Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1628

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр, улсын яллагч Ч.Батбаяр,

 

шүүгдэгч А.Э.Б, түүний өмгөөлөгч Д.Батсүх ҮД:02-50 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.БЭ.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0731 31990 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 6, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгий 3 дугаар гудамжны 55 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Б

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

 

  • .Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх хотхоны 103 дугаар байрны орцонд хохирогч М.Далайцэрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э.Б мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө би гэртээ байж байтал манай байрны дүү ирээд 3 банди намайг дээрэлхээд байна гэхээр нь би явж очоод ахтай нь муудалцаад зодолдсон юм гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Далайцэрэнгийн: ...2018 оны 09 дүгээр сарын 23 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхоны 103-р байр 24 тоот гэртээ ганцаараа байхад манай гэрийн хаалганы үүдэнд хүмүүс муудалцаж байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь би гартал гэрийн хаалганы үүдэнд миний төрсөн дүү нар болох Баянбадрах, Мөнхбадрах хоёр үл таних нэг хүүхэдтэй маргалдаж байсан ба уг хүүхэд нь орцонд шатан дээр сууж байсан Баянбадрах надад хандаж агаа энэ хүн гэрийн үүдэнд тамхи татаад байна гэхээр нь би уг үл таних хүүхдэд хандаж чи тамхиа гарч тат, гэрт утаа чинь ороод байна гэтэл уг хүн надад хандаж би орцондоо тамхи татаж байна, урдаас пээдийсэн үйлдэл гаргаад босохгүй тамхиа татаад суугаад байхаар нь би уг хүүхдийг бос, гарч тамхиа тат гэж өндөрхөн дуугаар хэлсэн. Харин манай дүү Баянбадрах хөлөөрөө уг хүүхдийн бөгс рүү хоёр удаа түлхээд тамхиа гарч тат гэж хэлсэн. Тэгтэл уг залуу босоод та нарыг ахаа дуудаж байгаад би алуулна, эргээд ирэхэд хаалгаа нээхгүй онигоотоод байваа гэсэн. Тэгээд тэр хүүхэд яваад би хоёр дүүгээ аваад гэр рүүгээ орсон. Уг асуудал болсноос 50 минутын дараа манай орцонд хөлийн чимээ гарахаар нь би уг хүүхдийг хүн дагуулж ирж байна, ахтай нь уулзъя гэсэн бодолтой гартал уг хүүхэд ахыгаа гэх нэг залууг дагуулж ирсэн байсан. Түүний ах нь гэх залуу надад хандаж дүү нар муудалцсан шиг байна, гараад харж байгаад зодолдуулчихъя гэсэн. Энэ үед анх муудалцсан хүүхэд нь би гутлаа өмсчихөөд ирье гээд явчихсан. Би ах нь гэх залууд хандаж чи яасан том юм бэ, хэдэн оных юм гэтэл тэр залуу би 1996 оных гэхээр нь би түүнд хандаж чи жоохон юм байна, надаас ч дүү юм байна гэтэл тэр залуу юм дуугарахгүй байж байгаад шууд баруун нүд рүү нэг удаа цохисон, улмаар үргэлжлүүлээд миний эрүү, уруулны хэсгээр 2-3 удаа цохисон. Би уг залуугаар нүүрэн хэсэгтээ хэд хэдэн удаа цохиулаад шатаар доош унасан. Тэгтэл манай дүү Баянбадрах уг залууг хойноос нь хориод барьж байтал уг залуу бас манай дүүгийн хамар руу цохиод цус гаргачихсан байсан. Би газар унаад толгойгоо дараад хэвтэж байтал уг залуу над дээр ирээд миний толгойн арын дагз хэсэг рүү 7-8 удаа дэвссэн. Тэгтэл анх муудалцсан хүүхэд бууж ирээд миний нуруу руу 3-4 удаа өшиглөсөн. Би уг залууд нүүр нүдгүй зодуулаад цус нөжтэйгээ холилдчихсон учир тэд нараас больё гэтэл уг хоёр залуу намайг зодохоо больсон. Уг зодоон болсны дараа би тэдэнд хандаж энэ орцондоо тамхи татаж болдог юм уу, гарч татахад яадах юм гэтэл зодсон залуу надад хандаж ганц тамхи татахын төлөө гарах ёстой юм уу, Монгол угаасаа архи тамхиндаа живж байна гэх зэрэг зүйл ярьж байсан ба дахиж зодчих гээд байхаар нь би хоёр дүүгээ гэр рүүгээ авч ороод цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Баянбадрахын: ...Тэгтэл анх орцонд тамхи татаж байсан залуу бас нэг үл таних залуу дагуулаад ирчихсэн байсан ба муудалцсан залуу надад хандаж хоёулаа гараад нэгийн эсрэг нэгээрээ үзчих гэж хэлээд гутлаа өмсчихөөд ирье гээд манай өөдөөс харсан хаалга руу яваад орсон. Орцонд хамт ирсэн ах нь гэх залуу үлдсэн ба тэр залуу манай ахад хандаж хоёулаа дүү нараа гадаа гаргаад зодолдуулчихъя гэтэл манай ах тэр залууд хандаж чи хэн юм гэтэл тэр залуу 1996 он гэсэн. Манай ах уг залууд хандаж чи надаас дүү л юм байна гэж хэлтэл тэр залуу манай ахад хандаж чи яасан том пизда вэ гэж хэлээд шууд нүүрэн тус газарт 2-3 удаа маш хурдан цохисон.

 

3

 

Тэгэхээр нь би уг залууг араас нь тэврээд барьсан. Би уг хүнийг араас нь тэвэрч байтал тэр залуу ахын цамцнаас зуурчихсан байсан ба бид гурав гурвуулаа шатаар доош унасан. Тэгтэл анх муудалцсан залуу гарч ирээд манай ихэрийг унагаах шиг болсон. Би сайн хараагүй. Тэгээд бид нар дээр ирээд манай ахыг нүүрээ дараад хэвтэж байхад нь ар нуруу руу нь өшиглөж байсан. Энэ үед манай ахын нүүр ам нь цус болчихсон тэр хоёр залууд хандаж больё гэтэл тэр ахыг цохиж зодсон залуу нь одоо Монголчууд архи тамхиндаа живж байна, бид нар угаасаа татдаг юм гээд чанга чанга дуугараад байтал манай өөдөөс харсан хаалганаас уг залуусын эгч нь гэх эмэгтэй гарч ирээд болиулах гэтэл анх муудалцаж байсан залуу бүр онгироод одоо та нар дуугүй болчихсон уу, түрүүн юу гээд байлаа гээд томорч байгаад байрнаас гараад явцгаасан. Тэгээд ах, дүү бид гурав гэр рүүгээ ороод цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-н 15-16 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10971 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. М.Далайцэрэнгийн биед баруун нүдний доод зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын салстад язрал, цус хуралт, дээд үүдэн баруун 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана. мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн А.Э.Бын: ...2018

оны 09-р сарын 04-ний өдрийн 23 цагийн үед байх Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Баянзүрх хотхоны 103 дугаар байрны орцонд Далайцэрэн гэдэг хүүхдийг зодсон нь үнэн. Энэ асуудал болсны дараа Далайцэрэнгийн нэрийг мэддэг болсон, урьд нь харж байгаагүй, танихгүй хүн. Би Монхоо буюу Энх-Эрдэнийг өмөөрч хүн зодсондоо харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/, - Хохирлын баримт /хх-ийн 36-38 дугаар тал/,

 

- Хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 43 дугаар тал/,

 

- Шүүгдэгч А.Э.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22, 23 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх хотхоны 103 дугаар байрны орцонд

 

4

 

хохирогч М.Далайцэрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул

 

А.Э.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Шүүгдэгч А.Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх хотхоны 103 дугаар байрны орцонд хохирогч М.Далайцэрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Хохирогч М.Далайцэрэн нь 237.300 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байх бөгөөд А.Э.Бын зүгээс хохирогчид 250.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн нь хохирлын мөнгө хүлээлцсэн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 36-38, 43 дугаар тал/

 

Шүүгдэгч А.Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Э.БЭ.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Амарын Э.Быг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
 

5

 

зааснаар А.Э.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, А.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.АЛТАНЦЭЦЭГ