Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнээр нарийн бичгийн даргаар Г.Ууганзаяа, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг /№0317/ шүүгдэгч Э.С, А.Л тэдний өмгөөлөгч Д.Хишигбаяр /№2063/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхөөгийн Б, Өндөрийнх овогт Эрдэнийн С, Шаргачин овогт Алтанбулагийн Л нарт холбогдох 201525031669 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 01-нд Дархан хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, урьд 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял, 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 147-дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сарын хорих ял, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийг анхан шатны 1 дүгээр шүүхийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 27 хоног хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Ургийн овог тодорхойгүй Мөнхөөгийн Б. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 16-нд Архангай аймгийн цэцэрлэг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо хувьсгалчдын Г-11-47 тоотод оршин суух хаягтай, урьд 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж ,хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Өндөрийнх овогт Эрдэнийн С  Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1993 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскваторын операторч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй 2 дүүргийн 8 дугаар хороо дунд тосгоны 9 дүгээр гудамж 81 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шаргачин овогт Алтанбулагийн Л Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, яллагдагч Э.С, А.Л нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Шүүгдэгч М.Б нь давтан үйлдлээр, ганцаараа, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл бэлтгэж, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч -2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын урд талын авто зогсоол дээр байгулсан 08-02 УБҮ дугаартай С.Жанхорын эзэмшлийн автомашины баруун хойд талын хаалганы жижиг цонхыг хаглан орж 900 ам.доллар, 200.000 төгрөг, түрийвч, монетон гинж зэрэг эд зүйл хулгайлж 2.322.840 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С. Жанхорын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…02-08 УБҮ улсын дугаартай манай нөхөр Б.Цогтын нэр дээр эзэмшилтэй байдаг хар өнгийн “highlander” маркийн тээврийн хэрэгслийг 2012 оноос хойш би унаж байгаа юм. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 18-н цагийн орчитд нөхрийнхөө ажил руу орох гээд Чингэтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө” газрын урд талын машин зогсоолын газарт байрлуулсан байсан. Тухайн үед гэгээ тасарч байсан бөгөөд би нөрийнхөө ажил руу ороод нэг цаг орчим болоод гараад ирсэн. Тэгтэл машины баруун хойд талын цонхыг хагалж машины зорчигчийн суудлын шалавччин дээр тавьсан байсан цүнхийг онгойлгоод дотор нь байсан эд зүйлийг асгаад бор саарал өнгийн түрийвчийг авсан байсан. Мөн монетон гинжийг аваад явсан байсан. Миний түрийвчин дотор иргэний үнэмлэх, банкны карт, 10-н ширхэг 100 ам доллар, 200.000 орчим монгол мөнгө байсан.Монгол төгрөг хэд байсан талаар нь мэдэхгүй байна. Тэгээд хойшоо яваад гал командын ард талаар явахад түрийвчин дотор байсан дэл сул худалдаа хийсэн баримтыг хаясан байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 9-11х/, иргэн С.Жанхороос 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлийг хүлэн авсан тэмдэглэл /1хх-ийн 3х/ 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 4-7х/ Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 12-19х/ зэрэг нотлох баримтуудаар, -2016 оны 8 дугаар сарын 02-ноос 2016 он 8 дугаар сарын 03-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Үерийн ногоо талбай 1 дүгээр гудамж 25 тоотод суух Б.Бадамхандын монгол гэрийн хаалга эвдэн орж зөөврийн компьютер, монетан, бөгж, ээмэг, мөнгөн ээмэг, бөгж, гинж, хүрэн манан хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Б.Бадамхандын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 229- 231х/, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 220х/, 2016 оны 8 дугаар сарын 03- 3 ны өдөр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /2хх-ийн 221-225х/, эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 244х/ зэрэг нотлох баримтуудаар, -2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 27 дугаар гудамж 614 тоотод оршин суух П.Ононтунгалагийн байшингийн цонхоор орж 32 инчийн зурагт, гар утас, жинсэн өмд, куртик зэрэг эд зүйл хулгайлж 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Ононтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 7 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 27 дугаар гудамж 614 тоотод байрлах байшингаас ээж Бүрэнжаргалын хамт гарсан. Араас нөхөр Мөнхтулга ажилдаа явсан. Орой манай нөхөр Мөнхтулгыг 18 цагийн үед ирэхэд хашааны хаалга онгорхой байшингийн баруун талын цонх онгорхой болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манайхаас 32 инчийн зурагт, гар утас, жинсэн өмд зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 120-123х/, гэрч Б.Мөнхтулгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3хх-ийн 124х/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх-ийн 108х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 110-113х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 02/1063 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 125-136х/ зэрэг нотлох баримтуудаар, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгой 40 дүгээр гудамж, 245 тоотод суух Х.Арилдийгийн байшингийн цонхыг эвдэн орж монетан ээмэг, бөгж, бугуйвч, гинж, 46 инчийн зурагт зэрэг эд зүйл хулгайлж 3.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Х.Арилдийгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагийн үед байшингаа цоожлоод гарч яваад 22 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байдалтай байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг ирэхээс өмнө манай гэрт хулгайч орж байхад манай хажуу айлын залуучууд барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 34-37х/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх-ийн 2-3х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 4-5, 9-12х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/1128 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх-ийн 27-32х/ зэрэг нотлох баримтуудаар, 2. Шүүгдэгч М.Б, Э.С, А.Л нар нь давтан үйлдлээр, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нь нэвтэрч 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын-Г 524б тоотод суух Д.Алтанзагасын байшингийн цонхыг эвдэн орж 32 инчийн 2 ширхэг зурагт, мөнгөн аралтай эрэгтэй дээлийн бүс, мөнгөн аяга, зэс аралтай эрэгтэй бүс, эмээлийн мөнгөн хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлж 2.415.000 төгрөгийн хохирол урчуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Алтанзагасын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 4 20-ны өдөр 12 цагийн орчим гэрээсээ гараад гадуур явж байгаад орой 21 цагийн орчимд гэртээ ирэхэд хашаа, гэрийн хаалга түгжээтэй байсан боловч байшингийн баруун талын цонхыг хагалаад хулгайч орсон байдалтай хамаг юм эмх замбараагүй байдалтай болсон байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, ...2 ширхэг бүс, 2 ширхэг зурагт, эмээлийн мөнгөн баавар, даруулга, хяр, 1 гар утас, 1 мөнгөн аяга алга болсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 72- 75х/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 49- 50х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1ххийн 51-58х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 71х/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 66-70х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06/118 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 81-90х/ зэрэг нотлох баримтуудаар, -2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 84 дүгээр гудамж 1015в тоотод суух Д.Золзаяагийн байшингаас цонхыг эвдэн орж 16 хэмжээтэй 6 нүхтэй хайлшин обуд 4 ширхэг, 16 хэмжээтэй 5 нүхтэй хайлшин обуд 2 ширхэг, өвлийн дугуй 2 ширхэг, стачер 1 ширхэг эд зүйл хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... би гэр бүлийн хамт Эрдэнэт хотод түр оршин суухаар нүүгээд явсан байсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 22-ны үед манай эгч Ариунтуул надруу залгаад гэрт чинь ирэхэд хулгайч орсон байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үед шууд цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн үед гэрийн зургийг надруу фейсбүүкээр дамжуулж юу алдагдсан байна гэж харуулсан. Тэгэхэд би 16 хэмжээтэй 4 ширхэг обуд, 2 ширхэг хайлшин обудтай дугуй, цахилгаан халаагуур, машины стачер зэрэг зүйлс алдагдсан байсан бөгөөд тухайн эд зүйлс гал тогооны өрөөнд байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 147-150х/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 133х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 134- 137х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 146х/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 145х/ зэрэг нотлох баримтуудаар, -2015 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 74 дүгээр гудамж 816б тоотод суух С.Мөнхжамбын гэрийн хаалгыг эвдэн орж хөөрөг хулгайлж 250.000 төгрөгийн нийт 3.515.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Мөнхжамбын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Өглөө 7 цагийн үед эхнэр Тунгалагийн хамт гараад маргааш орой нь 19 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга түгжээтэй харин гэрийн хаалганы хавтас модыг хаалганы дэргэд гэр түшүүлээд тавьчихсан гэрийн хаалга онгорхой байдалтай байсан. Гэрт ороход гэрийн эд зүйл эмх замбараагүй тараасан байдалтай байсан. Гэрийн хойморь хэсэгт байрлах цагаан өнгийн модон түгжээтэй шүүгээний дээд талын хавтсанд байсан улаан даалинтай хөөрөг байсан. Хөөрөгний даалинг шүүгээний дээр гаргаад тавьчихсан хөөрөг байхгүй байсан...” /1хх-ийн 104-107х/, гэрч Н.Насанбурмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 76-77х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 109х/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 104х/ зэрэг нотлох баримтуудаар, 3. Шүүгдэгч М.Б, Э.С нар нь давтан үйлдлээр, бүлэглэж, орон байранд нэвтэрч -2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо 5 Хувьсгалчдын-Г 600а тоотод суух С.Энхтүвшингийн байшингийн цонхыг эвдэн орж 42 инчийн зурагт, бэлэн 110.000 төгрөгийг хулгайлж 460.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Энхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3хх-ийн 75-77х/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх-ийн 58х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 61- 66х/, эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 101х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, шүүгдэгч Э.С, А.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүгдэгч М.Б, Э.С, А.Л нар нь 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 01 дүгээр сарын хооронд хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх ба 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар шүүгдэгч нарын гэмт үйлдлийг тухайн үед мөрдөгдөж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, заалтаар ял халдаав. Иймд М.Бг ганцаараа буюу давтан үйлдлээр бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж буюу орон байр агуулах саванд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Э.Сг давтан үйлдлээр бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж буюу орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч А.Лг давтан үйлдлээр бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж буюу орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч М.Б, Э.С, А.Л нарын бүлэглэж, хохирогч Д.Алтанзагас, Д.Золзаяа, С.Мөнхжамба, С.Энхтүвшин нарын эд зүйлийг хулгайлсан гэмт үйлдлийн гэм хорын хохирлыг биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Э.С, А.Л нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Хохирогч С.Энхтүвшин нь хулгайд алдагдсан 42 инчийн зурагтаа биет байдлаар хүлээж авсан байх ба энэ үед уг эд зүйл нь эвдэрсэн гэх үндэслэлээр үнэ болох 460.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч түүний 42 инчийн зурагт нь эвдэрсэн, ажиллагаагүй болсон гэх нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав. 6 Харин М.Бгийн дангаараа үйлдсэн хулгайн гэмт үйлдлүүдийн гэм хорын хохирол нь огт төлөгдөөгүй байх тул түүнээс нийт 7.562.840 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Жанхорт 2.322.840 төгрөгийг, Б.Бадамхандад 1.700.000 төгрөгийг, П.Ононтунгалагт 260.000 төгрөгийг, Х.Арилдийд 3.280.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзэв. Шүүгдэгч Э.С нь урьд 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдлын хугацаа нь дууссаны дараа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Шүүгдэгч Э.С, А.Л нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан, тэдгээрт шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. Шүүгдэгч М.Бд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн притикний хугарахай нь хэрэгт хамааралтай байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц журамд заасны дагуу устгах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ургийн овог тодорхойгүй Мөнхөөгийн Бг ганцаараа буюу давтан үйлдлээр бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж буюу орон байр агуулах саванд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Өндөрийнх овогт Эрдэнийн Сг давтан үйлдлээр бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж буюу орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Шаргачин овогт Алтанбулагийн Лг давтан үйлдлээр бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж буюу орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 7 2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар М.Бд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Сд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.Лд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б, Э.С, А.Л нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь зүйлүүдэд зааснаар М.Бгийн цагдан хоригдсон 498 /дөрвөн зуун ерэн найм/ хоногийг биечлэн эдлэх ялд нь оруулан тооцсугай. 5. Энэ хэрэгт битүүмэилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.С, А.Л нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.С нь 10 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай. 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Бгаас нийт 7.562.840 /долоон сая таван зуун жаран хоёр мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Жанхор /РД:НМ76090800/-т 2.322.840 /хоёр сая гурван зуун хорин хоёр мянга найман зуун дөч/ төгрөгийг, хохирогч Б.Бадамханд /РД:ХГ82032707/-д 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг, хохирогч П.Ононтунгалаг /РД:АВ94051000/-т 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийг, хохирогч Х.Арилдийд /РД:ЧО60122359/ 3.280.000 /гурван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг тус тус олгосугай. 7. Хохирогч С.Энхтүвшин нь иргэний нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн приткний хугархайг устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй. 9. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэг заасныг журамлан Э.С, А.Л нарт тус бүрт шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8 11.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР

ШҮҮГЧИД С.БАТГЭРЭЛ

 Ё.ЦОГТЗАНДАН