Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 201/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням

Улсын яллагчаар А.Азжаргал

Шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.Арт холбогдох эрүүгийн 2034000000278  дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ш.А нь Төв аймгийн Лүн сумын 3 дугаар төвд үйл ажиллагаа явуулдаг “Урьхан” зоогийн газрын хүнсний дэлгүүрт 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн У.Ууганбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган У.Ууганбаярын нүүр болон цээжин тус газар нь хутгаар зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Аын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Ш.А нь Төв аймгийн Лүн сумын 3 дугаар төвд үйл ажиллагаа явуулдаг “Урьхан” зоогийн газрын хүнсний дэлгүүрт 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн У.Ууганбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган У.Ууганбаярын нүүр болон цээжин тус газар нь хутгаар зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл \хх-ийн 1 тал\
  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 3-6 тал/
  • Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл \хх-ийн 8 тал\
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 39 тал/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн 5377 дугаартай “...У.Ууганбаярын биед баруун хацар, цээжинд зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун хацар, цээжинд шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байх тул үүсгэгдсэн дэс дарааллыг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/
  • Хохирогч У.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би Чимэгнасангийн машинд суугаад Төв аймгийн Лүн сумын “Урьхан” зоогийн газрын үүдэнд очоод Мөнгөн, Болдбаатар бид 2 дэлгүүрт орж юм аваад тооцоогоо хийх гээд касан дээр зогсож байтал Аянбаатар баруун гартаа хутга барьчихсан “ална пизда минь” гэтэл хажууд Болдбаатар зогсож байснаа “чи юу яриад байгаа пизда вэ, намайг алах гэж байгаа юм уу” гэтэл Аянбаатар “алсан ч яадаг юм” гэхээр нь би “чи хутгаар яах гэж байгаа юм, хүн алах гэж байгаа юм уу” гэтэл “алсан ч яадаг юм” гэхээр нь “зүгээр бай хөгшөөн” гэтэл баруун гартаа барьсан хутгаараа шууд дайраад миний баруун талын хацар болон баруун талын цээжний хөхний дээд талыг зүссэн. Тэгэхээр нь хэсэг байж доошоо тонгойж байж байгаад дэлгүүрээс гарсан чинь манай найз Болдбаатар, Аянбаатарыг “чи хүн алчихлаа” гээд хэд хэдэн удаа цохиод хавсарч унагасан. Мөнгөн, Чимэгпалам хоёрын хамт Лүн сумын эмнэлэгт очиж нүүр болон цээжиндээ оёдол хийлгэсэн...Одоо би эмчилгээ хийлгэж байгаа болохоор эмчилгээний зардлаа гаргуулмаар байна ” гэх мэдүүлэг хх-ийн 14-16 тал/
  • Гэрч Ц.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Төв аймгийн Лүн сумын төвд “Урьхан” нэртэй зоогийн газрын үүдэнд ирээд дэлгүүр лүү У.Уганбаяр, Мөнгөн бид гурав түрүүлж ороод юмаа аваад текен дээр авсан юмаа бичүүлэх гээд зогсож байгаад би эргээд харсан чинь Аянбаатар баруун талын гарандаа хутга барьчихсан зогсож байхаар нь Аянбаатарыг түлхсэн билүү, тэвэрч авсан билүү тухайн үед болсон явдлыг санахгүй байна. Ямар ч гэсэн барьж авсан хутгыг нь салгах санаатай үйлдэл хийсэн байх. Тэгтэл миний хажуугаар Аянбаатар ороод У.Ууганбаярыг хутгалсан байх. Эргээд хартал У.Ууганбаярын баруун талын хацар нь зүсэгдээд цус гарчихсан байсан. Тэгээд У.Ууганбаярыг Мөнгөн дэлгүүрээс авч гараад эмнэлэг рүү явсан. У.Ууганбаяр хоёр удаа Аянбаатарыг цохисон тэрнээс болоод Аянбаатар У.Ууганбаярыг хутгалсан байх. Тухайн үед Аянбаатар хаанаас ямар хутга аваад У.Ууганбаярыг хутгалсан талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/
  • Гэрч Н.Мөнгөний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...текен дээр байж байтал Аянбаатар араас дэлгүүрт орж ирээд баруун гартаа хутга бариад У.Ууганбаярын өөдөөс нь хутгалхаар нь Болдбаатар бид хоёр очоод би Аянбаатарын урдуур ороод гараа алдлаад “найзаа боль, яаж байгаа юм” гэтэл баруун гартаа барьсан хутгаа У.Ууганбаяр луу шидсэн. Эргээд хартал У.Ууганбаярын баруун талын хацарнаас нь цус гоожиж байхаар нь бид нар гараад У.Ууганбаярыг Чимгээ гэх хүүхний машинд суулгаад Лүн сумын эмнэлэг рүү явуулсан. Эмнэлэг дээр ирээд үзүүлсэн чинь У.Ууганбаярын баруун хацар, баруун цээжний урд талд хутганы зүсэгдсэн шархтай цус их гарч байсан юм” гэх мэдүүлэг,/хх-ийн 21-22 тал/
  • Гэрч Ц.Зоригтын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 19 цаг 50 минутын үед би ажил дээрээ байж байтал дэлгүүрийн хамгаалагч Рагчаабал “дэлгүүрт зодоон болоод байна” гээд утсаар дуудахаар нь би дэлгүүр лүү ортол зодоон үүсгэсэн залуучууд дэлгүүрийн гадаа байхаар нь гараад уулзсан чинь өндөр 30 гаруй насны залуу нүүрэндээ зүсүүлсэн гэмээр шархтай, цус гараад хажууд нь нэг залуу зогсож байсан. Тэгээд би буцаад дэлгүүр лүү ортол хамгаалагч залуу “саяны залуучууд нэг нь нэгнийгээ хутгалаад, хутгаа дэлгүүрт шидсэн” гэхээр нь хутгийг нь хайтал хамгаалагч дэлгүүрийн голын лангууны доороосоо 3 дахь тавиур дээр цус болсон манай дэлгүүрт зарж байсан хар судалтай, шар иштэй хутгыг энэ байна гэж надад зааж өгөхөөр нь би аваад цагдаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/
  • Гэрч С.Рагчаабалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 19 цаг 50 минутын үед би ажил дээрээ байж байтал манай дэлгүүрт гаднаас 3 залуу орж ирэхээр нь би өндийгөөд “маскаа зүүгээрэй” гэж хэлээд буцаад сандал дээрээ сууж байтал удалгүй хүмүүс хашгираад байхаар нь босоод хартал хар подволктой махлаг, өндөр 30 гаруй насны залуу баруун талын хацар нь зүсэгдэж цус гараад доошоо тонгойж байсан. Урд нь цагаан цамцтай намхан залуу баруун гартаа хутга барьчихсан байж байснаа хацарнаас цус гарч байсан залуу руу хутгаа шидтэл шалан дээр ойгоод дэлгүүрийн лангуу дээр унах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/
  • Гэрч Д.Чимэгнасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...У.Ууганбаярын баруун хацар, баруун цээж зүсэгдэж цус гарсан байхаар нь Мөнгөн бид хоёр миний машинаар Лүн сумын эмнэлэгт Ууганбаярыг хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/
  • Шүүгдэгч Ш.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүсэн: “...Төв аймгийн Лүн сумын нутагт 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогч У.Ууганбаярын эрүүл мэндэд хутгаар хөнгөн зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.А нь 2020 оны 5 сарын 13-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 42, 75 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 5 сарын 28-ны өдөр 66 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-76, 78 тал/ 2020 оны 5 сарын 28-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Ш.А нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.

Ш.Ат холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ш.А нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ш.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ажлын хэсэг 14.5 см, бариул хэсэг 12.5 см, хар судалтай, шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш.Арыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ш.Арыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Арыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 14.5 см, бариул хэсэг 12.5 см, хар судалтай, шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА