Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1046

 

 

 

 

 

 

 

 

      2021              10            15                                         2021/ШЦТ/1046                               

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч А.Ариунаа /Тээврийн прокурор/,

хохирогч Х.Т,

иргэний нэхэмжлэгч Н.О, Нэт капитал ББ0 СБ, Г.Түмэнхүслэн,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч О.Х,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг, Ч.Алдар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Ц овогт Б-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210300218 0266  дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овогт Б-ийн Д- нь Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар  сарын 26-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл технологийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 5, эх, ах, хоёр дүүгийн хамт  хххх тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун явах зам, “Улаанбаатар буян” ХХК-ийн зүүн талд “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4” Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Д.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дгээс: Хэргийн талаар цагдаад бүх болсон асуудлыг ярьсан болохоор нэмж ярих шаардлагагүй гэж бодож байна. Ядраад зүүрмэглэсэн учраас зам тээврийн осол болсон гэж ойлгож байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 210300218 0266  дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

1. Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 15:42:59 цагт “99533147 дугаараас “машин онхолдоод хүн гэмтсэн” гэсэн дуудлага бүртгэгдсэн тухай лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дугаар тал),

 

2. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг 34 минутаас 19 цаг 05 минутын хооронд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг (хавтаст хэргийн 4-10 дугаар тал), жолооч Б.Дгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.00 хувь гарсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

 

3. Хохирогч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:

“...2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг өнгөрч байхад ажлын жолооч геодизийн туслах Д бид хоёр кемп ороод дарга Болор-Эрдэнээс гридерийн түлхүүр авах гэтэл өөрөө аваад очино гэсэн. Д 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, би жолоочийн хажуу талын суудалд суугаад буцаад гридер байгаа газар руу явахаар болсон. Д засмал замаар уруудаж явахдаа 100 км/ цагийн орчим хурдтай явж байсныг санаж байна. Нэг мэдсэн Д жолоогоо зүүн гар тийш дараад баригдаж байсан зам руу унасан. Нэг сэрэхэд баруун хөл болон бүтэн биеэ автомашинд дайруулчихсан хэвтэж, Д намайг нэрээр дуудаад байхаар нь би орилсон. Тэгсэн тэр хавьд байсан замын машин зогсоод хүмүүс орилохоор нь би өөрөө доороос нь гарсан. Босох гэтэл баруун хөл шилбэ хэсгээрээ ил хугарсан байсан. 103 автомашин иртэл хэвтэж байхад манай ажлын эмч Батчимэг, Батцэцэг нар анхны тусламж үзүүлсэн. 103-ийн эмч ирээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэгт 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлээд, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс сувилалд хэвтэн  эмчлүүлж байна. ...Осол болсны дараа захирал Болор-Эрдэнэ яагаад осол болсныг асуухад Д нойрмоглочихлоо гэж сандарсан байдалтай хэлсэн. Д тухайн машиныг жолоодохдоо 80-100 км/цагийн хурдтай жолооддог байсан. Миний 1 сарын цалин 1.350.000 төгрөг бөгөөд 2 сарын цалин 2.700.000 төгрөгийг Дгээс нэхэмжилнэ. Манай ээж Ш.Эрдэнэбат намайг гэмтсэнээс хойш асран хамгаалж байгаа ба, ээжийн цалин нэг сарын 1.950.000 төгрөг, нийт 3 сарын цалин 5.850.000 төгрөг нэхэмжилнэ. Эмчилгээний зардлыг “Эсто” ХХК болон жолооч Д нар хамтарч бүрэн төлж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Хувиасаа мөнгө гаргаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

Хохирогч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дахин өгсөн:

“...Эмчилгээний зардлыг Д болон “Эсто ХХК”-с гаргасан. Ойролцоогоор 2 сая орчим эмчилгээний мөнгө өгсөн. Би  хоёр сарын цалин 2.700.000 төгрөгөө нэхэмжилнэ. Мөн ээжийн 3 сарын цалин 5.850.000 төгрөгийг нэхэмжилнэ. Аарцаг ясны зураг 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн рентген зураг зөрүүтэй байгаа, баруун хөл алхдаг болохоор дахин зураг авч эмчилгээ хийнэ гэсэн. Зүүн эгэмэнд төмөр тавиулж хагалгаанд орсон. Тодорхой хугацааны дараа эгэмний төмөрийг авахуулах хагалгаа хийлгэнэ. Баруун хөлний шилбэний хадасыг нэг жилийн дараа авна гэсэн. Тухайн үед гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас), 

 

4. Гэрч О.Амгаланбаатар /”Эсто” ХХК-ийн геодизын инженер/-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“...2021 оны 8 дугаар сарын 18-ны өглөө Хишигбат, Д, Мөнхнасан, Баярмаа, Мөнхбаатар нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан. Өдрийн цайнд орчихоод 14 цагт буцаад ажилдаа явахаар болоод Д, Баярмаа, Хишигбат, Мөнхбаатар, замын ерөнхий инженер Энхбат нар “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй, Д жолоодоод явсан. ...15 цаг өнгөрч байхад Д над руу залгаад “ахаа би осолд орчихлоо” гээд утсаа салгасан. Би Дгийн ах Санчирыг дагуулаад Төмөрхуяг жолоочийн хамт автомашинтай ослын газарт очсон. Д зам дээр уйлчихсан сууж байсан. Баярмаа ёолоод газар хэвтэж байсан. Захирал Болор-Эрдэнэ ослын газарт очсон байсан. Би Дгээс яагаад осол болсон талаар асуухад “кемпээс гарснаа санаж байна, тэрнээс хойш юу болсныг санахгүй байна” гэсэн. Манай ажлын эмч Батчимэг, “Арж капитал” ХХК-ны эмч нар ирээд Д, Баярмаа нарт анхны тусламж үзүүлсэн. 103-ын машин ирээд Баярмаа, Д, Баярмаагийн ээж, Батчимэг эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Осол болох үед цаг агаар тогтуун, зам орчны үзэгдэх байдал хэвийн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

-гэрч О.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дахин өгсөн “...Ажилчдын цаг нь 7 хоногийн 7 өдрийн өглөө 08:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл ажилладаг, дундаа цайны цаг нь 13:00-14:00 цагт байдаг. Д ...кэмпэд амьдарч байсан. 23 цаг өнгөрч байхад унтаж амардаг байсан. Осол болохын өмнө хэдэн цагт унтаж амарсан талаар мэдэхгүй. ...” гэх мэдлүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

 

5. Гэрч М.Болор-Эрдэнэ /”Эсто” ХХК-ийн авто зам хариуцсан захирал/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“...2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр би ажилчдын кэймп дээр байхад манай ажилтан Д “Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, ажлын Баярмаагийн хамт ирээд авто гридер шинээр тавьж байгаа зам дээр байна, холдуулах шаардлагатай байна, автогридерийн түлхүүр авий гэхээр нь би өөрөө араас чинь яваад очъё, та хоёр явж бай” гэж хэлсэн. Ойролцоогоор 10 минутын дараа араас нь явж байтал Д, Баярмаа нар нь “Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй осолд орчихсон, баригдаж байсан шороон зам дээр машинтайгаа уначихсан, танихгүй залуу эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Би тэр залуугийн утсаар эмнэлэг, цагдаад осол гарсан газрыг зааж өгсөн. Ослоос болж Дгийн биед ил харагдах гэмтэл харагдаагүй. Харин Баярмаа нь унаж автомашины зүүн талд баруун хөл нь ил хугарчихсан хэвтэж байсан. Манай ажлын эмч Батчимэг, ойролцоох компанийн эмч ирээд анхны тусламж үзүүлж байхад түргэний машин ирээд Баярмаагийн биеийн байдлыг үзээд хугарсан хөл дээр нь чиг барьж боолт хийгээд Баярмаа, түүний ээж болон Д, эмч Батчимэг нар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Баярмаа тэр өдөртөө гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Цаг агаар тогтуун байсан, осол юунаас болсныг мэдэхгүй. “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Дгийн төрсөн ах Санчирын нэр дээр байдаг. Санчир манай компанид уг тээврийн хэрэгслийг түрээслүүлсэн байсан. Санчир манай компанид тоон хэмжээний инженер ажилтай. Жолоочийн хариуцлагын даатгал дээр Санчио болон Д, манай нэг инженерийн нэр нь хамт байдаг. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

6. Гэрч Ц.Сүхбаатар /”Эсто” ХХК-ийн ХАБ хариуцсан менежер/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өгсөн:

“...Улаанбаатар орох гээд явж байтал Авто осол болсныг Цэгмидсүрэн, эмч Батчимэг, захирал Болор-Эрдэнэ нар ярихаар нь буцаад ослын газарт очсон. Ослын газар очиход хэргийн газарт цагдаа ирсэн байсан. Баярмаа, Д нарыг 103-ын эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

 

7. Гэрч С.Хишигбат /”Эсто”ХХК-ийн геодизын туслах ажилтан/-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:

“...2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагт кеймп дээр цайнд ирээд 15 цаг өнгөрч байхад геодизын багийн ажилчид туслах ажилтан Баярмаа, Д, геодизын техникч Мөнхбаатар бид талбай руу очихоор болсон. Д “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, ягаан дэлгүүрийн ойролцоо Мөнхбаатар бид хоёр шинээр тавьж байсан замын хэмжилтийг хийхээр үлдсэн. Баярмаа, Д нар гридер автомашины түлхүүрийг кеймпээс олж ирнэ гээд явсан. 50-60 минутын дараа Мөнхбаатарын ээж ирсэн. Тэгсэн Мөнхбаатар ирээд манай ээж замын хажуу руу автомашин унасан байна гэнэ, хоёулаа очъё гээд 1-2 км газар алхаад очтол Дгийн унаж явсан “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл унасан байсныг хүмүүс босгоод дөрвөн дугуйн дээр нь байрлуулсан, автомашин нь нэлээд эвдрэлтэй байсан. Мөнхбаатар бид хоёрыг очихоос өмнө 103-ын машин Баярмаа, Д нарыг аваад явсан байсан. Осол болох үед цаг агаар тогтуун, зам орчны байдал хэвийн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

 

8. Гэрч С.Мөнхбаатар /”Эсто” ХХК-ийн геодизын туслах ажилтан/-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:

 “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагт кеймп дээр өдрийн цайнд хоол идсэн. 15 цаг өнгөрч байхад геодизын багийн ажилчид туслах ажилтан Хишигбат, Баярмаа, Д, талбайн инженер Энхбат бид ажлын талбай руу гарахаар болсон. Д нь “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, зам хаасан хэсгээс 5 км-т инженер Энхбатыг эхлээд буулгасан. Зам хаасан хэсгээс 2 км, 600 метрт Хишигбат бид хоёр буугаад үлдсэн. Д, Баярмаа нар кеймп орж гридерийн түлхүүр авахаар явсан. ...30 гаруй минутын дараа Д, Баярмаа нарын утас руу залгасан боловч авахгүй байсан. ...Удаагүй манай ээж Оюунгэрэл ирээд баригдаж байгаа шороон зам дээр саарал өнгийн машин замынхаа хажуу руу уначихсан байна гэсэн. Би Хишигбатын хамт унасан гэх автомашин дээр очтол Д, Баярмаа нар баригдаж байгаа шороон зам руу унасан, 103-ны машин ирээд эмнэлэг рүү аваад явсан байсан. Цагдаа нар ирсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),

 

9. Б.Санчирын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр:

иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Амгаланбаатар бид ажил дээр байхад манай дүү Д Амгаланбаатар руу залгаад Баярмаа бид хоёр авто осолд орчихлоо гэсэн. Бид хоёр ажлын машинтай ослын газарт очиход “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь баригдаж байсан замын хажуу талын шороон далан руу уначихсан байсан. Баярмаа автомашины хажууд хэвтсэн, баруун хөл нь  шилбэ хэсгээрээ хугарчихсан байсан. Д толгойгоо барьчихсан, Баярмааг гэмтээчихлээ гээд сууж байсан. Ослын газар захирал Болор-Эрдэнэ, өөр хүмүүс байсан. Удалгүй манай компанийн эмч Батчимэг, “Арж капитал” ХХК-ийн эмч нар ирж Баярмаад анхны тусламж үзүүлж хөлийг нь чиг барьж боох гэж байхад 103-ын эмч ирж анхны тусламж үзүүлсэн. Баярмаа, Д нарыг 103-ны машин суулгаад явсан.

Би автомашины хохирлоо нэхэмжлэхгүй. Учир нь Д миний төрсөн дүү юм. Мөн миний нэр дээр байдаг “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Бодь даатгал”-д жолоочийн хариуцлагын даатгалтай. Автомашины эвдрэлийг  жолоочийн хариуцлагын даатгалаар төлүүлнэ. ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас),

-иргэний хариуцагчаар өгсөн “...“Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай дүү бид хоёрын нэр дээр даатгал байдаг. Иймд даатгалаар Баярмаагийн эмчилгээний зардлын мөнгөнөөс төлнө. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

 

10. Иргэний хариуцагч “Эсто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо /Үйл ажиллагаа хариуцсан захирал/ мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:

“...Баярмаагийн эмчилгээний төлбөрийг болон ээжийнх нь ажлын хөлстэй холбоотой асуудлыг манай байгууллага шийдвэрлэнэ. Хохирлыг барагдуулна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас ) болон “Эсто” ХХК-ийн итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоогийн ажлын үнэмлэх (хавтаст хэргийн 51, 61 дүгээр хуудас),  

 

11. Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн:

“...2021 он 8 дугаар сарын 18-ны өдөр 13 цагт өдрийн цайнд орсон. 15 цаг өнгөрч байхад  Баярмаа, геодезийн техникч Мөнхбаатар, туслах ажилтан Хишигбат, инженер Энхбат нарын хамтаар ажлын талбай руу гарахаар болсон. Би миний төрсөн ах Санчирын нэр дээр байдаг Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод зам хаасан хэсгээс 1 км 80 метрт инженер Энхбатыг эхлээд буулгасан. Зам хаасан хэсгээс 2 км 600 метрт Баярмаа, геодезийн техникч Мөнхбаатар, туслах ажилтан Хишигбат бид шинэ тавьж байгаа замын өндрийг үзэхэд тухайн зам тавьсан нь стандартаас өндөр байсан. Ойролцоох гридер байхаар нь түвшинг багасгах гэтэл манай компанийн түрээсэлдэг гридер саад болсон тул уг гридерын түлхүүрийг олж ирэх гээд би Баярмаагийн хамт Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод кеймп орж түлхүүр авах гэтэл захирал Болор-Эрдэнэ бид хоёрыг гридер дээр очоод байж бай, араас нь түлхүүр аваад очъё гэсэн. Би “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Баярмаагийн хамт гридер дээр очих гээд хойноосоо урагшаа чиглэлтэй 50-60 км/ц хурдтай явж байгаад хэсэг зүүрмэглээд, тэгээд л нэг мэдэхэд автомашин өнхрөөд байсан. Баярмаа машины доод хэсэгт баруун хөлөө даруулсан байдалтай, шороон зам дээр хэвтэж байсан. Би автомашинаас гараад Баярмаа дээр очоод байж байтал танихгүй ах ирсэн. Удаагүй энд тэндээс нэлээд олон хүн ирээд автомашиныг өргөөд Баярмааг машинд даруулсан байсныг гаргаж авсан. Манай ажилчид ирээд түргэн цагдаа дуудсан. 2019 оны 9 дүгээр сард жолооч болсон, В ангиллын үнэмлэхтэй. Баярмаа бид хоёр хоёулаа хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Осол болохоос өмнө 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс осол болох хүртэл тасралтгүй өглөөний 08:00 цагаас оройны 21:00 цаг хүртэл ажиллаж байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ зүүрмэглэснээс болоод осол гаргасан гэж бодож байна. Баярмаагийн эмчилгээний төлбөрт 250.000-300.000 төгрөг төлсөн. Бусад эмчилгээний зардлыг “Эсто” ХХК төлсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас),

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №7881 тоот дүгнэлтэд:

“...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 7657 тоот өвчний түүхэнд: “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр  хэвтэх үеийн онош: шаантын гандан /диафиз/ ил хугарах. рентген онош: баруун хөлийн шилбэ ясны дунд 1/3 хэсгийн хөндлөн хугарал, зүүн эгэмний дунд 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал...” гэжээ.

Дүгнэлт:

-Д.Б-гийн биед баруун шилбэний шаант ясны ил хугарал, зүүн эгэмний зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас),

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №7673 тоот дүгнэлтэд:

-Дгийн биед зүүн талд 5, 6 дугаар хавирганы далд хугарал, баруун өвдөг, зүүн хацар, шилбэ, хоёр сарвуунд зулгаралт, зүүн мөр, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн газрын авто техникийн лабораторийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2529 тоот дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс: “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай автомашин.

Дүгнэлт:

-Шинжилгээнд ирүүлсэн “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай автомашин ослоос үүдэлтэй эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

-Учирсан эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол гарахад нөлөөлөхгүй.

-Шинжилгээнд ирүүлсэн “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай автомашин нь шингэн тоормосны системтэй, тоормосны механизм ажиллаж байна.

-Шингэн дамжуулгатай ABS системээр тоноглогдсон тоормосны системийн үед тоормос гишгэхэд зам дээр мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 141-153 дугаар хуудас),

 

15. Мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 204 дугаартай магадлагаанд:

“...1. “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баянмөнх овогтой Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4” Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.7-а “Жолоочид дараах зүйлийг хориглоно: ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг  мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Зорчигч Даваа овогтой Баярмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 “Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: а/хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх” заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас ),

 

16. Хохирогч Д.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардсан нэхэмжлэлтэй холбоотой баримтууд: “Эсто” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 02/245 дугаартай “Д.Б- нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа ба, сарын цалин хөлс нь 1.468.825 төгрөг болно” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 25 дугаар тал),  Д.Б-, “Эсто” ХХК-ийн хооронд байгуулсан “геодезийн туслах ажилтнаар ажиллуулах” хөлсөөр ажиллах гэрээ (хавтаст хэргийн 114-116 дугаар хуудас), “Эсто” ХХК-ийн геодезийн туслах ажилтан Д.Б-гийн ажлын байрны тодорхойлолт (хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас),

 

-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн эмнэлгийн магадлагаа (хавтаст хэргийн 26 дугаар тал),  “Арж капитал” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А-40/21/440 дугаартай “Шижирбаатар овогтой Эрдэнэбат нь тус компанид 2011 оноос хойш ажиллаж байгаа ба нэг сарын үндсэн цалин 1.300.000 төгрөг болно” гэсэн тодорхойлолт болон Ж.Эрдэнэбатын сүүлийн 6 сарын цалингийн хүснэгт (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

 

17.  Иргэний хариуцагч “Эсто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоогийн хэрэгт ирүүлсэн хохирогч Д.Б-д эмчилгээний зардалд 5.464.996 төгрөгийг төлсөн талаарх баримтууд (хавтаст хэргийн 12-19 дүгээр тал), мөн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 5.447.820 төгрөгийг хохирогч Д.Б-гийн эх Ш.Эрдэнэбатын дансанд шилжүүлсэн талаарх Хаан банкны шилжүүлгийн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоогийн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр прокурорт гаргасан баримт (хавтаст хэргийн 192-193 дугаар хуудас),

 

18. Шүүгдэгч Б.Дгээс хохирогч Д.Б-д 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг төлсөн тухай Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер (хавтаст хэргийн 191 дүгээр хуудас),

 

19. “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /эзэмшигч нь Баянмөнхийн Санчир бүртгэлтэй/ (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), уг машиныг Эсто ХХК нь түрээслэх тухай 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээ (хавтаст хэргийн 122-124 дүгээр хуудас),

 

20.“Хос стандарт” ХХК-ийн “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг шууд зардлыг 4.695.000 төгрөг, шууд бус зардлыг 835.000 төгрөг, нийт 5.530.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан, гэрэл зураг (хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас),

 

 20. Яллагдагч Б.Д, хохирогч Д.Б- нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 189-190 дүгээр хуудас), Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 81 дүгээр тогтоол, ял тохиролцсон прокурорын санал (187-188, 201-202 дугаар хуудас),

 

 21. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтуудад:

Шүүгдэгч Б.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 172 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 181 дүгээр хуудас), жолоодох эрхийг лавлагаанд “В” ангилалын, 2029 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл бүртгэлтэй тухай (хавтаст хэргийн 177 дугаар хуудас), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 175 дугаар хуудас), үл хөдлөх хөрөнгөд гэр бүлийн хэрэгцээний газар бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 176 дугаар хуудас), Б.Д, “Эсто” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “геодезийн туслах ажилтнаар ажиллуулах” хөлсөөр ажиллах гэрээ (хавтаст хэргийн 87-89 дүгээр хуудас), Эсто ХХК-ийн геодезийн туслах ажилтны ажлын байрны тодорхойлолт (хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Д нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.Д нь 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруун явах зам, “Улаанбаатар буян” ХХК-ийн зүүн талд “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан” Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг  мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Д.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан“ гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ “хэргийн үйл баримт, зүйлчлэлд маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба, шүүгдэгч Б.Д нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Дгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баруун туруун явах замд “Улаанбаатар буян” ХХК-ийн зүүн талд Б.Санчирын эзэмшлийн “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

3.4-т заасан” Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,

3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

12.3-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг  мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас шинээр тавьж байсан шороон замын хажуу хэсэг руу автомашинтайгаа унаж,  тус автомашинд зорчин явсан зорчигч Д.Б-гийн эрүүл мэндэд “баруун шилбэний шаант ясны ил хугарал, зүүн эгэмний зөрүүтэй далд хугарал” бүхий амь насанд нь аюултай хүнд хохирол учруулсан  үйл баримт нь:

 

-Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст бүртгэгдсэн тухай дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дугаар тал),

-2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг 34 минутаас 19 цаг 05 минутын хооронд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг (хавтаст хэргийн 4-10 дугаар тал),

-Хохирогч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг өнгөрч байхад ...Д бид хоёр кемп ороод дарга Болор-Эрдэнээс гридерийн түлхүүр авах гэтэл өөрөө аваад очино гэсэн. Д нь 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, би жолоочийн хажуу талын суудалд суусан. ...Д засмал замаар уруудаж явахдаа 100 км/ цагийн орчим хурдтай явж байсныг санаж байна. Нэг мэдсэн Д жолоогоо зүүн гар тийш дараад баригдаж байсан зам руу унасан. Нэг сэрэхэд баруун хөл болон бүтэн биеэ автомашинд дайруулчихсан хэвтэж байсан.  ...баруун хөл шилбэ хэсгээрээ ил хугарсан байсан. ...Гэмтлийн эмнэлэгт 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлээд, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс сувилалд хэвтэн эмчлүүлж байна. ...Осол болсны дараа захирал Болор-Эрдэнэ яагаад осол болсныг асуухад Д нойрмоглочихлоо гэж сандарсан байдалтай хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

-Гэрч О.Амгаланбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 18-ны ...15 цаг өнгөрч байхад Д над руу залгаад “ахаа би осолд орчихлоо” гээд утсаа салгасан. Би ...Санчирыг дагуулаад ...автомашинтай ослын газарт очсон. ...Баярмаа ёолоод газар хэвтэж байсан. Захирал Болор-Эрдэнэ ослын газарт очсон байсан. Би Дгээс яагаад осол болсон талаар асуухад “кемпээс гарснаа санаж байна, тэрнээс хойш юу болсныг санахгүй байна” гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

-Гэрч М.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ...Д, Баярмаа нар нь “Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй осолд орчихсон, баригдаж байсан шороон зам дээр машинтайгаа уначихсан, танихгүй залуу эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. ...Баярмаа...баруун хөл нь ил хугарчихсан хэвтэж байсан. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

-Гэрч Ц.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ослын газар очиход хэргийн газарт цагдаа ирсэн байсан. Баярмаа, Д нарыг 103-ын эмч ирж үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

-Гэрч С.Хишигбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...1-2 км газар алхаад очтол Дгийн унаж явсан “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл унасан байсныг хүмүүс босгоод дөрвөн дугуйн дээр нь байрлуулсан, автомашин нь нэлээд эвдрэлтэй байсан. ...103-ын машин Баярмаа, Д нарыг аваад явсан байсан.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

-Гэрч С.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай ээж Оюунгэрэл ирээд баригдаж байгаа шороон зам дээр саарал өнгийн машин замынхаа хажуу руу уначихсан байна гэсэн. Би Хишигбатын хамт унасан гэх автомашин дээр очтол Д, Баярмаа нар баригдаж байгаа шороон зам руу унасан, 103-ын машин ирээд эмнэлэг рүү аваад явсан, цагдаа нар ирсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),

- Б.Санчирын мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...ослын газарт очиход “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь баригдаж байсан замын хажуу талын шороон далан руу уначихсан, Баярмаа автомашины хажууд баруун хөлийн шилбэ хэсгээрээ хугарчихсан байсан. Д ...Баярмааг гэмтээчихлээ гэж байсан.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас),

-Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 он 8 дугаар сарын 18-ны өдөр ...Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Баярмаагийн хамт гридер дээр очих гээд хойноосоо урагшаа чиглэлтэй 50-60 км/ц хурдтай явж байгаад хэсэг зүүрмэглээд, ...нэг мэдэхэд автомашин өнхрөөд байсан. Баярмаа машины доод хэсэгт баруун хөлөө даруулсан байдалтай, шороон зам дээр хэвтэж байсан. Энд тэндээс нэлээд олон хүн ирээд автомашиныг өргөөд Баярмааг машинд даруулсан байсныг гаргаж авсан. ...Тээврийн  хэрэгсэл жолоодох үедээ зүүрмэглэснээс болоод осол гаргасан гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №7881 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн газрын авто техникийн лабораторийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2529 тоот дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай автомашин учирсан эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол гарахад нөлөөлөхгүй. ...” гэсэн хэсэг (хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас),

-Мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 204 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас ) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

Мөн Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардана.

Шүүгдэгч Б.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-б, 3.7-а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Нөгөө талаас хохирогч Д.Б- нь тээврийн хэрэгсэлд зорчин явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1-а-д заасан “Тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх” заалтыг зөрчсөн талаар мөрдөгчийн магадлагаанд дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд зорчигчийн үүргийг биелүүлээгүй үйлдэл нь тус гэмт хэргийн хохирогч болох шалтгаан нөхцөл болсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Эсто” ХХК нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, зарим нотлох баримтыг цуглуулжээ.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзэхэд хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгаа “Эсто” ХХК нь Улаанбаатар-Дархан чиглэлийн 10.00 км авто замын ажил гүйцэтгэх гэрээнд туслан гүйцэтгэгчээр оролцож, гэрээний дагуу авто замын барилгын ажлыг гүйцэтгэж байсан байх ба, хохирогч Д.Б-, шүүгдэгч Б.Д нар нь “Эсто” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан геодезийн туслах ажилтнаар ажиллаж байсан, тухайн гэмт хэрэг гарсан өдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Б.Д нь геодезийн туслах ажилтнаар ажиллаж байсан үйл баримт байна.

“Эсто” ХХК-ийн баталсан “геодезийн туслах ажилтны” ажлын байрны тодорхойлолтод уг албан тушаалтны үндсэн үүрэг, хийгдэх ажлуудад “Гадаслагаа зөвхөн бэлтгэх, замын трассын дагуу центр зөөх, замын 3 цэгийн гадаслагаа хадах, чулуугуур хормой тавих, чиг тавих, хөвөө тавих, түр репер цэгүүд байгуулахад нүх ухах, бетон цутгаж суурилуулах, ажлын багаж төхөөрөмж суурилуулахад туслах, багаж, төхөөрөмжийг уут саванд нь хийх” зэрэг ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд хөдөлмөр хамгааллын инженерээс зааварчилгаа авахаар зохицуулжээ.

Гэтэл шүүгдэгч Б.Д нь тухайн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд дээрх ажлын байрны тодорхойлолтод заасан геодизийн туслах ажилтны ажил, үүргийг гүйцэтгэж байгаад зам тээврийн осол үйлдсэн гэж үзэхээргүй байна. Харин “Эсто” ХХК-ийн түрээсээр ашиглаж байсан “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ажлынхаа нэг цэгээс нөгөө цэг хүрэхээр замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол хэрэг үйлджээ.

Иймд “Эсто” ХХК-г ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн хувьд буруутгах үндэслэл тогтоогдоогүй байх тул Б.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн. Улмаар шүүгдэгч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Д.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Хохирогч Д.Б- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болон 2 сарын цалин   хөлс 2.700.000 төгрөгийг, мөн түүнийг осолд орсоны дараа эх Ш.Эрдэнэбат асарсан үндэслэлээр Ш.Эрдэнэбатын 3 сарын цалин хөлс 5.850.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэгт “Эсто” ХХК болон тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Санчир нарыг иргэний хариуцагчаар татан оролцуулжээ. Учир нь:

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Дгийн жолоодон явсан “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Б.Санчир бүртгэлтэй, мөн Б.Санчир, “Эсто” ХХК нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-гээр “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай автомашиныг эзэмшигч нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түрээслүүлэхээр тохиролцсон, гэрээний дагуу “Эсто”  ХХК нь уг автомашиныг түрээсийн гэрээгээр ажилдаа ашиглаж байсан, хэдийгээр түрээсийн гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дууссан байх боловч 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тухайн компани  автомашиныг ашиглаж байсан нь гэрээ үргэлжилж байсан гэж үзэхээр байна. Түүнчлэн “Эсто” ХХК-ийн түрээсээр ашиглаж байсан “Ssangyong Musso” маркийн 14-21 УАО улсын дугаартай автомашиныг Б.Д жолооддог талаар тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд гэрчээр мэдүүлсэн байх тул гэмт хэрэг гарсан өдөр автомашиныг түрээсээр эзэмшиж байсан компанийн зөвшөөрлийн үндсэн дээр Б.Дд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймээс “Эсто” ХХК, Б.Санчир нарыг иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Б-гийн эмчилгээний зардалд иргэний хариуцагч “Эсто” ХХК нь 5.464.996 төгрөгийг, (хавтаст хэргийн 12-19 дүгээр тал), мөн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 5.447.820 төгрөгийг хохирогч Д.Б-гийн эх Ш.Эрдэнэбатын дансанд шилжүүлж (хавтаст хэргийн 192-193 дугаар хуудас) тус тус өгсөн,  тодруулбал эмчилгээний зардалд 2.392.816 төгрөг, хохирогч Д.Б-, түүний эх Ш.Эрдэнэбат нарын цалин хөлсөнд 8.520.000 төгрөг, нийт 10.912.816 төгрөгийг тус компани нөхөн төлсөн байна.

Мөн шүүгдэгч Б.Дгээс хохирогч Д.Б-д 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг төлсөн нь Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер (хавтаст хэргийн 191 дүгээр хуудас)-р тогтоогдож, хохирогч Д.Б-д нийт 11.912.816 төгрөгийг төлсөн байх тул иргэний хариуцагч “Эсто” ХХК, шүүгдэгч Б.Д нар нь энэ тогтоолоор төлөх төлбөргүй байна.  Иргэний хариуцагч Б.Санчир нь хохирол нөхөн төлсөн баримтгүйг дурдав.

Хохирогч Д.Б- нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Дд ялын санал танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн санал хэвээр тул ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх санал”, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нь “шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”:

-1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж,

-мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.000.000 төгрөгийг нөхөн төлж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд танилцуулсан ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар:

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, түүний “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1312198 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд  хүргүүлэх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Б-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Дг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн  үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6.  Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч Б.Д, иргэний хариуцагч Б.Санчир, “Эсто” ХХК нь хохирогч Д.Б-д энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б- нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Б.Дгийн В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1312198 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд  хүргүүлэхээр шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн  өмгөөлөгч гардан авснаас эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА