| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1563/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1629 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1629
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч И.Э.Б, түүний өмгөөлөгч Н.Дашдулам ҮД:07-25 нарыг
оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх
хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шаргай овогт Ичинхорлоогийн Э.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0466 62047 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Хангамж Өргөө” ХХК-д өрлөгчин ажилтай байсан, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 29 дүгээр байрны 3-00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Б
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
И.Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэнүр горхи хотхоны гадаа иргэн А.Дэмбэрэлсүрэнтэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Э.Б мэдүүлэхдээ: Холбогдсон хэрэгтээ гэмшиж байна. Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Дэмбэрэлсүрэнгийн: ...2018.05.23-ны 13:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5-р хороо Сэнүр горхи хотхоны гадаа таксины жолоочоос найзынхаа утас, гар цүнхийг авах гэтэл цүнхийг нь өгөөд утсыг нь өгөхгүй мөнгө өгч байж ав гэхээр нь маргалдсан чинь миний нүд, шүд хэсэг рүү гараараа цохиж гэмтэл учруулсан. Би цагдаад дуудлага өгсөн чинь эргүүлийн цагдаа нар ирээд бид хоёрыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр авч ирж өргөдөл гаргаж өг гээд өргөдөл гаргаж байна. Миний нүүрэн тус газар гараараа 4-5 удаа цохиж гэмтэл учруулсан. Би зодуулсандаа гомдолтой байна...
...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Санал нийлж байна. Миний биед дээрх гэмтлүүдийг Э.Б гэх хүн учруулсан. Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүх хуралдаанд суухгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14, 15 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6686 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн И.Э.Бын: ...Би өөрийн ахын “Приус-11” маркийн машинтай таксинд буюу халтуур хийж яваад 2 эрэгтэй, 2 эмэгтэйг Жуковын ойролцоо сургуулийн орчимд буулгасан юм. Уг хүмүүс миний машинаас буухдаа эмэгтэй хүний цүнхтэй эд зүйл, Ай Фоне маркийн гар утсаа орхиод буусан байсан юм. Тэгээд уг гар утсаар нэг эмэгтэй хүн залгаад би чиний машинд гар утсаа үлдээсэн байна, шагналыг чинь өгье, гар утсаа авмаар байна гэхээр нь маргааш уулзаж уг хүнд гар утсыг нь өгөхөөр болсон чинь уг эмэгтэй нь би очиж чадахгүй би, би эрэгтэй найзыгаа явуулчихъя гэж хэлсэн юм. Тэгээд миний ажил амжихгүй байсан учир 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 11-12 цагийн орчимд манай гэрийн гадаа уг гар утсыг нь авах ёстой эрэгтэй хүнтэй уулзсан юм. Тэгээд би уг эрэгтэй хүнд цүнхтэй эд зүйлийг нь өгөөд гар утсыг нь өгөхдөө шагналаа авъя гэж хэлсэн чинь уг эрэгтэй нь надад би чамд шагнал өгдөг хүн биш, би Даяар Монголын гишүүн гээд надтай маргалдаад байхаар нь би хоёулаа зодолдъё гэж хэлээд нөгөө эрэгтэй хүнтэй зодолдсон. Би уг эрэгтэй хүн буюу Дэмбэрэлсүрэнтэй /сүүлд нь нэрийг нь Дэмбэрэлсүрэн гэдгийг нь мэдсэн/ нүүрэнд нь 3-4 удаа цохисон чинь үүдэн 2 шүд нь эмтэрсэн юм. Миний баруун хацарт шалбарсан байсан юм. Удалгүй цагдаа ирж, биднийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст авч ирсэн юм. Би хохирогч Дэмбэрэлсүрэнд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эмчилгээний зардал гэж 150.000 төгрөгийг бэлнээр
өгч, хохиролгүй болгосон. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй, хохирогч Дэмбэрэлсүрэн нь өөрөө хэлэх байх. Би бусдын биед хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас И.Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэнүр горхи хотхоны гадаа иргэн А.Дэмбэрэлсүрэнтэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул И.Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч И.Э.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэнүр горхи хотхоны гадаа 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэн А.Дэмбэрэлсүрэнтэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч И.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч А.Дэмбэрэлсүрэн нь хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ болон хэргийн материалтай танилцахдаа илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 15 дугаар тал/
Шүүгдэгч И.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн
зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ