Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Э.Бадрал,

иргэдийн төлөөлөгч Д.Батсайхан,

насанд хүрээгүй шүүгдэгч У.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Энхбаяр, өмгөөлөгч Ц.Тунгалаг,

насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б, түүний хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэчимэг,

шүүгдэгч С.Д,

насанд хүрээгүй шүүгдэгч П.Н, түүний хууль ёсны төлөөлөгч П.Должинсүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Б.Наранцэцэг

хохирогч М.Галбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас У.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар, С.Дид холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар, П.Нд, Ч.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2503 2026 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо 9-52 тоотод оршин суух,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1066 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг  2 жилийн хугацаагаар хойшлуулсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ..................................... дугаартай, Боржигон овогт У.М.

2.         Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймаг дахь МСҮТөвд гагнуурын 2 дугаар курсд суралцдаг, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх уулын 1 дүгээр гудамж 542 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, регистрийн ........................... дугаартай, Боржигон овогт Ч.Б.

3.         Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 44 дүгээр гудамж 460 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, регистрийн ...................... дугаартай, Боржигон овогт С.Д.

4.         Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, Нийслэлийн 37 дугаар дунд сургуулийн 11 г ангид сурдаг, ам бүл 7, эцэг, эх, эгч, хүргэн ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 45 дугаар гудамж 5176 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, регистрийн .......................... дугаартай, П.Н.

Холбогдсон хэргийн талаар:

Насанд хүрээгүй шүүгдэгч У.М, Ч.Б, С.Д, П.Н нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын 4 дүгээр гудамж 6026 тоот хашааны орчим хохирогч М.Галбадрахад хүч хэрэглэхгүйгээр түүний хэтэвчийг булааж нийт 854.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч У.Мгийн өгсөн: “Би гэрээс гараад зааланд очход зааланд Нямхүү, Батбаатар, Анхаа нар тоглож байсан. тэгээд найзуудтайгаа тоглож байтал гаднаас Даваадорж орж ирээд надад гадаа миний таньдаг ах таарч хэтэвчтэй мөнгөөрөө миний нүүр рүү цохисон талаар хэлсэн. Даваадорж хэлэхдээ Батбаатар, Нэмэхбаяр хоёртой хойноос оч гэж хэлсэн. Тэгээд Батбаатар, Нэмэхбаяр бид гурав заалнаас хохирогчийн араас очсон. Эхлээд Батбаатар хохирогчийг барьж авсан, тэгэхээр нь би хохирогчийн өмсөж байсан куртгээр нь толгой дээгүүр нь нөмөргөж газарт унагаасан. Тэгтэл хохирогчийн хэтэвч газарт унасан чинь Батбаатар хэтэвчийг нь аваад зугтаасан. Батбаатар бид хоёр зугтаж байхад Нямхүү урдаас гараад ирсэн. Бид гурав хороо байдаг газар руу зугтаасан. Тэгж явж байхад Даваадоржтой таарсан. Бид гурав

Даваадоржид хохирогчийн хэтэвчийг өгөхөд Даваадорж хэтэвчнээс 100.000 төгрөгийг Батбаатар, Нямхүү хоёрт өгсөн. Даваадорж бид хоёр Одноо гэдэг охины гэрт очиж хөзөр тоглож байгаад гэртээ харьсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Бын өгсөн: “Би зааланд Нямхүү, Анхбаяр нартай тоглож байхад гаднаас Мөнгөншагай орж ирээд тоглосон. Тэгтэл Даваадорж орж ирээд Мөнгөншагайтай уулзаж байсан. Тэгтэл Мөнгөншагай, Нямхүү бид хоёрыг хамт гаръя гэж хэлсэн. Тэгээд гудамж руу дагаад явсан Мөнгөншагай хохирогчийг куртикнээс нь татаж унагаасан. Тэгтэл хохирогчийн хэтэвч газарт унахаар нь би аваад хороо байдаг газар руу зугтаасан. Хорооны тэр хавьд Даваадорж зогсож байхад нь хохирогчийн хэтэвчийг түүнд өгсөн. Даваадорж хэтэвчнээс 100.000 төгрөг аваад Нямхүү бид хоёрт өгсөн. Нямхүү бид хоёр тэр мөнгийг 50.000 төгрөгөөр хувааж аваад гэртээ харьсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Дийн өгсөн: “Тухайн хэрэг гардагийн орой спорт заалны өмнө зогсож байтал Галаа ах машинаас бууц ирээд намайг дуудсан. Би очиход намайг дэлгүүрээс тамхи аваад ир гэж хэлсэн. Би тэгэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Галаа ах намайг дагаад дэлгүүр ор гэж хэлсэн. Хамт дэлгүүр ороход Галаа ах дэлгүүрээс тамхи аваад надад тамхи өгсөн. Галаа ах надад дахиад пиво аваад ир гэж хэлэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлээд дзлгүүрийн худалдагч залууг дуудаад энэ ах нэг пиво авья гэж байна гэж хэлсэн. Тэгээд би Галаа ахаас салж яваад спорт заалнаас Мөнгөншагайг дуудаж гаргаж ирээд манай таньдаг ах их мөнгөтэй байна лээ гэж хэлсэн. Тэгээд Мөнгөншагай, Батбаатар, Нямхүү гурав хохирогчийн араас явсан. Би хорооны хавьд явж байтал Мөнгөншагай, Батбаатар, Нямхүү нар хэтэвчтэй мөнгө барьчихсан ирээд надад өгөхөөр нь би Батбаатар, Нямхүү хоёрт хэтэвчнээс

100.0  төгрөг өгсөн. Тэгээд Мөнгөншагай бид хоёр Одноо гэдэг охины гэрт очиж тоглож байгаад гэртээ харьсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч П.Нгийн өгсөн: “Намайг зааланд тоглож байхад Мөнгөншагайг, Даваадорж дуудаад уулзсан. Тэгтэл Мөнгөншагай намайг гадуур хувцасаа өмс гэж хэлсэн. Би хувцасаа өмсөөд сүүлд гарсан. Мөнгөншагай, Батбаатар хоёр гудамж руу орсон. Би араас гудмаар ортол миний өдөөс Батбаатар, Мөнгөншагай хоёр гүйж гарч ирээд намайг гүйгээрэй гэж хэлсэн. Тэгээд хороо байдаг газар уу гүйсэн, Мөнгөншагай, Батбаатарт наад хэтэвчинд хэдэн төгрөг байна гэж асуусан. Батбаатар би тоолохгүй гэж хэлсэн. Тэгээд бид гурав явж байтал Даваадоржтой таарсан. Даваадорж хэтэвчнээс Батбаатар бид хоёрт 100.000 төгрөг гаргаж ирээд өгсөн. Тэгээд Батбаатар бид хоёр 100.000 төгрөгийг хувааж аваад гэртээ харьсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Галбадрахын өгсөн: “Тухайн хэрэг гардаг өдөр ажлаа тараад хамт ажилдаг хүний гэрт очиж тавилга хийж өгсөн. Тэгээд 21 цагт дуусаад гэртээ харихаар явсан. Тэгээд гэрийн хажуу талд байдаг хүнсний дэлгүүрээс тамхи пиво авсан. Тэгтэл ногоон Батаатай таараад нэг ширхэг тамхи түүнд өгсөн. Би хашааныхаа арын хаалгаар орох гэтэл түгжээтэй байхаар нь ур талын хаалгаар орох гэж тойрч явсан.тэгээд урд талын гудамжаар явж байтал миний араас хүн ирээд куртик нөмөргөж татаж унагаахад миний хэтэвч газар унасан тэгтэл нэг миний хэтэвчийг аваад зугтаасан. Тухайн үед газарт унахад миний нүдний шил хагарсан. Тэгээд гэртээ ороод эхнэртээ намайг хүн дээрэмдчихлээ цагдаа дууд гэж хэлсэн. Надад учирсан хохирлыг шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Галбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би дэлгүүр орчихоод гарч ирэхэд Ногоон Батаа /Даваадорж/ гэх банди зогсож байсан. Тэгээд би дэлгүүр орчихоод гарч ирэхэд ногоон Батаа надаас тамхи асуусан. Тэгэхээр нь би нэг тамхи өгсөн. Тэгээд дахин дэлгүүр ороод нэг шил пиво аваад гудамж руугаа орсон. Хойд талын хаалгаа цоожтой болохоор нь урд талын хаалгаар орох гээд хойд талын гудамжнаасаа гараад урд гудам руу ороод гэрийнхээ бараг үүдэнд алхаж явтал араас хэдэн хүүхэд пижигнэж гүйж ирээд нэг нь намайг куртик нөмөргөөд угз татсан. Тэгээд би урагшаа шургаад унасан. Тэгээд түрийвчээ үзэхэд байгаагүй. Намайг цохиж зодсон асуудал байхгүй, юмаа өг гэж шаардсан юм байхгүй. Миний түрийвч хар өнгөтэй арьсан түрийвч байсан. Дотор нь яг 800.000 төгрөг байсан ...” гэх мэдүүлэг

/хх-ийн 20-21 дүгээр тал/

Гэрч Д.Цогзолмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай нөхөр Галбадрах манай ажлын газрын нэг эмчийн гэрт очиж тавилга хийнэ гээд явсан. Тэгээд орой 23 цаг 30 минутын үед намайг гэртээ байж байтал Галбадрах намайг дээрэмдчихлээ гээд орилоод гэрийнхээ хаалгыг нүдсэн. Би босоод хаалга онгойлгож өгөхөд манай нөхрийн куртик толгой дээгүүрээ нөмөрчихсөн хувцас нь нил шороо шавхай болчихсон байсан. Тэгээд намайг хаалга онгойлгож өгөхөд цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудчихаад доошоо уруудаад алхаад цагдаатай уулзчихаад буцаад гэртээ ирж байхад манай хашааны үүдэнд бараг 5 алхмын зайд миний хөлд нэг юм тээгэлдсэн. Тэгээд юу юм болоо гээд үзэхэд манай нөхрийн малгай нил шороо болсон байсан ... Галбадахад 700.000 төгрөг байсан. Энэ нь зээл аваад 3 саяыг дансанд хийгээд 650.000 төгрөг үлдсэн байсан. Мөн Галбадрахын түрийвчинд 50.000 төгрөг ингээд 700.000 төгрөг байсан. Мөн Галбадрахад тэр тавилга хийлгэсэн хүн 100.000 төгрөг өгнө гэсэн. Тэгээд 800.000 төгрөг түрийвчинд нь байсан гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

Насанд хүрээгүй У.Мгийн сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би найз Батбаатар, Нямхүү болон бусад хүүхдүүдтэй Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны цэцэрлэгийн буудлын хажууд байх Спорт зааланд заал аваад сагс тоглож байсан. Тэгтэл Даваадорж надад хэлэхдээ миний таньдаг хүн түрийвчнээс мөнгө гаргаж ирээд миний нүүрийг цохиод байсан. Тэгээд тэр хүн гудамж руугаа явчихлаа. Хойноос нь Батбаатар, Нямхүү хоёртой явчихаач гэж надад хэлсэн. Тэгтэл тэгье тэгье гээд гарсан. Тэгээд бид гурав заалнаас гараад хойноос нь гүйсэн. Тэгээд би очоод куртикийн мөр орчмоос татсан чинь түрийвч нь газар уначихсан. Тэгээд Батбаатар түрийвчийг нь шүүрч аваад бид гурав цаашаа гүйгээд 17 дугаар хорооны урдуур гараад баригдаж байгаа сургуулийн хойд талд очсон. Тэгээд Даваадорж түрийвчийг нь гаргаж ирээд Батбаатар, Нямхүү хоёр мөнгө өгөөд Даваадорж бид хоёр Одноо гэдэг охиных руу явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр тал/,

Насанд хүрээгүй Ч.Бын яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “...Зааланд ороод тоглож байтал гаднаас Мөнгөншагай орж ирээд хамт тоглосон. Тэгтэл Даваадорж орж ирээд Мөнгөншагайд юм хэлээд байсан. Би цаана тоглож байсан учраас юу ярьж байгааг нь мэдээгүй. Тэгээд тоглож байтал Мөнгөншагай намайг гаръяа гээд дуудсан. Тэгээд бид дээшээ харанхуй нарийн гудамж руу очсон. Тэгээд Мөнгөншагай байж бай гээд өөрөө тэр гудамж руу орсон. Нааш ир гээд дуудахаар нь очтол надад түрийвч өгсөн. Тэгээд аваад зугтаасан. Тэгээд намайг дотор нь хэдэн төгрөг байна гэхээр нь чи өөрөө тоол гэж хэлээд тоолоогүй.

Тэр үед Даваадорж хорооны цаана хүлээгээд зогсож байсан. Тэгээд Даваадорж тэр түрийвчнээс 100.000 төгрөг гаргаж ирээд Нямхүү бид хоёрт өгсөн. Тэгээд Нямхүү бид хоёр мөнгийг аваад харьсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар тал/

Насанд хүрээгүй П.Нгийн яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 21 манайд Батбаатар Анхбаяр ирсэн. Тэгээд заал авъя гэхээр нь зөвшөөрөөд заал руу явсан. Анхбаяр Батбаатар бид гурав тоглож байтал гаднаас Мөнгөншагай орж ирсэн. Тэгээд гаднаас Даваадорж Мөнгөншагайг дуудсан. Тэгээд буцаж орж ирж тоглож байгаад бид хоёрыг хувцсаа өмсчих гаръяа гэсэн. Тэр Мөнгөншагай Батбаатар хоёр түрүүлээд гарсан. Би араас нь гутлаа үдээд араас нь алхсан. Тэр хоёр гудамж руу орж байсан. Тэгээд би гудамж руу орох гээд явж байтал өөдөөс гүйгээд гараад ирсэн. Тэгээд яасан гэхэд дагаад гүй гэж Мөнгөншагай хэлсэн. Тэгээд хорооны хажууд очиход Мөнгөншагай Батбаатарыг түрийвч дотор хэдэн төгрөг байна тоолчих гэсэн. Тэгтэл Батбаатар гүй гүй чи өөрөө тоол гээд Мөнгөншагайд түрийвчийг буцааж өгсөн. Тэгээд дээшээ зам руу гарсан чинь Даваадорж тэнд зогсож байсан. Тэгээд бид гурав очиход Мөнгөншагай Даваадоржийг Батбаатар бид хоёрт өгчих гээд 100.000 төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг

/хх-ийн 76 дугаар тал/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 дүгээр тал/

Эд зүйлсийн үнэлгээ /хх-ийн 10 дугаар тал/

Нас тоолсон ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд /хх-11-17 дугаар тал/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90, 96, / төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 120/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79, 91, 97, 119 дүгээр тал/, тодорхойлолт /хх-ийн 92 дугаар тал/, сурагчийн хувийн хэргийн хуулбарууд /хх-ийн 99-101, 102-117, 121-126 дугаар тал/зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч У.М, Ч.Б, С.Д, П.Н нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын 4 дүгээр гудамж 6026 тоот хашааны орчим хохирогч М.Галбадрахад хүч хэрэглэхгүйгээр түүний хэтэвчийг булааж нийт 854.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

насанд хурээгуй шуугдэгч У.Мгийн өгсөн: “Би гэрээс гараад зааланд очход зааланд Нямхүү, Батбаатар, Анхаа нар тоглож байсан. тэгээд найзуудтайгаа тоглож байтал гаднаас Даваадорж орж ирээд надад гадаа миний таньдаг ах таарч хэтэвчтэй мөнгөөрөө миний нүүр рүү цохисон талаар хэлсэн. Даваадорж хэлэхдээ Батбаатар, Нэмэхбаяр хоёртой хойноос оч гэж хэлсэн. Тэгээд Батбаатар, Нэмэхбаяр бид гурав заалнаас хохирогчийн араас очсон. Эхлээд

Батбаатар хохирогчийг барьж авсан, тэгэхээр нь би хохирогчийн өмсөж байсан куртгээр нь толгой дээгүүр нь нөмөргөж газарт унагаасан. Тэгтэл хохирогчийн хэтэвч газарт унасан чинь Батбаатар хэтэвчийг нь аваад зугтаасан. Батбаатар бид хоёр зугтаж байхад Нямхүү урдаас гараад ирсэн. Бид гурав хороо байдаг газар руу зугтаасан. Тэгж явж байхад Даваадоржтой таарсан. Бид гурав Даваадоржид хохирогчийн хэтэвчийг өгөхөд Даваадорж хэтэвчнээс 100.000 төгрөгийг Батбаатар, Нямхүү хоёрт өгсөн. Даваадорж бид хоёр Одноо гэдэг охины гэрт очиж хөзөр тоглож байгаад гэртээ харьсан” гэх мэдүүлэг,

насанд хурээгуй шуугдэгч Ч.Бын егсөн: “Би зааланд Нямхүү, Анхбаяр нартай тоглож байхад гаднаас Мөнгөншагай орж ирээд тоглосон. Тэгтэл Даваадорж орж ирээд Мөнгөншагайтай уулзаж байсан. Тэгтэл Мөнгөншагай, Нямхүү бид хоёрыг хамт гаръя гэж хэлсэн. Тэгээд гудамж руу дагаад явсан Мөнгөншагай хохирогчийг куртикнээс нь татаж унагаасан. Тэгтэл хохирогчийн хэтэвч газарт унахаар нь би аваад хороо байдаг газар руу зугтаасан. Хорооны тэр хавьд Даваадорж зогсож байхад нь хохирогчийн хэтэвчийг түүнд өгсөн. Даваадорж хэтэвчнээс 100.000 төгрөг аваад Нямхүү бид хоёрт өгсөн. Нямхүү бид хоёр тэр мөнгийг 50.000 төгрөгөөр хувааж аваад гэртээ харьсан” гэх мэдүүлэг,

шуугдэгч С.Дийн егсен: “Тухайн хэрэг гардагийн орой спорт заалны өмнө зогсож байтал Галаа ах машинаас бууц ирээд намайг дуудсан. Би очиход намайг дэлгүүрээс тамхи аваад ир гэж хэлсэн. Би тэгэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Галаа ах намайг дагаад дэлгүүр ор гэж хэлсэн. Хамт дэлгүүр ороход Галаа ах дэлгүүрээс тамхи аваад надад тамхи өгсөн. Галаа ах надад дахиад пиво аваад ир гэж хэлэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлээд дэлгүүрийн худалдагч залууг дуудаад энэ ах нэг пиво авья гэж байна гэж хэлсэн. Тэгээд би Галаа ахаас салж яваад спорт заалнаас Мөнгөншагайг дуудаж гаргаж ирээд манай таньдаг ах их мөнгөтэй байна лээ гэж хэлсэн. Тэгээд Мөнгөншагай, Батбаатар, Нямхүү гурав хохирогчийн араас явсан. Би хорооны хавьд явж байтал Мөнгөншагай, Батбаатар, Нямхүү нар хэтэвчтэй мөнгө барьчихсан ирээд надад өгөхөөр нь би Батбаатар, Нямхүү хоёрт хэтэвчнээс 100.000 төгрөг өгсөн. Тэгээд Мөнгөншагай бид хоёр Одноо гэдэг охины гэрт очиж тоглож байгаад гэртээ харьсан” гэх мэдүүлэг,

шуугдэгч П.Нгийн өгсөн:   “Намайг зааланд тоглож байхад Мөнгөншагайг, Даваадорж дуудаад уулзсан. Тэгтэл Мөнгөншагай намайг гадуур хувцасаа өмс гэж хэлсэн. Би хувцасаа өмсөөд сүүлд гарсан. Мөнгөншагай, Батбаатар хоёр гудамж руу орсон. Би араас гудмаар ортол миний өдөөс Батбаатар, Мөнгөншагай хоёр гүйж гарч ирээд намайг гүйгээрэй гэж хэлсэн. Тэгээд хороо байдаг газар уу гүйсэн, Мөнгөншагай, Батбаатарт наад хэтэвчинд хэдэн төгрөг байна гэж асуусан. Батбаатар би тоолохгүй гэж хэлсэн. Тэгээд бид гурав явж байтал Даваадоржтой таарсан. Даваадорж хэтэвчнээс Батбаатар бид хоёрт 100.000 төгрөг гаргаж ирээд өгсөн. Тэгээд Батбаатар бид хоёр 100.000 төгрөгийг хувааж аваад гэртээ харьсан” гэх мэдүүлэг,

хохирогч М.Галбадрахын егсөн: “Тухайн хэрэг гардаг өдөр ажлаа тараад хамт ажилдаг хүний гэрт очиж тавилга хийж өгсөн. Тэгээд 21 цагт дуусаад гэртээ харихаар явсан. Тэгээд гэрийн хажуу талд байдаг хүнсний дэлгүүрээс тамхи пиво авсан. Тэгтэл ногоон Батаатай таараад нэг ширхэг тамхи түүнд өгсөн. Би хашааныхаа арын хаалгаар орох гэтэл түгжээтэй байхаар нь ур талын хаалгаар орох гэж тойрч явсан.тэгээд урд талын гудамжаар явж байтал миний араас хүн ирээд куртик нөмөргөж татаж унагаахад миний хэтэвч газар унасан тэгтэл нэг миний хэтэвчийг аваад зугтаасан. Тухайн үед газарт унахад миний нүдний шил хагарсан. Тэгээд гэртээ ороод эхнэртээ намайг хүн дээрэмдчихлээ цагдаа дууд гэж хэлсэн. Надад учирсан хохирлыг шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй У.Мгийн сэжигтнээр мөрден байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би найз Батбаатар, Нямхүү болон бусад хүүхдүүдтэй Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны цэцэрлэгийн буудлын хажууд байх Спорт зааланд заал аваад сагс тоглож байсан. Тэгтэл Даваадорж надад хэлэхдээ миний таньдаг хүн түрийвчнээс мөнгө гаргаж ирээд миний нүүрийг цохиод байсан. Тэгээд тэр хүн гудамж руугаа явчихлаа. Хойноос нь Батбаатар, Нямхүү хоёртой явчихаач гэж надад хэлсэн. Тэгтэл тэгье тэгье гээд гарсан. Тэгээд бид гурав заалнаас гараад хойноос нь гүйсэн. Тэгээд би очоод куртикийн мөр орчмоос татсан чинь түрийвч нь газар уначихсан. Тэгээд Батбаатар түрийвчийг нь шүүрч аваад бид гурав цаашаа гүйгээд 17 дугаар хорооны урдуур гараад баригдаж байгаа сургуулийн хойд талд очсон. Тэгээд Даваадорж түрийвчийг нь гаргаж ирээд Батбаатар, Нямхүү хоёр мөнгө өгөөд Даваадорж бид хоёр Одноо гэдэг охиных руу явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр тал/,

Насанд хурээгуй Ч.Бын яллагдагчаар мердөн байцаалтад егсөн: “...Зааланд ороод тоглож байтал гаднаас Мөнгөншагай орж ирээд хамт тоглосон. Тэгтэл Даваадорж орж ирээд Мөнгөншагайд юм хэлээд байсан. Би цаана тоглож байсан учраас юу ярьж байгааг нь мэдээгүй. Тэгээд тоглож байтал Мөнгөншагай намайг гаръяа гээд дуудсан. Тэгээд бид дээшээ харанхуй нарийн гудамж руу очсон. Тэгээд Мөнгөншагай байж бай гээд өөрөө тэр гудамж руу орсон. Нааш ир гээд дуудахаар нь очтол надад түрийвч өгсөн. Тэгээд аваад зугтаасан. Тэгээд намайг дотор нь хэдэн төгрөг байна гэхээр нь чи өөрөө тоол гэж хэлээд тоолоогүй. Тэр үед Даваадорж хорооны цаана хүлээгээд зогсож байсан. Тэгээд Даваадорж тэр түрийвчнээс 100.000 төгрөг гаргаж ирээд Нямхүү бид хоёрт өгсөн. Тэгээд Нямхүү бид хоёр мөнгийг аваад харьсан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 56 дугаар тал/

Насанд хүрээгүй П.Нямхуугийн яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 21 манайд Батбаатар Анхбаяр ирсэн. Тэгээд заал авъя гэхээр нь зөвшөөрөөд заал руу явсан. Анхбаяр Батбаатар бид гурав тоглож байтал гаднаас Мөнгөншагай орж ирсэн. Тэгээд гаднаас Даваадорж Мөнгөншагайг дуудсан. Тэгээд буцаж орж ирж тоглож байгаад бид хоёрыг хувцсаа өмсчих гаръяа гэсэн. Тэр Мөнгөншагай Батбаатар хоёр түрүүлээд гарсан. Би араас нь гутлаа үдээд араас нь алхсан. Тэр хоёр гудамж руу орж байсан. Тэгээд би гудамж руу орох гээд явж байтал өөдөөс гүйгээд гараад ирсэн. Тэгээд яасан гэхэд дагаад гүй гэж Мөнгөншагай хэлсэн. Тэгээд хорооны хажууд очиход Мөнгөншагай Батбаатарыг түрийвч дотор хэдэн төгрөг байна тоолчих гэсэн. Тэгтэл Батбаатар гүй гүй чи өөрөө тоол гээд Мөнгөншагайд түрийвчийг буцааж өгсөн. Тэгээд дээшээ зам руу гарсан чинь Даваадорж тэнд зогсож байсан. Тэгээд бид гурав очиход Мөнгөншагай Даваадоржийг Батбаатар бид хоёрт өгчих гээд 100.000 төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг

Хохирогч М.Галбадрахын мердөн байцаалтад өгсөн: “...Би дэлгүүр орчихоод гарч ирэхэд Ногоон Батаа /Даваадорж/ гэх банди зогсож байсан. Тэгээд би дэлгүүр орчихоод гарч ирэхэд ногоон Батаа надаас тамхи асуусан. Тэгэхээр нь би нэг тамхи өгсөн. Тэгээд дахин дэлгүүр ороод нэг шил пиво аваад гудамж руугаа орсон. Хойд талын хаалгаа цоожтой болохоор нь урд талын хаалгаар орох гээд хойд талын гудамжнаасаа гараад урд гудам руу ороод гэрийнхээ бараг үүдэнд алхаж явтал араас хэдэн хүүхэд пижигнэж гүйж ирээд нэг нь намайг куртик нөмөргөөд угз татсан. Тэгээд би урагшаа шургаад унасан. Тэгээд түрийвчээ үзэхэд байгаагүй. Намайг цохиж зодсон асуудал байхгүй, юмаа өг гэж шаардсан юм байхгүй. Миний түрийвч хар өнгөтэй арьсан түрийвч байсан. Дотор нь яг 800.000 төгрөг байсан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр тал/

Гэрч Д.Цогзолмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай нөхөр Галбадрах манай ажлын газрын нэг эмчийн гэрт очиж тавилга хийнэ гээд явсан. Тэгээд орой 23 цаг 30 минутын үед намайг гэртээ байж байтал Галбадрах намайг дээрэмдчихлээ гээд орилоод гэрийнхээ хаалгыг нүдсэн. Би босоод хаалга 1ПГОЖ өгөхөд манай нөхрийн куртик толгой дээгүүрээ нөмөрчихсөн хувцас нь шороо шавхай болчихсон байсан. Тэгээд намайг хаалга онгойлгож өгөхөд дуудаарай гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудчихаад доошоо уруудаад алхаад тай уулзчихаад буцаад гэртээ ирж байхад манай хашааны үүдэнд бараг 5 алхамын зайд миний хөлд нэг юм тээгэлдсэн. Тэгээд юу юм болоо гээд үзэхэд  манай нөхрийн малгай нил шороо болсон байсан ... Галбадахад 700.000 төгрөг байсан. Энэ нь зээл аваад 3 саяыг дансанд хийгээд 650.000 төгрөг үлдсэн байсан. Мөн Галбадрахын түрийвчинд 50.000 төгрөг ингээд 700.000 төгрөг байсан. Мөн Галбадрахад тэр тавилга хийлгэсэн хүн 100.000 төгрөг өгнө гэсэн. Тэгээд 800.000 төгрөг  түрийвчинд нь байсан гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,

Хавтаст хэрэгт цугларсан Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн Вввдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 дүгээр тал/, Эд зүйлсийн үнэлгээ /хх- рм 10 дугаар тал/ Нас тоолсон ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд /хх-11-17 дугаар Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болох иргэний “эхийн лавлагаа /хх-ийн 90, 96, / төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 120, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79, 91, 97, 119 дүгээр тал/, хойлолт /хх-ийн 92 дугаар тал/, сурагчийн хувийн хэргийн хуулбарууд /хх-ийн 101, 102-117, 121-126 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч У.М, Ч.Б, С.Д, ямхүү нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрг үйлдсэн гэм уутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй 'на гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б, П.Н, шүүгдэгч Щаваадорж нарт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг эж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдгээрт рүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин насанд хүрээгүй шүүгдэгч У.М нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1066 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байна.

Энэ ял нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар өршөөлд хамрагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2-д дор дурдсан этгээд дараах тохиолдолд ялгүй болно. Үүнд: мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болохоор заасан.

Иймд У.Мн шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаа өршөөлд хамрагдах тул ялгүй болсон гэж үзнэ.

Хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар шүүгдэгч У.Мд ашигтайгаар шийдвэрлэсэн болно.

Хохирогч М.Галбадрах нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол 800.000 төгрөгийг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжпэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, насанд хүрээгүй шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй шүүгдэгч У.М 34 хоног цагдан хоригдсон, насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Б, П.Н, шүүгдэгч С.Д нар урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.         Шүүгдэгч У.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2.         Боржигон овогт У.М, Боржигон овогт Ч.Б, О.Д, Боржигон овогт П.Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Мд 4 /дөрөв/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дид 3 /гурав/ жил 3 /гурав/ cap хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нд 3 /гурав/ жил, Ч.Бт 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.8 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч У.М, Ч.Б, П.Н нарт оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч С.Дид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5.         Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, Ч.Б, С.Д, П.Н нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, У.М нь 34 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.

6.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ч.Бт 3 жил 3 сарын хорих ял, насанд хүрээгүй шүүгдэгч П.Нд 3 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, насанд хүрээгүй шүүгдэгч У.Мд оногдуулсан 4 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг хууль ёсны төлөөлөгч Ч.Энхбаяр, С.Эрдэнэчимэг, П.Должинсүрэн нарт даалгасугай.

7.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар С.Дид оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

8.         У.Мөнгөншагайг нэн даруй сулласугай.

9.         Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10.       Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.М, Ч.Б, П.Н, С.Д нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ё.ЦОГТЗАНДАН

                 ШҮҮГЧИД                               Г.БУЯННЭМЭХ

                                                          С.БАТГЭРЭЛ