| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2021/0257/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/291 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Болорэрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/291
2021 03 18 2021/ШЦТ/291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,
улсын яллагч: Т.Болор-Эрдэнэ,
шүүгдэгч, хохирогч: *******,
шүүгдэгч, хохирогч:******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох 2000000000000 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “.......” ХХК-д гагнуурчинаар ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Бага нарангийн 00-00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Лгийн Л /РД:**0000000/ нар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Бага нарангийн 00-00 тоотод 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 21-22 цагийн орчим*******ыг гэрээс гарсангүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь зулайн хуйх, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, 1 шүдний булгарал, 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Бага нарангийн 0000 тоотод 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 21-22 цагийн орчим ТАг гэрээсээ хөөлөө гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь дух, баруун сарвууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг 2020.10.02-ны 23 цаг 00 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-4/,
- Хохирогч*******ын: “...Гэрт нь ороход ******* орон дээрээ хэвтэж байсан. Т нэг зүс таних /нэрийг нь санахгүй/ хүүхэнтэй ширээн дээр суугаад архи ууж байсан. Тэгэхээр нь би хамт суугаад архинаас нь уугаад юм яриад сууж байхад ******* орон дээрээс босож ирээд намайг сууж байхад нүүр лүү цохиод унагаасан. Хаалганы хажууд ширээ байсан болохоор би унахдаа хаалгаар гарч үүдний амбаарт унасан. Би тэгэхэд юунаас болж намайг цохисныг сайн санахгүй /их согтуу байсан болохоор/ байна. Тэгээд Алтанхүү бид хоёр ноцолдож байгаад намайг газарт унаад хэвтэж байхад ******* дээрээс гараараа толгой руу хэд хэдэн удаа цохиж байсан. Тэгэхэд Аг Т салгахаар нь би гарч яваад гэр лүүгээ очиход хүн байхгүй байсан. Тэгээд би өөрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед согтчихсоч байсан болохоор хэрхэн учруулснаа санахгүй байна. Атэй үүдний амбаарт ноцолдож байхдаа дээрх гэмтлийг учруулсан байх гэж санаж байна. Намайг Агийн гэрт ороход дух болон гаран дээр нь ил харагдах гэмтэл, шарх байгаагүй юм. *******гээс өөр хүн миний биед гар хүрээгүй. Би тухайн үедээ ямар шалтгаанаар цохиж, зодох болсныг мэдэхгүй байна. ******* архи уухаараа агсан, ширүүн байдаг болохоор эхнэртэйгээ харсан байх гэж борож байгаа. ...Одоогоор би эмчилгээ үйлчилгээ хийлгээгүй байгаа. Атэй найзууд, танилууд болохоор гомдол алга. ...” гэх мэдүүлэг /хх-16/,
Хохирогч *******гийн: “...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эхнэр бид хоёр гэртээ байж байхад эхнэрийн хамаатны охин С.О 20 цагийн үед 0,5 литрийн Хараа архитай ирэхээр нь эхнэр бид гурав хувааж уугаад сууж байсан чинь 21 цагийн үед эхнэрийн хамаатан Л гэрт орж ирээд суухаар нь эхнэр “гар, яв” гээд хэлэхэд нь тоохгүй өөдөөс нь хэрэлдээд байхаар нь би “гар” гээд хэлсэн чинь “чи хүний гэрт байж дуугүй байгаарай” гэхээр нь гаргах гээд барьж аваад цааш нь түлхсэн чинь миний нүүр лүү баруун гараараа 1 удаа цохихоор нь зөрүүлээд 1 удаа цохисон. Тэгээд барьцалдаж аваад би хаалгаар гаргах гээд чирээд байж байтал миний баруун гар сарвуунаас хазаад авсан. Тэгэхээр нь би гараа татаад авсан чинь хиймэл шүднүүд нь газар унасан. Тэгээд биц хоёр үүдний амбаарт ноцолдож байхдаа хаалганы хажууд талд байсан модны үзүүр дээр хоёулаа толгойгоороо мөргөсөн. Миний толгой мөн шалбарсан. Тэгээд Л үүдний амбаараас гаргаад гэртээ ороод 103 дуудаад байж байхад Л эхнэртэйгээ орж ирээд “толгой хагарсан байна гэж хэлсэн. Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-13/,
-Гэрч С.Тгийн: “...Манай нөхөр “чи одоо гарчих аа. Харьчих” гээд татаад босгох гэсэн чинь Л босож ирээд “чи мэддэг болчихсон юмуу’' гээд баруун гараараа нүүр лүү нь нэг цохисон. Тэгээд манай нөхөр гаргах гээд Лаас барьж аваад татаад хаалгаараа гаргах гэж байхад нь Л баруун гарын сарвууг хазаад /цус нь гарч байсан/ цааш зууралдсан чигээрээ аваад хаалгаар гараад ноцолдож байгаад манай нөхөр ороод ирсэн. Тэгээд 103 дуудаад удаагүй байхад Л эхнэр, 2 цагдаатай хамт орж ирээд “манай нөхрийн толгойг хагалсан байна гэж хэлсэн. Духанд үүссэн шархыг Лтай ноцолдож байхдаа юм маргаад гэмтээсэн байх. Гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг /хх-18/,
-Гэрч Л.Оын: “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би сонгуулийн сурталчилгааны ажилтай 9 цагт гэрээсээ гараад явахад нөхөр Л үлдсэн. Тэгээд орой 22 цагийн үед төрсөн дүү над руу залгаад “Л ах Тгийнд кодуулаад цустайгаа холилдоод байна, хүрээд ир” гэхээр нь Тгийнд очиход манай нөхөр хашааны гадна нь нүүр толгойноос нь цус гарчихсан, согтуу байдалтай байсан. Тэгээд цагдаад хандсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-20/,
-Шинжээчийн 2020.10.07-ны өдрийн 1183 дугаартай: “...Л.Лын биед зулайн хуйх, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, 1 шүдний булгарал, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэн боломжтой. Гэмтлийн зэрэг тотоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тотонги 5% алдагдуулна” гэсэн дүгнэлтээр /хх-22-23/,
-Шинжээчийн 2020.10.11-ний өдрийн 11679 дугаартай: “...*******гийн биед дух, баруун сарвууны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тотоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр /хх-27-28/,
-Яллагдагч *******гийн: “... Л гэрт орж ирээд, шууд сандал дээр суугаад хэрүүл өдөөд байхаар нь манай эхнэр “гар, яв” гэхэд над руу “чи айлын гэрт байгаа юм байж” гэхээр нь би уурлаад, хойш нь түлхсэн чинь хаалгаар гараад үүдний амбаарт унасан. Босож ирээд миний нүүр лүү баруун гараараа 1 удаа цохихоос нь би зөрүүлээд 1 удаа цохисон. Тэгээд би энгэрээс нь баруун гараараа бариад байж байсан чинь миний гарыг татаж аваад хазахаар нь гараараа татсан чинь миний хиймэл шүднүүд газарт унасан. Тэгэхэд бид хоёр үүдний амбаарт ноцолдож байхдаа хаалганы хажуу талд байсан модны үзүүр дээр хоёулаа тогтойгоороо мөргөж унасан. ...” гэх мэдүүлэг /хх-52/,
-Яллагдагч*******ын: “... 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед нэг шил архи уучихаад гэртээ орсон. Гэрт байж байхад Туяацэцэг залгаад “бид нар архи ууж байна” гэхээр нь Агийн гэрт орж суугаад ганц татаад сууж байсан чинь А босож ирээд миний нүүр рүү цохиж унагаасан. Тэгээд бид хоёр гэрийн үүднийх нь амбаарт ноцолдож байхад миний толгой руу хэд хэд цохисон, би ноцолдож байхдаа гарнаас нь хазсан. Тэгээд Т бид хоёрыг салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-59/ зэрэг баримт хамаарна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Т.,******* нарын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Эдгээр баримтаар шүүгдэгч *******,******* нар нь харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх тул *******,******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц овогт Лгийн Л, С овогт Тын А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Лгийн Л, С овогт Тын А нарыг нарыг тус бүр 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******,******* нарт шүүхээс оногдуулсан 650000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ... сарын хугацаанд сар бүр 130000 төгрөг төлүүлэх байдлаар 5 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, *******,******* нар нь “одоо бид хоёр хоорондоо эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хувь хэмжээгээр тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******,******* нарт мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ
.