Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/19

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

Хохирогч О.*******,

Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2007003670272 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* төрсөн, эрэгтэй, 21 настай, яс үндэс Халх, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ******* үсчин ажилтай, ам бүл 4, ээж, ах, эгчийн хамт ******* тоотод оршин суух,

 Урьд  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж тогтоол биелүүлэх хугацааг 6 сар хойшлуулсан ******* овогт *******ын *******  /РД:*******/.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.******* нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн байрлах сагсан бөмбөгийн талбайд О.*******ийн зүүн хөмсөг тус газарт толгойгоороо мөргөж, хөлөөрөө нүүр лүү өшиглөн зүүн нүдний ухархайн дээд хана, доторх ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт:Орой сагсны талбай дээр найзуудын хамтаар тоглох гэж очсон ба намайг очих үед хохирогч буюу ******* мөн тоглож байсан. Бид нар хоорондоо ундаанд бооцоотой тоглосон. Тэгээд хохирогч бид хоёрын хооронд маргаан гараад бид хоёр талбайн гадаа гарч зодолдсон ба би түүний толгой хэсэгт нь мөргөж нүүрэн тус газар нь өшиглөсөн... Хохирогчтой уулзах боломж гарахгүй байсан тул шүүх хуралдааны өмнө уулзаад 2.000.000 сая төгрөгийг хохирол төлбөрт өгсөн” гэв.          

            Хохирогч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...18 цагийн үед сагсны талбай хаалтай байхаар нь би дэлгүүр орж ундаа аваад эргээд ирсэн. Тэр үед шүүгдэгч найзуудын хамтаар тавуулаа саравчинд пиво ууж байсан. Тоглоом эхлэх үед шүүгдэгч бид хоёр тус тусдаа тоглож байгаад ундаанд бооцоотой тоглохоор болоод хоорондоо тоглосон. Шүүгдэгч ер нь хамт тоглож хүмүүс рүү уурлаад байсан. Шүүгдэгч бид хоёр бөмбөгөнд хамт үсрээд надаас бөмбөг авсны дараа нэг удаа цохисон. Тэгээд л гадаа гараад маргалдаж байгаад намайг өшиглөж мөргөсөн. Хувийн эмнэлэгт 12 хоног хэвтээд 1 дүгээр эмнэлэгт 7 хонож байгаад гарсан. Би 6 сарын дараа дахин хагалгаанд орох ба тэрний төлбөрийг авчихвал өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. Цаашид гарах зардлыг хэд болохыг би сайн мэдэхгүй байна. Би иргэний журмаар хохирлоо гаргуулж авна” гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогчоор О.*******ийн өгсөн: "...2020 оны 08 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед ийн сагсны талбай дээр очсон. Тэгээд ******* гэдэг залуутай сагсан бөмбөг тоглож байгаад би шийд рүү үсрээд бөмбөг аваад буусан чинь цээж рүү түлхсэнээ чи надтай шийдэн дээр үсэрдэг бөмбөг аваад булаацалддаг хэн бэ гээд зүүн шанаа руу цохиход болиулсан. Тэгтэл ******* гараад үзье гээд шийдний хашаанаас гарсан, араас нь би гараад зүгээр биз дээ яагаад байгаа юм гээд уучлалт гуйж гар барих гэтэл ******* зүүн шанаа руу гараараа цохиж 2 гараараа барьж байгаад духаараа зүүн хөмсөгт мөргөхөд нүд харанхуйлж нүүрээ дараад тонгойход хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн. Тэгээд би доошоо унаж хэсэг хугацааны дараа босож ирээд нүүрээ бариад үзэхэд хавдчихсан зүүн хөмсөгний яс цөмөрч цус гарсан байсан..." гэх мэдүүлэг

/хх-н 10-11 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрчээр О.ийн өгсөн: "...2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр найз болох Ууганбаатар, ******* нарын хамт тоглох гээд очсон тэгээд сагс тоглож байх үед ******* зүс таних залуутай хэрэлдэж маргалдаад байсан тэгээд талбайн гадна талд гараад нэг нэгээрээ зодолдохоор болоод талбайн гадна талд гарсан. Тэгээд хоорондоо гар бариад шууд зодолдоод эхэлсэн. Зодолдож байх явцад ******* нь *******ийг духны хэсгээрээ 1 удаа мөргөсөн чинь ******* суучихсан. Тэгээд бид хэд салаад гэр гэрлүүгээ явсан..." гэх мэдүүлэг

/хх-н 18-19 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрчээр С.ын өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 18-ны орой ийн шинэ баригдсан сагсны талбай дээр *******, ******* бид нар сагс тоглож байгаад *******, ******* 2 муудалцаад ******* барьж аваад нүүрэнд нь цохиход зөрүүлээд ******* нь хөл рүү нь өшиглөхөөр нь би дундуур нь орж салгасан. Тэгтэл ******* ахын дүү гараад ир муудалцахгүй ярилцъя гэж дагуулж сагсны талбайн хашаанаас гараад *******ийн 2 гарыг барьж байгаад урдаас нь нүүр нүд хавьд нь мөргөхөд ******* хойшоо унаад босоод ирсэн. ******* босоод ирэхдээ зүүн нүд нь хавдаад нээгдэхгүй болсон байсан..." гэх мэдүүлэг

/хх-н 24-25 дугаар тал/

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн "...2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №08 шэ/669 дугаартай "...О.*******ийн биед дух ясны өмнөд ханын цөмөрсөн хугарлыг хадаж бэхэлсэн мэс заслын дараах байдал /УНТЭ 2020.08.28/, зүүн нүдний ухархайн дээд хана, доторх ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт

/хх-н 33-34 дүгээр тал/

           М.*******ын иргэний мэдээлэл,

            /хх-ийн 27 дугаар тал/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 28 дугаар тал/,

           М.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд

/хх-ийн 57-69 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагчийн...Налайх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжир би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн М.*******ад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлт гаргаж байна. Яллагдагч М.******* нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн байрлах сагсан бөмбөгийн талбайд О.*******ийн зүүн хөмсөг тус газарт толгойгоороо мөргөж, хөлөөрөө нүүр лүү нь өшиглөн зүүн нүдний ухархайн дээд хана, доторх ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч  М.******* нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн зүгээс хохирогчид 2.000.000 сая төгрөгийг өгсөн ба хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй хэвээр үлдээж өгнө үү. Иймд шүүгдэгч М.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 350 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд тус тус гаргаж байна” гэх,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн “..Шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалан оролцож байна. Шүүгдэгч М.******* нь өөрийн гэм буруу дээрээ маргаан байхгүй, хохирогч нь  2.915.845 сая төгрөгийг нэхэмжилж байгаагаас шүүгдэгчийн зүгээс 2.000.000 сая төгрөгийг шүүх хуралдааны өмнө гаргаж өгсөн ба нотлох баримтаар бодит хохирол нь 1.912.845 төгрөг гарсан. Хохирогчийн зүгээс гаргаж өгсөн 1.000.000 сая төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул нотлох баримтаас хасаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.  Улсын яллагчийн оногдуулж байгаа 350 цагийн нийтэд тустай ажил хийх ялын цагийг шүүгдэгчийн хувийн байдал болох ээж, эгчийн хамт амьдардаг ба үсчин хийж ахуй амьдралаа авч явдаг зэрэг байдлыг нь шүүх харгалзан үзэж нийтэд тустай ажлын доод хэмжээ болох 240 цаг болгож өгнө үү” гэх,

Шүүгдэгчээс “...Дахин гэмт хэрэгт холбогдохгүй миний буруу, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.*******ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.******* нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 18-19 цагийн орчимд Налайх дүүргийн байрлах сагсан бөмбөгийн талбайд О.*******ийг “шийдэн дээр надтай давхар үсэрч, бөмбөг булаацалдлаа” гэх шалтгаанаар  зүүн хөмсөг тус газарт толгойгоороо мөргөж, хөлөөрөө нүүр лүү нь өшиглөн зүүн нүдний ухархайн дээд хана, доторх ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: 

Шүүгдэгч М.*******ын “...бид хоёрын хооронд маргаан гараад бид хоёр талбайн гадаа гарч зодолдсон ба би түүний толгой хэсэгт нь мөргөж нүүрэн тус газар нь өшиглөсөн " гэх,

Хохирогч О.*******ийн “...******* зүүн шанаа руу гараараа цохиж 2 гараараа барьж байгаад духаараа зүүн хөмсөгт мөргөхөд нүд харанхуйлж нүүрээ дараад тонгойход хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн. Тэгээд би доошоо унаж хэсэг хугацааны дараа босож ирээд нүүрээ бариад үзэхэд хавдчихсан зүүн хөмсөгний яс цөмөрч цус гарсан байсан.” гэх,

Гэрч О.ийн “...Тэгээд хоорондоо гар бариад шууд зодолдоод эхэлсэн. Зодолдож байх явцад ******* нь *******ийг духны хэсгээрээ 1 удаа мөргөсөн чинь ******* суучихсан. Тэгээд бид хэд салаад гэр гэр лүүгээ явсан..." гэх,

Гэрч С.ын “...*******, ******* 2 муудалцаад ******* барьж аваад нүүрэнд нь цохиход зөрүүлээд ******* нь хөл рүү нь өшиглөхөөр нь би дундуур нь орж салгасан. Тэгтэл ******* ахын дүү гараад ир муудалцахгүй ярилцъя гэж дагуулж сагсны талбайн хашаанаас гараад *******ийн 2 гарыг барьж байгаад урдаас нь нүүр нүд хавьд нь мөргөхөд ******* хойшоо унаад босоод ирсэн. ******* босоод ирэхдээ зүүн нүд нь хавдаад нээгдэхгүй болсон байсан..." гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №669 дугаар: “... О.*******ийн биед дух ясны өмнөд ханын цөмөрсөн хугарлыг хадаж бэхэлсэн мэс заслын дараах байдал /УНТЭ 2020.08.28/, зүүн нүдний ухархайн дээд хана, доторх ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

     Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч 2.913.855 төгрөгийг нэхэмжилснээс нотлох баримтаар тогтоогдсон 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзлэг хийлгэсэн 36.500 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзлэг хийлгэсэн 761.480 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзлэг хийлгэсэн 157.575 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эм авсан  60.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “эмчилгээний ор хоног”-ийн төлбөр 275.000 төгрөг, 2020 оны Акуа мед ХХК лаборатори шинжилгээ хийлгэсэн 51.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “” эмнэлэгт үзлэг хийлгэсэн 130.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 27-ний өдөр Монгол оточ эмнэлэгт хэвтсэн 440.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ХХК-аас “” өвчин намдаах эм авсан 1290 төгрөг буюу нийт 1.912.845 төгрөг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн бөгөөд шүүгдэгчээс 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул хохирол төлбөргүй гэж үзэв.

Харин цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

    Иймд М.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.        

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******  овогт *******ын *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ