| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1900/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1938 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1938
2020 11 05 2020/ШЦТ/1938
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр, улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ад холбогдох эрүүгийн 2006 00000 2679 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.А нь согтуурсан үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монел 17-335 тоотод иргэн Б.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нуруун тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 2679 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч
П.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би гэрээсээ гэрч Нэргүй ахын гэрт очиход Нэргүй ах, түүний эхнэр Туул, бүдүүн Ганбаа ах, А, Мөнгөө эгч гэх хүмүүс байсан. Ууж байсан архинаас нь нэг татаад гэрээс гарах гэхэд А гээд байгаа залуу улаан, цагаан өнгийн хутгаар миний дал руу хутгалаад зугтаад алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Гэрч Ж.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өглөө 08 цагийн орчим найз Нэргүйн гэрт очсон. Гэрт нь Нэргүй, түүний эхнэр Туул, Э, Ганбаатар нар байсан. Тэд нар нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи авч ууж дуусгаад нэмж дахин нэг шил архи авч уусан. Би архи уугаагүй, 2 ширхэг Сэнгүр пиво уусан. Гэртээ харьж унтаж байгаад 15 цагийн үед Нэргүйн гэрт эргээд очиход Ганбаатар, А нар нэг том савлагаатай пиво ууж байсан. Гаднаас Э орж ирсэн. Удалгүй Эыг А гэнэт “чи муу хулгайч шоронгийн банди минь зайл” гэж хэлээд хаанаас гэдгийг мэдэхгүй хутга гаргаж ирээд Эыг үг хэлэхийн завдалгүй нуруунд нь цохих шиг болсон. Удалгүй нуруунаас нь цус гарч эхэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” /хх-ийн 58-59/,
Гэрч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагийн орчим найз Нэргүйн гэрт очсон. Намайг очиход Нэргүй, түүний эхнэр Туул, Э, А, Мөнхтуяа нар байсан. Бид нар 3 шил 0.75 литрийн Хараа архи хувааж уусан. Тэгээд сууж байтал А Эыг “чи муу хулгайч шоронгийн банди зайл” гэж хэлээд хаанаас авсан хутга гэдгийг мэдэхгүй нэг хутга гаргаж ирээд Эыг юм ярих завдалгүй нуруу хэсэгт нь цохих шиг болсон. Тэгээд ар нуруунаас нь цус гарч хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11527 дугаартай:
“Б.Эын биед нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 11-12/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4174 дугаартай:
“Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй хар өнгийн цамц, шар оруулгатай хөх өнгийн цамцанд зүсэгдэлт гарсан байна. Гар нүүрийн алчуур гэмтэлгүй байна. Зүсэгдэлт
шинээр гаргасан байна. Зүсэгдэлт хэрэг үлдэгдэх үед гарсан эсэхийг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-51/,
Шүүгдэгч П.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би найз Нэргүйгээс мөнгө зээлэх зорилгоор гэрт нь очсон. Намайг очиход Э, Нэргүй, Алтангэрэл, Ганбаа нар согтуу байсан. Өмнө нь Э Нэргүйгийн 300.000 төгрөгийг авч явсан гээд муудалцаад байж байхаар нь Нэргүйн хамт Эыг хөөж гаргасан юм. Тэгсэн Э эргээд ороод ирэхээр нь би дахин хөөж гаргахаар Эыг чирэхэд хашааны хаалганы үүдэнд байсан хогийн савнаас зуураад гаргахгүй байхаар нь татахад хойшоо саваад миний хутга барьсан баруун гар дээр унасан. Тэгээд нуруу руу нь хатгасан байсан. Эмнэлэг дуудсан. Биеийн байдал гайгүй юм шиг байхаар нь би гэр рүүгээ явсан. Миний утасны цэнэг дууссан. Өглөө утсаа асаахад Нэргүйгийн дугаараас дуудлага ирээд “цагдаа дээр очиж уулз” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
Хавтаст хэргээс шүүгдэгч П.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, жолооны эрхийн лавлагаа /хх-ийн 34/, оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 35/, Бар үр бар ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар явуулах тухай хүсэлт /хх-ийн 54-55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч П.А нь согтуурсан үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монел 17-335 тоотод иргэн Б.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нуруун тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар
хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч П.Агийн иргэн Б.Эын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Э нь хохирол төлбөр нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч П.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 37.1, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ