Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 00699

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буян-Ухаа 21 гудамж 775 тоотод оршин суух, Боржигон овгийн Рагчаагийн Ганцэцэг /ДС70080702/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, морин 5 гудамж 191 тоотод оршин суух, Олгон овгийн Батсүрэнгийн Гантулга /РД: ШГ84082619/-д холбогдох,

           Зээлийн гэрээний үүрэгт 1.216.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Ганцэцэг, хамтран нэхэмжлэгч Б.Түвшинжаргал, хариуцагч Б.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.

 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:   

 

            Нэхэмжлэгч Р.Ганцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Мөнхжаргал минйи бие Б.Гантулгыг танидаг бөгөөд 2016 оны 10 дугаар сарын эхээр найз бүсгүйтэйгээ хамт байр түрээслэх хэрэгтэй болоод байна, машинаа барьцаанд тавья мөнгө зээлээч гэхээр нь өөрийн төрсөн эгч Р.Ганцэцэгээс 720.000 төгрөг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгууланавч өгсөн юм. Удалгүй байрны түрээсийн мөнгө хүрэхгүй байна, дахиад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь өөрийн гэр бүлийн хүн Б.Түвшинжаргалын нэр дээр 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр сарын 0,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж 780.000 төгрөг буюу нийтдээ 1.500.000 төгрөг зээлдүүлсэн ба үүнээс 500.000 төгрөгийг Б.Гантулгын аав Батсүрэн нь өгсөн. Тухайн үед зээлдэгч Б.Гантулга өөрийн дүүгийн нэр дээр байсан Марк-2  машиныг зээлийн барьцаанд тавьна. Хэрвээ зээлээ төлж чадахгүй бол дүүгээ Солонгосоос ирэхээр нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг шилжүүлнэ гэж хэлсэн. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 28-н өдөр Б.Гантулгын аав Батсүрэн нь ирж Солонгосоос ирж байгаа хүүхдээ тосох хэрэгтэй байна гээд машинаа аваад явсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ ч төлөхгүй машинаа ч өгөхгүй ямар ч холбоо барихгүй удаж байна. Иймд зээлдэгч Б.Гантулгаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 1.000.000 төгрөг болон эхний зээлдүүлсэн 720.000 төгрөг, алданги 216.000 төгрөг, нийт 1.216.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгч Р.Ганцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 1 сарын хугацаатай, 720.000 төгрөгийг зээлүүлсэн. Гэрээний дагуу зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон боловч үндсэн зээл болон алдангийг огт төлөөгүй. Иймд 720.000 төгрөгийн алданги нь 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны алдангыг тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү  гэв.

 

Хамтран нэхэмжлэгч Б.Түвшинжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: хариуцагч Б.Гантулга нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 780.000 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Б.Гантулга нь дүүгийнхээ автомашиныг барьцаалсан боловч 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Гантулга нь автомашинаа аваад явсан. Зээлийн нийт үнийн дүнгээс Б.Гантулга нь 500.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 280.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Гантулга шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Би Р.Ганцэцэгээс 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1 сарын хугацаатай, 720.000 төгрөгийг зээлсэн. Гэрээний дагуу зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 780.000 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Б.Гантулга нь дүүгийнхээ автомашиныг барьцаалаад дараа нь зээлийн гэрээний хугацаанаас өмнө уг автомашинаас буцааж авсан. Би барилгын компанид ажилладаг учраас одоо 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилд гараад зээлээ төлөх боломжтой гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                               

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хариуцагч Б.Гантулгаас зээлийн гэрээний үүрэгт 1.216.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Р.Ганцэцэг, хамтран нэхэмжлэгч Б.Түвшинжаргал нарын нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.

             

            Хариуцагч Б.Гантулга нь “Би Р.Ганцэцэгээс 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1 сарын хугацаатай, 720.000 төгрөгийг зээлсэн. ...Мөн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 780.000 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаатай зээлсэн” гэж тайлбарладаг.

           

            Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Р.Ганцэцэг болон Б.Гантулга нарын хооронд 2016-10-23-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 720.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, гэрээнд зааснаар уг мөнгийг 2016-11-23-ны өдөр төлөхөөр заажээ.

Мөн Б.Түвшинжаргал болон Б.Гантулга нарын хооронд 2016-11-08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлдүүлэгч нь 1.420.000 төгрөгийг 1,6 жилийн хугацаатай, сарын 0,5 хувийн хүүтэй, алданги 0,1 хувиар тооцохоор зээлж, хариуцагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

           Хариуцагчийг дээрх гэрээний 2.6 дахь хэсэгт заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу бетон зуурмагийн үнийг бүрэн төлөөгүй гэж үзээд гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар алдангид 20 569 000 төгрөгийг  нэмж тооцож, нэхэмжлэлийн шаардлагын  нийт үнийн дүнг тодорхойлсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” заалтад нийцсэн байна.  

 

           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний 6.1 дэх хэсэгт алданги төлөхөөр тохирсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар  анзын гэрээг бичгээр хийсэн гэж үзнэ.    

 

           Талуудын хооронд гарсан ажил, гүйлгээг анхан шатны баримт тус бүрээр тооцоо нийлсэн гэх 2015.12.31-ний өдрийн тооцоо нийлсэн актаас үзэхэд 2015.09.28-ны өдрийн байдлаар хариуцагч “Цогтгарамгай” ХХК нь гэрээний үүрэгт  24 270 000 төгрөгийг төлсөн, бетон зуурмагийн үнэд 41 138 000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй гарсаныг 2 компанийн нягтлан бодогч нар баталсан байна.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч солигдож “ЭДТ”ХХК-ийн захирал Ж.Чин-эрдэнэ шүүх хуралдаанд оролцсон, “ЭДТ”ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Ж.Одончимэгийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байх бөгөөд талуудын хооронд бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болон “ЭДТ”ХХК-иас бетон зуурмагийг “Цогтгарамгай” ХХК хүлээн авч, улмаар “Цоте менежмент консалтинг” ХХК-ийн захиалгаар баригдаж байсан “Хөх мандал” хорооллын барилгад нийлүүлсэн болох нь “Цогтгарамгай” ХХК-ийн захирал Б.Билгүүний гарын үсэг бүхий 2016.04.28-ны өдрийн 08 тоот албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.12-ны 04231 тоот шийдвэр, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.  

 

          Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа  хариуцагч тал нотолж чадаагүй бөгөөд түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй болно.

  

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгаас 874.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Ганцэцэгт олгож, мөн хариуцагч Б.Гантулгаас 280.000 төгрөг гаргуулж хамтран нэхэмжлэгч Б.Түвшинжаргал нарт тус тус олгосугай. 

 

            2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Гантулгаас 33734 төгрөг гаргуулж Р.Ганцэцэг,  Б.Түвшинжаргал нарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33734 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ                                            Д.ЭНХЦЭЦЭГ