| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1210/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1649 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1649
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Амуундарь, улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч Г.Э.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.БЭ.Бт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0493 81349 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ховд аймгийн Дөргөн суманд 1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүний эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2-6 насны 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын 4 дүгээр баг, Өгөөмөр гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Буянт-Ухаагийн 1-116 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Б
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Г.Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар
сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” захын 128 тоот контейнерт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 3.300.000 төгрөгийн дугуйг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд холбогдсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Батцэцэгийн: ...2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Э.Б гэх залууг би контейнер дээрээ худалдагчаар авч ажиллуулсан бөгөөд үндсэн цалин нь 200.000 төгрөг, дээр нь нийт хийсэн орлогын 4 хувиар цалинждаг. Ингээд Э.Б ажилласнаас хойш 2018 оны 03 сард тооллого явуулах гэсэн боловч би хүнд дугуй зээлээр өгчихсөн байгаа, тэр мөнгийг орж ирэхээр нь нэг мөсөн тоолуулъя гээд огт тооллого хийлгүүлэхгүй яваад байсан. Э.Б сүүлдээ өөр 96 тоот контейнер рүү шилжүүлээд оронд нь өөр хүн суулгасан. Тэр сүүлд суулгасан Батбаатар гэх залууд Э.Б бараагаа хүлээлгэж өгсөн бөгөөд тэр тооллогоор мөн 3.300.000 төгрөгийн дээрх дутагдал гарч ирсэн. Тэгэхдээ ажил хүлээлцсэн актан дээр ямар нэгэн дутагдал илрээгүй. Энэ 3.300.000 төгрөгийн дугуй зарсан гэдгээр 2018 оны 04 дүгээр сард зарлага гаргачихсан бөгөөд Э.Б дээр өөрт нь мөнгөний үлдэгдэлтэй гэж явж байгаа...
...Миний ажиллуулж буй газар нь компани биш хувь хүнээр явдаг бөгөөд би 128, 96-р контейнерийг би нөхөр Хорлооренчинтэй хамт ажиллуулдаг. Бид нар цаанаас дугай оруулж ирэхдээ таньдаг компаниар тодорхойлолт гаргуулж авч оруулж ирдэг болохоос яг компани гэж явдаггүй юм. Хувь хүн учраас ямар нэгэн тушаал шийдвэр байхгүй. Хоорондоо ярилцаж тохиролцоод ажилд авсан. Хоорондоо байгуулсан ямар нэгэн гэрээ байхгүй. Амаараа ярьж тохироод авсан. Яг тооцоо байхгүй байна. Тэгэхдээ манайх хүлээлгэж өгсөн дугуйн дээрээ гарын үсэг зуруулдаггүй байсан. Анх хүлээлгэж өгсөн дугуйн дээрээ сар бүр дугуй нэмэгдэж ирж нөхөгддөг байсан. 2018 оны 3 сард Э.Бтай тооллого хийх гээд очсон чинь өөрөө дэвтэрээ дэлгэж үзүүлээд нийт 3.300.000 төгрөгийн дугуй зарчихсан байгаа, энэ мөнгө орж ирэхээр тоолуулъя гээд тооллого хийлгээгүй. Түүнээс бол сард 1 тоолдог...гэх мэдүүлэг /хх-н 8, 68 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Ганцэцэгийн: ...Э.Бийн ажилладаг компанийн захирал нь гэх эмэгтэй над руу 2018 оны 05 дугаар сарын сүүлээр наад Э.Бтаа хэлээрэй, 3.300.000 төгрөгөө хурдан төл гэсэн мессеж явуулсан байсан. Ингээд би Батцэцэг рүү зөрүүлээд залгасан чинь би ямар учиртай мөнгө болох талаар асуусан чинь тэр Батцэцэг зарж байсан дугуйнаас нь дутсан. Тэр мөнгөө төл гэсэн чинь за гэж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би яахаараа ийм их дугуйны өрөнд ордог юм бэ гэсэн чинь мэдэхгүй ээ гэж хариулсан. Ингээд энэ үед мэдсэн. 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 2018 оны 05 дугаар сарын 13-ныөдрийг хүртэл би Солонгос руу ажил хийх гэж явсан юм. Намайг Солонгост байхад Э.Б надтай утсаар холбогдоод би дугуйны өрөнд орчихсон гэхээр нь яасан юм гэсэн чинь бага сагаар ганц 1 дугуй зараад мөнгийг нь гэртээ зарцуулчихсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-н 10 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Батбаатарын: ...2018 оны 05 дугаар сараас 7 сарыг хүртэл хугацаанд ажилласан. Тус лангуунд анх ажиллахдаа тооллого явуулаад хүлээж авсан. Тухайн үед нэг их дутагдал илрээгүй. Тэгэхдээ
надад ажил хүлээлгэж өгсөн Э.Б дугуй дутаасан гэж сонсож байсан. Тэгэхдээ тэр дугуйгаа Э.Б өөрөө зарчихсан, мөнгийг нь өгнө гэж ярьж байсан. Яг хэдэн дугуй дутааж байсныг би сайн мэдэхгүй байна. Надад мэдэж байгаа нэг их зүйл байхгүй. Дутаасан гэж л сонсож байсан. Өөрөө ч гэсэн би зарчихсан гэж ярьж байхыг нь сонсож байсан юм байна...гэх мэдүүлэг /хх-н 27 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Э.Бийн: ...Би 2018 оны өвөл 128 дугаар контейнерт худалдагчаар ажиллаж байхдаа 3.300.000 төгрөгний дугуйг зарж мөнгийг нь өөртөө зарцуулсан бөгөөд би өмнөх мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөвөөр ярьсан байгаа. Би өөрөө тэр жагсаалтыг гаргасан бөгөөд ер нь зарсан дугуйгаа мэдэж байсан юм. Нэмэхдээ алдаад бодчихсон юм шиг байна. Жагсаалтанд байгаа дугуй бол миний зарсан дугуй мөн...
...Тийм ээ, энэ жагсаалтанд байгаа дугуйг би зарсан юм аа. Тухайн үед мөнгө нь байхгүй байсан учир та жагсаалтандаа оруулчих би мөнгийг нь араас нь хийчихье гээд зарлагын тооцоонд оруулж байсан юм. Би ойрын хугацаанд барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 26, 69 дүгээр тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: Г.Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С.Батцэцэгийн эзэмшлийн “Өгөөмөр” захын 128 тоот контейнерт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 3.300.000 төгрөгийн дугуйг хувьдаа завшсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Г.Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С. Батцэцэгийн эзэмшлийн “Өгөөмөр” захын 128 тоот контейнерт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа түүний 3.300.000 төгрөгийн
дугуйг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч болон гэрчийн мэдүүлгүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тооцооны гар бүртгэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Г.Э.Бийг гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокуророос Г.Э.Бийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Э.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бараа бүтээгдэхүүнийг завшиж, түүнээс олсон орлогыг өөрийн хэрэгцээндээ ашиглаж буй гэм буруугийн шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Г.Э.Б нь хохирогч С.Батцэцэгт учруулсан 3.300.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул хохирогч С.Батцэцэгт төлбөрийг гаргуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Э.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ...эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Э.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө
илэрхийлсэн, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Г.Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ