| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0361/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/405 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: М.Цэрэнням
Улсын яллагч: Ц.Батбямба
Шүүгдэгч: Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-д холбогдох эрүүгийн 1911 0101 10399 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ц........ хад ХХК-д засалчин ажилтай, ам бүл 3, ээжийн хамт
Холбогдсон хэргийн талаар:
Н.Д нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн оройн 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн....дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д...” баарны гадаа хохирогч Г.М зөрөхдөө мөрлөлөө гэх шалтгаанаар уруулын зүүн хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед би найз Э хамт Чингэлтэй дүүргийн ..... дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Д....” бааранд ороод ямар нэгэн юм авалгүйгээр удахгүй тамхи татах гээд гадаа гарах замдаа үл таних залуутай шатан дээр мөргөлдсөн бөгөөд би тэр үл таних залуугаас тухайн үедээ уучлалт гуйсан. Тэгтэл тэр залуу 2 найзыгаа дуудна гээд байсан. Би найз Э........ гадаа гараад тамхи татаж дуусаад буцаад нөгөө баар луу явж байтал миний мөрлөсөн залуу урдаас гарч ирж байхаар нь надтай гар бариад сайдах гэж байна гэж бодсон юм. Тэгтэл тэр залуу миний уруул орчимд нэг удаа цохиод авсан. Тэгсэн миний уруулын зүүн тал язарчихсан юм. ...миний уруулны шарх одоогоор эдгэрч байгаа бөгөөд намайг цохисон залуу надад эмчийн бичиж өгсөн эмнүүдийг авч өгсөн тул надад одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 9-10-р хуудас/
Гэрч И.Э..... мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...гарч явах замдаа Мөнхзул үл таних залуутай мөрлөлцсөн бөгөөд М .....тэр үл таних залуутай маргалдаж байгаад тухайн үедээ уучлалт гуйсан. Би М.......гадаа тамхи татаж дуусчихаад буцаад нөгөө баар луу орох гээд явж байтал М...... мөрлөснөөс болж маргалдаад байсан залуу гарч ирээд мөнх дахиад л найзыгаа дуудаж байна гээд утсаар яриад байсан. Бид хоёр нэг их тоохгүй баар луу орох гэтэл нөгөө залуу М......юм ярих гэж байгаа юм шиг ирээд М..... гар барих гэтэл нөгөө залуу чинь М......нүүр хэсэгт нэг удаа цохичихоод цаашаа яваад өгсөн. М.... уруул зүүн хэсэгтээ язраад ангайчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 14-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дугаар сарын 02-ний өдрийн №3977 дугаартай дүгнэлтэнд: 1. Г.М биед уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 16-р хуудас/
Яллагдагч Н.Дын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-н 23-24-р хуудас/
Шүүгдэгч Н.Дын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 32-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34-р хуудас/
Цонхтой ..... ХХК-ийн тодорхойололт /хх-н 37-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргах боломжтой гэж үзлээ.
Н.Д нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн оройн 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” баарны гадаа хохирогч Г.М зөрөхдөө мөрлөлөө гэх шалтгаанаар уруулын зүүн хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь
уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Г.М, гэрч И.Э нарын мэдүүлэг, яллагдагч Н.Дын өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дугаар сарын 02-ний өдрийн №3977 дугаартай дүгнэлт зэрэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Мөнхзул нь мөрдөн шалгах ажиллагааны үед гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.Дын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй.
Шүүхээс шүүгдэгч Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР