Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/948

 

 

 

 

 

 

     

   2021             9             15                                          2021/ШЦТ/948  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтлөн,

улсын яллагч Д.Ууганцэцэг,   

шүүгдэгч Ө.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Ө-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 0099 51243 дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ө-ын О- нь Монгол Улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, автомашин засварлах ажил эрхэлдэг, ам бүл-2, эхийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ялыг эдэлж дуусгавар болсон,  

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ө.О- нь 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 00-0гудамжинд иргэн Б.А-гын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “баруун хөмсгөнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор буланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.О- мэдүүлэхдээ: Манай найзууд манай ахынд ирээд бид уулзаж, ярилцаад цай ууж байсан чинь найз Гончигдорж найз охинтойгоо муудалцаад, найз охин нь гэрээс гүйгээд гараад явсан. Гончигдорж намайг араас нь очоод аваад ирээч гэж гуйсан. Би хашаанаас машинаа гаргаж байхад гудамжинд нэг машин байсан. Тэр машины хаалга хаагдахаар нь Гончигдоржийн найз охиныг тэр машинд суулаа гэж бодоод, машины урьд нь очиж зогсоод наад охиноо буулгачих гэсэн чинь тийм хүн байхгүй гэж хэлсэн. Би хохирогчийг андуураад цохисон байсан гэв.  

 

Хоёр. Эрүүгийн 2108 0099 51243 дугаар хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. “2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24а гудамжинд иргэн Б.А-га үл таних хүнд зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар тал),

 

2. Хохирогч Б.А-гын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:

“...2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Мөнхзултай гэрээсээ гараад хамт ажилладаг Түмэн-Өлзийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 00-0гудамжны 19-А тоот хашааны гадаа машин дотор сууж байхад машины хажуугаар хоёр танихгүй эмэгтэй гүйгээд өнгөрсөн. Түүний араас машинтай танихгүй залуу миний машины урдуур дарж зогссон. О- гэх залуу бууж ирээд машины цонхоор миний нүүрэнд  гараараа 2-3 удаа цохисон. Тухайн залуу миний машины хажуугаар өнгөрөөд явсан хоёр эмэгтэй миний машинд суугаад явах гэж байна гэж ойлгосон юм шиг байна лээ. ...Миний баруун хөмсөгний дээд хэсэгт сэтэрсэн. Би О- гэх залуугаас 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. . ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

-хохирогчоор дахин 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:“...Би эмчилгээний болон бусад зардлаа нэхэмжлэхгүй, энэ хэрэгтэй холбоотой гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

 

3. Гэрч А.Өлзийхутагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:

“...А-га 05 цагийн үед эхнэрийн хамт өөрийн машиныг унаад манай гудамжинд ирсэн. Түүний машинд ажлын залуу Түмэн-Өлзий, А-гын эхнэр бид хэд суугаад Түмэн-Өлзийн гэрийн гаднаас хөдлөх гэтэл урд машин зогссон, жолоочийн суудлаас миний зүс таньдаг О- бууж ирээд А-гын хаалгыг нээж машиных нь түлхүүрийг булаагаад, түүнийг машинаас татаж буулгаж нүүрэнд цохисон. ...Намайг машинаас буугаад салгах гэхэд О- А-гын хөмсгийг цохисон байсан. О- нилээн согтуу байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

 

4. Гэрч В.Түмэн-Өлзийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:

“...А-га намайг болон Өлзийхутагийг авахаар 05 цагийн үед эхнэрийн хамт ирж, бид хоёр суугаад хөдлөх гэтэл хажуугаар хоёр эмэгтэй гүйгээд явсан. Тэдгээр охидын араас явж байсан бололтой нэг машин бидний урдуур хааж зогсоод, жолоочийн суудлаас согтуу залуу бууж ирээд А-гын машины түлхүүрийг булааж аваад, А-гыг зодоод байсан. Би машинаас буугаад боль гэсэн боловч миний үгийг сонсоогүй. А-гын баруун хөмсгийг тэр машины жолооч залуу гараараа цохиж гэмтээсэн. Тэр залуу нэлээн согтуу байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

 

5. Шүүгдэгч Ө.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:

“...А-гатай маргалдаж муудалцаагүй. Манай хоёр эмэгтэй найзыг машиндаа суулгаад авч явах гэж байна гэж андуурч Б.А-га гэх хүний нүүрэнд 2-3 удаа гараараа цохисон. Би Б.А-гад учруулсан хохирлоо барагдуулахаа илэрхийлсэн. Одоогоор эмчилгээний зардалд мөнгө өгөөгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3769 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун хөмсгөнд хөндлөн 5 ширхэг мэс заслын оёдол бүхий шархтай, шархны орчим хаван хавдар ихтэй байв. Баруун нүдний дотор буланд 0.8х0.5 см улаан ягаан өнгийн зулгаралттай.

Дүгнэлтэд:

-Б.А-гын биед баруун хөмсгөнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь унах үед үүссэн байж болно, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /Шинжээч О.Нансалмаа/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

 

7. Шинжээч О.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Б.А-гын биед үзлэг хийсэн. Үзлэгээр тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, гараар цохих үед үүсгэгдэх боломжтой. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

 

            8. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хохирогч Б.А-га, шүүгдэгч Ө.О- нарын хүсэлт (хавтаст хэргийн 77-78 дугаар тал), Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 229 дугаартай тогтоол, прокурорын ялын санал (хавтаст хэргийн 79-80 дугаар тал),

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

9. Шүүгдэгч Ө.О-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 40 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/506 дугаартай шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 42-44 дүгээр тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 21/399 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 47 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дугаар тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 53-70 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.О-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ө.О- нь 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24а гудамжинд иргэн Б.А-гын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “баруун хөмсгөнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор буланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ө.О- нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Ө.О-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ө.О- нь 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 00-0гудамжны 19-А тоот хашааны гадна иргэн Б.А-гын нүүрэнд гараараа цохиж, эрүүл мэндэд нь “баруун хөмсгөнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор буланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-“2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24а гудамжинд иргэн Б.А-га үл таних хүнд зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар тал),

 

-Хохирогч Б.А-гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 00-0гудамжны 19-А тоот хашааны гадаа машин дотор сууж байхад ...О- гэх залуу бууж ирээд машины цонхоор миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Тухайн залуу миний машины хажуугаар өнгөрөөд явсан хоёр эмэгтэй миний машинд суугаад явах гэж байна гэж ойлгосон юм шиг байна лээ. ...Миний баруун хөмсөгний дээд хэсэгт сэтэрсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

-Гэрч А.Өлзийхутагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний зүс таньдаг О- бууж ирээд А-гын ...машиных нь түлхүүрийг булаагаад, түүнийг машинаас татаж буулгаж нүүр рүү нь цохисон. ...О- А-гын хөмсгийг цохисон байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

-Гэрч В.Түмэн-Өлзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нэг машин бидний урдуур хааж зогсоод, жолоочийн суудлаас согтуу залуу бууж ирээд А-гын машины түлхүүрийг булааж аваад, А-гыг зодоод байсан. ...А-гын баруун хөмсгийг тэр машины жолооч залуу гараараа цохиж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

-Шүүгдэгч Ө.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн“...Манай хоёр эмэгтэй найзыг машиндаа суулгаад авч явах гэж байна гэж андуураад Б.А-га гэх хүний нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3769 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар тал), шинжээч О.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Мөн шүүгдэгч Ө.О- нь хохирогч Б.А-гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд хохирогч Б.А-гын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ө.О-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-гын биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Б.А-га нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба  “хохиролд 300.000 төгрөг хүлээн авсан” талаарх хүсэлт /хх-77/-ийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Ө.О- нь бусдад төлөх төлбөргүй байна. 

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ө.О-тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ө.О- нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ө.О- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эдэлж дууссан байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ө.О- нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрсөн байх ба шүүх хуралдаанд гэм буруугаа, прокурорын ялын саналыг зөвшөөрч байгаа, ялаас зайлсхийвэл хорих ялаар солих хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн.

Иймд шүүгдэгч Ө.О- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Ө.О-д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, мөн оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” этгээд тус хуулийн үйлчлэлд хамаарна гэж хуульчилсан байна. 

Шүүгдэгч Ө.О- нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, мөн оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахаар байх тул тус хуулийн  дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.О- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ө-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-г 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 (долоон зуун тавин мянга) төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.О- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.А-гад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ө.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ө.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА