| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/01501/И |
| Дугаар | 183/ШШ2017/01443 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2017/01443
2017 оны 06 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2016/01443 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороонд байрлах, “Таван богд трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 6 байр, 44 тоотод оршин суух бүртгэлтэй, РД:ХЕ84040307, Хийморийн оргил ХХК-ийн захирал, Сайнбаярын Халиунааг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Хийморийн Оргил ХХК-тай 2016 оны 12 сарын 28-ны өдөр автомашины тос тосолгооны материалыг нийлүүлэхээр харилцан тохиролцож Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу манай компани үүргээ биелүүлж Хийморийн Оргил ХХК-д 6,619,200 төгрөгийн үнэ бүхий “SK ZIC” брэндийн автомашины тосыг нийлүүлсэн. Гэвч Хийморийн Оргил ХХК нь авсан барааны үлдэгдэл төлбөр болох 5,482,400 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүйгээс гадна төлбөрөө төлөхийг удаа дараа утсаар болон албан бичгээр шаардсан боловч бидний хууль болон гэрээгээр хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөөр байна. Бид энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан боловч тухайн хаяг нь дээрээ суудаггүй нь тогтоогдож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжпэгч болох манай компанийг хариуцагчийн хаягийг тодруулсаны дараа дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан байна. Иймд Хийморийн оргил ХХК-ийн захирал, РД:ХЕ84040307, Сайнбаярын Халиунааг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Таван богд трейд” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж заасны дагуу С.Халиунааг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ”, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т “Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасжээ.
Иймд Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 6 байр, 44 тоотод оршин суух бүртгэлтэй, РД:ХЕ84040307, Хийморийн оргил ХХК-ийн захирал, Сайнбаярын Халиунааг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгч “Таван богд трейд” ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 6 байр, 44 тоотод оршин суух бүртгэлтэй, РД:ХЕ84040307, Хийморийн оргил ХХК-ийн захирал, Сайнбаярын Халиунааг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 6 байр, 44 тоотод оршин суух бүртгэлтэй, РД:ХЕ84040307, Хийморийн оргил ХХК-ийн захирал, Сайнбаярын Халиунааг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ