| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2017/0150/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/401 |
| Огноо | 2017-09-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Энх-Оргил, шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ут холбогдох эрүүгийн 1711005540091 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 2 дугаар төрөх газар төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хүчит шонхор /нарантуул-2/ зах дээр мах бэлтгэж худалддаг ажилтай, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-495 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, Б.У
Холбогдсон хэргийн талаар:
Б.У нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 07 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 33-495 тоотод өөрийн төрсөн дүү иргэн Б.Хоролсүрэнтэй хэрүүл маргаан үүсгэн улмаар түүнийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож биед нь зүүн гуя, зүүн шуунд цус хуралт, баруун далын дор, зүүн шууны ард зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
- Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Уын: “...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх 37-38/
- - Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Хоролсүрэнгийн 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн хавьцаа 3 хүүхэдтэйгээ байжбайсан чинь миний төрсөн ах Ууганбаяр гаднаас манай гэрт ороод ирсэн. Амирлан гээд миний 3 настай хүүхдийг обойн дээр зурчихсан байна ална гээд ороод ирсэн. Тэгээд би Ууганбаярыг
|
|
юу гээд байгаа юм бэ гэсэн чинь намайг зодсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэсэн мэдүүлэг/хх-14-15/.
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10910 дугаар ' актын:
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42-43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-43/ Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 56-57/ зэргийг шинжпэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.У нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 07 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 33-495 тоотод өөрийн төрсөн дүү иргэн Б.Хоролсүрэнтэй хэрүүл маргаан үүсгэн улмаар түүнийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож биед нь зүүн гуя, зүүн шуунд цус хуралт, баруун далын дор, зүүн шууны ард зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Хоролсүрэнгийн: ...2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн хавьцаа 3 хүүхэдтэйгээ байж байсан чинь миний төрсөн ах Ууганбаяр гаднаас манай гэрт ороод ирсэн. Амирлан гээд миний 3 настай хүүхдийг обойн дээр зурчихсан байна ална гээд ороод ирсэн. Тэгээд би Ууганбаярыг юу гээд байгаа юм бэ гэсэн чинь намайг зодсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан ..” гэсэн мэдүүлэг/хх14-15/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10910 дугаар дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, ■уүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Уыг бусдыг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн
гэмт хэргийн нийгмийн аюулын шинжчанар, хэр хэмжээ, гэмт хэрэгүйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Б.У нь хохирогч Б.Хоролсүрэн нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хоорондоо эвлэрэн тохиролцсон, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цаГдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
' ■ 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
|
|