| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/0117/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/117 |
| Огноо | 2020-10-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Уранчимэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Нандинцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Байгальмаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 1*******32002050121 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2003 оны 01 ******* сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 6, аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* , тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* Билгүүн РД:/*******/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
******* нь 201******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буянт” хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:... би өглөө болгон уул руу гүйдэг байсан юм тэгээд 201******* оны 0******* ******* сарын 15-ны өдөр би уул руу гүйчхээд буцаад ирэхдээ “Буянт” дэлгүүрээр орж тамхи ширхгээр авах гээд дэлгүүрийн хаалгыг нь нүдэхэд хүн гарч ирэхгүй байсан юм. Би урд нь гэрийнх нь хаалгыг нүдээд тамхи авчихдаг байсан юм л даа. Тэр өдөр гэрт нь хүнгүй байсан ба дэлгүүрийн цонх нь ялааны тортой байсан. Тэгээд би санамсаргүй цонхоор нь ороод тамхи мөнгө авсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэжээ.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "201******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр би Мандал сумын ******* ******* , Энхтайваны 57 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Буянт” хүнсний дэлгүүртээ ажиллаж байгаад түр хаагаад 15 цаг 30 минутын орчим цоожлоод нөхөр Д******* хамт гарч явсан.Гарч яваад ...буцаад 16 цаг 10 минутад ирсэн. Ирээд хашаагаа онгойлгоод орох гэтэл гэрийн хаалганы хажуу талын цонхны торыг нь урсан байдалтай байсан. Тэгээд би дотогш ороод бараагаа бүртгэтэл 60 000 төгрөг, “эл ди клаб” тамхи ******* хайрцаг, эл ди нарийн тамхи 2 хайрцаг, эссэ тамхи 2 хайрцаг, бидний кола ундаа 2 ширхэг /1.25л/, хүслийн кола 3 ширхэг /0.5л/ тус тус алга болсон байсан. ...алдагдсан эд зүйлийн үнэ нь **************500 төгрөг болно. ...Би 2020 оны 03 дугаар сарын дундуур би нөхрийнхөө хамт 11 цагийн орчим вокзал руу явахдаа хүргэн *******од “хашаа харж байгаарай, бид нар явчхаад ирье” гэж хэлж яваад 12 цаг өнгөрч байхад буцаад ирсэн чинь ******* “танай дэлгүүрт орсон хулгайчийг чинь барьж аваад алдчихлаа, тэр хүүхэд танай дэлгүүрийн цонхыг хагалаад намайг харангуутаа хашаа даваад зугтаасан. Тэр хүүхэд шар өнгийн урт үстэй байсан” гэж хэлж байсан. Манай гудамжны урд манайхаас 5 айлын цаад талд “Бест” худалдааны төвд худалдагчаар ажилладаг *******гийн хүүхэд шар өнгөөр үсээ будуулсан хүүхэд байдаг. Тэр хүүхэд манай дэлгүүрт 20 гаран хоногийн дараа орж ирэхдээ үсээ хусуулчихсан ирсэн. Би тэр үед хүргэн *******ыг дуудаад тэр хүүхдийг харуулсан чинь ******* тэр хүүхдийг барьж аваад “чи яагаад хулгай хийгээд байдаг юм бэ, яагаад айлын хашаа руу давж ороод цонх хагардаг юм бэ, би чамайг хараад таньж байна” гэхэд тэр хүүхэд тухайн үед цонх хагалсан гэдгээ хэлж байсан. Тэгээд би тэр хүүхдийн ээжтэй нь очиж уулзсан. Намайг *******тай уулзсаны орой ******* тэр хүүхдээ дагуулаад манайд ирэхээр нь би “танай хүүхэд манай дэлгүүрээс тамхи, ундаа, мөнгө зэрэг эд зүйлс хулгай хийсэн гэж хэлсэн чинь тэр хүүхэд надад юу ч хэлэхгүй дуугүй, доошоо хараад зогсоод байсан”. ******* надад “та хоёрын хохирлыг барагдуулъя, одоо мөнгийг нь шууд өгч чадахгүй, а аар өгнө” гэж хэлж байсан. Тэгээд 2020 оны 06 дугаар саран эхээр миний 50001018160 дугаарын данс руу 50000 төгрөг хийсэн. ...Тэгээд хамгийн сүүлд 2020 оны 08 дугаар сарын эхээр ******* надад өөрөө ирж бэлэн 70 000 төгрөг өгсөн. Манай дэлгүүрээс хулгай хийсэн хүүхэд хохирол барагдуулсан. Би одоо гомдолгүй байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 28-32 дугаар хуудас/,
Гэрч Ж.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хадам эгч, баз хоёр ойрхон гарчхаад ирье, хашаа харж байгаарай гэж хэлчхээд явсан. Тэгээд би хашаандаа юм хийгээд зогсож байтал Чулуунцэцэг эгчийн хашаанд нь байдаг нохой хуцаад байхаар нь тэдний хашааны хаалган дээр очиход тэдний хашааны том хаалганы дээгүүр нэг эрэгтэй хүүхэд хашаа даваад гараад ирэхээр нь би тэр хүүхдийг хараад “чи зогс, юун хүүхэд вэ” гэхэд тэр хүүхэд гудамжаар урагшаа зугтаагаад явчихсан. Тэгээд би тэр хүүхдийг барьж авч чадалгүй тэдний хашаанд орсон чинь тэдний дэлгүүрийн жижиг цонх нь хагарсан байсан. Тэр цонхыг надаас зугтаадаг тэр хүүхэд хагалсан. Намайг хашаанаас гараад тэдний хашааны том хаалганы тэнд очсон чинь шил хагарч байгаа сонсогдсон. Тэр хүүхэд намайг ирж байгааг мэдээд тэдний дэлгүүр рүү орж чадалгүй надаас зугтаагаад явсан. Би тэр хүүхдийг тэдний дэлгүүрээс юм хулгайлсан байж магадгүй гэж сэжиглэж байна. ...Тэр хүүхэд бараан өнгийн өмдтэй, 15 насны орчим, 165 см өндөртэй, туранхай биетэй, үсээ шараар будаад хойш нь самнасан байсан. Би тэр хүүхдийг ахиж харвал танина. Тэгээд би тэр хүүхдийн талаар хадам эгчдээ хэлсэн. Тэгээд 20 орчим хоногийн дараа байх намайг хадам эгч дэлгүүрт ороод ир гэж дуудахаар нь би орсон чинь надаас өмнө нь тэдний хашаан дотор ороод цонхыг нь хагалаад надаас зугтаасан хүүхэд мөн байхаар нь би тэр хүүхдээс яагаад дэлгүүрийн цонх хагалаад зугтаасан талаар асуухад эхлээд надад би хулгай хийгээгүй, би цонх хагалаагүй гэж байсан. Би тэр хүүхдэд би чамайг таньж байна, цагдаа авч явна гэж хэлсэн чинь “би тэр цонхыг хагалсан” гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхдээс яах гэж хагалсан талаар асуухад юм хэлэхгүй зогсоод байхаар нь би тэр хүүхдэд ахиж битгий цонх хагалаарай, битгий хулгай хийгээрэй гэж хэлээд цагдаад хэлэлгүй тэр хүүхдийг явуулсан. Тэр хүүхэд үсээ хусчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Гэрч Г.Байгальмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Би хүүгээсээ чи энэ эгчийн дэлгүүрт орж хулгай хийсэн юм уу гэж асуухад манай хүү Билгүүн “би хулгай хийсэн” гэж хэлсэн гэхээр нь би хохирлын мөнгө гэж эхлээд 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 50000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 70000 төгрөг шилжүүлсэн. ...2020 оны 7 дугаар сард бэлнээр 50000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 21-нд мобайл банкаар 50000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 44 ******* хуудас/,
Яллагдагчаар *******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Би 201******* оны 10 сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын ******* ******* т байрлах “Буянт” дэлгүүрээс тамхи авах гэж очиход дэлгүүр нь цоожтой байхаар нь хашааны хаалга даваад ороход дэлгүүрийн цонх нь ялаанаас хамгаалах тортой цонх нь онгорхой байхаар нь цонхны торыг ураад дотогшоо орсон дэлгүүр дотор ороод 5 хайрцаг ЛД тамхи , 2 хайрцаг энгийн ЭССЭ тамхи , 12000 төгрөг хулгай хийгээд буцаж харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: өсвөр насны шүүгдэгч *******ий ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 65 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* ийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 70 дугаар хуудас/ зэрэг бусад баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 ******* зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 201******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буянт” хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 106500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-32 хуудас/, Гэрч Ж.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг" /хх-ийн 42-43 хуудас/, Гэрч Г.Байгальмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 44 ******* хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн 1*******4-1************** дугаартай дүгнэлт /ХХ-ийн 46-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох өсвөр насны шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос *******ийг “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хохирогч Чулуунцэцэгийн нэхэмжилсэн 350000 төгрөгөөс 220000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч *******ий хууль ёсны төлөөлөгч эх Б.Байгалмаа төлсөн ба нэхэмжлэлээс үлдэх 130000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй тул хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 201******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буянт” хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 106500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох тогтоогдсон тул өсвөр насны шүүгдэгч *******д эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ийг энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний хууль ёсны төлөөлөгч эх Б.Байгальмаад, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгах зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, хэлэлцэгдэх шүүхийн зардалгүй зэргийг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 ******* зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт ******* Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ийг энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний хууль ёсны төлөөлөгч эх Б.Байгальмаад, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгасугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* өсвөр насны шүүгдэгч *******ээс нэхэмжилсэн 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөс 220000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг өсвөр насны шүүгдэгч *******ий хууль ёсны төлөөлөгч эх Б.Байгалмаа төлсөн ба нэхэмжлэлээс үлдэх 130000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, хэлэлцэгдэх шүүхийн зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.