Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/410

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч Д.Нямсүрэн, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Уранхиа овогт Борын Амаржаргалд холбогдох эрүүгийн 1711000000083 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 14-261 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, Б.А,

Холбогдсон хэргийн талаар;

Б.А нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-291а тоотод А.Далантайг гэртээ унтаж байхад нь зодож түүний биед тархи доргилт, цээжний зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1.  Шүүгдэгч Б.А хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:       мөрдөн   байцаалтан          шатанд үнэн зөв мэдүүлсэн,

хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны мэдүүлэхдээ: Би 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-291а тоот өөрийн хашаандаа Далантай ах хүргэн Ганпүрэв гэгчтэй 2 жил 0.5 литрийн Хараа гэх нэртэй архи хувааж уучихаад Ганпүрэвийн хамт Далантай ахын гэрт нь орсноо санаж байна тэгээд нэг хэсэг юу болсныг мэдэхгүй уусан архиндаа ухаанаа алдаад санахгүй байж байгаад гэнэт ухаан орсон чинь би Далантай ахыг дарчихсан нүүрэн тус газар руу нь цохиж байснаа санаж байна тэгээд манай хүү /Хараа хочто/ Мөнх-Эрдэнэ намайг салгаж гэрт оруулсан гэсэн мэдүүлэг /хх 34/

  1.  Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжпэн судлав.

- Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ч.Далантай мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед Чингэлтэй дүүр “ хороо, ХГ-291а toot гэртээ унтаж байсан чинь манай аавын дүүгийн хүүхэд Амаржаргал гэгч гаднаас согтуу орж рээд надтай юм ярих гээд байхаар нь үгүй би би юм ярихгүй чи манай гэрээс гар гэсэн чинь чи намайг хөөдөг хэн бэ гэж хэлээд толгой руу маш олон удаа цохиж гэмтэл учруулсан гэсэн мэдүүлэг/хх-7-8/.

  •  Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Нандин-Эрдэнэ мэдүүлэхдээ: Би 2017 оны 08 дугаар сарын ЗО^ны 12 цаг өнгөрч байхад би гэртээ унтаж байх үед манай хажуу айлын ах Ганпүрэв намайг сэрээгээд аав чинь гадаа архи уугаад байна гэхээр нь би нээх толгой хэвтэж байгаад босоод шанага хайгаад олдохгүй гадаа гарсан чинь хүмүүс хэрэлдэж байгаа чимээ сонсогдохоор нь гайхаад Далантай ахын гэр рүү орсон чинь манай аав Амаржаргал Далантай ахтай барьцалдчихсан зогсож байхаар нь би очоод хүүе та хоёр чинь юу болоод байгаа юм бэ гээд салгах гэсэн чинь дийлэхгүй зогсож байсан чинь манай эрэгтэй дүү Мөнх-Эрдэнэ орж ирээд нөгөө хоёрыг салгаад гэр рүүээ өргөж оруулсан .. гэсэн мэдүүлэг. /хх 11-12/,
 

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ш.Ганпүрэв мэдүүлэхдээ: Би 2017 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 09 цагийн үед манай хадам дүү Амаржаргалын хамт гэрийнх нь гадаа ямаа шараад 0.5 литрийн Хараа гэх архи 2 шилийг хувааж уугаад сууж байсан чинь гэнэт Амаржаргал байхгүй болчихоор нь гайхаад сууж байсан чинь хажуу талын Далантай ахын гэрт шуугиан болоод байхаар нь яваад ортол Амаржаргал Далантай ахын дээр нь гарчихсан цохиж байхаар нь би очоод юу болж байнаа гээд Амаржаргалыг татаж унагаахад Амаржаргал намайг чи бас яах гээд байгаа юм бэ гээд над руу дайраад байсан тэгээд дийлдэхгүй болохоор нь Амаржаргалын гэр рүү ороод хүүхдэд нь хэлэхэд Мөнх-Эрдэнэ гэдэг хүүхэд нь орж салгасан гэсэн мэдүүлэг. /хх 27-28/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11146 дугаар дүгнэлтэд:

  1.  Ч.Далантайн биед тархины доргилт цээжний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
  3.  Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5.  Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх-29/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41-42/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-43/ Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 49/ зэргийг шинжпэн судлалаа.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-291а тоотод А.Далантайг гэртээ унтаж байхад ль зодож түүний биед тархи доргилт, цээжний зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч

Ч.Далантайгийн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-291а тоот гэртээ унтаж байсан чинь манай аавын дүүгийн хүүхэд Амаржаргал гэгч гаднаас согтуу орж рээд надтай юм ярих гээд байхаар нь үгүй би би юм ярихгүй чи манай гэрээс гар гэсэн чинь чи намайг хөөдөг хэн бэ гэж хэлээд толгой руу маш олон удаа цохиж гэмтэл учруулсан гэсэн мэдүүлэг /хх-7-8/, мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Нандин-Эрдэнийн:...би 2017 оны 08 дугаар сарын 30гны 12 цаг өнгөрч байхад би гэртээ унтаж байх үед манай хажуу айлын ах Ганпүрэв намайг сэрээгээд аав чинь гадаа архи уугаад байна гэхээр нь би нээх толгой хэвтэж байгаад босоод шанага хайгаад олдохгүй гадаа гарсан чинь хүмүүс хэрэлдэж байгаа чимээ сонсогдохоор нь гайхаад Далантай ахын гэр рүү орсон чинь манай аав Амаржаргал Далантай ахтай барьцалдчихсан зогсож байхаар нь би очоод хүүе та хоёр чинь юу болоод байгаа юм бэ гээд салгах гэсэн чинь дийлэхгүй зогсож байсан чинь манай эрэгтэй дүү Мөнх-Эрдэнэ орж ирээд нөгөө хоёрыг салгаад гэр рүүгээ өргөж оруулсан...гэсэн мэдүүлэг /хх 11-12/, мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ш.Ганпүрэвийн:....би 2017 оны 08 дугаар сарын 30-ны өглөө 09 цагийн үед манай хадам дүү Амаржаргалын хамт гэрийнх нь гадаа ямаа шараад 0.5 литрийн Хараа гэх архи 2 шилийг хувааж уугаад сууж байсан чинь гэнэт Амаржаргал байхгүй болчихоор нь гайхаад сууж байсан чинь хажуу талын Далантай ахын гэрт шуугиан болоод байхаар нь яваад ортол Амаржаргал Далантай ахын дээр нь гарчихсан цохиж байхаар нь би очоод юу болж байнаа гээд Амаржаргалыг татаж унагаахад Амаржаргал намайг чи бас яах гээд байгаа юм бэ гээд над руу дайраад байсан тэгээд дийлдэхгүй болохоор нь Амаржаргалын гэрлүү ороод хүүхдэд нь хэлэхэд Мөнх-Эрдэнэ гэдэг хүүхэд нь орж салгасан гэсэн мэдүүлэг /хх 27-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11146 дугаар дүгнэлт болон бусад мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо

сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

»

Шүүгдэгч Б.А нь хохирогч Ч.Далантай нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хоорондоо эвлэрэн тохиролцсон, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасаи торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж

 

шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг v   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1.  Шүүгдэгч Б.Алыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Аыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих

—-              ялаар солих болохыг сануулсугай.

  1.  Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
  2.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  1.  Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

     

     

     

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      С.БАТЖАРГАЛ