Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 215/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням

Улсын яллагчаар А.Азжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн

Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Хад холбогдох эрүүгийн 2034000000325 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Г.Х нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 22 дугаар байрны 02 тоотод 2020 оны 05 сарын 16-ны өдөр өөрийн эхнэр Р.Баясгаланг зодож биед зүүн шуу, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Хгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Г.Х нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 22 дугаар байрны 02 тоотод 2020 оны 05 сарын 16-ны өдөр өөрийн эхнэр Р.Баясгаланг зодож биед зүүн шуу, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 11 тал/
  • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 23 тал/
  • Шүүгдэгч Г.Х, хохирогч Р.Баясгалан нарын мөрдөн байцаалтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 47, 36 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын №7 тоот тогтоол /хх-ийн 48 тал/
  • Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 21- ний өдрийн 280 дугаартай “...Р.Баясгалангийн биөд зүүн шуу, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй" гэх дүгнэлт, /хх-ийн 6 тал/
  • Хохирогч Р.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд нөхөр Хоролмаатай маргалдаад намайг нөхөр Хоролмаа цохиж эрүүл мэндэд хохирол учруулсан юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Нөхөр бид хоёр бага зэрэг зүйлээс болоод маргалдаад, Хоролмаа намайг гараараа биед гарын шуу, хөлний өвдөг дээр цохиж хохирол учруулсан. Миний гарын шуу, өвдөг хэсэг бага зэрэг хөхөрсөн байсан. Одоо тухайн гэмтэл маань зүгээр болсон байна. Надад одоо өвдөж байгаа зүйл байхгүй байна. Тухайн үед нөхөр Хоролмаа болон би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Нөхөр Хоролмаатай ханьлаад 30 гаран жил болж байна. Бид хоёр дундаасаа 19, 28, 30 насны 3 хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулсан. Өмнө манай нөхөр намайг цохиж зодож байгаагүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. 2020 оны 05 сарын 16-ны өдөр нөхөр Г.Х бид хоёр маргалдахад гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Надад ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 тал/
  • Шүүгдэгч Г.Хгийн мөрпөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 22-2 тоотод гэртээ байж байтал 19 цагийн үед манай эхнэр Р.Баясгалан гэрт орж ирсэн бөгөөд би тоглоод орон дээр боовны үс байна гэж хэлтэл чи юу яриал байгаа юм гээд хэрүүл маргаан үүссэн. Тэгээд намайг орон дээр хэвтэж байтал өшиглөх гээд байхаар нь хөл болон гар луу нь өшиглөсөн, тэгээд манай эхнэр цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Х нь 2020 оны 5 сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 13, 47 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 6 сарын 04-ний өдөр 69 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-48, 53 тал/ 2020 оны 6 сарын 04-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Г.Х нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.

Г.Хд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Х нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Г.Хг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Г.Хд холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Гончиг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.Хаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Г.Хаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Хг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА