Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2019/0869

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 04 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2019/0869

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Н, Б д п г х п, х ц а з С.Э

Холбогдогч: Н д д М х х х х у б А.О

Гуравдагч этгээд: М ХХК

Прокурорын дүгнэлт: “Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн  2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, ******* дугаартай зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэх” дүгнэлт бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Н, Б д п г х п, х ц а з С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Н, Б д п г х п, х ц а з С.Э шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ:

“...Н, Б д п г х п, х ц а з С.Э би, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.О ийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан ******* дугаартай зөрчлийн хэргийг хянахад тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй М ХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 11 дэх хэсэг зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь байна.

М ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдөр барилгын засал чимэглэл эрхлэх үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч, 2015 оноос хойш Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт айлуудын дунд, амины орон сууц барих зориулалттай газарт холбогдох байгууллагаас нь үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл авалгүйгээр барилга байгууламж барин чулууны үйлдвэрийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулж байна. Чулуу бутлах ажиллагааны улмаас хажуу айлуудын иргэдийн амгалан тайван байдал алдагдах, түүгээр ч барахгүй эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсч болзошгүй байна.

Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.О 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр М ХХК-ийн үйл ажиллагааг шалгаад улсын байцаагчийн актаар “үйл ажиллагааг түр хориглон зогсоох тухай” шийдвэр гаргаж, тус М ХХК-ийн захирал Х.Б д танилцуулан гарын үсэг зуруулан, үйл ажиллагааг нь зогсоосон байхад захирал Х.Б******* нь улсын байцаагчийн дээрхи шийдвэрийг үйл ойшоож, лацыг нь хөндөж үйл ажиллагаа явуулсаар байсан байна.

Тус дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Н.А 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус Мэргэжлийн хяналтын хэлтэст “Айлуудын дунд байгаа чулууны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож өгөөч” гэх зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг Мэргэжлийн хяналтын хэлтэст гаргаснаар, улсын байцаагч А.О хүлээн авч, зөрчлийг бүрэн шалгалгүй, мөн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Зөрчил болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөс хойш үйл ажиллагааг нь зогсоосон шийдвэр гаргаагүй атлаа Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Иймд М ХХК нь зөрчил үйлдсэн эсэхийг шалгах, мөн тус газрын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсаар байгааг нь Зөрчил болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу үйл ажиллагааг зогсоох зэрэг ажиллагааг явуулах шаардлагатай байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.О ийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын дүгнэлт бичсэн.” гэв.

Хариуцагч Н д д М х х х х у б А.Ошүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“...Н, Б д п г х п, х ц а з С.Эгийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний дүгнэлтэд “...дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Н.А 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус Мэргэжлийн хяналтын хэлтэст /Айлуудын дунд байгаа чулууны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож өгөөч гэх/ зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг Мэргэжлийн хяналтын хэлтэст гаргаснаар улсын байцаагч А.О хүлээн авч бүрэн шалгалгүй мөн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Зөрчил болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөс хойш үйл ажиллагааг нь зогсоосон шийдвэр гаргаагүй атлаа Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн байна. 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам, стандарт зөрчин үйл ажиллагаа явуулсан байсан тул 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь “Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох” заасныг үндэслэн улсын байцаагчийн үйл ажиллагаа зогсоох актаар зогсоосон. Нэгэнт акт Зөрчлийн тухай хуулийн дагуу хүчин төгөлдөр байхад М ХХК нь үйлдвэрлэл явуулж улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.” гэжээ.

Гуравдагч этгээд М ХХК-ийн захирал шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 1 тоот дүгнэлттэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 0064252 тоот шийтгэлийн хуудсаар 500.000 төгрөгөөр торгосон уг шийтгэлийн хуудсыг төлж барагдуулсан, мөн дээрх байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй. Мөн эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэх тайлбар гаргаж байна.гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Н, Б д п г х п, х ц а з С.Э нь Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, ******* дугаартай зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр прокурорын дүгнэлт бичжээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 04-ний дүгнэлтэд “... иргэн Н.А 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус Мэргэжлийн хяналтын хэлтэст “Айлуудын дунд байгаа чулууны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолгох” зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг Мэргэжлийн хяналтын хэлтэст гаргасныг тус хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хүлээн авч, бүрэн шалгалгүй 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс буюу Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөс хойш үйл ажиллагааг нь зогсоосон шийдвэр гаргаагүй атлаа Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн байна.

Хариуцагч Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам, стандарт зөрчин үйл ажиллагаа явуулсан байсан тул 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үйл ажиллагааг зогсоосон. Нэгэнт акт Зөрчлийн тухай хуулийн дагуу хүчин төгөлдөр байхад М ХХК нь үйлдвэрлэл явуулж улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.” гэж маргажээ.

Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төлөвлөгөөт хяналт шалгалт хийгээд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам, стандарт зөрчин үйл ажиллагаа явуулсан М ХХК-ийн үйл ажиллагааг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02-06-366/34 дүгээр актаар зогсоосон.

Тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст  иргэн Н.А аас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус “Айлуудын дунд байгаа чулууны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолгох” гомдол гаргасныг улсын байцаагч хүлээн авч, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар буюу М ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02-06-366/34 дүгээр актыг биелүүлээгүй зөрчил үйлдсэнд тооцож, торгуулийн шийтгэл оногдуулсан нь буруу Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг тогтоож шийтгэл оногдуулах ёстой гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

Учир нь, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш буюу 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Мэргэжлийн хяналтын хэлтэст  иргэн Н.А ын  гаргасан гомдлыг дээрх хуулиудад заасны дагуу шалгаж, зөрчил гаргасан гэж үзвэл шийтгэл оногдуулах асуудлыг шийдвэрлэх ёстой.

Гэтэл хариуцагч хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч гомдлын дагуу гаргасан зөрчлийг шалгалгүйгээр Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө гаргасан  2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02-06-366/34 дүгээр актыг М ХХК-иас биелүүлээгүй зөрчил үйлдсэнд тооцож, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар 1, 1.1-д “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:  тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, ...” гэж зааснаар шийтгэл ногдуулсан нь тус хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.”, 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.”  гэсэн зорилгод нийцээгүй байна.

Эдгээрээс дүгнэхэд Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, ******* дугаартай зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын дүгнэлт үндэслэлтэй байх тул М ХХК-ийн гаргасан зөрчлийг Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд М ХХК-д холбогдуулан гаргасан гомдлыг Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн шалгаж, шийдвэрлэх хүртэл Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус баримтлан Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гомдол гаргагч Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН