Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1383

 

 

 

 

 

   2021        12          13                                  2021/ШЦТ/1383

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Д.Хорлоо,

Шүүгдэгч О.О нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ын О-д холбогдох эрүүгийн 2106 00000 2271 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч О.О нь 2021 оны 05 дугаар сарын 21-нээс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Cilek” нэртэй хүүхдийн тавилгын дэлгүүрт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа, итгэмжпэн хариуцсан эд хөрөнгөнөөс 9,820,600 төгрөгийн борлуулалтын орлогыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан.” гэв.

                                                                                                                                                                              

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Э-ийн мэдүүлэг /хх-10, 13 /, гэрч Ц.Энхтуяагийн мэдүүлэг /хх-17/, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэг тусгах тухай /хх-6/, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-34-36/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-37-40/, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-41-50/, Голомт банкны дансны хуулга /хх-51-86/, яллагдагч О.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх-26/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч О.О нь 2021 оны 05 дугаар сарын 21-нээс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Cilek” нэртэй хүүхдийн тавилгын дэлгүүрт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа, итгэмжпэн хариуцсан эд хөрөнгөнөөс 9,820,600 төгрөгийн борлуулалтын орлогыг завшсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжпэгч Г.Э-ийн "Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 15:00 цагийн үед дэлгүүр дээрээ байж байсан бөгөөд ажпын утас дуугарахаар нь автал нэг үйлчлүүлэгч маань төлбөрөө бүрэн төлчхөөд байхад тавилга авч чадахгүй байна гэсэн гомдол гаргасан юм. Түүний дагуу шалгалт хийхэд ажилтан О.О нь нэг бус удаа үйлчлүүлэгчийн захиалгын урьдчилгаа хийсэн төлбөрийг өөрийн дансанд авч хувьдаа ашиглаж байсан нь тогтоогдсон бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 23-ноос 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 9,820,600 төгрөгийг өөрийн хувийн дансандаа авсан нь баримтаар нотлогдсон юм. Манай байгууллагад О.О гэх хүн нь анх 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр борлуулагчаар ажилд орсон бөгөөд би тухайн 9,820,600 төгрөгийг барааны зарлагын баримт болоод гар бүртгэлийг шалгаж үзэхэд тухайн төлбөр тооцоо гарч ирсэн ба энэ нэхэмжпээд байгаа мөнгө бол манай байгууллагад учруулсан бодит хохирол юм. Одоогоор үйлчлүүлэгчтэй холбоотой ямар нэг гомдол гаргаад бараагаа авч чадаагүй асуудал байхгүй бөгөөд байгууллага үйлчлүүлэгч нарын хохирлыг барагдуулсан байгаа. 2021 оны  10 дугаар сарын 11-ний өдрийн төлбөрийн баримт өмнөхтэй адил мөнгийг нь авчихсан байсан юм. Ингээд нийт 2 үйлчлүүлэгчээс 9,820,600 төгрөгийг авсан байсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Дээрх үнийн дүнгээс одоогоор 4,800,000 төгрөгийг нь О.О төлөөд байгаа юм. Манай байгууллагаас нэхэмжилж байгаа үнийн дүн бол 9,820,600 төгрөг бөгөөд өөр дахин нэмэгдсэн хохирол байхгүй ба энэ дүн нь эцсийн бодит хохирол юм.” /хх- 10, 13/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энхтуяагийн “Миний дансыг нэг удаа ашиглаад мөнгө авсан гэж байсан бөгөөд яг хэдэн төгрөг хэзээ хийгээд хэзээ авч байсан талаархыг нь би мэдэхгүй байна. Манай охин авсан мөнгөнөөсөө одоо болтол бага багаар төлөөд л байгаа мөн үлдэгдэл мөнгийг нь удахгүй төлж дуусгана гэж гэр бүлээрээ ярилцсан.” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэг тусгах тухай /хх-6/,

 

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-34-36/,

 

Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-37-40 дугаар хуудас/,

 

Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-41-50/,

 

Голомт банкны дансны хуулга /хх-ийн 51-86 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Оюун-Эрдэнийн “Би 2020 оны 05 дугаар сард “Cilek нэртэй Турк хүүхдийн тавилгын дэлгүүрт худалдааны зөвлөхөөр анх ажилд орж байсан. 2021 оны 05 дугаар сарын эхлэн мөнгийг нь авч өөрийн хэрэгцээнд буюу зээлээ дарсан юм. Би нийт 9,820,000 төгрөгийг өөрт зарцуулсан ба надад энэ мөнгөнөөс өөр мөнгө хувьдаа ашигласан асуудал байхгүй.” /хх-26/ гэх мэдүүлэг,

 

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн бараа хүргэлт, төлбөрийн баримт /хх-87-88/ зэрэг болно.

 

Хөрөнгө завших гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч О.О-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч О.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 5.020.600 төгрөгийг хохирогч Г.Э-т төлөх төлбөртэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч О.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирол нөхөн төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч О.О нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч О.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Б овогт О-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч О.О-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар О.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.О-эс 5.020.600 төгрөг гаргуулан хохирогч Г.Э-т олгуулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                О.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА