| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0083/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/178 |
| Огноо | 2021-07-05 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Иргэний нэхэмжлэгч: *******, Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20140000000437 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. +
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт *******гийн *******. / Регистрийн дугаар:******* /,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 1014662 /нэг сая арван дөрвөн мянга зураан зуун жаран хоёр/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: ... Би 2020 оны 10 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөв гэх газарт ашиглалтын лицензтэй талбай дээр туслан гүйцэтгэгчээр ашигт малтмал олборлох гэж ирээд тухайн уурхай нь усны асуудлаа шийдэж чадаагүй улмаас бид нар ажиллаж чадаагүй юм. Тэгээд манай найз гэж хүнтэй холбогдоод Баянхонгор аймгийн Заг сумын Түүхийн хөндий гэх газар бичил уурхайн зөвшөөрөлтэй газар 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл сумтайгаа гэрээгээ хийсэн талбай байгаа гэхээр нь би нар 2 Заг сум руу явцгаасан. Тэгээд бид нар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Бөмбөгөр сумаас Заг сум руу нүүж очоод 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дүгнэлттэй газраа кемпээ барих гэтэл тэнд байсан Гансүх гэдэг хүн ирээд наадах чинь манай дүгнэлттэй талбай байгаа юм энд буулгахгүй өөр газар буу гэхээр бид нар тэр газраас зүүн урд зүгт 3 орчим км зайд кемпээ байрлуулсан. Тэгээд тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг ирж бид нарын үйл ажиллагааг зогсоосон. ....Би Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхий хөндий гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 16.00-18.00 цагийн хооронд 4 машин шороо угааж ажилласан юм. Би Түүхий хөндий гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нүүж очсон тэгээд техник хэрэгслээ засварлаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр л ажилласан ..Би тэр газарт үйг ажиллагаа явуулахдаа 10 орчим метрийн урттай газар ухсан...гэх мэдүүлэг / ххийн 36-38, 179-180/ 2. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: ... “.Түүхий хөндий гэх газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулсан талаар надад мэдэх зүйл алга байна. ******* гэх хүн манай сумын засаг даргатай ямар нэг гэрээ хийсэн зүйл байхгүй. Түүхий хөндий гэх газар нь бол өмнө нь уул уурхай ажиллаж байсан эвдрэлтэй газар байсан.. Манай сумын Түүхий хөндий гэх газар нь Түүхий хөндий 1-5 хүртэл дүгнэлт 2018 оны 09 дүгээр сарын 05-ны ашигт малтмал газрын тосны газрын 7/6104 дугаартай албан бичгээр дүгнэлт гарч ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гарч байсан.Тухайн ******* гэх хүн нь бол гэрээ хийсэн зүйл байхгүй”... гэх мэдүүлэг / хх-ийн 20-21/,
4. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: ... “.Би С ******* гэх хүнийг бол танихгүй. Бид нар гэрээ хийсэн газар ажиллахаар очсон боловч бүтээгүй буцах гэж байхад ******* гэж хүн техник чинь түрээсэлье гэж гуйхаар нь түрээсэлсэн өөр ямар нэгэн хань харилцаа байхгүй. Би ******* гэх хүнтэй 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулж би өөрийн эзэмшлийн улсын дугаартай ATLAS-3306 гэх маркийн цагаан өнгийн экскаваторыг түрээсэлсэн өөр техник түрээслээгүй. Би өөрийн экскаватораа нэг өдрийн 300 000 төгрөгийн гэрээ байгуулсан...гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 /,
5. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэхдээ: Иргэний нэхэмжлэгч: Би 10 сарын 22-ны үер экскаватор, усан буу мотор зэргийг түрээсэлсэн. Өвөл хураалгасан цагаасаа хойш одоо хүртэл аваагүй. Энэ хүмүүст гомдол санал байхгүй. Хэрэг хурдан шийдэж миний экскаваторыг олгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
6. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн: ... Би өөрөө хувьдаа 50 ковш нэртэй шар өнгийн ковштой юм. Миний ковшийн мотор кроп хоёр нь асуудалтай завсар шаардлагатай байсан юм. 2020 оны 09 дүгээр сард ******* нь надтай холбогдоод ковшийг чинь би янзалчихъя харин оронд нь ковшоор чинь жоохон ажил хийчхээд өгье гэж хэлэхээр нь бид хоёр амаар тохиролцоод түүнд өгөөд явуулсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 136-137,
7. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн: ... Би өөрийн эзэмшлийн норд бенз маркийн өөрөө буулгагч улсын дугаартай самсомалыг 2020.08.20-ноос эхлэн 3 сарын хугацаатай түрээслүүлсэн. 1 ээлжээр явахдаа сарын 5 сая төгрөгөөр түрээслүүлсэн. 2020 оны 10 сарын сүүлээр мөнгөө төлөхгүй болохоор 3 нь би машинаа буцаагаад татаж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 156/
8. Иргэний нэхэмжлэгч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн: .... Би улсын дугаартай тээврийн хэрэгслийг *******ад түрээсэлсэн түрээсэнд нийт 1 сар явсан, 1 сарын 3 000 000 төгрөгөөр авч ажилласан. Түрээсийн төлбөрөө бүрэн авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 165-166/
9. Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: ... “Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Бөмбөгөр сумаас Заг сумын Түүхийн Хөндий гэх газар нүүж очоод хоёр гурав хоног машин тэргэндээ засвар хийж байтал нэг өдөр экскаватороо асаагаад хөрс хуулаадах гэж бид нарыг хариуцсан хүн хэлсэн тэгээд би хөрс хуулж шороо ачиж байтал цагдаа нар ирж зогсоосон... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26/,
10. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: ... Би 2020 оны 9 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөв гэх газарт ашиглалтын лицензтэй талбай дээр туслан гүйцэтгэгчээр ашигт малтмал олборлох гэж ирээд тухайн уурхай нь усны асуудлаа шийдэж чадаагүйн улмаас бид нар ажиллаж чадаагүй юм. Тэгээд би таньдаг дүү тай холбогдоход Заг сумын Түүхий хөндий гэх газар бичил уурхайн зөвшөөрөлтэй газар 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл сумтайгаа гэрээгээ хийсэн талбай дээр ажиллаж болно гэсэн санал тавихаар нь би *******тай холбож өгөөд тэр талаар хэлсэн. ******* нь бид нарыг хариуцсан дарга байгаа юм. Тэгээд бид нар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Бөмбөгөр сумаас Заг сум руу нүүж очоод 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр байхаа кемпээ бариад нэг газар ухаж контролдож байтал аймгийн Цагдаагийн газраас ажлын хэсэг ирээд бид нарын үйл ажиллагаа зогсоосон. Бид нар нэг газар контролдож, ховоо буюу өөрөө суу буулгагч машинаар 6-н удаа шороо татаж угааж эхэлж байтал цагдаа нар ирж үйл ажиллагааг зогсоосон. Манай дээр 2 ховоо 1 ковш, экскаватор 8-н ажилчин ажиллаж байсан. Миний хувьд *******ын удирдлага доор ажилладаг хүн байгаа юм. Гэрээ хэлцлийн талаар надад мэдэх зүйл байхгүй.”... гэх мэдүүлэг / хх-ийн 27-29 /,
11.Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Бөмбөгөр сумаас Заг сумын Түүхий хөндий гэх газар нүүж очоод хоёр гурав хоног машин тэргэндээ засвар хийж байтал нэг өдөр шороо зөө гэж бид нарыг хариуцсан хүн хэлэхээр нь машинаа асааж очоод 2 удаа шороо зөөж байтал цагдаа нар ирж зогсоосон. Би нэг газраас 2 удаа шороо татсан. Манай дээр 2 ховоо 1 ковш экскаватор, 8-н ажилчин ажиллаж байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 31-32/,
12. Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Бөмбөгөр сумаас Заг сумын Түүхий хөндий гэх газар нүүж очоод хоёр гурав хоног машин тэргэндээ засвар хийж байтал нэг өдөр шороо зөө гэж бид нарыг хариуцсан хүн хэлэхээр нь машинаа асааж очоод 2 удаа шороо зөөж байтал цагдаа нар ирж зогсоосон. Би нэг газраас 2 удаа шороо татсан. Манай дээр 2 ховоо 1 ковш экскаватор, 8-н ажилчин ажиллаж байсан....” гэх мэдүүлэг / хх-ийн 34-35/,
13. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/85 дугаар шинжээчийн: ... Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын 1 014 662 төгрөг болж байна. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал нь 73.847 төгрөг болж байна.....гэх дүгнэлт / хх-ийн 93-116/
14. Энх Нахиа ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 519 дугаар шинжээчийн: ... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл, тоног төхөөрөмж бусад эд зүйл, алтны 4 зах зээлийн үнэ нь нийт 37384400 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт / хх-ийн 128-130/
15. Стандарт хэмжил зүйн хэлтсийн Үнэт металл сорьц тогтоох лабораторийн : ... 790/4161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 5.7 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан. Манай жин нь Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн лабораториор шалгагдан баталгаажсан жин юм. 790/4161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 5 7 грамм жинтэй, нунтаг хэлбэрийн шар өнгөтэй металл нь алт мөн байна....790/4161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 5.1 граммтай металл нь алт мөн гэж тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 122/ болон Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн 3-7/, Баянхонгор аймгийн Прокурорын газар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 157 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 9/,
Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хэргийн эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10/,ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 65-67, 71-72/, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 69/, 1670 УБ автомашины гэрчилгээний хуулбар /хх-ийн 70/, Түрээсийн гэрээ /хх-ийн 73-74/, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 79/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 81-82/, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 30-4/6038 дугаар албан бичиг /хх-ийн 84/, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн 2021оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 245 дугаар албан бичиг /хх-ийн 85/, тээврийн хэрэгслийн лавлагаа /ххийн 86-88/, Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 89-90/ Нуман-Алтай ХХК-ийн нэхэмжлэх /хх-ийн 91/, Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Түүхий хөндий” гэх газарт иргэн ын эвдсэн 0.07 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо /хх-ийн 92-114/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 181/, шинээр хохирол төлсөн 2 хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгтхамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг “Түүхийн хөндий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 1.014.662 /нэг сая арван дөрвөн мянга зураан зуун жаран хоёр/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч иргэний нэхэмжлэгч Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би С ******* гэх хүнийг бол танихгүй. Бид нар гэрээ хийсэн газар ажиллахаар очсон боловч бүтээгүй буцах гэж байхад ******* гэж хүн техник чинь түрээсэлье гэж гуйхаар нь түрээсэлсэн өөр ямар нэгэн хань харилцаа байхгүй. Би ******* гэх хүнтэй 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулж би өөрийн эзэмшлийн улсын дугаартай ATLAS-3306 гэх маркийн цагаан өнгийн экскаваторыг түрээсэлсэн өөр техник түрээслээгүй. Би өөрийн экскаватораа нэг өдрийн 300 000 төгрөгийн 5 гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би өөрөө хувьдаа 50 ковш нэртэй шар өнгийн ковштой юм. Миний ковшийн мотор кроп хоёр нь асуудалтай завсар шаардлагатай байсан юм. 2020 оны 09 дүгээр сард ******* нь надтай холбогдоод ковшийг чинь би янзалчихъя харин оронд нь ковшоор чинь жоохон ажил хийчхээд өгье гэж хэлэхээр нь бид хоёр амаар тохиролцоод түүнд өгөөд явуулсан юм...”, Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би өөрийн эзэмшлийн норд бенз маркийн өөрөө буулгагч улсын дугаартай самсомалыг 2020.08.20-ноос эхлэн 3 сарын хугацаатай түрээслүүлсэн. 1 ээлжээр явахдаа сарын 5 сая төгрөгөөр түрээслүүлсэн. 2020 оны 10 сарын сүүлээр мөнгөө төлөхгүй болохоор нь би машинаа буцаагаад татаж авсан...гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн:”.... Би улсын дугаартай тээврийн хэрэгслийг *******ад түрээсэлсэн түрээсэнд нийт 1 сар явсан, 1 сарын 3 000 000 төгрөгөөр авч ажилласан. Түрээсийн төлбөрөө бүрэн авсан... гэх мэдүүлэг,
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Бөмбөгөр сумаас Заг сумын Түүхийн Хөндий гэх газар нүүж очоод хоёр гурав хоног машин тэргэндээ засвар хийж байтал нэг өдөр экскаватороо асаагаад хөрс хуулаадах гэж бид нарыг хариуцсан хүн хэлсэн тэгээд би хөрс хуулж шороо ачиж байтал цагдаа нар ирж зогсоосон... гэх мэдүүлэг,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:”... Би 2020 оны 9 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөв гэх газарт ашиглалтын лицензтэй талбай дээр туслан гүйцэтгэгчээр ашигт малтмал олборлох гэж ирээд тухайн уурхай нь усны асуудлаа шийдэж чадаагүйн улмаас бид нар ажиллаж чадаагүй юм. Тэгээд би таньдаг дүү тай холбогдоход Заг сумын Түүхий хөндий гэх газар бичил уурхайн зөвшөөрөлтэй газар 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл сумтайгаа гэрээгээ хийсэн талбай дээр ажиллаж болно гэсэн санал тавихаар нь би *******тай холбож өгөөд тэр талаар хэлсэн. ******* нь бид нарыг хариуцсан дарга байгаа юм. Тэгээд бид нар 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Бөмбөгөр сумаас Заг сум руу нүүж очоод 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр байхаа кемпээ бариад нэг газар ухаж контролдож байтал аймгийн Цагдаагийн газраас ажлын хэсэг ирээд бид нарын үйл ажиллагаа зогсоосон. Бид нар нэг газар контролдож, ховоо буюу өөрөө суу буулгагч машинаар 6-н удаа шороо татаж угааж эхэлж байтал цагдаа нар ирж үйл ажиллагааг зогсоосон. Манай дээр 2 ховоо 1 ковш, экскаватор 8-н ажилчин ажиллаж байсан. Миний хувьд *******ын удирдлага доор ажилладаг хүн байгаа юм. Гэрээ хэлцлийн талаар надад мэдэх зүйл байхгүй.”... гэх мэдүүлэг,
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Бөмбөгөр сумаас Заг сумын Түүхий хөндий гэх газар нүүж очоод хоёр гурав хоног машин тэргэндээ засвар хийж байтал нэг өдөр шороо зөө гэж бид нарыг хариуцсан хүн хэлэхээр нь машинаа асааж очоод 2 удаа шороо зөөж байтал цагдаа нар ирж зогсоосон. Би нэг газраас 2 удаа шороо татсан. Манай дээр 2 ховоо 1 ковш экскаватор, 8-н ажилчин ажиллаж байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Бөмбөгөр сумаас Заг сумын Түүхий хөндий гэх газар нүүж очоод хоёр гурав хоног машин тэргэндээ засвар хийж байтал нэг өдөр шороо зөө гэж бид нарыг хариуцсан хүн хэлэхээр нь машинаа асааж очоод 2 удаа шороо зөөж байтал цагдаа нар ирж зогсоосон. Би нэг газраас 2 удаа шороо татсан. Манай дээр 2 ховоо 1 ковш экскаватор, 8-н ажилчин ажиллаж байсан....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэлхайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасангэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “ашигт малтмал эрэх” гэж“ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6- д ”ашигт малтмал хайх” гэж “эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” хэлнэ гэж нэр томьёог тайлбарласан байна. Харин уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ”ашигт малтмал ашиглах” гэж “газрынгадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” хэлнэ гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч *******ын хувьд газрын хэвлийгээс ашигт малтмал олох зорилгоор газар ухаж олборлосон үйл ажиллагаа явуулсан тул Шүүх түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж олборлолт явуулсан гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, уг хэрэгт шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 1.014.662 /нэг сая арван дөрвөн мянга зураан зуун жаран хоёр/ төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-ын 5-д зааснаар 3 дахин нугалж нийт 3.043.986 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөн нөхөн сэргээлт хийх зардал 73.847 төгрөгийг нэмж нийт 3.117.833 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлсөн тул түүнийг хохирогч байгууллагад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.
Гэвч Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч *******ад хорих ялын доод хэмжээг оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Харин шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх иргэний нэхэмжлэгч *******ын эзэмшлийн 16-70 улсын дугаартай экскаватор үнэ 9.200.000 төгрөг, усан буу 1.000.000 төгрөг, дизель мотор 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ын ковш 6.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ын улсын дугаартай тээврийн хэрэгсэл 6.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.ын улсын дугаартай тээврийн хэрэгсэл үнэ 11.500.000 төгрөг зэрэг нь бусдын өмчлөлд шилжсэн нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан дээрх техникийн нийт үнэ 35.200.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Харин монгол гэр 3 ширхэг нь уг гэмт хэргийг үйлдэхэд шууд ашигласан гэж үзэх үндэслэлгүй тул монгол гэрийн үнийг шүүгдэгч *******аас гаргуулах шаардлагагүй гэж дүгнэж монгол гэр 3 ширхэгийг эзэмшигч *******ад буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж 5.7 грамм алт олборлосон нь тогтоогдсон тул дээрх 5.7 грамм алтыг хэрэгцээний дагуу Монгол банкинд тушаахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Мөн иргэний нэхэмжлэгч *******ын эзэмшлийн 16-70 улсын дугаартай экскаватор, усан буу, дизель мотор, иргэний нэхэмжлэгч ын ковш, иргэний нэхэмжлэгч ын улсын дугаартай тээврийн хэрэгсэл, иргэний нэхэмжлэгч Н.ын улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн 7 прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх техникүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч нарт нь тус тус буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 48 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг зурагтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******ад хэрэгцээний дагуу буцаан олгож, шүүгдэгч нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ад нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч *******ын эзэмшлийн 16-70 улсын дугаартай экскаватор үнэ 9.200.000 төгрөг, усан буу 1.000.000 төгрөг, дизель мотор 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ын ковш 6.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ын улсын дугаартай тээврийн хэрэгсэл 6.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.ын улсын дугаартай тээврийн хэрэгсэл үнэ 11.500.000 төгрөг нийт 35.200.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн монгол гэр 3 ширхэг, 48 инчийн зурагт 1 ширхэг зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******ад буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3,-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон 5.7 грамм алтыг хэрэгцээний дагуу Монгол банкинд тушаахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч *******ын эзэмшлийн 16-70 улсын дугаартай экскаватор, усан буу, дизель мотор, иргэний нэхэмжлэгч ын ковш, иргэний нэхэмжлэгч ын улсын дугаартай тээврийн хэрэгсэл, иргэний нэхэмжлэгч Н.ын улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх техникүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч нарт нь тус тус буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 8 өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ