Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/330

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,                           

улсын яллагч С.Солонго,

хохирогч М.Мөнхбат,

шүүгдэгч Д.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Дэндэвбаатарын Д.Аэд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 2255 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Дэндэвбаатарын Д.А, 1980 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны ************* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:*************/,

 

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 06 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Миний зах” худалдааны төвийн үүдэнд иргэн М.Мөнхбатыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тэр өдөр хүүхэдтэйгээ уулзах гээд хадмынх руугаа явж байтал Мөнхбат согтуу явж байсан. Тэгээд муудалцаад ийм асуудал болсон, Би Баянзүрхийн цагдаа ороод хохирогчийг хүлээлгэж өгөөд энэ хүн намайг явуулахгүй байна гэж хэлэхэд хоорондоо зодолдоод асуудал үүсээгүй бол явцгаа гээд аваагүй, Тухайн үед хохирогч намайг элдвээр хэлээд байхад би тэвчих л ёстой байсан юм байна. Хохирогчид эмчилгээний зардалд 170.000 төгрөгийг төлсөн” гэв.

           Хохирогч М.Мөнхбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би нилээн согтуу байсан. Эхнэр бид хоёрыг явж байхад Д.А хоргоосон маягийн юм хэлсэн гэхээр нь би араас дагаад явсан. Тэгээд би нэг мэдсэн цагдаа дээр орсон байсан. Тэгээд би цагдаа дээр очоод архи нилээн гараад байж байтал цагдаа нар намайг та нар зодолдоогүй юм бол гэртээ харь гэсэн. Тэгээд би гэрлүүгээ орох гэж байтал дахиад Д.Атэй үүдэн дээр тааралдаад 2-уулаа бааранд ороё гэхээр нь хамт явсан. Гэтэл намайг гэрлүү хүргээд өгье гэхээр нь би машинд нь суусан. Тэгээд “миний захын” зүүн талд зогсож байгаад намайг зодож эхэлсэн. Тэгээд зодож дуусаад одоо явъя гэхээр нь би зугтаагаад гэрлүүгээ арай гэж явсан, 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

Хохирогч М.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...баарнаас би терүүлээдявлаа гэсэн чинь би чамайг гэрт чинь хүргэж өгнө, цуг явъя гээд явуулахгүй байсан болохоор хамт машинд нь суугаад явсан чинь хоёулаа хүнээс архи авч ууя гэж намайг дагуулж явсан. Би машинд нь суугаад явж байхдаа хаашаа явж байгаа юм гэж асуусан чинь тодорхой хариу хэлэхгүй, хүнээс архи авч ууна гэж хэлээд намайг дагуулаад яваад байсан. Ингээд 13-н уулзвараар доош эргээд Миний захын баруун талд байрлах аж ахуйн обьектын гадаа машинаа зогсоогоод машин дотор миний хажуунаас зүүн шанаа руу цохьсон. “...Тэр залуу миний нүүр рүү маш олон удаа гараар цохьсон. Ар дагз руу архины шилээр цохьсон...” гэх мэдүүлэг. /хх12-13/,

Гэрч Э.Дэлгэрмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...8 цаг болж байхад Мөнхбат гэртээ орж ирсэн бөгөөд бүх хувцас нь цус болчихсон, гадуураа амссөн байсан фудболк нь цус болчихсон, хэнд зодуулсан юм гэсэн чинь хамт явж байсан залуудаа зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө залуу руу залгаад чи яагаад хүн дагуулж явчихаад зодож байгаа юм бэ гэсэн чинь өөдөөс доромжлоод нөхөр чинь үхээгүй юм уу хохино гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8235 дугаартай дүгнэлт:

  1. М.Мөнхбатын биед дух, баруун нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт, баруун гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугаралттай, баруун гайморын хөндийд цус хуралт, зүүн хацар ясны нумны дунд хэсгийн хугарал, баруун, зүүн хацар, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн хэсэгт цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар жрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-17/,

 

Яллагдагч Д.А мэдүүлэхдээ: “...над руу агсраад миний жолооноос татаад байхаар нь би зогсоод тойрч буугаад машинаас нөгөө залууг татаж буулгаад миний хувцаснаас зуураад байхаар нь тонгороод унагаачихсан. Мөн машин дотор байхад хажуу талаас нь гараараа нэг удаа саваад цохичихсон...” гэх мэдүүлэг. /хх-14, 31/,

Хохирогч М.Мөнхбатын мэдүүлэг /хх12-13/, гэрч Э.Дэлгэрмаагийн мэдүүлэг /хх-15/, шинжээчийн №8235 дугаартай дүгнэлт /хх-17/, яллагдагч Д.Аийн мэдүүлэг /хх-14, 31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 06 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Миний зах” худалдааны төвийн үүдэнд иргэн М.Мөнхбатыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Аийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч М.Мөнхбат нь гэм буруутай этгээдээс хохирол төлөарт 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд шүүгдэгч Д.А нь хохирогчид 170.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар 213.000 төгрөгийн хохирлын баримт байх бөгөөд төлсөн 170.000 төгрөгийг хасч үлдэх 43.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч М.Мөнхбатад олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Шүүх хохирогч М.Мөнхбат нь өөрт учирсан гэм хорын хохирол болон эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс /Д.А/ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Аэд хуульд заасан ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Дэндэвбаатарын Д.Аийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Аийг 800 /найман зуу/ нэгжээр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Аэд оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Аээс 43.000 /дөчин гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Мөнхбатад олгосугай.
  3. Хохирогч М.Мөнхбат нь гэмт буруутай этгээдээс /Д.А/ өөрт учирсан гэм хорын хохирол болон эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Аэд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР