилоорой санаа зоволтгүй гэж хэлэхээр нь би чимээгүй болсон. Гэтэл жоохон хөдлөөд машинаас намайг буулгаад нүдээ аниастай чигээрээ цаашаа яваарай эргэж харах юм бол гүйцээнэ шүү гэж хэлэхээр нь эргэж харалгүй цаашаа алхсан. ...Хэтэвчинд бэлнээр 200.000 төгрөг, бүхэл 20, 10 мянгатын дэвсгэртээр байсан. Мөн гар утас цэнэглэгч повер банк Хятад улсаас 15.000 төгрөгөөр авч байсан тэдгээр зүйлийг авч явсан. Дараа нь гэртээ ирэхэд миний утсанд данснаас 1.900.000 төгрөг гарсан гүйлгээ ирж байсан ...одоо харах юм бол танихгүй, дуу хоолой нь бага насны хүүхдүүд байгааа бололтой байсан. Жолоочийн хоолой нь сөөсөн юм болов уу гэмээр дуутай байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 62-64-р хуудас/

Хохирогч Н.Ү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 2 дугаар сарын 15-ны орой 19:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Хатан ...... салоноос захиалсан эд зүйлээ аваад гараад замаас такси барихаар гар өргөтөл цагаан өнгийн машин зогссон. Тэгээд би нөгөө машины жолоочийн арын сандалд суухад машин хоосон, жолоочоос өөр хүн байхгүй байсан. Уг машин бөмбөгөр ордог замаар яваад уг замаараа ялалт буюу тэнгис кино театрын урд замаар сансар чиглэлд явж байсан. Тэгээд улсын дээд шүүх өнгөрөөд Мөнгөн завьяагийн урд ирж байтал араас гэнэт хүн гарч ирээд миний хоолойг боосон тэгтэл нөгөө машин барьж явсан жолооч ардаа хүзүүний ороолтоо шидсэн тэгтэл нөгөө хүзүүний ороолтоор миний нүдийг боогоод урагш дарж тонгойлгоод миний хоёр гарыг ард хүлсэн гар хүлэхдээ хатуу комучкаар хүлсэн. Тэр хооронд намайг цүнхээ өг гэж хэлээд миний цүнхийг аваад гар утас, карт, мөнгө чинь хаана байна гэж асуусан би тэр үед цүнхэнд байгаа гэж хэлсэн. Миний гар утас газарт унасан. Миний хэтэвч карт бол цүнхэнд байсан. Тэгээд картнуудынхаа кодыг хэл мөн гар утасныхаа бүх кодоо хэл гэж хэлсэн би тэр хоёр хүний хэлсэнээр хийсэн. Тэгээд гар утас онгойлгох гээд ID код мэдэх үү? гэж асуусан тэгэхээр нь эгч нь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл миний араас нэг зүйл тулгаад хэн энэ утсанд ID код хийж өгсөн юм бэ? гэж хэлсэн тэгэхээр нь би манай хүүхэд хийж өгсөн гэж хэлсэн. Тэгсэн хүүхэд рүүгээ залгаж асуу гэж  хэлсэн. Тэр үед манай хүүхэд бас мэдэхгүй байх гэж хэлсэн. Тэгтэл нөгөө урд суусан жолооч би залгаад өгнө тэгээд чи хүүхдээсээ асуу асуухдаа ээж нь юм татаж авах гэсэн юм гэж хэл хэрэв ямар нэгэн сэжигтэй үйлдэл хийхж хашгирах юм бол чамайг алаад хойш нь аваачаад хаяна чамайг хэн ч олж авч чадахгүй Аминдаа хайртай бол миний хэлснээр хийж хүүхдээсээ асуу гэж хэлсэн. Тэгээд би өөрийн дунд хүү болох Мөрөн гэдэг хүүхэд рүүгээ залгасан. Би хэлсэнээр нь хийсэн нөгөө урд машин барьж яваа хүн миний гар утсыг чанга яригч дээр нь тавьсан байсан. Тэгээд манай хүүхэд гар утсаа аваад ээж би мэдэхгүй байна Сиси /манай охиныг Сиси гэж дууддаг юм/ мэдэх байх гэж хэлсэн тэгээд гар утсаа тасалсан. Тэгээд утсаа тасалтал Сиси гэж хэн бэ? гэж нөгөө хүн асуусан тэгэхээр нь манай охин гэж хэлсэн тэгтэл гар утасны дугаар нь хэд вэ? залга гэж хэлсэн. Миний утсан дээр сахиусан тэнгэр гээд дугаар байгаа тэрлүү залга гэсэн тэгтэл нөгөө залуу миний хэлсэнээр хийхгүй бол чамайг ална гэж хэлээд залгасан. Тэгээд охинтойгоо ярьтал манай охин бас мэдэхгүй гэж хэлээд та хаана яваа юм бэ? гэж асуутал нөгөө хүн утсаа тасалсан. Тэгээд дараа нь миний картнуудын нууц кодуудыг асуусан. Надад Хаан банк, Голомт банк, Төрийн банкны карт зэрэг гурван карт байсан би Голомтын хар картанд л мөнгө байгаа бусад карт нь мөнгө байхгүй хугацаа нь дууссан гэж хэлсэн тэгтэл битгий худлаа яриад бай бүгдийг нь шалгана гэж хэлсэн тэгээд нэг газарт зогсоод таны картыг шалгаж байгаад мөнгө байгаа бол бүгдийг нь авна гэж хэлсэн. Тэгээд хэдэн төгрөг байгаа вэ? гэж асуусан. Тэр үед би 150.000 төгрөг байгаа гэж хэлсэн тэгтэл битгий худлаа яриад бай. Гар утасныхаа кодыг гаргаж чадахгүй бол 2 сая төгрөг өг гэж хэлээд дахин хөдлөөд яваад байсан. Тэр үед би хаашаа явж байгаа юм бэ? гэж асуутал хүнгүй АТМ хайж байна гэж хэлсэн. Тэгээд явж байхдаа нөгөө миний гарыг хүлсэн хүнийг Хаан банкнаас бусадыг нь шалгаадах гэж хэлсэн. АТМ дээр зогсоод нөгөө хүн бууж яваад эргэж орж ирээд 150.000 төгрөгөөс илүү гарахгүй байна гэж хэлсэн тэгтэл нөгөө жолооч залуу нь 100.000 төгрөгийг ямар мөнгө гэж хэлдэг юм бэ? чи мөнгө өгөөд бууна гэж байхгүй гэж хэлсэн. Тэр үед би наад гар утас болон миний бүх зүйлийг ав тэгээд намайг буулгачих гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүн гар утасныхаа кодыг хэлэхгүй бол бууна гэж байхгүй гэж хэлсэн. Тэгээд хэсэг явж байгаад зогсоод арын хаалгаа онгойлгож намайг буулгаж цааш нь түлхээд нүдний боолтыг татаж аваад яваад өгсөн. ...суудлаасаа дээшээ их өндөр биш намхан хүн байсан болов уу гэж бодож байна. Жолооч нь юүдэнтэй малгайтай цамц өмссөн байсан. Харин миний нүдийг боосон хүн бол саарал өнгийн юүдэнтэй малгай өмссөн хүн байсан. Жолоо барьж явсан хүн бүх асуудлыг удирдаж байсан. Нөгөө хойноос гарч ирсэн хүнийг буулгаад миний картыг шалгуулаад байх шиг байсан. ...гар утас, АТМ-аас Голомт банкны картанд байсан 150.000 төгрөгийг авсан. ...би гар утсаа 3.200.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 94-97-р хуудас/

Хохирогч П.Э мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “би 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр оройн 21-22 цагийн үед Улсын их дэлгүүрээс гараад баруун талд нь гарахад зам дээр цагаан өнгийн жижиг тэрэг таксинд явах гэж байгаа юм шиг зогсож байсан. Тэгэхээр нь би тэр машиныг таксинд явах гэж байна гэж ойлгоод тэр машинд арын хаалгаар нь орж суусан. Намайг уг машинд суухад жолооч нь ганцаараа явж байсан. 25-26 орчим насны хүн байх шиг байсан. Би ард нь сууж явсан болохоор жолоочийг нь сайн анзаарч хараагүй. Би уга машинд суугаад жолоочид нь “...компьютер ланд хүргүүлье” гэж хэлэхэд хөдлөөд явсан. Тэгээд компьютер ланд төвийн урдуур өнгөрөөд явж байтал араас гэнэтхэн нэг гар гараад ирэх шиг болохоор нь би “...хүүе ээ гэсэн чинь ..орилвол хохино шүү  дэмий шүү” гэсэн утгатай зүйл хэлээд нэг ноосон даавуундуу материалтай зүйлээр миний нүдийг боосон. Тэгээд миний нүдийг боочихоод “..сая төгрөг” гэсэн би тэгэхээр нь “...надад тийм их мөнгө байхгүй ээ, надад байгаа юмыг аваад намайг зүгээр буулгачих” гэж гуйсан. Тэгсэн чинь “утсаа гаргаад ир” гэж хэлсэн. Надад ингэж хэлсэн үгнүүдийг машины урд сууж байсан хүн хэлж байсан. Урдаас л тэгэж хэлээд байсан. Тэгэхээр жолооч нь тэгэж хэлсэн байх, өөр хажуу талын суудал дээр нь хүн байгаагүй. Харин миний нүдийг боосон хүн юу ч дуугараагүй. Тэгэхээр нь би цүнхээ ухаад гар утсаа гаргаж өгсөн. Тухайн үед миний гар утас цэнэггүй унтарчихсан байсан. Тэгтэл тэр хүмүүс миний утсыг цэнэглээд асаасан юм шиг байсан. Миний сим картыг гаргаж өгчихөөд “...утас чинь кодтой юу картуудаа гаргаад ир” гэсэн. Тэгэхээр нь бас цүнхнээсээ Хаан банк, Голомт банкны картуудыг гаргаж өгөөд “...Хаанд нь мөнгө байхгүй, Голомтын картанд 100 гаруй мянган төгрөг байгаа  байх” гэсэн чинь миний нүдийг боосон ард байсан залуу давж орж ирээд картуудыг аваад нууц дугаарыг нь надаар хэлүүлээд мөнгийг чинь авчихаад гэрт чинь хүргэж өгнө гэсэн. Тухайн үед миний нүдийг боочихоод машинтайгаа явж байсан. Би хаагуур яваад байгааг нь мэдээгүй. Тэгээд нэг газар зогссон чинь хажууд сууж байсан хүн нь буугаад ойролцоогоор 5-6 минутын дараа буцаад ирсэн. Машинд орж ирээд “...90 байна. 90-ийг авчихлаа гээд миний картыг буцаагаад өгсөн. Тэгээд машинаа хөдөлгөөд явж байгаад “Алтжин бөмбөгөрийн энд ирчихлээ шүү одоо энд буу” гэхээр нь би машинаас буух үед нүдний боолтыг авсан. Тэгэхээр нь би машинаас буугаад гэр лүүгээ явсан. Тухайн үед би маш их айсан байсан. ...Самсунг Жей-7 маркын гар утас байсан. 2 жилийн өмнө Мобиком ХХК-аас 750.000 билүү 780.000 төгрөгөөр авч байсан. Одоо гар утсаа 400.000 төгрөгөөр үнэлж байна. ...хоёр л хүн байсан. Өөр хүн байгаагүй байх. Би тэдгээр хүмүүсийг хараагүй болохоор ямар хүн байсан гэдгийг нь мэдэхгүй. Дуу хоолойг нь дахин сонсвол таних үгүйгээ мэдэхгүй байна”  гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 153-154-р хуудас/

Гэрч Х.Оmмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...би 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хөдөө яваад Г.А гэртээ өвөө, дүүгийн хамт үлдсэн юм. Тэгээд би 2 дугаар сарын 12-ны өдөр ирэхэд гэртээ байхгүй байж байгаад шөнө 23 цаг өнгөрч байхад ирэхээр нь хаашаа яваад ирэв гэж асуухад гадуур ажилтай явж байгаад орж ирлээ гэж хэлсэн тэрнээс өөр юм яриагүй. Тэгээд маргааш өдөр нь ажилдаа явлаа гээд гарсан. Манай хүү хичээлийнхээ завсараар Гандангийн Анар төвийн 2 давхарт пүүз засаж зардаг лангуун дээр ажилладаг юм” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 71-72-р хуудас/

Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 77-78-р хуудас/

Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Г.А нь 2018 оноос хойш надтай хамт манай лангуун дээр суудаг Ц, гэх ах дээр ирдэг байхаас нь мэддэг болсон. Д.П нь манай эхнэр Б.Н эгч Б.Н нөхөр байгаа юм. ...өмнө нь хааяа манай гэрт ирж хонодог байх даа хоорондоо танилцсан байх. Сүүлд манай гэрээс Д.П хашааны хог янзлуулаад ирье гээд Г.Аыг дагуулж яваад 2-3 хоносон тэрнээс хойш хоорондоо харьцдаг болчихсон байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 79-80-р хуудас/

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2019 оны 2 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө манай машин Баянгол дүүргийн 8 дугаар хороо 12 дугаар байрны гадна талын машин зогсоол дээр байсан бөгөөд өглөө нь машинаа авах гэхэд хойд урд талын хоёр номер хулгайд алдагдсан байхаар нь машины номер хулгайд алдагдсан талаараа 102 дугаар мэдэгдээд дараа нь хорооны цагдаа дээр очиж тэмдэглүүлсэн” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 197-198-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хавтаст хэргийн 55-60-р хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 41-51-р хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 90-р хуудас/

Дамно ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...power bank 14.400 төгрөг”  /1-р хавтаст хэргийн 89-90-р хуудас/

Дамно ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “iphone X маркын гар утас 1 ширхэг – 1.267.600 төгрөг”  /2-р хавтаст хэргийн 204-205-р хуудас/

Дамно ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Samsung J7 маркын гар утас 1 ширхэг – 293.000 төгрөг”  /2-р хавтаст хэргийн 212-213-р хуудас/

Хаан банк дахь Т.Э төгрөгийн 50......... тоот дансны хуулга  /1-р хавтаст хэргийн 54-р хуудас/

Голомт банк дахь Н.Үн төгрөгийн 11751.......... тоот дансны хуулга /2-р хавтаст хэргийн 110-115-р хуудас/

Г.Аын насыг тоолсон тэмдэглэл “...2019 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 16 нас 2 сар 2 хоногтой байна” /1-р хавтаст хэргийн 143-р хуудас/

Өсвөр насны яллагдагч Г.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад Гандан орж хуурай ах Энхцогтын лангуун дээр очиж суугаад орой 17 цаг гээд Баянхошуу орж Мөнхбаяр гэх найзындаа очоод хоносон. Тэгээд маргааш өглөө нь 12 цаг 30 минутын үед дахин Гандан ороод лангуун дээр сууж байгаад орой 18 цагийн үед тараад Хорооллын эцэс ороод Э ахынд хоносон. ...Маргааш өглөө нь 12 цаг өнгөрч гараад Гандан ороод Э ахын лангуун дээр сууж байгаад 15 цаг гээд Модны хоёр орж Н ахын засвар дээр засаад орой 21 цагийн үед дахин хороолол гараад Э ахынд очиж хоносон. Түүний маргааш нь өглөө 10 цагийн үед гараад Гандан орж Энхцогтын лангуун дээр очоод өдөр 13 цагийн үед гараад Баянхошуу орж найз Хишигжаргалтай уулзаад хамт байж байгаад орой 18 цагийн үед Гандан луу буцаад явж байхад Энхцогт ахын баз хүргэн Пүрэвцогт ах миний гар утас руу залгаад хаана явж байна ахын дүү гэж асуухаар нь би Баянхошуунд найзтайгаа уулзчихаад гараад явж байна гэж хэлсэн чинь би Эх нялхасын автобусны буудал дээр хүлээгээд байж байя чи тэнд хүрээд ир гэж хэлэхээр нь хэлсэн газар нь яваад очсон чинь ганцаараа цагаан өнгийн тоёота приус 30 маркын машинтай зогсож байсан. Улсын дугаар нь  86-... гэсэн санагдаж байна, серийг нь мэдэхгүй байна. Тэгээд хамт хорооллын эцэс ороод Өргөө кинотеатрын замын урд талд байх цэнхэр байрнуудын дунд очиж зогсоод намайг буугаад өөрийнхөө барьж явсан машины хойд талын хоёр хаалганы хүүхдийн цоожийг нь дарчих гэж хэлсэн. ...буцаад урд талд суусан чинь ах нь чамаас нэг юм гуйя чи багажинд хэвтээд хүн айлгаад өгөөч гэж хэлэхээр нь яаж би чадахгүй гэсэн чинь амархан чи багажинд хэвтэж байгаад 3-4 удаа сигнал дарахаар гарч ирээд хойн суусан хүнийг нүдийг нь таглаад орилох юм бол ална шүү гэж хэлээрэй гэж зааж өгсөн. Тэгэхээр нь би за гэж хэлээд хамт машинтайгаа төв замаар Их дэлгүүрийн чигтэй явж байгаад Улсын их дэлгүүрийн урд талд түгжирч яваад ахын дүү хойшоо орчих гэж хэлэхээр нь би хэлсэн ёсоор нь хойд суудал дээр нь орж суугаад, хойшоо даваад багаж руу орж хэвтсэн гэтэл 30-40 мин дараа нэг эмэгтэй сууж байгаа дуулдсан тэр эмэгтэй машинд орж ирээд Гэсэр сүмээр дээшээ өгсөөд Гандан орно гэж хэлээд гар утсаар яриад байгаа бололтой байсан. Түүний дараа 2-3 минут болоод эгч нь дэлгүүр орж аваатхъя наанаа эргээд буцаад дэлгүүрийн өмнө зогсчих гэсэн чинь Д.П ах зогсоогүй чигээрээ яваад сигналдаж дохио өгөхөөр нь би хойноос нь гарч ирээд хойд талын суудал дээр байсан эмэгтэйг зүүн гараараа нүдийг нь дараад, баруун гараараа биеэр нь ороож бариад орилох юм бол ална шүү гэж хэлсэн. Гэтэл нөгөө эмэгтэй эсэргүүцээд гар авч шидээд байхаар нь дахин чангалаад тэвэрсэн чинь эгч нь одоо илүү дутуу юм хийхгүй авах ёстой юм аа ав гэх хэлэхээр нь Д.П ах урдаас нь нөгөө эмэгтэйгийн нүдийг нь машинд байсан ороолтоор боогоод гарыг нь хойно нь зэрэгцүүлээд машинд байсан чангалдаг хуванцар хомучкаар боосон чинь нөгөө эмэгтэй эсэргүүцэл үзүүлэхээ больсон. Түүний дараа би багажнаас гарч ирээд нөгөө эгчийн хажуу талд суугаад юм яриагүй, тэгсэн Д.П ах бид хоёр зүгээр авах юм аа авна, эсэргүүцэл үзүүлэх юм бол хөдөө авч гарна гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө эгч ойлголоо би эсэргүүцэл үзүүлэхгүй гээд хөдлөхгүй суугаад байсан чинь Д.П ах гар цүнхийг нь ухаад дотор талыг нь үзэж байгаад хэтэвчнээс нь 2-3 виза карт гаргаж ирсэн. Тэгээд нөгөө эмэгтэйгээс нууц үгийг нь асуусан чинь Хаан банкны виза картанд мөнгө байгаа гэж хэлж байсан. Тэгсэн чинь утасных нь кодыг асуугаад гар утсаар нь дансыг нь шалгаад энэ карт мөн үү гээд Хаан банкны картыг асуусан чинь биш ажилчдад цалин тавьж өгдөг карт байгаа юм гэж нөгөө эмэгтэй хэлсэн. Тэгтэл Д.П ах энэ дансны дугаараа хэл гар утасны мобайл дээр чинь байгаа мөнгийг шилжүүлж авна гэж хэлсэн чинь би дансны дугаараа мэдэхгүй байна гэж хэлсэн чинь гар утсаар Хаан банкны лавлах руу залгаж яриулаад дансны дугаарыг нь мэдэж аваад гар утсан дээрээс нь нөгөө данс руу мөнгийг нь шилжүүлээд нөгөө картаа надад өгөөд бэлэн мөнгөний машинаас байгаа мөнгийг нь аваад ир гэж хэлэхээр нь би машинаас буугаад Гандангийн хашаан дотор байх бэлэн мөнгөний машинаас бэлнээр 1.900.000 төгрөг уншуулан гаргуулан авсан. Тэгээд буцаад машин дээр ирээд суусан чинь Д.П ах за болчихлоо бид хоёр утас картыг чинь цүнхтэй эд зүйлстэй чинь өгөөд буулгана машинаас буугаад эргэж харах юм бол машинаар дайраад унагачихна шүү гэж хэлээд нөгөө эмэгтэйг машинаас буулгаад цааш нь харуулж зогсоож байгаад нүдний боолтыг нь аваад цаасны хутга гаргаж ирээд гарын хүлээсийг нь тасалчихаад машиндаа эргэж суугаад тэр чигээрээ давхисан. Түүний дараа бид хоёр тэндээсээ явж байгаад Модны хоёрын дээшээ өгсөөд Билэг их дэлгүүрийн хажуугын байрны тэнд намайг буулгаад 30.000 төгрөг өгсөн. Миний хувьд тэндээсээ Модны хоёр луу алхаад Нямаа ах дээр очсон. Тэндээ байж байгаад орой 23 цаг өнгөрөөд гэртээ харьсан. ...Би урьд өмнө дээрэм хийх гэж байгаа талаар мэдээгүй, хорооллын эцсийн тэнд байран дунд байхдаа намайг хойд хаалганы дотор талын цоож дарчих гэж хэлэхдээ Д.П ах нь мөнгөний өрөнд орчихсон, хэдэн төгрөг хэрэгтэй байна. Чи хойно багажинд орж хэвтээд таксинд суусан хүнийг намайг дохио өгөөд сигналдахаар гарч ирээд нүдийг нь таглаад орилох юм бол ална шүү гэж сүрдүүлээд өгчих гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэр үедээ дээрэм хийх гэж байгаа юм байна гэдгийг мэдсэн. ...дээрэм хийсний маргааш нь буюу орой 18 цаг 30 минутанд хорооллын эцэст Д.П ах дахин дуудаад машинтай хамт яваад Их дэлгүүрийн түгжрээн дунд урьдны адил багажинд нь орсон. Гэтэл хаанаас хүн авсныг нь мэдэхгүй нэг эмэгтэй машинд суугаад Зуун айлын тэр хавьд энд буучихъя гэж хэлсэн чинь машины сигнал дуугаргахаар нь би араас нь гарч ирээд нөгөө эмэгтэйгийн нүдийг таглаад орилох юм бол ална шүү гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй эсэргүүцэл үзүүлэхээр нь би хөдөлгөөнгүй болгож тэвэрсэн чинь нөгөө эмэгтэй эсэргүүцэл үзүүлэхгүй гэж хэлэхээр нь нүдийг нь боогоод гарыг нь хүлэхгүйгээр хажуудаа суулгаж яваад Iphone X маркын гар утсыг нь аваад дансыг нь шалгасан чинь 150.000 төгрөг дансанд нь байхаар нь виза картны дугаарыг нь асуугаад тэр мөнгийг нь уншуулан аваад гар утсыг нь хамт явсан. Тэгээд тэр эмэгтэйг зуун айлаас дээш яваад есдүгээр дэлгүүрийн орчим харанхуй гудамжинд үлдээсэн. Маргааш нь өнжөөд 2019 оны 2 дугаар сарын 15-ны орой Баянхошуунд байж байхад Д.П дахин дуудаад Баянхошууны клонкын тэнд уулзаад дахин тэр аргаараа нэг эмэгтэйг дээрэмдсэн. ...эхний дээрэм нь 30.000 төгрөг, дараагийн дээрэм дээр нь 10.000 төгрөг түүний дараагийнх нь дээр нь 10.000 төгрөгийг тус бүр өгсөн. Надад хэлэхдээ мөнгө төгрөг хэрэг болох юм бол хэлээд аваарай гэж хэлсэн. ...Дээрэмдсэн хүмүүсээ зодож цохьсон зүйл байхгүй, зөвхөн айлгаж сүрдүүлдэг байсан”

“...Дээрмийн гэмт хэрэг үйлдэх үед Д.П ах машин барьж явсан. Улсын дугаарыг нь би сайн мэдэхгүй байна. ...машиныхаа талаар надад ямар нэгэн юм яриагүй, дээрмийн гэмт хэрэг үйлдчихээд намайг буулгах гээд явж байхад гар утас руу нь нэг хүн залгасан чинь машины түрээс нь болчихсон уу, за за гээд утсаа салгаж байсан. Миний бодлоор тэр машин нь түрээсийн машин байсан байх. ...надтай хамт гандан дээр пүүз зардаг байсан Энхцогт ах анх надтай танилцуулж байсан ...2019 оны 2 дугаар сарын 12-ны орой 16-17 цагийн үед Д.П ах шинэ дугаар авсан гээд миний барьж байсан 807337....дугаарын гар утас руу залгаад орой тойрох юм уу дүү гэж асуухаар нь тэгье гэсэн чинь 19 цаг гээд Гандангийн хавьцаа уулзъя гэж хэлсэн. Би тэгээд оройн 19 цаг дөхүүлээд өдөр миний гар утас руу залгасан дугаар луу залгаад хаана явна гэж асуухад Баянхошуунаас гарч байна. Эх нялхасын буудал дээр уулзая гээд тэндээ хоёр талаасаа уулзсан ...намайг машинд ороод суусан чинь суудлынхаа хажуунаас машины номер гаргаж ирээд миний сууж  байсан сандалын хажуугаар хийгээд цаашаа хөдлөөд явсан. Намайг машинд нь суухад тэр машинд улсын дугаар зүүлттэй байсан, би тэр улсын дугаарыг нь анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 130-134, 135-136-р хуудас/

Шүүгдэгч Г.Аын төрсний гэрчилгээний хуулбар /1-р хавтаст хэргийн 148, 152-р хуудас/

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №189 тоот тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 149-р хуудас/

Барилга, технологийн коллежийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №0137 тоот тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 151-р хуудас/

Шүүгдэгч Г.Аын суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хавтаст хэргийн 149-р хуудас/

Шүүгдэгч Д.Пийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /1-р хавтаст хэргийн 144-р хуудас/

Шүүгдэгч Г.Аын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /1-р хавтаст хэргийн 145-р хуудас/

            Өсвөр насны шүүгдэгч Г.Аын хууль ёсны төлөөлөгч Х.Оюунтунгалагийн нас барсны гэрчилгээ, Н.Ганзориг, Х.Оюунтунгалаг нарын гэрлэлтийн гэрчилгээ /3-р хавтаст хэргийн 6-р хуудас/

Хохирол төлсөн талаар шүүх хуралдаанд шүүгдэгч нараас шинээр гаргаж өгсөн баримт зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.П, өсвөр насны шүүгдэгч Г.А нар нь бүлэглэн

2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г...........н орчим хохирогч Т.Э өмчлөх эрхийн эсрэг түүний эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж 200.000 төгрөг, гар утасны зөөврийн цэнэглэгч, Хаан банкны виза картнаас 1.900.000 төгрөг зэрэг эд зүйлийг авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Т.Э мэдүүлэг, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  Дамно ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Хаан банк дахь Т.Эагийн төгрөгийн 502.....тоот дансны хуулга, Өсвөр насны шүүгдэгч Г.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завьяа дэлгүүрийн орчим хохирогч Н.Үз өмчлөх эрхийн эсрэг түүний эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж Н.Үз.......н өмчлөлийн I Phone X загварын гар утас, Голомт банкны виза картнаас 150.000 төгрөг зэрэг эд зүйлийг авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогч Н.Үз........йн мэдүүлэг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Дамно ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Голомт банк дахь Н.Үзмээгийн төгрөгийн 117510.......2 тоот дансны хуулга, Өсвөр насны шүүгдэгч Г.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн ....дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Компьютер ланд төвийн орчим хохирогч П.Э өмчлөх эрхийн эсрэг түүний эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж түүний өмчлөлийн Samsung J7 загварын гар утас, Голомт банкны виза картнаас 90.000 төгрөг эд зүйлийг авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.Эрд............н мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Өсвөр насны шүүгдэгч Г.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн нотлон тогтоосон, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна.

Прокуророос шүүгдэгч Д.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд 16 настай Г.Аыг түүний хөрөнгө чинээ, амьдрал ахуйн хүнд байдлыг далимдуулж татан оролцуулсан үйлдэлд яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцлүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.А нь хэргийг шүүхэд шилжүүлсэн зүйлчлэл болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Д.П нь дээрх гэмт хэргүүдийг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдэгдэн гарах цаг хугацаанд Улаанбаатар хотод байгаагүй, гэм буруугүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт маргаж оролцсон байна.

Шүүгдэгч Д.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ дээрх гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэх хугацаанд буюу 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 19-ны өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Зүүнхараад байсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч энэхүү үйл баримт нь нотлогдоогүй, мөн Зүүнхараад байрлаж байсан газар, хаяг зэргийг тодорхой мэдүүлдэггүй зэрэг нь Д.Пийн дээрх мэдүүлгийг үгүйсгэж байна. Мөн өсвөр насны шүүгдэгч Г.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ Д.П-н үйлдэл, оролцооны талаар тодорхой мэдүүлсэн нь хохирогч Т.Э, Н.Үз, П.Э нарын мэдүүлгүүд, гэрч Х.О Ч.Эн арын мэдүүлэг,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Өсвөр насны шүүгдэгч Г.А нь шүүгдэгч Д.П-н гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн газар, үйлдлийн арга, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, оролцоо, цаг хугацааны талаар тогтвортой, зөрүүгүй мэдүүлсэн нь нотлох баримтын хувьд ач холбогдолтой, шүүхээс дээрх нотлох баримтууд болон хохирогч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг бүх талаас нь үнэлж, дүгнэсний үндсэнд шүүгдэгч Д.П нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.П-н өмгөөлөгч н.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн тайлбартаа Г.Аыг мэдүүлгийн эх сурвалжаа заагаагүй, гэмт хэрэг үйлдэгдэн гарах үед Д.П нь Улаанбаатар хотод байгаагүй, энэ нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн шалгаж тогтоогоогүй гэж мэтгэлцсэн байна. Өсвөр насны шүүгдэгч Г.А нь мэдүүлгийн эх сурвалжаа шууд зааж хаана, хэзээ, ямар гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлсэн, энэхүү мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Мөн энэ хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Д.П нь өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг заагаагүй, мөн дээрх хугацаанд Сэлэнгэ аймагт амьдарч байсан хаяг болон энэ хугацаанд түүнтэй хамт Сэлэнгэ аймагт хамт байсан гэх хүмүүсийн талаар тодорхой мэдүүлээгүй байх тул алиби гэж тогтоох үндэслэлгүй байна.

Прокуророос Д.П-г дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ 16 настай Г.Аыг түүний хөрөнгө чинээ, амьдрал ахуйн бусад хүнд  байдлыг далимдуулж татан оролцуулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүүхдэд амлалт өгч, хууран мэхэлж; хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан үйлдлээр илрэх бөгөөд өсвөр насны шүүгдэгч Г.А-ын гэр бүл, амьдралын орчин нөхцөлийн талаар Д.П нь сайн мэдэх талаар оролцогч нарын мэдүүлэгт авагдаагүй, мөн аливаа хэлбэрээр гэмт хэрэг үйлдэхэд татан оруулахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн, дарамталсан үйлдэл гаргаагүй, өсвөр насны шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг бүлэглэн үйлдэл талаар урьдаас үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэх үйлдэл, үүрэг, оролцоо зэргийг хуваарилсан зэргээс харахад шүүгдэгч Д.П-г өсвөр насны шүүгдэгч Г.Аыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Иймд прокуророос шүүгдэгч Д.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Д.П, өсвөр насны шүүгдэгч Г.А нар нь бүлэглэн үргэжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийн эсрэг хохирогчийн эсэргүүцлийг дарах, гэмт үйлдлээ хялбарчлах зорилгоор хүч хэрэглэж, мөн эсэргүүцэл үзүүлэх, шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд хүч хэрэглэхээр заналхийлж эд хөрөнгийг авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.П, өсвөр насны шүүгдэгч Г.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгий хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Эр2.114.400 төгрөг, Н.Ү 1.417.600 төгрөг, П.Эг383.000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Д.П, Г.А нарын үйлдлийн улмаас бусдад нийт 3.915.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн 1.957.500 төгрөг гаргаж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Я.Батханд нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт заасныг үндэслэн гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаадэ   гч Д.П 1.957.500 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч Г.А 1.550.000 төгрөгийг тус тус төлсөн. Шүүгдэч Г.А нь 407.500 төгрөгийн бусдад төлөх төлбөртэй байна. Бусдын өмчлөх эрхэд учирсан дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Д.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт, шүүгдэгч Д.П нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.П нь  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Хэдийгээр Д.Пид нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж ял шийтгэлээ эдэлсэн байх боловч үргэлжилсэн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Пийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Г.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан нийтлэг журам болон мөн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмуудыг хэрэглэлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт, шүүгдэгч Г.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзлээ. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Аын нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлахад чиглэсэн эрүүгийн хариуцлагын төрлийг сонгон хэрэглэж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.А нь хүнд гэмт хэрэгт буюу анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хэмжээний дотор ял оногдуулж, уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйл, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хойшлуулж өсвөр насны шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар улсын яллагчын саналыг үндэслэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий флаш диск 1 ширхэг, сиди 1 ширхэгийг тус тус хэрэгт хадгалж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.П нь 141 хоног цагдан хоригдсон, өсвөр насны шүүгдэгч Г.А нь шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Прокуророос шүүгдэгч Д.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
  2. Шүүгдэгч Д.П, өсвөр насны шүүгдэгч Г.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-д 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Ат 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-д оногдуулсан 3 жилийн хугацаатайгаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Өсвөр насны шүүгдэгч Г.А оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жилийн хугацаатайгаар тогтоож сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшуулсугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтанд зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Ат шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Г.Ат тус тус сануулсугай.
  9. Шүүгдэгч Д.П-н цагдан хоригдсон 141 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  10. Шүүгдэгч Д.П нь бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1., 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ааас 407.500 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Э 377.650 төгрөг, Н.Ү 29.350 төгрөг тус тус олгохыг дурьдаж, шүүгдэгч Д.П, Г.А нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлбөрт 3.507.500 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сан дахь 100900005406 тоот данснаад гаргуулж хохирогч Т.Э 1.736.750 төгрөгийг, Н.Ү 1.388.250 төгрөгийг, П.Эр 191.500 төгрөгийг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц олгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгасугай. 
  11. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий флаш диск 1 ширхэг, сиди 1 ширхэгийг тус тус хэрэгт хадгалсугай.
  12. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.П нь 141 хоног цагдан хоригдсон, өсвөр насны шүүгдэгч Г.А нь шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.
  13. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.П-г цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, өсвөр насны шүүгдэгч Г.А авагдсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  14. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  15. Øèéòãýõ òîãòîîëд давж заалдах ãîìäîë гаргасан, ýñýðã¿¿öýë бичсэн áîë ø¿¿õèéí øèéäâýðèéí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, øèéòãýõ òîãòîîë õóóëèéí õ¿÷èí òºãºëäºð áîëòîë ø¿¿ãäýã÷ Д.П-д урьд авсан цагдан хорих òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг, өсвөр насны шүүгдэгч Г.А-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР