| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/01593/И |
| Дугаар | 183/ШШ2017/1323 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2017/1323
2017 оны 06 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2017/01323 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 3-9 тоот байрлах, 5055873 регистрийн дугаартай, Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 20 гудамж, 2 тоотод оршин суух, РД:УБ93042116, Боржигон овогт Гантулгын Эрдэнэмягмарт холбогдох,
Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Г.Эрдэнэмягмар нь Жи-Мобайл ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1145257 дугаар төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 240,000 төгрөгийн үнэтэй ИР10 төхөөрөмж авч, урьдчилгаанд 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сар бүр 20,000 төгрөг төлж дуусгах нөхцөлтэйгөөр худалдан авсан. Өнөөдрийн байдлаар төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 110,000 төгрөг, нийт 330,000 төгрөгийг Г.Эрдэнэмягмарээс гаргуулж өгнө үү.” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... нэхэмжлэгч Жи мабайл ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 330,000 төгрөгөөс алданги болох 110,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 220,000 төгрөгийг хариуцагч Г.Эрдэнэмягмар 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Шүүх нэхэмжлэл, эвлэрлийн гэрээ болон хэрэгт авагдсан бичгийн баримттай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Г.Эрдэнэмягмарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Жи мобайл ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хуулийн хэлтсийн хуулийн мэргэжилтэн С.Амаржаргалд олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу эвлэрэх эрхийг олгожээ.
Иймд нэхэмжлэгч Жи мабайл ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 330,000 төгрөгөөс алданги болох 110,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 220,000 төгрөгийг хариуцагч Г.Эрдэнэмягмар нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,550 төгрөгийн 6,925 төгрөгийг улсын орлогод үлдээж, эвлэрсэн үнийн дүн болох 220,000 төгрөгт ногдох улсын тэмтэгдийн хураамжийн тал хувь болох 3,625 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 3,625 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Г.Эрдэнэмягмарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 330,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч алданги болох 110,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 220,000 төгрөгийг хариуцагч Г.Эрдэнэмягмар нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 10,550 төгрөгийн 6,925 төгрөгийг улсын орлогод үлдээж, эвлэрсэн үнийн дүн болох 220,000 төгрөгт ногдох улсын тэмтэгдийн хураамжийн тал хувь болох 3,625 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 3,625 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ