| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1569/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1633 |
| Огноо | 2018-12-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч О.Багшбаяр,
шүүгдэгч Г.Э.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт ҮД:19-54 нарыг
оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх
хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б Э.Бт холбогдох эрүүгийн 1806 0836 51938 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Номгон суманд 1971 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нийтлэг үйлчилгээний албанд үйлчлэгчээр ажиллаж байсан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 2 дугаар гудамжны 66 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.Б Э.Б
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Г.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрин клиник” эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэн Ц.Цэцэгдэлгэрийн Ай Фоне-7 /I Phone-7/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн тул хэргийн талаар ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Цэцэгдэлгэрийн: …2018.10.15-ны өдөр 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6-р хороо “Эрин” эмнэлэг дээр байж байгаад нэг давхарт эмэгтэйчүүдийн эмчийн өрөөнд үзүүлж байх хооронд ширээн дээр гар утсаа тавиад үзлэгийн хэсэг рүү орсон. Тэгээд нэг
хүн орж ирээд мөнгө өгөх гээд орж ирээд ширээн дээр тавиад гараад явсан. Тэгээд үзүүлж дууссаны дараа хартал миний гар утас байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Байгалмаагийн: ...Би үзлэгтэй ажлаа хийж байхад 16 цаг өнгөрөөгөөд Г.Э.Б гэх эмэгтэй зөвлөгөө авахаар манай өрөөнд орж ирсэн юм. Э.Бийн дараа Цэцэгдэлгэр гэх эмэгтэй мөн орж ирээд дамждаг өрөөнд үзүүлсэн. Энэ үед Э.Б нь үзлэгийн 5000 төгрөгийг АТМ-с авч ирнэ гээд гарсан юм. Би үзлэгийн өрөөнд Цэцэгдэлгэр гэх эмэгтэйг үзэж байхад Э.Б нь үзлэгийн өрөөнд ороод ирэхээр нь би хүн үзэж байна, мөнгөө миний ширээн дээр тавь гэсэн юм. Ингээд мөнгөө тавьчихлаа гэж хэлээд гарсан ба би үзлэг дуусаад Цэцэгдэлгэртэй ярилцаж эхлэх үед миний утас алга болсон байна, таны ширээн дээр тавиад үзлэгийн өрөөнд орсон юм гэсэн. Ингээд Цэцэгдэлгэрийн утас руу нь залгахад дуудуулаад дахиж залгахад холбогдох боломжгүй болсон. Ингээд Э.Б гэх эмэгтэйг утас хулгайлсан гэдгийг мэдээд цагдаад хандсан...гэх мэдүүлэг /хх-н 14-15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Э.Бийн: ...Би Эрин клиник эмнэлэг рүү тухайн өдөр очиж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн юм. Тэгээд би эмчид үзүүлсэн төлбөрөө тушаах гэж АТМ орчихоод мөнгөө тушааж өгчихөөд явах гэтэл нэг гар утас ширээн дээр ил байсан юм. Тэгээд тэр үед би нөхөртэй муудалцсан байсан ба сэтгэл санаа гутарсан явсан ба нөхрөөсөө мөнгө авах гэтэл өгөхгүй байсан юм. Тэгээд тэр үед гар утас харагдахаар нь авчихсан юм. Би тэр гар утасны ямар үнэтэйг нь тэр үедээ мэдээгүй. Харин дараа нь эд зүйлийнх нь үнэлгээг танилцуулахад мэдсэн юм. Би өөртөө л байлгаж байсан. Би эмнэлэг дээр очвол өгнө дөө гэж бодоод байж байтал миний хэвтэж байгаа эмнэлэг дээр гар утасны эзэн эмэгтэй нь ирээд утсаа авъя гэхээр нь би уучлалт гуйгаад утсаа өгсөн. Тэгээд цагдаа дуудсан юм...гэх мэдүүлэг /хх-н 21-22 дугаар тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд Г.Э.Б нь
2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрин клиник” эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэн Ц.Цэцэгдэлгэрийн Ай Фоне-7 /I Phone-7/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Г.Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрин клиник” эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэн Ц.Цэцэгдэлгэрийн Ай Фоне-7 /I Phone-7/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Г.Э.Бийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Э.Б нь бусдын өмчлөх эрхэнд халдаж, хохирогчид бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Прокуророос шүүгдэгч Г.Э.Бийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Г.Э.Бийн хулгайлсан гар утсыг хохирогч Ц.Цэцэгдэлгэрт хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-н 43 дугаар тал/
Шүүгдэгч Г.Э.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 24 дүгээр тал/
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Э.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Э.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг нь Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ