Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00082

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон 

                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар “Ю*******” ББСБ-ын нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэг 131 796 600 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай Б.А*******д  холбогдох иргэний хэрэгт талууд эвлэрэн хэлэлцэж, төлбөрийг 2017.04.01-нээс 2017.05.01-нийг хүртэл 32 949 150 төгрөг, 2017.05.01-нээс 2017.06.01-нийг хүртэл 32 949 150 төгрөг, 2017.06.01-нээс 2017.07.01-нийг хүртэл 32 949 150 төгрөг, 2017.07.01-нээс 2017.08.01-нийг хүртэл 32 949 150 төгрөг төлөхөөр, гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Х*******, *******,******* м/кв талбай бүхий Ү-2******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар төлбөрийг нөхөн төлүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.А*******ас 408 467 төгрөгийг гаргуулж “Ю*******” ББСБ-д    олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.11.03-ны өдөр төлсөн 816 933 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ЭНХЦЭЦЭГ