Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2017/01342

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр                   Дугаар 183/ШШ2017/01342                              Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Нархан хотхонд байрлах, Нархан СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Нархан хотхон 59 байрны 24 тоотод оршин суух, н.Бадамсүрэнд холбогдох

 

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардал 497,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Нархан СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нархан СӨХ нь 2008 оны 12 дугаар сарын 2-ны өдөр үүсэн байгуулагдсан. Тус хотхоны оршин суугч н.Бадамсүрэн нь 2015 оны 8 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөр болох нийт 497,250 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Бадамсүрэнгээс 497,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Нархан СӨХ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нархан СӨХ-ны нэхэмжилсэн 497,250 төгрөгийг хариуцагч Бадамсүрэн бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, хэргийн материалтай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нархан СӨХ нь хариуцагч н.Бадамсүрэнд холбогдуулан Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардал 497,250 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Бадамсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төблөр болох 497,250 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсах тухай хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах” эрхтэй бөгөөд түүний татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,568 төгрөгийн 7,784 төгрөгийг улсын орлогод үлдээж, 7,784 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас гаргуулж, нэхэмжлэгч Нархан СӨХ-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Нархан СӨХ нь хариуцагч н.Бадамсүрэнд холбогдуулан Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардал 497,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 15,568 төгрөгийн 7,784 төгрөгийг улсын орлогод үлдээж, 7,784 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас гаргуулж, нэхэмжлэгч Нархан СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ