Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/00910

 

2017 оны 04 сарын 20 өдөр                   Дугаар 183/ШШ2017/00910                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед цогцолбор 5 давхар, “Номин холдинг” ХХК-ийн /РД:2708392/ нэхэмжлэлтэй,

“Ойгон нуур Энерги” ХХК-ийг /РД:2859483/ эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөгч Ж.Давааням, нарийн бичгийн дарга О.Анхбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ар Пи Энд Эй” ХХК нь “Ойгон нуур Энерги” ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Бараа материал нийлүүлэх” гэрээ байгуулан гэрээнд заасан 6 нэр төрлийн 40,140,194 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн юм. Гэтэл “Ойгон нуур Энерги” ХХК нь гэрээнд заасны дагуу хөнгөлөлттэй үнэ болох 38,133,185.30 төгрөгөөс 15,066,446 төгрөгийг төлөхгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. “Номин Холдинг” ХХК нь “Ар Пи Энд Эй” ХХК-тай 2016 оны 4 сарын 10 ны өдөр МН/16/48 дугаартай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” байгуулан “Ойгон нуур Энерги” ХХК-с дээрх өр, төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэн авсны дагуу манай компани хариуцагч “Ойгон нуур Энерги” ХХК /РД:2859483/-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч тус компанийн оршин үйл ажиллагаа явуулж буй хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул “Ойгон нуур Энерги” ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Номин холдинг” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар хүсэлтийг 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр, 134 дүгээр зүйлийн 134.1-д “Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ” гэжээ.

 “Номин ходинг” ХХК нь тул “Ойгон нуур Энерги” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 15.066.446 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэсэн боловч оршин байгаа газр нь мэдэгдэхгүй тул эрэн сурвалжлуулна гэж тайлбарлав.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд “Ар Пи Энд Эй” ХХК нь “Ойгон нуур Энерги” ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Бараа материал нийлүүлэх” гэрээ байгуулан гэрээнд заасан 6 нэр төрлийн 40,140,194 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлсэнбайна.

 

“Номин Холдинг” ХХК нь “Ар Пи Энд Эй” ХХК-тай 2016 оны 4 сарын 10 ны өдөр МН/16/48 дугаартай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” байгуулан “Ойгон нуур Энерги” ХХК-иас дээрх өр, төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэн авчээ.

 

Талуудын байгуулсан гэрээнд “Ойгон нуур Энерги” ХХК-ийн хаяг, утас байхгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоож байгаа, Өглөг, авлагын тайлан, Бараа хүлээлгэн акт зэрэг баримтуудаар “Ойгон нуур Энерги” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг нотолж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно” гэж, 155.4-д “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан байна.

 

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Ариунзоригт захиралтай “Ойгон нуур Энерги” ХХК-ийг /РД:2859483/  эрэн сурвалжлуулах тухай “Номин холдинг” ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасныг баримтлан Т.Ариунзоригт захиралтай “Ойгон нуур Энерги” ХХК-ийг /РД:2859483/  эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Т.Ариунзоригт захиралтай “Ойгон нуур Энерги” ХХК-ийг /РД:2859483/ эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ