Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2132000320030 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,Төв аймгийн Батсүмбэр суманд 1965 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мастер багш мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух, Хангайн бүргэд ХХК-ний захирал ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай, Молкы овогт Мугражийн Тлеуберд/рд:НБ65081315/

Монгол улсын иргэн,Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1984 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт *******,******* Булгийн 2- 30 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №187 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял шийтгүүлж, 02 жилийн хугацаагаар тэнссэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Нямчулууны Батчулуун/рд:*******/

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн буюу хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүдэр ховооцой гэх газарт мод бэлтгэж байсан иргэн Б.Батсайхан нь хөрөөдөөд унагаж байсан модонд толгойн тус газраа цохиулж, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон, Яллагдагч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүдэр ховооцой гэх газар мод бэлтгэж байхдаа бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хөрөөдөөд унагааж байсан мод нь унахдаа иргэн Б.Батсайханы толгойн тус газар цохиж түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би өөрийн холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. ...гэх мэдүүлэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би өөрийн холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байна. Цагдаагийн байгууллага дээр өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв учраас дахин мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг. Эрүүгийн 2132000320030 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 05 цагийн орчим Отгонхүү ирээд манай нөхөр Б.Батсайханыг уул руу модонд авч явсан. Тэгээд 10 цагийн орчим цагдаа Ганбаатар миний утас руу залгаж танай нөхөр Б.Батсайхан эмнэлэг дээр ухаангүй байна гэж хэлэхээр нь би эмнэлэг дээр ухаангүй байна гэж хэлэхээр нь би эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр Б.Батсайхан нас барсан байсан. ...Манай нөхөр Б.Батсайхан Хангайн бүргэд ХХК-ний модонд зүгээр грушик буюу туслах ажилтнаар явдаг. Тус компанийн ажилтан биш. ...Манай нөхөр Б.Батсайхан2013 оноос хойш тус компанид туслах ажилтнаар ажиллаж байгаа. ...Хөдөлмөр хамгааллын хувцас гэж нэг ч хувцас авч ирж байгаагүй. ...Хамгаалалтын ямар нэгэн хувцас өмсдөггүй. Өөрийнхөө хувцастайгаа уул руу явдаг. Хамгаалалтын малгай гэж огт байхгүй. ...гэх мэдүүлэг /Ххийн 19-20 дугаар хуудас/

Гэрч М.Жаргалсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 02 дугсарын 21-ний өглөө 06 цаг өнгөрч байхад би Отгонхүү, Батчулуун, Эрхэмчулуун, Тунамал-галт, Батсайхан бид зургаа “Хангайн бүргэд” ХХК-ний модонд явсан.2021 оны 02 дугаар сарын 20-ний өдөр нь бид нар ууланд мод бэлтгэсэн байсан. Тэр модоо ачих гэтэл манай ачаа арай хүрэхгүй байхаар нь 3 ширхэг босоо хар мод хөрөөдөж унагаасан. Нэг модоо машины леботкоор татаад машины урд тавьсан. Хоёр дахь модоо татах гэтэл нэг хус мод тээглээд байхаар нь Батчулуун хөрөө бариад хус модыг хөрөөдсөн би мод хэмждэг 4 метрийн модоор нөгөө хус модыг урагш нь түлхээд дийлэхгүй байхад Батчулуун хөрөөгөө хус модноос сугалж аваад бид хоёр цуг хус модоо урагш нь түлхсэн боловч бид хоёр дийлдэхгүй газрынхаа доошоо буюу талийгаач Батсайханы чиг рүү унах гээд хазайхаар нь би Батсайхан ахаа холдоорой мод уналаа шүү гэж хэлэхэд Батсайхан унаж байгаа мод руу харж зогсож байгаад хус модонд цохиулсан. Тэгээд бид нар Батсайхан дээр очиход Батсайханы хамраас нь цус гарчихсан байхаар нь бид нар эмнэлгийн тусламж үзүүлнэ гээд*******ы эмнэлэг рүү явсан. ...2021 оны 02 дугаар сарын 21-ний хөдөлмөр аюулгүй зааварчилгаанд гарын үсэг зураагүй. ...Би “Хангайн бүргэд” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй Отгонхүү ажлын хөлс гэж бид нар 50000 төгрөг авдаг. ...Мод хөрөөдөж байсан Батчулуун урагшаа түлхээрэй гэж хэлэхээр нь би урагшаа түлхсэн боловч Батчулуун бид хоёр дийлдэхгүй талийгаачийн зогсож байсан зүг рүү мод унасан. Мод хөрөөдөж байгаа хүн хаашаа түлх гэдгийг зааж өгдөг. ...Би Ц.Отгонхүүтэй 2015 оноос хойш уул руу модонд цуг явж байсан. ...Ц.Отгонхүү нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй. ...2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ц.Отгонхүү энэ дэвтэр дээр гарын үсэг зур гэхээр нь би гарын үсэг зурсан ямар учиртайг нь би сайн мэдэхгүй. ...Бид уул руу явахдаа хамгаалалтын хувцас, хамгаалалтын малгай өмсдөггүй. Ямар ч хувцас хэрэглэлгүйгээр өөрсдийнхөө өмсөж явсан хувцастайгаа уул руу модонд яваад модоо хийдэг. ...Урьд нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа огт өгдөггүй байсан. ...гэх мэдүүлэг /Ххийн 44-45, 46 дугаар хуудас/

Гэрч Ө.Тунамал-галт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Бид нар 2021 оны 02 дугаар сарын 21-ны өглөө 06:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар багийн нутагт байрлах Хүдэрийн ам гэх газар луу “Хангайн бүргэд” компанийн модыг бэлтгэхээр явсан. Бид нар тухайн өдөр 07:00 цаг өнгөрч байхад мод бэлтгэх талбай буюу Хүдэрийн аманд очсон. Бид нар 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр уг аманд тал машин хар мод бэлдээд үлдээсэн байсан. Тэгээд урьд өдөр бэлдсэн мод багадаж магадгүй гэж ярилцаад 3 ширхэг босоо хар мод нэмж унагаасан. Угаасан 3 хар модоо 8 метр хар мод тайраад эхлээд 1 ширхэг хар модыг Зил-131 машины либоткны тороосоор татсан. Хоёр дахь модыг оосорлох гээд манай хүргэн Эрхэмчулуун, талийгаач Батсайхан нар нь тороосоо аваад явсан. Яг энэ үед машин орж модоо ачих зам гаргах гэж тухайн машины тороосноос 10 орчим метрийн зайтай байсан нэг хус модыг хөрөөдөж эхэлсэн. Хөрөөч Батчулуун хөрөөдөж Жаргалсайхан нь 4м урттай модоор хөрөөдөж байсан хус модыг түлхсэн. Энэ 2 залуугийн цаана Эрхэмчулуун зогсож байсан. Түүний цаана талийгаач Батсайхан нь 2 ширхэг нарийн хус модны ард модоо оосорлох гээд тороосоо хүлээгээд зогсож байсан. Тухайн үед хөрөөдөж байсан хус мод хөрөөч Батчулуун болон мод түшиж байсан Жаргалсайхан нарын модыг унагах гэж төлөвлөсөн зүгээс өөр зүгт буюу Эрхэмчулуун, Батсайхан нарын байсан зүг рүү хазайсан. Энэ үед жолооч болох Отгонхүү машин дотроо сууж байсан. Тунамал-галт миний бие Зил-131 машин дамар дээр ажиллаж байсан. Бид 2 хус хазайж байгааг эхэлж хараад жолооч Отгонхүү машинаа сигналдаж/дуут дохио/ би өөрөө давхар орилж дохио өгмөгц Батчулуун модоо хөрөөдхөө зогсоод хөрөөдөж байсан модоо өөрөө давхар тулсан. Хөрөөдөж байсан хус мод Эрхэмчулуун болон талийгаачийн зүгт хазайгаад унаж байгааг Эрхэмчулуун хараад Батсайхан ахаа энд мод унаж байна гэж хашхирсан тухайн үед Жаргалсайхан болон Батчулуун нар ойролцоогоор 10 орчим метрийн зайнаас орилсон. Тэр үед талийгаач Батсайхан мод унаж байгааг харсан боловч зугтах боломж олдолгүй модны үзүүр хэсэгт цохигдоод газарт унасан. Тэгээд бид нар бөөнөөрөө гүйгээд очиход талийгаачийн хамраас нэлээд их хэмжээний цус гарч байсан. Тэгээд бид нар шууд машиндаа суугаад эмнэлгийн тусламж үзүүлэх гээд******* руу давхисан. Талийгаачийг бид нар өргөөд машин руу оруулж байх үед талийгаач нас барьсан. ...Бид бүгд нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд жолоочоор буюу биднийг ахалж Отгонхүү, Батчулуун нь хөрөөч, Жаргалсайхан нь хөрөөчийн туслахаар талийгаач Батсайхан, Эрхэмчулуун бид 3 туслах ажилтнаар явсан юм. ...Бид нар дотроос тухай өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байгаагүй. ...Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Хангайн бүргэд” гэх компанитай гэрээ байгуулан хамтран ажилладаг. ...Компани мод бэлтгэх зааварчилгааг жолоочид өгдөг. Жолооч бригадаа аваад модонд явдаг. ...Манай “Хангайн бүргэд” компаниас өгсөн зааварчилгаа бол байхгүй. Бид нарыг ахалж явсан жолооч Отгонхүү нь өөрөө хөдөлмөр аюулгүй байдлын дэвтэрт гарын үсэг зуруулдаг. ...Энэ оны гоожингийн дэвтэр шинэчлэгдэж ирээд 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн бид нарт гарын үсэг зуруулж эхэлсэн. 2021 оны 02 дугаар сарын 21-ний өглөө бид нар хөдөлмөр хамгааллын дэвтэртэй гарын үсэг зурж амжаагүй. ...Би 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 4 өдөр уул руу модонд цуг явсан байсан. ...2021 оны 02 дугаар сарын 21- ний өдөр Ц.Отгонхүү нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. ...2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр уулан дээр осол гараад уулнаас шууд компанийн хашааны гадаа очиход Тлеуберд захирлыг дуудаад талийгаач Б.Батсайханыг модонд цохиулаад өнгөрчихлөө та цагдаад хурдан мэдэгдээрэй гэж хэлсэн. Тлеуберд мод бэлтгэлийн хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны шинэ дэвтэр гаргаж ирээд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 20-ны өдрийн аюулгүй ажиллагааны дэвтэр дээр нөхөж гарын үсэг зуруулсан. Талийгаач Б.Батсайханы гарын үсгийг хэн зурсныг би сайн мэдэхгүй байна. ...Бид уул руу явахдаа хамгаалалтын хувцас, хамгаалалтын малгай өмсдөггүй. Ямар ч хувцас хэрэглэлгүйгээр өөрсдийнхөө өмсөж явсан хувцастайгаа уул руу модонд явж ажилладаг. ...Урьд нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өг өгдөггүй. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 48-49, 50 дугаар хуудас/ Гэрч З.Отгонхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 05 цагийн орчим орноосоо босоод байж байхад Батчулуун манай гэрт ирсэн. Тэгээд Батчулуун бид хоёр зил-131 маркийн машинаа асаагаад Жаргалсайханыг гэрээсээ аваад, буцаж эргээд Б.Батсайхан, Б.Батсайханы гэрийн цаана байх Тунамалгалт ах түүний хүргэн Эрхэмчулуун нарын хамт уул руу модонд явсан. Тэгээд мод ачих уулан дээр 07 цаг өнгөрч байхад очсон. 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бид нар ууланд мод бэлтгэсэн байсан. Тэгээд тэр модоо ачих гэтэл арай ачаа хүрэхгүй болохоор нь унгаагаад тайрсан модны урд байх босоо 3 ширхэг мод хөрөөдөж унгаагаад нэг модоо машины леботкоор татсан. Дараагийн модыг татах гэж би машинд суугаад тороосоо хөвж байхад Батчулуун хус мод унгаах гээд мод хөрөөдөөд Жаргалсайханыг метр модоор түлхүүлээд Жаргалсайхан дийлэхгүй болоод Батчулуун хөрөөгөө сугалаад цуг модоо түлхэж байсан. Тэгээд тэр хоёр модоо дийлэхгүй байхаар нь би машины сигналыг дуугаргаад Батсайхан нарийн хус модны зүүн талд нь зогсож байсан. Тэгээд Б.Батсайханы зогсож байсан зүг рүү хус мод унасан. Тэгээд би та нар хүн цохичихлоо гэж хэлээд машинаасаа буугаад очиход Жаргалсайхан, Эрхэмчулуун, Батчулуун гурав Батсайханыг цээжээр өргөөд миний өөдөөс ирэхээр нь буцаж очоод тороосоо ороогоод машиндаа Батсайхан, Батчулуун хоёрыг суулгахад Батсайхан амьсгал хураачихсан байсан.Эрхэмчулуун, Тунамал-галт, Жаргалсайхан нар машины тэвш дээр суугаад*******ы эмнэлэг рүү шууд явсан.******* их эмч Өмөрхаан Батсайханыг хараад өнгөрсөн байна гэж хэлсэн. ...Би зил-131 маркийн 51- 52сэа улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. ...Би Хангайн бүргэд ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тухайн компани нь жолооч хөрөөч гэж явдаг. ...Би 2017 оноос хойш хөдөлмөрийн гэрээ хийгээд ажиллаж байгаа. ...Би хөрөө өгөөгүй. Батчулуун зам засъя гэж хэлээд машины тэвш дээрх хөрөөг авсан. ...Аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй. ...Хөрөөдсөн мод хаашаа ч унаж болно. Бид нар модны мөчрийн унжсан хэсгийг харж байгаад хүнээр түлхүүлж модоо унгаагаад. Хөрөөдсөн мод ийшээ унах байх гэж бодоод хөрөөдөж унагаадаг. Стандарт байдаг гэсэн аягүй нарийн ажиллагаатай байдаг. ...Би Б.Батсайхантай 7 жил гаран цуг модонд явж байгаа. ...Бид хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. ...Би “Хангайн бүргэд” компанид 2016 оноос хойш жолооч хөрөөчөөр ажиллаж байгаа. Компанийн зүгээс надад хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр өгдөггүй. Би туслах ажилтан /грушик/ нартаа, хөдөлмөр аюулгүй зааварчилгаа өгч үзээгүй. Гарын үсэг зуруулж байсан баримт байхгүй. ...2021 оны 02 дугаар сарын 21-ний өглөө буюу хэрэг гардаг өдөр бид нар уулнаас буугаад шууд компани дээр очоод “Хангай бүргэд” ХХК-ны захирал Тлеубердтэй уулзсан. Тэгээд Тлеуберд*******ы цагдаад дуудлага өгсөн , цагдаа нар ирж байх хооронд Тлеуберд манай гэрт орж ирээд Мод бэлтгэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэсэн дэвтэр дээр гарын үсэг зур гээд бид нараар гарын үсэг зуруулаад энэ дэвтрийг машин дотроо хийчих гэхээр нь би машиндаа хийсэн. ...Би урьд мод бэлтгэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэсэн дэвтэр дээр гарын үсэг зурж байгаагүй. Анх удаа тэр дэвтрийг харж байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 53-54, 55 дугаар хуудас/ Гэрч О.Эрхэмчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай Отгонхүүгээр ахлуулсан мод бэлтгэлийн бригад 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 06:00 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүдэрийн ам гэх газарт мод бэлтгэхээр явсан. Тэгээд тухайн өдрөө нийт 3 машин мод бэлтгээд эхлээд нэг машин модоо******* луу явуулаад машин модоо буулгаад ирэх зуур нь бид нар дахиад 2 машин мод цагаалаад ууландаа бэлтгэсэн. 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3 машин мод бэлтгэснээс 2 машин модоо тэр өдөртөө багтаан уулнаас оруулж ирсэн. Тэгээд нэг машин модоо маргааш өдөр ирж авъя гээд орхиод явсан. Бид нар 2021 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн үүрээр өглөө эрт 06:00 цаг гээд урьд өдөр Хүдрийн ам гэх газарт бэлтгэсэн нэг машин модоо оруулж ирэхээр жолоочтойгоо нийлээд 6 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Бид нар тухайн өдөр уулын амандаа 7:30 цагийн орчимд очсон. Тэгээд бид нар бэлтгэсэн нэг машин мод багадаж магадгүй гэж тооцоолоод нэмж 3 ширхэг хар мод унагасан. Тэгтэл бидний унаж явсан зил-131 маркийн машин нь мод бэлтгэсэн газарт хүрэх боломжгүй учир бид нар машинаа явуулахын тулд замаа засах шаардлага гараад замд байсан нэг ширхэг хус мод байхаар нь тэрийг унагааж машин оруулах замаа гаргаж авъя гээд уг модыг Батчулуун хөрөөдөж Жаргалсайхан гэх залуу хөрөөдөж байсан хус модыг түлхэж байсан. Уг модыг хөрөөдөх явцад тухайн мод Батчулуун болон Жаргалсайханы модыг унагах гэсэн зүг рүү биш өөр зүг рүү мод хазайж эхэлсэн юм. Тэгэхэд Батчулуун модны хөрөөгөө зогсоогоод нэг гараараа тухайн модыг Жаргалсайхантай хамт түлхсэн боловч уг хус модыг дийлэхгүйн улмаас мод бидний унагах гэж төлөвлөж байсан зүгээс арай өөр чигт унасан. Тэгээд мод унах үед талийгаач болох Батсайханы байсан зүг рүү хазайж эхлэхэд бид бүгд талийгаачийг холдоорой гэж орилоод бас жолооч болох Отгонхүү нь машиныхаа сигналыг дарсан боловч талийгаач мод унаж байсан зүг рүү харсан хэрнэ холдож амжаагүй. Мод унах үед талийгаач Батсайхан нь доошоо тонгойсон боловч тухайн модны үзүүр хэсэг нь Батсайханы толгойн тус газарт цохиод унасан юм. Талийгаачийг газарт унамагц бид нар бүгд Батсайханы байсан газарт очиход хамар болон амнаас нь цус маш их хэмжээгээр гарч байсан. Биднийг очиход Батсайхан нь амьсгаатай байсан учир бид нар амнаас нь гарч байгаа цусандаа хахаж магадгүй гэж бодоод талийгаачийг доош нь харуулаад жолооч болох Отгонхүүг машинаа эргүүл гэж хэлээд Батсайханыг машин руугаа аваад явсан. Машин руу явж байх үед Батсайхан нь машин дээрээ очиж амжаагүй байхад амьсгал хураасан байсан. Тэгээд бид нар хоорондоо ярилцаж байгаад одоо ямар ч байсан Түнхэл рүү явъя гээд талийгаачийг машин дотроо Батчулуунаар тэврүүлээд суулгасан. Тэгээд би болон Жаргалсайхан бас Тунамал-галт бид 3 машины тэвш дээр суугаад Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар багийн эмнэлэгт Батсайханыг хүргэсэн. ...Манай Хангайн бүргэд компаниас өгсөн зааварчилгаа бол байхгүй. Бид нарыг ахалж явсан жолооч Отгонхүү нь өөрөө хөдөлмөр аюулгүй байдлын дэвтэрт гарын үсэг зурдаг. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 58-59 дүгээр хуудас/ Шүүгдэгч ******* яллагдагчаар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай компани Отгонхүүтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан Жаргалсайхан_ Батсайхан, Тунамал-Галт, Эрхэмчулуун, Батчулуун нар нь манай компанийн албан ёсны ажилтан биш учир гэрээ байгуулаагүй. ...Би уул руу модонд явсан хүмүүст хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. ...Би 2020 оны 06 дугаар сард жолооч Отгонхүүд хөдөлмөр хамгааллын хувцас тавьж олгосон. Туслах ажилтан нарт хамгаалах хувцас хэрэгсэл өгөөгүй. ... Уул руу модонд явж байгаа ажилтан нарт хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгөөгүй, хамгаалалтын хувцас хэрэглэл тавьж олгоогүй улмаас хүн нас барсан нь миний буруутай ажиллагаанаас болсон. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 99 дүгээр хуудас/ Шүүгдэгч ******* яллагдагчаар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 05 цагийн орчим жолооч Отгонхүүгийн гэрт очоод Жаргалсайхан, Батсайхан, Тунамал-Галт, Эрхэмчулуун бид зургаа ууланд мод хийхээр зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Уулан дээр 07 цагийн орчим очсон. 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бэлдсэн модоо ачих гэтэл ачаа хүрэхгүй болохоор нь 3 ширхэг босоо модыг би бензин хөрөөгөөр тайрч унгаад, нэг модоо машин леботкоор татсан. Бид машин зам гараад явж байхад Батсайхан энэ хус модыг унгаачих гай болоод байна гэхээр нь би уг модыг ертөнцийн зүгээр урагшаа унгаах гэж би хөрөөдсөн, Жаргалсайхан 4 метрийн модоор миний хөрөөдсөн модыг түлхэж байсан тэгсэн хус мод ертөнцийн зүгээр баруун тийш хазайхад би хөрөө сугалж аваад Жаргалсайхантай цуг хөрөөдсөн модоо цуг түлхээд холдоорой гэж орилоход Батсайхан өөдөөс хараад зогсож байсан. Миний хөрөөдсөн мод Жаргалсайхан бид хоёрт дийлдэхгүй Батсайхан зогсож байсан зүг рүү унасан. Тэгээд Отгонхүү машины кабин дотроос хүн цохичихлоо гэж орилоод тэгээд. Бид хэд Батсайхан дээр очиход Батсайханы хамар амнаас цус гараад хэвтэж байхаар нь би цээжээр нь өргөөд хэд сэгсрээд амьсгаа авах шиг болохоор нь гялс эмнэлэг явъя гээд би Батсайханыг машиндаа суулгаад******* руу явсан, Түнхэл орох замд Батсайхан юу ч хэлээгүй,******* эмч үзээд өнгөрсөн байна гэж хэлсэн. ...Би хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ууланд модны туслах ажилтнаар явдаг. ...Намайг хэн ч хөрөө барьж мод хөрөөд гэж хэлээгүй. Урьд Отгонхүү мод хөрөөдөж байсан. 2021 оны 02 дугаар сараас хойш би мод хөрөөдөж унгааж байгаа. ...Хөрөөдсөн мод хаашаа ч унаж болно. Бид нар модны мөчрийн унжсан хэсгийг харж байгаад хүнээр түлхүүлж модоо унгаадаг. Хөрөөдсөн мод ийшээ унах байх гэж бодоод модоо хөрөөдсөн. ...Би мод хөрөөдөхийн өмнө ойр орчимд байгаа хүмүүсээ хараад холдоорой гэж хэлээд модоо хөрөөдсөн. Миний хажууд байсан Жаргалсайхан Батсайхан ахаа холдоорой гэж хэлсэн. ...Би мод хөрөөдөж унгаахдаа бүх хүмүүсийг холдоорой гэж хэлээд модоо хөрөөдсөн мод хазайж байхад нь би холдоорой гэж Жаргалсайхан, Эрхэмчулуун, Отгонхүү нар орилсон боловч Батсайхан холдоогүй. ...гэх мэдүүлэг /Ххийн 111 дүгээр хуудас/ Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 3 дугаар хуудас/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн/Хх-ийн 4-12 дугаар хуудас/ Амь хохирогч Б.Батсайханы хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургүзүүлэн/Хх-ийн13-16 дугаар хуудас/ Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оныдугаар сарын 04-ний өдрийн №20 дугаартай дүгнэлт Дүгнэлт хэсэгт: 1.Талийгаач Б.Батсайхан цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлшинжилгээгээр дагзны дээд хэсэгт хэлтэнцэр бүхий хугарал, уг хугарлаас чамархай, суурь яс руу үргэлжилсэн хугарал, хуйханд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдсон. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгболомжтой бөгөөд толгойн дагзны дээд хэсэгт/мод унаж/ хүчтэй цохигдох үед үүсгэгдсэн байх боломжтой. 3.Талийгаач Б.Батсайханы биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач Б.Батсайхан нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. ..дүгнэлт/Хх-ийн 73-75 дугаар хуудас/ Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр хяналтын улсбайцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №18-06-018/6 дугаартай дүгнэлт/Хх-ийн 82 дугаар хуудас/ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонцэцэгээс оршуулгын зард10500000 төгрөгийг хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт, шүүгдэгч *******ээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлсөн баримт/Хх-ийн 33, 35, 36 дугаар хуудас/ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонцэцэгээс ту шүүхэд ирүүлөмгөөлөгч нараасаа татгалзаж, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэх хүсэлт зэрэг баримтыг оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг. Шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруутайд тооцох талаар: Шүүгдэгч ******* нь Хангайн бүргэд ХХК-ний захирал ба 2021 оны 02 дугаар сарын 21-ны өдөр *******,*******ы нутаг дэвсгэр Хүдэрийн ам гэх газарт Хангайн бүргэд ХХК-ний модыг ойгоос бэлтгэхээр ажиллаж байсан Б.Батсайханд Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүйн улмаас шүүгдэгч *******ы хөрөөдөж унагасан хус мод амь хохирогч Б.Батсайханы толгойн тус газарт цохисны улмаас нас барсан гэмт хэргийг үйлдсэн, Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өглөө *******,******* Хүдэрийн ам газарт Хангайн бүргэд ХХК-д мод бэлтгэж өгөхөөр ажиллаж байхдаа ургаа хус мод хөрөөдөж унагаахдаа иргэн Б.Батсайханы амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч М.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 44-45, 46 дугаар хуудас/, гэрч Ө.Тунамал-Галтын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 48-49, 50 дугаар хуудас/, гэрч З.Отгонхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 53-54, 55 дугаар хуудас/, гэрч О.Эрхэмчулууны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 58-59 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №20 дугаартай дүгнэлт/Хх-ийн 73-75 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №18-06-018/06 дугаартай дүгнэлт/Хх-ийн 82-83 дугаар хуудас/, шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/Ххийн 99, 109 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байна. Шүүгдэгч ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг өөрийн эрхлэн явуулж буй компанийн үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллаагүйгээс, шүүгдэгч ******* нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдэл/ ургаа мод хөрөөдөж унагаасан/ хийсний улмаас иргэн Б.Батсайханы амь насыг хохироосон гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэг байна. Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон, хуульд нийцэж байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар: Гэмт хэргийн улмаас учир хор уршиг буюу хүний амь нас нөхөн төлөгдөх боломжгүй, түүнийг материаллаг хэлбэрээр нөхөн төлөх боломжгүй юм. Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хэрэгт ямар нэгэн нотлох баримтаар хохирол нэхэмжилж гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас үүссэн материаллаг хохирол буюу амь хохирогч Б.Батсайханы буяны ажилд шүүгдэгч *******, ******* нараас бэлнээр 10500000 төгрөгийг/Хх-ийн 33, 35, 36 дугаар хуудас/ нөхөн төлсөн болох нь нотлогдон тогтоогдож байна. Тиймээс гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэхээр байна.Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г.Отгонцэцэг нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна. Гурав.Шүүгдэгч *******, ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, шүүгдэгч ******* 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюушийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлтухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж хадгалах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад Цаашид ийм гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг Мандал суманд үйл ажиллагаа явуулж байгаа мод бэлтгэлийн мэргэжлийн байгууллагуудад хяналт шалгалт, сургалт арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгч ажиллахыг Мандал сум дахь сум дундын прокурорын газар, Мандал сумын Байгаль орчны хяналтын тасагт мэдэгдэх нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон нь:

1. Шүүгдэгч Молкы овогт Мугражийн Тлеубердийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, шүүгдэгч Шарнууд овогт Нямчулууны Батчулууныг болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Батсайханы амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 –д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарыг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хууль ёсны төлөөлөгч Г.Отгонцэцэг нь хохирол бүрэн төлөгдсөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий 1/нэг/ ширхэг дискийг хавтаст хэрэгт хавсаргаж хадгалсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЭРДЭНЭМӨНХ