| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0594/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/686 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул
Улсын яллагч: Н.Булганчимэг
Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн, Б.Б-д холбогдох эрүүгийн 1911 0025 80123 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг “Энэ хуулийн 7.2-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин тусгай зөвшөөрөлгүй 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дансаар 2006 ам.доллар шилжүүлэн мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтанд хамаарах Борцгор хотон (Pelecanus crispus) 1 эр, 1 эм, Great white pelecan (Pelecanus onocrotalus) 1 эм шувууны 3 ширхэг хошууг худалдан авч хадгалж Нийслэлийн байгаль орчны газарт 19.710.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдөр “Mongoliin hurdan mori sonirhogchdiin group” фэйсбүүк хаягаар зар тавьж худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ............................ гэв.
Хохирогч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Шинжээчийн дүгнэлтээр “Бо.... хотон” нэг эр бодгаль, нэг эм бодгаль, нэг зүйл шувуу Монгол оронд бүртгэгдээгүй тул экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох боломжгүй гэх нь тогтоогдсон байна. Борцгор хотон шувуу нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нэн ховор амьтны жагсаалтанд орсон байдаг. Шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох тухай 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг бодгаль борцгор хотонгийн экологи-эдийн засгийн үнэлгээг 6.570.000 төгрөгөөр тогтоосон байна. Үүнийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 2 дахин нэмж өсгөж тооцохоор заасан байдаг. Мөн тэдгээрийн гаралтай түүхий эдийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар “тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан байдаг. Хэрвээ борцгор хотон шувуу болон тэдгээрийн гаралтай түүхий эдийг авч явсан бол агнасантай адилтгаж экологи эдийн засгийн үнэлгээг хуулиараа тооцож төлүүлнэ. Энэ хэрэгт төрийн өмнөөс төлөөлөн оролцож байгаагийн хувьд гэм буруутай этгээдээр хохирлыг улсад бүрэн төлүүлж авах хүсэлтэй байна. Хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх дансны дугаар нь Нийслэлийн Төрийн сангийн 100200000906 тоот /Нийслэлийн байгаль орчны газрын торгууль нөхөн төлбөрийн данс/ дансанд төвлөрүүлж авна. ...Амьтны аймагт учирсан 26.280.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29-р хуудас/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 29-ны өдөр би урьдын адил ажлаа хийж байгаад 17 цагийн үед буусан ба Б.Б ах өдөржин надтай хамт манай ажил дээр байсан болохоор ажлаа тарсны дараа түүнийг гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад гэнэт машин нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ойролцоо байрлуулсан байгаа гэж хэлээд тэндээс нөгөө Хотон шувууныхаа хошуунуудыг аваад хүнд үзүүлэх хэрэгтэй байна. Хамт яваад хүргээд өгчих. Ахынх нь машины дугаар өнөөдөр хотын төвөөр явж болохгүй байна гэж гуйсан. Бид гэмтлийн эмнэлэгийн гадаа зогсоол дээр ирэхэд Б.Б ах өөрийнхөө машинаас нэг ууттай зүйл гаргаж ирээд миний машинд суусан. Уутан дотор нь нөгөө яриад байсан Хотон шувууны хошуу байгаа эсэхийг лавлаж асуухад Б.Б ах надад гаргаж ирээд харуулсан. Түүнийг хэнд энэ хошуугаа зарах гэж байгааг нь мэдээгүй, бас зарж болдог юм байх л гэж бодсон. Надад хэлэхдээ 1 ширхэг хошууг нь 700.000 төгрөгөөр зарах гэж байгаа авах хүн нь хотын төвд хүлээж байгаа гэж хэлсэн. Ингээд түүнийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хүнсний ..... дүгээр дэлгүүрийн замын эсрэг талд “El.......” нэртэй зочид буудлын гадна хүргэж өгсөн ба миний машинд гаднаа энгийн хувцастай цагдаа орж ирээд биднийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүргэж ирсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Иргэн Б овогтой Б.Б нь манай банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1.318 ам.доллар, 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдөр 504 ам.доллар, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 184 ам.доллар нийт 2006 ам.долларыг Казакстан улсын Алмата хотын Цэсня банк руу гуйвуулсан ...мөнгө хүлээн авагч нь Казакстан улсын иргэн ............ Kymbatgul гэх нэртэй хүн байсан ...Хүлээн авагчийн овог нэрээр гадаад мөнгөн гуйвуулга хийгдэж байгаа тохиолдолд мөнгөн гуйвуулгын маягтан дээр гүйлгээний утгыг бичдэггүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112-р хуудас/
Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар №19/02 тоот шинжээчийн дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн шувуудыг лабораторийн цуглуулгын дээж материал болон бусад хэрэглэхүүнтэй харьцуулан үзэхэд 2 зүйл нь Монгол оронд тархсан Хотонтон (Pelecaniformes) багийн хотонгийнхон (Pelecanidae) овог, хотонгийн (Pelecanus) төрөл, Борцгор хотон (Pelecanus crispus) гэх зүйл болохыг тогтоов. 2. Great white pelican (Pelecanus onocrotalus) эм шувуу нь манай оронд бүртгэгдээгүй учраас экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох боломжгүй байна. Харин борцгор хотон (Pelecanus crispus) 1 эм, 1 эр хүйсийн 2 шувуу нь манай оронд тархалттай борцгор хотон гэх зүйл байна. Хотонгийн 3 зүйл шувуу нь агнагдаад удсаны улмаас насыг тодорхойлох боломжгүй байна. 3. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д борцгор хотон “нэн ховор” амьтанд хамаарна. Монгол Улсын Улаан номд (1987, 1997, 2013) “ховор” ангилалд, Азийн улаан ном, 2001, CITES-ийн 1 хавсралт, CMS I, II хавсралтанд бүртгэгдсэн, Улаан дансны шалгуур үзүүлэлтээр бүс нутгийн хэмжээнд “Устаж болзошгүй”, олон улсын хэмжээнд “Эмзэг” ангилалд бүртгэгдсэн байна. Great white pelican (Pelecanus onocrotalus) нь Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооноос эрхлэн гаргадаг Улаан дансны (IUCN) шалгуур үзүүлэлтээр Олон улсын хэмжээнд “Анхааралд өртөхөөргүй” ангилалд бүртгэгдсэн байна. Энэ нь Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн 1 дүгээр хавсралт, Европын шувуудын хамгааллын тухай ЕХ-ны Шувууны удирдамжийн Хавсралт I, Европын шувуудын хамгааллын тухай ЕХ-ны Шувууны удирдамжийн Хавсралт I, Европын зэрлэг ан амьтан, байгалийн амьдрах орчныг хамгаалах тухай Бернийн конвенцийн II хавсралтанд орсон байна. 4. Борцгор хотон (Pelecanus crispus) эм болон Great white pelican (Pelecanus onocrotalus) эм шувууны үхсэн шалтгаан болон агнагдсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Харин борцгор хотон (Pelecanus crispus) эр шувууны толгойн дагз хэсэгт сумны нүх гарснаас үзэхэд энэ зүйл шувууг буудаж агнасан байна. 5. Нэмэлтээр хариулав: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23 дугаар тогтолын 1 дүгээр хавсралтаар нэг бодгаль борцгор хотонгийн экологи эдийн засгийн үнэлгээг 6.570.000 төгрөгөөр тогтоосон байна. Амьтны тухай Монгол Улсын хуулийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасан болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41-р хуудас/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-19-р хуудас/
Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Фэйсбүүк зар дээрээс Монгол Улсад хурдан морины уяачид хотон шувууны хошууг нэгийг нь 1.500.000 төгрөгөөр худалдан авч хусуур хийдэг талаар мэдсэн. ...2019 оны 1 дүгээр сараас хойш Алладин ...... гэдэг хүнтэй Whats app мессенжерээр холбогдож хотон шувууны хошууг гурвыг 1.500.000 төгрөгөөр худалдан авсан. Хошууг аваад үзэхэд гавлын ястайгаа хошуу нь холбоотой нэг байдаг юм байна лээ. Энэ хотон шувууны хошууг худалдан авснаас хойш машин дотроо хадгалж байгаад 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдөр цагдаад баригдсан. Энэ 3 хошууг зарж борлуулан банкны өрөө дарах санаатай Казакстанаас ...........Сормуус гэдэг хаягаар харилцаж байгаад 1.500.000 төгрөг цувруулж өөр өөр хүний нэр лүү олон улсын гуйвуулгаар хийж захиалж авч ирүүлсэн. ..............н Сормуустай би 2015 онд Казакстанд очоод анх танилцаж байсан. ...Сормуус надад чиний захисан хотон шувууны 3 ширхэг хошуу Баян-Өлгийгөөр дамжаад Улаанбаатарт очсон аваарай гэж хэлж байсан. Тэгтэл нэг хүн 2019 оны 3 дугаар сарын 10-наас хойш байх миний 9920....... дугаарын утас руу залгаад ачаа чинь ирсэн 32-н тойргоос ирж ав гээд би очиж авсан. ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 141-144-р хуудас/
Шүүгдэгч Б.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 62, 147-р хуудас/
Шүүгдэгч Б.Б-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг “Энэ хуулийн 7.2-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин тусгай зөвшөөрөлгүй 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дансаар 2006 ам.доллар шилжүүлэн мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтанд хамаарах Борцгор хотон (Pelecanus crispus) 1 эр, 1 эм, Great white pelecan (Pelecanus onocrotalus) 1 эм шувууны 3 ширхэг хошууг худалдан авч хадгалж Нийслэлийн байгаль орчны газарт 19.710.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдөр “Mongoliin hurdan mori sonirhogchdiin group” фэйсбүүк хаягаар зар тавьж худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Ц.Ц, гэрч Б.Б, Т.Б нарын мэдүүлэг, Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар №19/02 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нэн ховор амьтныг тугсай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль бусаар агнах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тогтоож өгсөн байна.
Нэн ховор амьтныг жагсаалтын аргаар Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйл.Нэн ховор, ховор амьтныг хамгаалах гэсний 7.1.Нэн ховор амьтанд “Мазаалай баавгай /Ursus arctos gobiensis/, Хавтгай тэмээ /Camelus bactrianus ferus/, Тахь адуу /Equus ferus przewalskii/, Ойн буган цаа /Rangifer tarandus/, Цоохор ирвэс /Uncia uncial/, Баданга хүдэр /Moshus moshiferus/, Молцог хандгай /Alces alces/, Татаар бөхөн /Saiga tatarica/, Голын халиу /Lutra lutra/, Азийн минж /Castor fiber/, Ойн унтаахай /Dryomos nitedula/, Зүүн гарын даахай /Stylodipus sungorus/, Борцгор хотон /Pelicanus crispus/, Хургач бор /Paradoxornis heudei/, Цагаан тогоруу /Grus leucogeranus/, Хар мөрний хилим /Acipenser schrenckii/, Шаргал үхэрдэй /Tinca tinca/, Цөөвөр чоно /Cuon alpinus/, Шивэр молцог хандгай /Alces alces pfizenmayeri/, Дорнын молцог хандгай /Alces alces cameloides/, Соргог бөхөн /Saiga tatarica/, Монгол бөхөн /Saiga borealis/,Алтайн чацуулин /Talpa altaica/, Гозоорой зурам /Citellus alaschanicus/, Сухайн чичүүл /Meriones tamariscinus/, Давжаа алагдаага /Allactaga elater/, Цагаантолгойт ямаансүүл /Oxyura leucocephala/, Могойч загалай /Circaetus gallicus/, Бор бүргэд /Aguilla clanga/, Усны нөмрөг бүргэд /Aguila clanga/, Реликт цахлай /Larus relictus/ зэрэг амьтан хамаарна” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Амьтны тухай хуульд заасан Хотонтон (Pelecaniformes) багийн, хотонгийнхон (Pelecanidae) овог, хотонгийн (Pelecanus) төрөл, Борцгор хотон (Pelecanus crispus) шувууны 1 эр, 1 эм бодгалийн гавлын ястайгаа хошууг хууль бусаар олж аван, 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдөр энэхүү үйлдэл таслан зогсоогдох хүртэл хугацаанд хадгалсан, өөрийн Batgerel .....гэх хэрэглэгчийн нэр бүхий facebook цахим сайтын бүртгэлийг ашиглаж, facebook сайтын Mongoliin .........mori sonirhogchdiin grouf, ..........хурдан морь сонирхогчдын групп гэсэн бүлэг хэрэглэгчдийн хэсэгт зарын чанартай, гэрэл зураг бүхий мэдээллийг байршуулж худалдахаар завдсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар №19/02 тоот шинжээчийн дүгнэлт Great white pelican (Pelecanus onocrotalus) эм шувуу нь Монгол оронд бүртгэгдээгүй төрөл зүйл болох ба Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн нэн ховор амьтны жагсаалтанд багтаагүй байна. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бүрэлдэхүүний шинжийн хувьд өөр хуулиас алгасуулан иш татсан буюу Амьтны тухай хуульд заасан нэн ховор амьтны жагсаалтанд багтсан амьтныг хууль бусаар агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, зориуд гаршуулан тэжээсэн зэрэг үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно гэж заасан байх тул Монгол Улсын Эрүүгийн хууль, Амьтны тухай хуулиар зохицуулагдаагүй буюу нэн ховор амьтны жагсаалтанд багтаагүй Great white pelican (Pelecanus onocrotalus) эм шувууны гавлын ястайгаа хошууг хадгалсан, худалдан борлуулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул дээрх үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б-г Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтан болох Борцгор хотон /Pelicanus crispus/ 1 эр, 1 эм бодгаль шувууны түүхий эд болох 2 ширхэг хошууг худалдан авсан, хадгалсан, худалдахыг завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар №19/02 тоот шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23 дугаар тогтолын 1 дүгээр хавсралтаар нэг бодгаль борцгор хотонгийн экологи эдийн засгийн үнэлгээг 6.570.000 төгрөгөөр тогтоосон байна. Амьтны тухай Монгол Улсын хуулийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасан болно гэсэн дүгнэлт гарсан байна. Шүүгдэгч Б.Б-н үйлдлийн улмаас 1 эр, 1 эм бодгаль борцгор хотонгийн экологи эдийн засгийн үнэлгээний дагуу 26.280.000 төгрөгийн хохирол учирсан байна. Great white pelican (Pelecanus onocrotalus) эм шувууны экологи эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23 дугаар тогтолын 1 дүгээр хавсралтанд тусгаагүй, мөн Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу энэ төрлийн шувуу нь нэн ховор амьтны жагсаалтанд багтахгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцоолох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцох боломжгүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь хэдийгээр урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдалтай боловч үргэлжилсэн шинжтэй үйлдлээр хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Шүүгдэгч Б.Бийн үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 45 см, 52 см, 41 см урттай, гавлын ястай шувууны хошуу бүхий 3 ширхэг түүхий эдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасны дагуу хэрэгцээний дагуу буюу судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглуулахаар Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Шувуу судлалын лабораторид шилжүүлж, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б-с гэмт хэргийн улмаас учирсан 26.280.000 төгрөгийн хохирлыг гаргуулж Нийслэлийн байгаль орчны газарт олгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 450.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР