| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2020/0218/Э |
| Дугаар | 199/ШЦТ/2020 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 199/ШЦТ/2020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ
Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пад холбогдох эрүүгийн 2034000000194 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.П Л.Найданпэлжээтэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Тост” гэх газраас Д.Энхжаргалын эзэмшлийн 3 тооны үхрийг бэлчээрээс хулгайлж бусдад 1,875,000 мянган төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ: “н.Найданпэлжээ нь манайд очсон. Тэр үед миний машин эвдэрсэн байсан. Машинаа асуух санаатай гэрээс гарсан юм. Хропийг нь үсрээд л 200.000 төгрөгөөр зарах байх, чи тэр үхрээ заагаад өгчих, тэгээд би чамд 200.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд зааж өгсөн. Тэгээд ийм зүйл болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 тал/, хохирогч Д.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, 3 тооны үхрийг үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 36-41 тал/, шүүгдэгч Б.Пүрэжамцын дансны хуулга /хх-ийн 86 тал/, яллагдагч Л.Найданпэлжээгийн хаан банкны дансны хуулга, /хх-ийн 85 тал/, гэрч О.Түвшинзаяагийн мэдүүлэг /хх-ийн 32 тал/, гэрч Ц.Алтанхуягийн мэдүүлэг /хх-ийн 33 тал/, гэрч З.Сандагийн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, шүүгдэгч Б.Пын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 76 тал/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.П Л.Найданпэлжээтэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Тост” гэх газраас Д.Энхжаргалын эзэмшлийн 3 тооны үхрийг бэлчээрээс хулгайлж бусдад 1,875,000 мянган төгрөгний хохирол учруулсан болох нь:
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Бусдын малыг хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Б.П нь Л.Найданпэлжээтэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Аптанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Тост” гэх газраас Д.Энхжаргалын эзэмшлийн 3 тооны үхрийг бэлчээрээс хулгайлж бусдад 1,875,000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч Б.П нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Пийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Пийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс хохирогч Д.Энхжаргалд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “би хохирлоо барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Пийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийг тус тус журамланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаа хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,
- Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр нь “Б.Пийн хувьд ял эдлүүлэхгүй байх олон үндэслэл байгаа гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Харин ял шийтгэл ногдуулахдаа дараах хуульд заасан нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Нэгдүгээрт шүүгдэгч Б.П нь хохирлыг сайн дураараа мөрдөн байцаалтын шатанд төлсөн. Мөн анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн оролцсон байдлаар нь харгалзаж үзээч гэж хүсэж байна. Хувийн байдлын хувьд ам бүл 5, аавтайгаа нийлээд 6. Аав нь асаргаанд байдаг, 3 хүүхдийн хамт 6 уулаа амьдардаг. Аавынх нь биеийн байдлын хувьд тал цус харвалттай хүн байдаг. Б.П нь маш хөдөлмөрч хүн ба гэр бүлээ авч явж, эхнэр хүүхдээ тэжээхийн тулд айлын малыг маллаад 100 гаруй малтай болсон. Түүнийгээ сүүлийн хоёр жил өсгөөд 500-600 малтай болсон. Энэ хүн нь амьдарлынхаа төлөө явдаг гэдэг зүйлийн шүүх дүгнэж үзээсэй гэж хүсэж байна. Иймд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Б.Пийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч Б.Пад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Пийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7, мөн зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.Пад үүрэг болгож шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Яллагдагч Л.Найданпэлжээгийн өмнө үйлдсэн эрүүгийн 201719000294 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болгож, эрүүгийн 1934001180230 дугаартай хэрэгт нэгтгэн шалгах үндэслэлээр буцааж шийдвэрлэж, мөрдөн шалгах ажиллагаа явцад эрүүгийн 1934001180230 дугаартай эрүүгийн хэргийн 201719000294 хэрэгт нэгтгэсэн байна.
Төв аймгийн Прокурорын газраас Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Тост” гэх газраас Д.Энхжаргалын эзэмшлийн 3 тооны үхрийг бэлчээрээс хулгайд алдсан хэрэгт яллагдагч Л.Найданпэлжээд холбогдох эрүүгийн 201719000294 дугаартай хэргээс Батбаярын Пүрэвжамцад холбогдох хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Прокурорын тогтоолоор тусгаарлаж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Эрүүгийн 1934001180230 дугаартай хэрэгт шүүгдэгч Б.П, Л.Найданпэлжээ нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 79-35 ТӨА улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл, Даюун маркийн мотоцикль нь яллагдагч Л.Найданпэлжээгийн эзэмшлийнх нь болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Паас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд хөрөнгийн хохиролыг гаргуулж улсын орлого болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин хэрэгт яллагдагч Л.Найданпэлжээгийн эзэмшлын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 79-35 ТӨА улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл, Даюун маркийн мотоцикль нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №29 дугаартай Прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэнг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.П нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА