Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 94

 

2016.08.30 Дугаар-94

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 
Хэргийн индекс:156/2016/0104/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:                       Б.Алтансувд 
Улсын яллагч:                                    Я.Сансар
Шүүгдэгчийн өмгөөлөгч:             Д.Оюунцэцэг
Шүүгдэгч                                                          Т.Ганцоож нарыг оролцуулан

     Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ганцоожид холбогдох 201623000178 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч  хянан  хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:
      Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн  хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр баг Хийдийн 13-10 тоотод оршин суух, урьд улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэл үгүй, Шовгор овогт Төмөрсүхийн Ганцоож /РД: СЕ93042815/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Т.Ганцоож нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр Хэнти аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр баг Хийдийн 6Б-14 тоотод оршин суух иргэн С.Чимгээгийн гэрт нэвтрэн орж мөнгөн гуутай очирваань зурмал бурхан, алтан шармал ногоон дарь эх бурхан, манийн зургаан үсэгтэй гуулин хүрдыг хулгайлж бага бус хэмжээний буюу 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
                          
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 11хуу/
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл. /хх-ийн 15-16хуу/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 17хуу/ 
          Хохирогч Л.Урангуагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 18-10 тоотод оршин суудаг. Манай ээж Санжаажавын Чимгээ нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р баг Хийдийн 6Б-14 тоотод хүү Л.Галхүүгийн хамт амьдардаг. 2016 оны 06 дугаар сарын 10-ны үдээс хойш 16 цагийн орчимд Хэнтий аймгийн Норовлин сумруу дүү Галхүүгийн хамт машинтай явахдаа гэрийнхээ түлхүүрийг манай ажлаар дайраад өгөөд явсан. Тэр орой 23 цагийн үед ажлаа тараад ээжийн гэрт ирж хоноод, маргааш өглөө 08 цагийн үед ажилдаа явсан. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед ажлаасаа ирэхэд ээжийн авдар дээр байсан бурхан байхгүй байхаар нь авдраа онгойлгож үзэхэд авдран дотор эхний тавиур дээр байсан алтан шармал ногоон дарь эх бурхан, мөнгөн гуутай очирваань бурхан зэрэг эд зүйлс алга болсон байсан. Би тухайн үед ээжийг далд хийгээд явсан байх гэж бодсон юм. Тэгээд ээж Чимгээ дүү Галхүү хоёр 2016 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад Норовлин сумаас ирсэн. Энэ үед ээжээс бурханаа яасан гэж асуухад авдар дотроо хийгээд явсан гэж хэлээд дахин авдар дотроо сайн үзээд байхгүй болохоор нь би Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Хулгайд алдагдсан бурхан нь Алтан шармал ногоон дарь эх бурхан нь шүдэнзний хайрцагны хэмжээтэй, гадуураа улаан модон хайрцагтай хайрцагны арын таг нь сугардаг, нэг мөрөн дээрх цэцэг нь байхгүй доод суурины таг нь байхгүй юм.Мөнгөн гуутай очирваань бурхан нь багацаагаар 10х10 харьцаатай,  мөнгөн  гуутай зурмал бурхан байсан. Маанын зургаан үсэгтэй, гуулин хүрд нь 20 см орчим өндөртэй, тойрог радиус нь бөөрөнхий жижиг ус буцалгагчны суурины хэмжээтэй хүрд байсан.Манай талийгаач аавын маань эмээгээс ээжид нь өвлөгдөж манайд үе уламжлагдаж ирсэн эртний эд зүйлс байсан. Надад уламжлагдаж ирэхдээ миний мэдэж байгаагаар дөрөв дэхь үе нь болж байгаа юм. Би ээжийн төрсөн дүү Цэрэн эгчийн том хүү Төмөрсүхийн Ганцоожийг сэжиглэж байна. Энэ залуу манай уг эд зүйлийг хаана байдгыг сайн мэднэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-хуу/
Гэрч Д.Төрмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2016 оны 06 дугаар сарын 08-нд Хэнтий аймагт ирж, Өндөрхаан болон Хэнтий телевизээр монгол хятад шаазан эдлэл модон тоглоом, хуучины бичиг баримт, зоосон болон цаасан мөнгө, хув шүр, шашны холбогдолтой эд зүйлийн зүйл болон зурмал болон шавар бурхан хуучны эд зүйлс авна гэсэн зарыг сунгасан. Би уг зарыг сүүлийн нэг жил Хэнтий аймгийн телевизерээр явуулж байна. Зар байнга явагдаж байгаа учраас хүмүүс юм өгье гэж утасдаад эдгээр гар утастай хүмүүстэй уупзалдаж, зарах гэж байгаа барааг нь харахын тулд Хэнтий аймагт ирсэн. Ирэх хугацаандаа зарыг 3 хоног сунгасан. Ингэж ирэх хугацаанд Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 13 дугаар эгнээнд байх Цоож гэж дууддаг залуутай гудамжинд хүргэн ах Мөнх- Эрдэний хамт гэр рүү нь орох гэж байгаад таарсан. Би урд нь Цоож гэдэг залуугаас одоогоос нэг сар гаруйн өмнө орчин цагийн жижиг мөнгөн аяга аваад, эхнэр эгчид нь буцааж өгсөн. Надтай 2 эмэгтэй хүн утсаар яриад дараа нь ирж Мөнх-Эрдэнийд ирж уулзсан. Ирээд бид нарын бөөгийн цацлын аягыг манай Цоож танд зарчихжээ гээд буцаагаад авсан. Манай энэ Цоожтой дахин битгий наймаа хийгээрэй гэж захиж байсан. Сая ирэхэд Цоож та хэзээ ирсэн юм бэ, би танд юм үзүүлье өгье гэсэн. Тэгэхээр нь би чамтай наймаа хийхгүй танай хамаатны хоёр эмэгтэй надтай ирж уулзаад нөгөө аягыг чинь буцааж аваад чамтай дахиж битгий наймаа хийгээрэй гэсэн. Төд удалгүй хаалга нүдээд хөрш айлын Батжаргал ах надад чамайг гадаа хүн дуудаад байна гэхээр нь гарахад Цоож гэдэг залуу байсан. Гуулин очир авах уу гэж үзүүлсэн. Тэгэхээр нь би авахгүй гээд явуулсан. Тэгээд явуулснаас хойш 20-30 орчим минутын дараа дахиж ирсэн. Ирэхдээ зэсээр хийж мөнгөөр эмжиж, полюусаар хээ тавьж жаазалсан очирваань бурхан, том жижиг өндрөөреө багацаагаар 8-9 см өргөн нь 6 см орчим гуутай зурмал урхан авчирсан. Та энийг 15000 төгрөгөөр авчих, дахин би тантай наймаа хийхгүй гэхээр нь би дахиж чамтай наймаа хийхгүй танай гэрийнхэнд би хэлсэн. Үүнээс хойш тантай наймаа хийхгүй гээд гуйгаад байхаар нь энэ чинь бид хоёрын сүүлийн наймаа болог гээд авсан. Тэр өдрийн үдээс хойш 16-17 цагийн хооронд над руу утсаар ярьж, энд нэг миний таньдаг найз, нэг жижиг бурхан зарна гээд явж байна. Та авах уу гэхээр нь чинийх биш юм бол хамаагүй үзье тэр хүнтэй чинь уулзий тэрнээс биш чамтай наймаа хийхгүй, миний гар утасны дугаарыг өгчих гэсэн. Тэгсэн чинь Цоож би хоол ундны мөнгө хийх гэсэн юм. Дундаас нь хэдэн төгрөгөөр намайг шагнавал би уулзуулья гэсэн. Тэр үед би тэр хүнтэй чинь уулзья барааг нь үзье, наймаа хийвэл би чамд хоолны мөнгө гаргаад өгье гэсэн. Тэгээд Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Төв ХААН банкны үүдэнд уулзсан. Нуруугаар өөртэйгээ чацуувтар, малгайн дээрээ бичигтэй, саравчтай малгайтай хар цамцтай залуутай хамт ирсэн. Тэр залуу нь 2 см орчим өндөртэй, зүүн мөрөн дээрх цэцэг нь унасан. Шармал ногоон дарь эх бурхан үзүүлэхээр нь ямар үнэтэй юм бэ гэж би асуусан. Тэр залуу 300.000 төгрөг гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би түүнд тийм үнээр авахгүй юм байна, яагаад гэвэл нэгдүгээрт энэ чинь шуншиггүй юм байна, амьгүй гэсэн үг 2. Гэмтэлтэй юм байна, 3. нас богинотой сүүлд шарсан юм шиг байна, тэгэхээр нь би ийм үнээр авахгүй авбал 100.000 төгрөгөөр авбал авья гэсэн. Тэгсэн чинь тэр залуу нь та яадаж 150.000 төгрөгөөр авчихаач гэсэн. Тэр үед Цоож хажуунаас манай энэ найз Дорнодоос явж байгаа юм. Буцах гэсэн чинь зардал мөнгөгүй болчихоод байгаа юм та авчихаач ээ гэсэн. Тэгэхээр нь 150.000 төгрөгөөр авахгүй, 120.000 төгрөгөнд авбал авья гэсэн. Тэгсэн чинь хоёулаа ав ав гэхээр нь би энэ чинь хургайн эд зүйл биш биз дээ, би тэгвэл авахгүй гэхэд тийм биш, манай найзын юм байгаа юм. Санаа зоволтгүй гэсэн. Тэгээд би түрийвчиндээ байх бэлэн 20.000 төгрөг тэр залууд өгсөн. Тэгээд Төв хаан банкны бэлэн мөнгөний автомашинаас 130.000 төгрөг авч, 100.000 төгрөгийг нь бурхан зарсан залууд өгсөн юм. Гучин мянгыг Цоожид өгсөн. Цоож баярлалаа гээд АТМ-с гарах гэж байхад нь асуусан. Наад залуу чинь чиний найз мөн юм уу гэж асуухад мөн мөн гэсэн. Тэгэхээр нь би за за гээд тэр хоёроос хоёр тийшээ салаад явцгаасан. Тухайн өдөр дөрөв дэхь өдөр байсан. Маргааш нь 5 дахь өдөр, үдээс хойш хүргэн Мөнх-Эрдэнэ над руу утасдсан.  Урд талын гудамжны Цоож гэх залуу намайг гэрээс очиж сурлаа гэж над руу утсаар хэлсэн юм. Түүнээс хойш 20-30 орчим минутын дараа Цоож өөрөө утсаар ярьсан. Манай нэг найз хүрд өгье гээд байна, та энэ хүрдийг үзэх үү гэж хэлсэн. Тэр хүн чинь байгаа юм уу тэгвэл би очиж уулзья гээд Золжигүүр дэлгүүрийн урд талын гүний худгийн гадаа уулзсан. Тэгэхэд өндөр шар залуу өөрийгөө Шинэбаяр гэж танилцуулсан. Тэгээд цүнхнээсээ 20 орчим см өндөртэй, маанын зургаан үсэгтэй гуулин хүрд гаргаж ирж үзүүлсэн. Би тэр хүрдийг үзээд ямар үнэтэй юм бэ гэж асуухад, та хэдээр авах юм бэ гэсэн. Тэгэхээр нь би гоц гойд хийцтэй юм биш байна ах нь авбал 60.000 төгрөгөөр авах юм байна гэж хэлсэн. Өөрийгөө Шинбаяр өндөр шар залуу би үүнийг 100.000 төгрөгнөөс нааш өгөхгүй гэсэн. Тэгээд гурвуулаа юм яриад Ханбүргэд дэлгүүрийн чиглэл рүү алхсан. Тэгэхэд Шинэбаяр гэх залуу өөрийгөө барилгын инженер, одоо Улаанбаатар хотод нисэхийн өргөтгөлд ажиллаж байгаа Батноров суманд гэр нь байдаг Манайд хуучны хүрд судар ном янз янзаараа байдаг. Би нэг хүрдийг нь зардал хийх гэж авч гарсан юм. Одоо эндээс хэдэн залуучууд аваад, дээрээс нь Цоожийг аваад Улаанбаатар хотод Нисэхийн өргөтгөл дээр очиж ажлуулах гэж ирсэн юм гэж надад хэлж байсан. Тэгэхээр нь би ажил төрөл хийхээр явах байгаа юм бол ах нь 80.000 төгрөгөөр авья гэсэн. ... 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 15 цаг өнгөрч байхад таксигаар Улаанбаатар хотруу явсан. Түүнээс хойш уулзаагүй 2016 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн үед цагдаагаас ярьж байна. Эрүүгийн төлөөлөгч Батжаргал гэх хүн байна гэхээр нь ямар хэргээр уулзах гэж байгаа юм бэ гэхэд уулзаж байгаад учраа хэлье гэсэн.Тэгээд өдөр 12 цагийн орчимд Халдвартын автобусны буудал дээр уулъя гэж ярьж тохироод уулзсан. Тэгтэл та хулгайн эд зүйл худалдаж авсан байна. авсан юмнууд чинь хаана байна гэхээр авсан эд зүйлийнхээ зургыг үзүүлсэн. Энэ дотроос байна уу хар гээд гар утсан дээрх зурагнуудаа үзүүлсэн. Үзээд байна гэж хэлсэн. Тэгээд би уг эд зүйлүүдийг Батжаргал төлөөлөгчид өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-33 хуу/
Д.Төрмөнхийн мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “... Би Ганцоож гэдэг хүнээс гуулин хүрд 1 ширхэгийг, 2 см-ийн өндөртэй гуулин шармал бурхан 1 ширхэгийг гуутай зурмал бурхан 1 ширхэгийг худалдан авсан эд зүйлийн үнийн дүн нийт 255000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь Ганцоож надад хулгайн эд зүйл зарсан байсан бөгөөд би түүнийг нь буцаан өгсөн харин худалдан авсан мөнгөө Ганцоожоос аваагүй байгаа юм. Би энэ мөнгөө нэхэмжилнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 81хуу/        Гэрч Ө.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 10 цагийн үед машинтайгаа таксидах гээд хашаанаасаа гарч явтал Золжигүүрийн тэнд Ганцоож гараа өргөөд намайг зогсоосон. Ах яг шартаж үхлээ ганц юм уух гэхлээр тэгье тэгье яг үхлээ гэсэн. Тэр үед Ганцоож 0,5 граммын ерөөл архитай явж байсан Архийг аваад Ганцоожийг суулгаад Хангайгийн гэрт очсон.Тэднийд очиход Хангай архи уухгүй гэхээр нь тэгвэл хөгшин уучихья чи машин барьж гэр рүү хүргэж өгнө шүү гэж хэлээд Ганцоожтой архийг хувааж уусан. Архиа хувааж уугаад замаасаа нэг том пиво Ганцоожоор авхуулаад гэр рүүгээ очсон. Манайд тэрийг уугаад жаахан халж байтал Ганцоож би танд юм хэлэхүү гэхээр нь тэг тэг гэхэд манай эмээгээс үлдсэн дээр үеийн нэг хүрд байна гэсэн.Тэрийг зарах гэсэн юм гайгүй үнэтэй өгчмөөр байна гайгүй үнэд хүрчих байх гэсэн. Тэгэхээр нь би үнэхээр эмээгээс чинь чиний хүрд юм бол аваад ир харъя гэсэн. Дээр үеийн эртний зөндөө юм байсныг ах эгч нар маань бүгдийг авсан. Ганц хүрд үлдсэн. Энэ нь минийх ах эгч нар авдаг юмаа авсан би нэг ганц хүрд авч болдог юм байгаа биз дээ гэхээр нь ахын дүү аваад ирэхгүй юу гэхэд гэрээс гараад гүйсэн.Тэгээд яваад багацаагаар 30-40 орчим минут болоод яасан нөгөөдөхдөө гэхэлд аваад ирсэн гэж хэлээд цамцан дотроосоо гаргаж ирсэн ...өндөрөөрөө 20 см орчим өргөөшөө нэлээд өргөн гуулин маанийн үсэг товойлгож цохисон шар өнгийн гуулин хүрд байсан.  Ганцоожид ахад нь эртний эдлэл авдаг хүний утасны дугаар байгаа. Би тэр хүн рүү ярьж өгье гэхэд тэгье тэгье гэсэн. Миний утасны эрх хаагдсан байсан учраас Ганцоожийн утсаар эртний эдлэлийн хүн рүү залгасан Тэгэхэд Ганцоож та өөрийн юм шиг бодоод өгчихөөрэй намайг хүүхэд болохоор хямдхан авч магадгүй ах аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганцоожийн уг утас руу яриад та эртний эдлэл авдаг хүн мөн үү мөн бол нэг хүрд үзүүлэх гэсэн юм гэхэд бололгүй яахав хүрэг ир гээд, Хэрлэн сумын 1 дүгээр багийн хуучнаар ягаан худгийн урд талд уулзсан. Тэгээд ахад хүрдийг харуулахд 40-50 мянгаар авья гасэн, Тэгэнгүүт нь би Ганцоожид ингэх хямдхан өгөөд яахав хоол гуйсан юм байгаа биш гэртээ аваачаад тавичихгүй юу гэхэд Ганцоож жаахан цаашаа явж байснаа жаахан дээшээ 100 мянгад өгье гээд хэлээд үз гэхээр нь тэгье тэгье гээд ахыг эргэж дуудаад ахаа та 100 мянгад авах уу гэхэд 100 мянгад авахгүй ээ, 80 мянгад авбал авья гэж байна гэхэд Ганцоож 80 мянгад егчих өгчихье надад мөнгөний хэрэг байна яаралтай хот орох ажил байна гэсэн. Чи хот орох гэж байгаа бол надгай явчихгүй юу даа би эхнэр хүүхэдтэйгээ явна чи надад бензиний мөнгө нэмэрлээд суугаад явчихгүй юу гэж хэлсэн. Тэгэж явж байгаад Ганцоожос зардлынхаа мөнгийг өгчих гээд 20000 төгрөг авсан. Тэгээд би 20000 төгрөгөөр бензин яаж хүрэх вэ гээд эхнэрийнхээ гар утасыг 20000 төгрөгөнд ломбарданд тавьсан. Манай машин Заг капитал-д мөнгөний зээлэнд байдаг юм. Зэлийнхээ хүү мөнгийг нь өгөх гээд байж байсан юм. Аав ээж хоёроосоо 20.000 төгрөг машины хүүний мөнгө дутаад байна гэж аваад Заг капиталын данс руу 56000 төгрөг хийсэний дараа Ганцоож Шинээ ахаа эртхэн гарахгүй юм уу яараад байна ш дээ гялс явья гээд байсан. Өдрийн архи сайн гараагүй байсан болохоор Хангай найзаараа машинаа бариулаад Багануур хүртэл явах зуур Ганцоож замдаа 0,75 граммын Улаанбаатар, нэг том пиво ойр зуурын идэж уух юм дэлгүүрээс авсан. Тэгээд Багануурт очоод би найзтайгаа уулзсан. Тэгээд Мандаа найзаараа машинаа бариулаад, Хангай Ганцоож, манай эхнэр хүүхэд би тавуулаа хот руу шөнедөө орсон. Тэгээд маргааш нь Мандаа буцсан. Хотод ажилтай гээд яараад байсан мөртлөө Ганцоож манайхаас бараг гарахгүй байгаад үдээс хойш нь Цайз руу ахтайгаа уулзана гэж хэлээд явсан. Тэгээд орой 17 цагийн үед ирсэн. Ирэхдээ 20000 төгрөг эгчээсээ авлаа гэж хэлж ирсэн. Хангай буцах зардалгүй байсан учир 5000 төгрөгийг авч Хангайд өгсөн. Үлдсэн 10.000 төгрөгөөр 2 том пиво аваад. үдэгдэл 5000 төгрөгөөр хоолны ойр зуурын юм аваад дууссан. Пиво ууж дуусаад манайд хоносон. Маргааш өглөө Ганцоож бид хоёр вакзол ороод өдөр 14 цаг хүртэл гадуур таксинд яваад ирээд машин тэргээ Ганцоожтой хамт угаасан. Түүний дараа зурагт хараад байж байтал гаднаас огтын танихгүй 3 залуу орж ирсэн. Тэгээд 3 залуу орж ирээд Ганцоожийг уулзья гээд авч гарсан. Авч гараад тэр чигтээ сураггүй алга болсон. Ганцоожийг явсны дараа би Батсайхан гэдэг найз руугаа утсаар яриад Ганцоожыг 3 танихгүй залуу ирээд аваад гараад явчихлаа хашааны гадаа алга байна гэхэд манай найз наадахыг чинь хэлэхээ мартчихаж Мөөнөө ярьсан. Ганцоожийг айлаас юм хулгай хийсэн байна зугтаагаад явчихсан юм шиг байна. Наадах чинь томоохон юманд унасан байх гэхээр нь би түүнийг хулгай хийсэн юм байна гэдгийг мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34хуу/
Гэрч Г.Гантулгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...  2016 оны 06 дугаар сарын 10-ны үед шиг санаж байна. Хийдийн сууринд өөрийн найз Энх-Амгалангийн гэрт орой 20 цагийн үед шиг санаж байна тэднийд байж байхад Ганцоож гаднаас орж ирсэн. Тэгээд надтай уулзаад найз нв эмээгээсээ өвлөгдөж ирсэн ганц бурхан зарах гэсэн юм би эртний эдлэл авдаг хүнд зарах гэхээр надаас хямдхан авах гээд байна чи зараад өгчих 100.000 төгрөг гэж хэлэхэд болно гэсэн.Тэгээд би Ганцоожийн зааж өгсөн хүн дээр очоод бурхан зарах гэсэн юм минийх гэж хэлээд ямар үнээр зарах вэ гэхээр нь 100,000 төгрөгөөр зарна гээд түүнд зарсан. Ганцоож надад зарж өгсөн гээд утсандаа нэгж хийгээрэй гээд 10,000 төгрөг өгсөн. Тэгээдл надаас салаад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 хуу/
         Т.Ганцоожийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2016 оны 06 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 6б-14 тоотод байх ээжийн төрсөн эгч Санжаажавын Чимгээгийн гэрийн цоожны цүүг нь нь даруулганаас гараараа татаж хаалгыг онгойлгосон. Тэгээд гэрт нь ороод, гэр дотор зүүн хойд талд нь байх улаан хүрэн өнгийн авдран дотроос дээд талын тавиур ээрээс эхлээд очирваань бурхан, дараа нь алтан шармал бурхныг хулгайлан авч, өмднийхөө зүүн талын хажуугийн халаасанд очирваань бурханыг нь хийсэн. Тэгээд алтан шармал бурхныг нь зүс таних залууг засмал замын баруун талд нь зогсож байхад өгсөн. Тэр залуу уг бурхныг курткэнийхээ халаасанд хийсэн. Тэгээд би эртний үнэт эдлэл авдаг Төрмөнх ах руу утсаар ярьж, манай нэг найзад бурхан байна. Та үзэх үү үзье аваад ир гэсэн. Хаана гэж асуухад Төв ХААН банкны үүдэнд уулзья гэхээр нь такси бариад очсон. Тэгээд таксинаас буугаад Төв Хаан банкны АТМ-ийн зүун талд нь уулзаж 20.000 төгрөгөөр зарсан. Би тэр залууд 10.000 төгрөг өгсөн. Үлдсэнээр нь тэр зүс таних залуу Хэнтий Ус ХХК-нд ажилладаг Амгаа гэх 25-26 орчим насны залуу бид хэд Түмэндэмбэрэл, Хишиг бааранд орж, Хишиг бааранд орж нэг том боргио пиво авч, гурвуулаа хувааж уусан. Түүний дараа Түмэндэмбэрэл бааранд орж, 0,5 граммын сархад архи гурвыг авч уусан. Тооцоог нь би өөрөө хийсэн Тэгтэл бидэнтэй хамт явсан залуу 2- 3 залуучуудтай уулзахаар нь Амгаа бид хоёр ийшээ пивонд яваад ирье гээд баарнаас гарч такси бариад, тэгээд Сэцэнхаан зоогийн газарт 00 цаг өнгөрч байхад Амгаа бид хоёр хоол авч идсэн. Тэгээд би Амгааг гэрт нь хүргэж гэр рүүгээ харьсан. Банкны байранд зхнэрийнхээ байгаа газар 01 цагийн үед орж унтаад, маргааш өглөө нь 08 цаг енгөрч байхад эхнэртээ намын нээлтэнд явчихаад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд Хурх захын манаач хийдэг аавынхаар ороод, 09 цаг өнгөрч байхад тэндээс гарч, урагшаа Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн суурин руу Шинэбаярынх руу явган явж байхад Шинэбаяртай Золжигуүр дэлгүүрийн урд ягаан худгийн тэнд таарсан. Би Шинэбаярт ганц юм уух уу гэхэд тэгье гэхээр нь би Золжигүүр дэлгүүрээс 09 цаг өнгөрч байхад ороод нэг шил 0,5 граммын ерөөл архи аваад уугаад сууж байхад Шинэбаяр ахад мөнгө хэрэг байна гэхээр нь за дүү нь олж өгье гэж хэлсэн. Тэгээд би Шинэбаяр ахыг гэрт нь үлдээгээд 2016 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 11 цагийн орчимд Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 6-6-14 тоотод байх С.Чимгээ эгчийн гэрт дахин хаалганых нь цүүг гараараа сугалаад гэрт орж, зүүн хойд талын авдар дээр байсан, гуулин хүрдийг авсан. Тэндээс гарч Шинэбаяр ахынд очоод, энэ миний юм байгаа юм, зараад та зээлээ дарвал дар гэхэд за гээд үнэт эдлэл авдаг Төрмөнх ах руу утсаар ярьж, Хэрлэн сумын 1 дүгээр багт байдаг ягаан худгийн урд талд уулзаж, 90.000 төгрөгөөр зараад, би Шинээ ахад 54000 төгрөг зээлийнх нь мөнгийг өгсөн. Шинэбаяр ах приус маркын автомашинаа Хангай гэдэгт залуугаар бариулаад Улаанбаатар хот руу, Шинэбаяр ах, түүний эхнэр хүүхэд, Хангай ах бид тав хот руу явсан. Тэгээд хотод очоод Офицерийн урд талд гэр хороололд Шинэбаяр ахын хотод байдаг гэрт нь очиж 2 хоносон. Тэгэж байж байгаад 2016 оны 06 дугаар сарын 13-ны орой 19 цагийн Шинэбаяр ахын гэрт байж байгаад цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 53- хуу/ 
        Алдагдсан эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 21-25 Хуу/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
    
Шүүгдэгч Т.Ганцоож нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 01 дүгээр баг Хийдийн 6Б-14 тоотод оршин суух иргэн С.Чимгээгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн гуутай очирваань зурмал бурхан, алтан шармал ногоон дарь эх бурхан, манийн зургаан үсэгтэй гуулин хүрдыг хулгайлж бага бус хэмжээний буюу 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч, хохирогч нарын болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон прокуророос зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байх тул эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 
Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Л.Урангуа нь алдсан эд зүйлээ хүлээн авсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байна.
Харин шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Д.Төрмөнхөд учруулсан 255000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 255000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Төрмөнхөд олгох нь зүйтэй.


Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Шовгор овогт Төмөрсүхийн Ганцоожийг орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ганцоожийн эд хөрөнгийг хураахгүйгээр 03 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ганцоожийн цагдан хоригдсон 34 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Ганцоожоос 255.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Төрмөнхөд олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Ганцоожид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
                  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.МӨНХТУЛГА