| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0433/Э |
| Дугаар | 2017/ ШЦТ/390 |
| Огноо | 2017-09-18 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2017/ ШЦТ/390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн даргаар Б.Билгүүн, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг /№0092/, өсвөр насны шүүгдэгч Ө.Ө, О.Б нарын өмгөөлөгч Т.Отгонбаяр /№2413/, өсвөр насны шүүгдэгч Ө.Өын хууль ёсны төлөөлөгч Г.Өнөрсайхан, өсвөр насны шүүгдэгч О.Бын хууль ёсны төлөөлөгч О.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монголчууд овгийн Дүгэрсүрэнгийн Ш, Боржигин овогтой Оюунбатын Б, Сахлагууд овогтой Өнөрсайханы Ө нарт холбогдох 201725031096 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмж, засварчин гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 8 дугаар гудамжны 119 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монголчууд овгийн Д.Ш
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй Барилгын коллежид суралцдаг, ам бүл 4 эцэг, эх, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 3 дугаар гудамж 18 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогтой О.Б
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Солонгосын проитехникийн коллежид хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмж угсрах засварчины 1 курсын оюутан, ам бүл 6 эцэг, эх, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуаран 1 дүгээр хэсэг 1117 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сахлагууд овогтой Ө.Ө Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Д.Ш, О.Б, Ө.Ө нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Шүүгдэгч Д.Ш нь дангаараа 2017 оны 5 дугаар сарын 07-ноос 08- ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зүүн тасганы 7 дугаар гудамжны 116 тоот хашаанаас Б.Баянмөнхийн эзэмшлийн 14-01 УНА улсын дугаартай “Тоёота терсел” маркийн автомашин, “Сузуки айро” загварын автомашины хуучин моторыг хулгайлж, нийт 1.230.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Д.Шгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн: “…2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өглөөний 10-11 цагийн орчимд Ө, Б бид гурав уулзаж Эх нялхасийн гадаа пиво ууцгаасан. Энэ үед Бын найз Бямбаа бид нар дээр ирсэн. Энэ үед бид дөрөв хоорондоо хулгай хийж мөнгө олъё гэж ярилцсан. Гэтэл Бямбаа үгүй би хулгай хийхгүй би явлаа гэж хэлээд яваад өгсөн. Үүний дараагаар Ө, Б бид гурав Чингэлтэй дүүргийн 8-р хороо 8-71 тоот айлыг эзэнгүй байхаар нь хашаанд нь байсан хяналтын камерын утсыг би хутгаар таалсан, үүний дараагаар хаалганых нь цоожийг машины дорцов багажаар эвдэлсэн. Ингээд Ө бид хоёр уг айлруу ороод Dell маркийн дэлгэц, процессорыг хулгайлан авч ирсэн юм. Энэ үед Б дэлгүүрийн гадаа хүн хараад зогсож байсан. Үүний дараагаар бид гурав хулгайлсан эд зүйлээ ломбарданд тавих гэсэн боловч авахгүй байхаар нь дээрх компьютерийн дэлгэц, процессорыг таньдаг Төрөө гэдэг ахын гэрт нь аваачиж тавьсан байсан юм. Гэтэл цагдаа нар намайг асууж гэрт очсон байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/, Хохирогч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2017 оны 5 дугаар сарын 08-ны өглөө манай хүүхэд хичээлдээ явах гээд эрт 6 цагт боссон байсан тэгээд гадаа гарчихаад орж ирэхдээ ааваа машин алга болсон байна гэж хэлэхээр нь би тухайн үедээ машиныхаа түлхүүрийг зоогоод үлдээсэн байсан. тэгээд би ах дээрээ ороод машинаа байна уу гээд асуусан чинь машин байхгүй манай ах өөрөө гэртээ байсан. Тэр шөнө манай ах бие засах гээд гарахдаа машин харахад байхгүй байсан гэсэн тэгээд намайг гараад явсан юм байна даа гэж бодсон гэсэн. Тэгээд машин манай ахад байхгүй аваагүй гэдгийг нь мэдээд цагдаад дуудлага өгсөн. ...машин алга болоход солиод тавьсан байсан машины хуучин мотор байсан тэр бас алга болсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 134-135х/ Гэрч*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: "...тэр өглөө намайг гэртээ байж байхад манай гэрт наднаас дүүргийн цагдаа нар орж ирсэн. Тэгээд надаас ах чинь хаана байна гээд асуухад нь би мэдэхгүй гэсэн. Тэгсэн манай ахыг машин хулгайлаад явсан байна гэж хэлэхээр нь би утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд орой утас нь холбогдоод ярихад 22-ын товчооны ойролцоо хулгайлсан гэх машиных нь бензин дууссан байна гээд машин дотроо байна гээд ярихаар нь би өөрөө ажилтай байсан учир аавыгаа ах руу явуулаад тэгээд орой нь манай аав машиныг нь өөрийнхөө машинаар чирээд авчирсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 136-137х/, Хөрөнгийн үнэлгээний төвийн 277 дугаартай үнэлгээгээ "Тоёота терсел маркийн 14-01 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зах зээлийн ханш 1.230.000 төгрөг, эвдрэлийн шууд зардал 830.000 төгрөг..." /хх-ийн 145-148х/, хэргийн газрбн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн109-118х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 2. Шүүгдэгч Д.Ш, О.Б, Ө.Ө нар бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд тасганы 8 дугаар гудамжны 71 тоот орших Б.Нарантуяагийн өрөөний хаалгыг эвдэн нэвтэрч, “Делл” маркийн иж бүрэн суурин компьютерийг хулгайлан авч нийт 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь Шүүгдэгч Д.Шгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн: “…2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өглөөний 10-11 цагийн орчимд Ө, Б бид гурав уулзаж Эх нялхасийн гадаа пиво ууцгаасан. Энэ үед Бын найз Бямбаа бид нар дээр ирсэн. Энэ үед бид дөрөв хоорондоо хулгай хийж мөнгө олъё гэж ярилцсан. Гэтэл Бямбаа үгүй би хулгай хийхгүй би явлаа гэж хэлээд яваад өгсөн. Үүний дараагаар Ө, Б бид гурав Чингэлтэй дүүргийн 8-р хороо 8-71 тоот айлыг эзэнгүй байхаар нь хашаанд нь байсан хяналтын камерын утсыг би хутгаар таалсан, үүний дараагаар хаалганых нь цоожийг машины дорцов багажаар эвдэлсэн. Ингээд Ө бид хоёр уг айлруу ороод Dell маркийн дэлгэц, процессорыг хулгайлан авч ирсэн юм. Энэ үед Б дэлгүүрийн гадаа хүн хараад зогсож байсан. Үүний дараагаар бид гурав хулгайлсан эд зүйлээ ломбарданд тавих гэсэн боловч авахгүй байхаар нь дээрх компьютерийн дэлгэц, процессорыг таньдаг Төрөө гэдэг ахын гэрт нь аваачиж тавьсан байсан юм. Гэтэл цагдаа нар намайг асууж гэрт очсон байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/, Өсвөр насын шүүгдэгч Ө.Ө шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн: “…2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эх нялхас дээр Б, Ш нартай 13 цагийн орчимд уулзсан. Намайг очиход Б, Ш нар уулзаж байсан. Ингээд гурвуулаа хамт хамт уулзаад 2,5 литрийн нэг боргио уусан. Удаагүй байж байтал найз Бямбадорж ирсэн юм. Энэ үед бид нар нийлж хулгай хийж мөнгө олъё гэж ярилцсан гэтэл Бямбадорж үгүй би явлаа гэж хэлээд яваад өгсөн. Б, Ш бид гурав Чингэлтэй дүүргийн 8-р хороо Дунд тасганы 8-71 тоот эзэнгүй айлын хашаан дотор хяналтын камерыг нь Ш хутгаар таслаад байшингийн хаалганы цоожийг Ш машины дорцов багажаар эвдэлсэн. Ингээд уг айлруу Шаравнясбуу ганцаараа орсон би хашаан дотор нь хүн хараад зогсож байсан. Б мөн хашааны гадаа дэлгүүрийн үүдэнд хүн хараад зогсож байсан юм. Ш тухайн айлаас гарч ирэхдээ компьютерийн дэлгэц, процессор,аваад гараад ирсэн тэгээд бид гурав ломбарданд барьцаанд тавих гэсэн чинь авахгүй байсан. Тэгтэл Ш таньдаг ахынхаа гэрт түр хулгайлсан юм аа аваачаад тавьчихье гээд зурагтад айлд аваачиж тавьсан.Үүний дараагаар гэр гэрлүүгээ салаад явцгаасан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 43х/ Өсвөр насны шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн: “...2017 оын 5 дугаар сарын 30-ны өглөө Д.Ш ахтай уулзсан Ш ах гялгар ууттай зэс авч ирсэн ба манай хашаанд уг зэсний гаднах хаймрыг шатааж зэсийг нь гаргаж аваад байж байхад Бямбатөр манай гэрт ирсэн тэгээд Бямбатөр өөр тийшээ яваад Ш ах бид хоёр зэс тушаагаад 14000 төгрөгтэй болсон. Тэгээд Ш дэлггүр ороод хоёр литрийн Боргио нэртэй пиво авч ирээд Ш ах Өыг дуудаад бид гурав Эх Нялхасын урд талд уулзаад тэнд пиво хувааж уусан тэгээд би Баянбүрдийн тэнд оччихоод эргээд Ш Ө нар дээр ирэхэд тэр хоёр манай Нарантуяа гэдэг эгчийн гэрийн ойролцоо байдаг дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Тэгээд Нарантуяа эгчийн хашааруу Ш ах Ө нар орсон харин намайг гудамжинд хүн харж бай гэсэн би хүн хараад зогсож байхад Ш Процессорыг нь барьчихсан Ө дэлгэцийг нь барьчихсан гарч ирсэн тэднээс бид гурав хамтдаа хорооллын тийшээ яваад нэг ломбарданд тавих гэхэд ийм компьютер аваргүй гэхээр нь болиод Зурагтын тийшээ өөр нэг ломбарданд очиж үзүүлэхэд мөн ийм компьютер авахгүй гэсэн тэгэхээр нь за за наадахыг чинь авах ломбард байхгүй юм байна гээд байж байхад Шгийн таньдаг хүн нь гээд Төрөө гээд ахтай тааралдаад Ө Ш нар тэндээ гэрт нь компьютер, процессор, залгуур, хулгана зэргийг оруулж тавьчихаад гарч ирсэн.Тэгээд тарцгаасан юм. Тэгээд гэртэй ороод байж байхад 17 цагийн үед цагдаа нар орж ирээд бариад авсан юм…’’ гэх мэдүүлэг /хх-ийн 53х/ Хохирогч Б.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 8-71 тоот нийтийн байрны 3 тоот өрөөг түрээслэн амьдардаг юм. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн орчимд гэрийнхээ хаалгыг цоожлоод гадуур ажил хөөцөлдөж яваад 18 цаг болж байхад гэртээ иртэл гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн хаалга онгорхой байдалтай байхаар нь гайхаад гэртээ ороод үзтэл миний Дэлл маркийн 13 суурин компьютерийн дэлгэц болон процессор нь хулгана, залгуурын хамт алга болсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24- 25х/ Гэрч Г.Бямбатөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Өчигдөр 13 цагийн орчимд Эх нялхас дээр Ш, Ө, Б нартай уулзсан. Намайг эх нялхас дээр очиход Ш, Ө, Б нар пиво уучихсан байсан. Гэтэл Ш, Ө, Б нар хойшоо явж хулгай хийж мөнгө олъё гэж хэлэхээр нь би үгүй явлаа гэж хэлээд гэрлүүгээ явсан үүнээс хойш дахин уулзаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 26х/ Эд зүйлийн үнэлгээ “...Дэлл маркийн компьютер /дэлгэц, процессор, хулгана, дэлгэцийн залгуу, процессорын залгуурын хамт/ 900.000 төгрөг..." /хх-ийн 22х/, Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20х/, хэргийн газрын үзлэг /хх-ийн 7-11/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Д.Ш, Өсвөр насны шүүгдэгч О.Б, Ө.Ө нар нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хулгайн гэмт хэрийг 2017 оны 5 дугаар сарын 07-ноос 08-ны шийлжих шөнө, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус тус үйлдсэн байх ба тэдгээрийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар шүүгдэгч нарын гэмт үйлдлийг тухайн үед мөрдөгдөж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, заалтаар ял халдаав. Иймд шүүгдэгч Д.Шг давтан үйлдлээр, бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, Өсвөр насны шүүгдэгч О.Б, Ө.Ө нарыг бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Хохирогч Б.Баянмөнх, Б.Нарантуяа нар нь “гомдол саналгүй, төлбөрөө бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 186,187х/ гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч Д.Шд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролоо бүрэн төлж байрагдуулсан, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав. Өсвөр насны шүүгдэгч О.Б, Ө.Ө нарыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, 17 настай хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулинд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Монголчууд овгийн Дүгэрсүрэнгийн Шг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан давтан үйлдлээр, бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Өсвөр насны шүүгдэгч Боржигин овогтой Оюунбатын Б, Сахлагууд овогтой Өнөрсайханы Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Шүүгдэгч Д.Шд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг 110 /нэг зуун арав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 26.400.000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэч О.Б, Ө.Ө нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг тус тус даалгаж, О.Быг түүний хууль ёсны төлөөлөгч О.Цолмонгийн, Ө.Өыг түүний хууль ёсны төлөөлөгч Г.Өнөрсайхны хяналтанд тус тус өгсүгэй. 3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгүүдэд зааснаар Д.Шгийн цагдан хоригдсон нийт 110 /нэг зуун арав/ хоногийг торгох ялаас нь хасч тооцон, түүнийг шүүхээс оногдуулсан ялаа бүрэн эдэлсэнд тооцсугай. 4. Өсвөр насны шүүгдэгч О.Б, Ө.Ө нар нь 10 /арав/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 5. Д.Шд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай. 6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ